Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Copy of Чингис хаан нисэх онгоцны буудал

No description
by

Tungalag Zoljargal

on 23 May 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Чингис хаан нисэх онгоцны буудал

Чингис хаан нисэх онгоцны буудал
116A Х.Болдбаатар
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 14.7 километрын зайд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаад байрладаг нисэх онгоцны буудал юм.Баруунаас зүүн рүү бууж,зүүнээс баруун руу нисэх хатуу хучилттай нислэгийн нэг зурвастай. Тус буудал нь Монголын хамгийн том нисэх онгоцны буудал билээ. Монголын агаарын тээврийн компаниуд болох ХҮННҮ ЭЙР,МИАТ, Изинис Эйрвэйз, Аэро Монголиа,нь "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлыг голчлон ашигладаг.

Тус буудал нь Буянт Ухаа нисэх онгоцны буудал хэмээх нэртэй байсан бөгөөд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2005 оны 12 сарын 21-нд Чингис хааны нэрээр нэрлэгдсэн.
Статистик

2007 599,555 ▲+9.6%
2008 596,765 ▼-0.5%
2009 532,861 ▼-10.5%
2010 665,055 ▲+24.8%
2011 885,885 ▲+33.2%
2012 1,098,865 ▲+24.0%
2013 1,106,704 ▲+0.7%

Эх сурвалж: ИНЕГ


Чингис хаан нисэх онгоцны буудлын түүхэн эх сурвалж
1957 оны 2-р сарын 19-ний өдөр Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэргийг Эрхлэх Яамны сайдын 107 тоот тушаалаар Улаанбаатар хотын Буянт-Ухаа нисэх онгоцны төв буудал анх байгуулагджээ.
Тэр үед онгоцны буудлын барилга, байгууламжийн газрыг тэгшлэх, суурь цутгах ажлыг долоон орны инженер, техникийн мэргэжилтнүүдээр удирдуулсан баг гүйцэтгэж байв.
1958 онд Ил-14 онгоцоор Улаанбаатараас Эрхүү, Бээжингийн чиглэлд олон улсын нислэг хийдэг болсноор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал болсон.
1994-1997 онд Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр өргөтгөл хийгдсэнээр тус Олон улсын нисэх буудал нь ИКАО-ийн кодын тодорхойлолтын дагуу хүнд даацын агаарын хөлгүүдэд үйлчлэх хүчин чадалтай 4D категорийн аэродром, нисэх буудлын болон газрын үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн нисэх буудал болон өргөжсөн юм.
1998 оны 01-р сарын 30-ний өдрийн Иргэний Агаарын Тээврийн Удирдах Газрын даргын 40 тоот тушаалаар Олон улсын нисэх буудал болон зохион байгуулагдсан.
2005 оны 12-р сарын 21-ний өдөр Монгол улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор Чингис хаан Олон Улсын Буудал болгон өөрчилсөн.
Олон байгууллагын судалгаагаар нисэх буудал шинээр барих нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан тул 2000 оноос тохиромжтой газар хайж эхэлсэн байна. Ингээд Улаанбаатарыг тойрсон долоон хөндийг сонгон нисэх буудал байгуулах судалгааг хийж үзсэний эцэст Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийг хамгийн тохиромжтой байрлал гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хөшигийн хөндий нь Улаанбаатар хотоос 50 км, Төв аймгийн төвөөс 10 км зайд оршдог. Тэнд 1200 га талбайд нисэх онгоцны буудал барих техник, эдийн засгийн урьдчилсан судалгааг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА өөрийн зардлаар 2006 онд хийсэн байдаг. Түүнчлэн шинэ нисэх буудлын иж бүрэн зураг төслийг Японы “Азуса сэккэй”, “Ориентал консалтантс” компанийн нэгдэл 2011 онд боловсруулж байжээ. Нисэх буудлын цаашдын хэрэгцээ, шаардлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлан судлан тооцож, орчин үеийн архитектур, хот төлөвлөлтийн норм дүрмийн түвшинд гүйцэтгэсэн зураг төсөл гэж үүнийг салбарынхан үнэлдэг.
Үүсэл гарал

~Худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ
~Гар утасны үйлчилгээ
~Банкны үйлчилгээ /ATM/
~Зарлан мэдээлэл, лавлахын үйлчилгээ
~Нийтийн ахуйн үйлчилгээ/Үсчин, гоо сайхан/
~Автомат худалдаа /цай, кофе, ундаа/
~Баглаа боодлын үйлчилгээ
~Тээш олгох, хадгалах үйлчилгээ
~Эмнэлгийн үйлчилгээ
~Цахилгаан, шуудан, холбооны үйлчилгээ
Эрт үед одоогийн Яармагийн баруун ухаагаар (дэнжээр) ухаа хонгор зүсмийн олон адуу бэлчээрлэж явснаас нэг ухаа хонгор зүстэй охин унага унтаад хоцорсоныг нэгэн ядуу эр олж тэжээснээс хойш тэр айл ухаа хонгор зүсний олон адуутай болж баяжсан юмсанжээ. Тэр үеэс энэ ухааг (дэнжийг) “Буянт-Ухаа” гэж нэрлэх болжээ. Ардын хувьсгалын анхны баяр наадмыг Буянт-Ухаад хийх болохуйд “Эртний сайхан” хэмээх дууг дуулдаг хүн олж дуулуулан наадмыг нээжээ. Тэр үеэс л хурдан хүлгийн шандсаараа баяр наадмын уухай түрж, ард түмнээ баярлуулсан буянтай нутаг нь агаарын хурдан хүлгийн гараа барианы дэвжээ болсон ажээ.
Домог
“Буянт-Ухаа” нь 1984 онд ЗХУ-ын техник эдийн засгийн туслалцаатайгаар, зөвлөлтийн мэргэжилтнүүдийн удирдлагаар, Монголын барилгын цэргийн барилгачид болон Улаанбаатар хотод байсан Зөвлөлтийн барилгын СОТ-3 трестийн Орос, Монгол барилгачдын хүчээр баригдаж 1986 оны 6 дугаар сард ашиглалтад хүлээж авсан орчин үеийн шинэ нисэх буудал байлаа.
Full transcript