Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Дархлаа тунгалгийн тогтолцоо

No description
by

Oyun-Erdene Altangerel

on 28 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Дархлаа тунгалгийн тогтолцоо

Дархлаа тунгалгийн тогтолцоо
Биеийг нарны хэт ягаан туяа, хэт халуун, химийн хортой бодис, бие махбодын гэмтэл болон нян вирус мэтийн бичил биетийн халдвар зэрэг олон төрлийн аюулаас хамгаалахад түүний хэд хэдэн тогтолцоо хувь нэмрээ оруулж оролцдог.
Дархлалын тогтолцоо нь өөртөө тунгалгын тогтолцоог нэгтгэж явдаг боловч бие махбодыг халдвараас хамгааалах гол арга хэрэгсэл болдог.
Тунгалгийн тогтолцооны идэвхитэй хэсэг нь биеийн эсүүдийн завсраас эхлэн эс завсрын шингэн болж гадагшаа чиглэлтэйгээр цуглан урсах тунгалгын шингэн юм. Энэ урсгал нь эдийн зай завсраар байрлах хялгасан судасны торон дундуур өнгөрч цааш хоорондоо нийлж томорсоор тунгалгийг дотроо агуулсан тунгалгийн судас болно.
Тунгалгийн зангилаанууд буюу тунгалгийн булчирхайнууд нь тунгалгийн судасны дагуу тарж байрлан тунгалгийг шүүх ба уг тогтолцооны тунгалаг үүсгэх газар болно.

Тунгалаг нь цустай адил хөөгдөж шахагддаггүй эргэн тойрны булчингуудын агшилт хөдөлгөөний дүнд үүсэх даралт шахалтаар тунгалгийн судсаар идэвхигүй зөөгдөнө.
Тунгалагийн шингэн нь баруун зүүн эгэмний доорх венийн судсаар цусны эргэлтэнд нийлнэ.

сэрээ булчирхай
дэлүү
гүйлсэн булчирхай
Пьерийн товруу мэтийн тунгалаг төст эдүүд
Хамар залгиурын гүйлсэн булчирхай
Хамрын хөндийн ар хананд байрлах залгиурын гүйлсэн булчирхай нь агаараар орж ирж байгаа бичил биетнийг шүүж устгахад оршино

Гүйлсэн булчирхай
Залгиурын хоёр талын ар хажуу хана, хэлний уганд байрладаг амьсгалаар орж ирсэн нянгаас хамгаалах үүрэгтэй хос гүйлсэн булчирхай

Хүзүүний тунгалгийн зангилаа
Толгой нүүр, хуйх, хамрын хөндий хоолой багалзуурын баруун зүүн талаас тунгалгийг цуглуулна

Тунгалгын баруун цорго
Биеийн дээд дөрөвний нэг хэсэг баруун дээд мөч, толгой хүзүүний баруун талаас тунгалгийг цуглуулдаг тунгалгийн цорго

Баруун эгмэн доорх вен
Тунгалгийг цусны эргэлтийн системрүү нийлүүлдэг хоёр гол цоргоны нэг нь цутгадаг вен
Сэрээ булчирхай
Цусны үүдэл эсээс ялгаран хөгжих Т эсүүд ясны шавиа чөмөгнөөс нүүдэллэн ирж дархлалын чадвартай Т эсүүд болж боловсордог газар

Тунгалгийн судас
Тунгалгийн судас нь цусны тараагуур судас-вентэй зэрэгцэн байрладаг түүнтэй адилхан ханандаа тал саран хавлагатай бүтэц юм. Энэ нь тунгалгийн нэг чигийн урсгалыг хангадаг

Пьерийн товруу
Цутгалан гэдэсний хананд ганц нэгээрээ байрлах тунгалаг төст эдийн бөөгнөрөл нь хоол тэжээлтэй хамт орж ирсэн бичил биетнээс хамгаална
Дэлүү
Цусыг шүүж тунгаах гол газар, цусны зарим төрлийн эсүүдийг нөөцлөх үүрэгтэй хамгийн том тунгалаг төст эрхтэн

Хүзүүний тунгалгийн зангилаа
Толгой нүүр, хуйх, хамрын хөндий хоолой багалзуурын баруун зүүн талаас тунгалгийг цуглуулна

Суганы тунгалгийн зангилаа
Дээд мөч, цээжний хөндий, хэвлийн хөндийн ханын дээд хэсгээс ирсэн тунгалаг цутгана

Зүүн эгэмний доорх вен
Биеийн доод хэсэг, зүүн дээд мөчнөөс тунгалгийг цуглуулсан цээжний цорго нь энэ судасруу цутгана
Гүн байрласан цавины тунгалгийн зангилаа
Гадна бэлэг эрхтэн, хэвлийн хөндийн ханын доод хэсэг, доод мөчнөөс ирсэн тунгалгийг шүүж цэвэрлэнэ

мухар олгой
бүдүүн гэдэс
нарийн гэдэс
Ташааны гаднах тунгалгийн зангилаа
Хэвлийн доод давхрын эрхтнүүдийн тунгалгийг хүлээн авч шүүж цэвэрлэнэ
Цээжний тунгалгийн цорго
Доод мөч, хэвлийн хөндий түүний эрхтэнүүд, зүүн дээд мөч, толгой хүзүүний зүүн талаас тунгалгийг цуглуулдаг тунгалгийн цорго
Өргөссөн цүнхээл
Доод мөч аарцаг хэвлийн хөндийн эрхтнүүдийн тунгалгийн судаснууд нийлэн нэг цэгт уулзаж үүсгэсэн өргөссөн хэсэг бөгөөд энэ нь цаашдаа цээжний тунгалгийн цорго болно
Гүйлсэн булчирхай
Гүйлсэн булчирхай нь бага насны хүүхдийн цус төлжилтөнд оролцож, дархлааны эсүүдийг өөрөөсөө ялгаруулан бие махбодийг ерөнхийд нь хамгаалах тогтолцоонд оролцохоос гадна амьсгалын болон хоол боловсруулах замаар дамжин биед орсон гадны эмгэгтөрөгч, нян бактерийг устгадаг байна.
Дэлүү
Хүний дэлүүний дархлааны үүрэг нь Билротын цагирагийн макрофагтай дэлүүний лимфойд эдийн харилцан үйлчлэлтэй холбоотой байдаг. Цагаан махам нь биеийн цорын ганц хамгийн том лимфоид эрхтэн юм. Бусад лимфоид эрхтэнүүдийн адил дэлүү нь лимфокин, эсрэгбиеийг нийлэгжүүлэх болон хавсаргын тогтолцоог идэвхижүүлэх замаар антигенийг барьж боловсруулах чадвартай. Хэдий тийм ч хэсгийн антигений идэвхижилд хариу үзүүлдэг тунгалагийн зангилаа болон салст холбоот лимфоид эдээс ялгаатай нь септицемийн үеийн цусаар эргэлдэгч бактери зэрэг цусаар тархсан антигений эсрэг хариу урвал үзүүлдэг. Дэлүү нь биемахбодийн бүрхүүлжсэн бактерийн эсрэг хамгаалалтад голлох үүрэгтэй төдийгүй бусад цусаар эргэлдэгч тодорхой антигенийг зайлуулахад оролцдог.Илүү өвөрмөцөөр дэлүү нь урьд өмнө учирч байгаагүй антигений өдөөлтөд хурдан эсрэгбие нийлэгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй.
Сэрээ булчирхай
Ганга хэмээх ургамалын (thyme) навчны хэлбэртэй төстэй тул ийнхүү нэрлэжээ.
Эхийн хэвлийд, ураг байхдаа хамгийн хурдацтай хөгжиж бие махбодын бусад эрхтэнтэй харьцуулбал их том хэмжээтэй болдог. Төрснөөс хойш томрох хурд нь бусад эд эрхтэнтэй харьцуулбал эрс саарч бэлгийн бойжилтын үеэс эхлэн хэмжээгэрээ жижгэрч эхэлдэг. Энэ жижгэрэх явц цаашид насан туршид үргэлжилнэ. Нярай хүүхдийн сэрээ булчирхай дунджаар 15 гр байх ба 70 настай гэхэд ойролцоогоор 6 гр болдог.
Тунгалгийн тогтолцоо бол тунгалгийн шингэнийг эд. эсүүдийн завсраас хурааж венийн судсуудад дамжуулах үүрэгтэй юм. Мөн нөгөө талаар, тунгалгийн шингэний элемөнтүүдийг бий болгоно. Хүний бие махбодод гаднаас орсон бактери, хорт зүйлүүдийг устгах чадалтай байна.
Тунгалгийн тогтолцоо нь дор дурдсан хэсгүүдээс бүтнэ. Үүнд:
1. Тунгалаг үүсгэх эрхтнүүд
2. Тунгалгийн зам

Энэ нь эд, эрхтэнээс ирж байгаа тунгалгийг венийн цусанд нийлүүлэх сувган тогтолцоо юм. Хүний бүх биеэс 4 хос 1 сондгой бүгд 9 том цуглуулах судсаар тунгалаг зүрх рүү чиглэн урсан ирж вентэй нийлдэг. Ийнхүү захаас цуглуулах судсаар урсаж ирж байгаа тунгалаг тунгалгийн цээжний цорго, тунгалгийн баруун цорго гэсэн 2 цоргоор хураагдаж венийн цусанд нийлдэг.
Тунгалгийн тогтолцоо
Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript