Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Монголчуудын байгаль орчноо хамгаалах өв уламжлалаас

No description
by

ankhaa aku

on 27 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Монголчуудын байгаль орчноо хамгаалах өв уламжлалаас

Монголчуудын байгаль орчноо хамгаалах өв уламжлалаас
Мод, усандаа хандаж харьцах зан үйл нь байгалиа энэрэн хүндэтгэж ирсэн уламжлалын нэг хэсэг юм. Тухайлбал, Монголын говь цөлийн хэсэгт нутагладаг ардууд заг, хайлаас, сухай модыг эрхэмлэн хүндэтгэдэг байсан бол хангай нутгийнхан бургас, хус, хуш, арц, яргай зэрэг модыг илүү хүндэтгэн хайрладаг байжээ. Байгалаа энэрэн хүндэтгэх ёс заншлийн дотор уул, усаа өргөн хүндэтгэсэн, зүйрлэн дүйцүүлсэн нэрээр нэрлэх уламжлал ч бас ердийн хэрэг байсангүй. Монголчууд Богд хан, Хустай хан, Онон хатан эжий, Хатан Туул, Хатан, Сэрвээ, Алтан овоо, Хан-Хөхий хэмээн зарим нутгаа өргөмжлөлийн нэрээр нэрлэх заншил түгээмэл байжээ. Түүнчлэн, уул, усны оноосон нэрийг дэргэд нь буюу ойр орчимд нь хэлдэггүй “өндөр хайрхан”, “алтай хангай”, “далай ээж” гэх мэтээр төлөөлүүлэн ярилцдаг байсан нь мөн л байгальд элэг сэтгэлтэй хандаж ирсэн бас нэг ухааны илрэл юм.
Эрдэмтэн судлаачдын дүгнэж байгаагаар Монголчууд бидний байгаль орчинтой харьцах зан заншлын уламжлалыг хэд хэдэн хэсэгт хувааж үздэг байна. Үүнд:
- Байгалиа энэрэн хүндэтгэж ирсэн уламжлал
- Хорио цээрлэлийн уламжлал
- Сургааль номлолын уламжлал
- Сүсэг бишрэлийн уламжлал
- Ажиглалт танин мэдэхүйн уламжлал
- Түүхэн уламжлал зэрэг болно.
Жишээлбэл, Байгалиа энэрэн хүндэтгэж ирсэн уламжлалын дотор ан амьтантай харьцах хандлага зан үйл багтах бөгөөд тэдгээрийг авлаж аж төрөх ёс нь энэрэн хүндэтгэх, танин мэдэхүйн ухааралд хатуу тулгуурлаж байжээ. Ан амьтны үржих, төлжих, үс арьс, тарга хүч гүйцэх цаг хугацааг нарийн танин мэдэж, зөв сонгон авч ан ав хийдэг, ангийн мах, арьс зэрэг олзвороо туйлаас хүндэтгэн, ариглан хэрэглэдэг байж. Олноороо ан гөрөөнд мордохдоо хүндэтгэлийн ёслол үйлдэл хийдэг дэг жаягтай, зөрчих ахул зан заншлын төдийгүй хууль цаазын цээрлэл хүлээдэг байжээ.

Хорио цээрлэлийн уламжлал нь энэрэл хүндэтгэлийг хэрэг дээрээ ёсчлон сахих зан үйлийг хэвшүүлэх арга ухаан болж, байгаль дэлхийдээ харьцаж, хандахдаа ямар үйлийг тэвчиж өнгөрөөх, байгалийн өөрөө нөхөн төлжих чадварыг хэвээр нь байлгахыг үр сад хойч үедээ ухааруулан мэдүүлэх олон талын үйл ажиллагаагаар илэрч байжээ. Тухайлбал, амьд байгалийн сэргээн төлжих, хавар зуны дэлгэр цагт өвс ногоо ургах үед газар шороогоо ухаж сэндийчих, нойтон мод, бут сөөг, гол горхи, булаг шандын эхний модыг огтлох, үр жимс, сонгино ургамлыг ихээр авч ашиглахыг хориглон цээрлэсээр ирсэн уламжлал монголчуудад эртнээс тогтсон юм.
Байгалийг энэрэн хүндэтгэх ёс заншлыг бүхэлд нь
нь авч үзвэл байгалийг эрт дээр үеэс амьд биет гэдгийг танин мэдэж, ухааран ойлгож байсны хамгийн тодорхой жишээ өгөөд энэ нь өнөөгийн шинжлэх ухааны биосфер буюу шим мандал гэсэн ойлголттой дүйцэж байна гэж эрдэмтэн судлаачид дүгнэдэг.


Монголчууд бид байгалиа хайрлан хамгаалж, орчинтойгоо зохицон аж төрөх талаар өнө эртнээс уламжлагдан ирсэн үндэсний бодлого, ёс заншил, амьдралын дадлага, мэдлэг, соёлтой, тэдгээрийг ард түмэн нь өөрийн өвөрмөц арга ухаан болгож уламжлуулан хэрэглэж чадсан дэлхийн ховорхон ард түмэн билээ. Монголчуудын байгаль орчинтой харьцах уламжлал нь байгаль орчныг хамгаалах сэтгэлгээг хувь хүнд төлөвшүүлэх хүмүүжлийн өвөрмөц арга болж монголын хүн амын ихэнх хэсгийн дотор эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн нь өнөөгийн шинжлэх ухааны томъёоллоор бүх нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох төрийн бодлогын уламжлалт шинж чанарыг нотлох нэг баримт гэж үзэж болно.
Сургааль номлолын уламжлал нь
байгалийн зүй тогтлыг танин ухаарч, байгалийг хайрлан хүндэлж, хориглон цээрлэснийг сахин дагаваас сайн үйлд, харин гажуудуулан тэрсэлдвээс муу үйлд өртөнө гэдгийг хувь хүнд итгүүлэн үнэмшүүлэх арга ухааныг аав, ээж нь үр хүүхдүүддээ, ах эгч нь дүү нартаа, ахмад буурлууд нь залуучууддаа өвлүүлсээр ирсэн арга ухаан юм. Ургаа нойтон мод огтолбол мод сүүн нулимсаар уйлж, огтолсон хүнийг сүү, цагаан идээний хомсдол, гачаалд хүргэдэг гэж сургадаг, ой хээрт гал түлэхдээ өвс ургамалгүй, хад чулуу, сайр элс бүхий газрыг сонгон авч “Хан эзэндээ ам гарахгүй, хангай дэлхийдээ түймэр тавихгүй” гэж андгайлаад хэтээ цахиж, галаа асааж, явахдаа галаа бүрэн унтраагаад түүний баталгаа болгож үнсэн дээрээ хуурай өвс тавьж явдаг туйлын нягт нямбай, хянуур зан заншлаа үе үедээ уламжлжуулж ирсэн юм. Сургааль номлолын уламжлалыг хүн ардад түгээн хэвшүүлэх нэг гол хэрэгсэл нь үлгэр туульс, домог, дуу, ерөөл магтаал зэрэг арвин баялаг аман зохиол, ардын тоглоом, наадгай байжээ.


Сүсэг бишрэлийн уламжлал нь
далдын хүчин зүйлд бишрүүлэн итгүүлэх арга байсан гэж үзэж болно. Үүнийгээ хангай дэлхий, уул ус, ой хөвч, араатан жигүүртэн бүгдээрээ цаанаа харсан эзэнтэй, тэр бүхэнтэй сэтгэл санаанд нь үл нийцэх үг хэллэг, үйл ажиллагаагаар харьцаж хандвал лус савдаг хилэгнэж хорлол болдог гэсэн итгэл үнэмшлийг хүний ой тойнд суулгаж ухварлуулах арга замаар түгээн дэлгэрүүлдэг байжээ. Тэр нь гол төлөв лус савдгийг хүндлэн аргадаж мөргөл ёслол, залбирал үйлдэх, ном судар, тарни унших, бөө бөөлөх, мэрэг төлөг тавих, нүглийг тэвчих зэрэг шашны зан үйлээр дамжин илэрч байв.
Ажиглалт танин мэдэхүйн уламжлал нь байгаль, цаг уурын шинж байдал, элдэв үзэгдэл, хувирал өөрчлөлтийг зөвхөн зурхайн ухаанаар төдийгүй, ердийн ахуй амьдралын шинж төлөв, туршлагаараа урьдчилан танин мэдэж, тэдгээрт мал аж ахуйн хийгээд бусад ажил үйлс, амьдрал ахуйгаа зохицуулсаар ирсэн арга ухаан юм. Байгалийг танин мэдэх уламжлал нь амьдрал ахуйн ердийн ажиглалтаар, тухайлбал мал сүрэг, ан амьтны үйл хөдлөл, нар сар, од эрхсийн байдал, хүний өөрийн бие эрхтний өөрчлөлт хувирал зэрэг шинж төлөвт үндэслэн баримжаа таамаглал хийж, түүнээсээ ургуулан дүгнэлтэд хүрдэг арга ухаанаар дамжин хэрэгжиж байжээ. Ажиглалт танин мэдэхүйн уламжлалын нэг гол онцлог нь хүн, байгаль хүйн уялдаа холбоотойгоор бие биедээ харилцан татагдаж, нэг нэгнээ шүтэлцэн түшиж оршин байдгийн утга учир, мөн чанарыг харуулж байдагт оршино.
Түүхэн уламжлал нь ердийн нэгэн ёс заншил төдий бус, байгаль нь хүний амьдрал, оюун санааны мөнхийн эх сурвалж байж, түүнийг түшиж аж төрөх, хүний гоо сайхны таашаал байгалиас бий болж түүнд уяран татагдах мэдрэмж, сэтгэлгээг төрүүлж, тийм ухаан суулгах, хүмүүжүүлэх, танин мэдүүлэх зохицолдоог бүрдүүлж өгсөн. Энэ утгаараа нийгмийн олон талд амьдралын дотроос байгалийг хайрлан хамгаалах сайн сайхан үйлсийн төлөө хүн бүрт сэрэх, санах эрэх хайх, бүтээн бий болгох, тийм хөдөлмөр зүтгэлийг сонгон олж авах ухаарлыг төлөвшүүлсээр ирсэн байна.
Тухайлбал, “Халх журам”-д
•Улс дунд тїймэр шатваас айл ойрхи улс зартай заргїй унтраа. Зар сонсож байж ноён хїн эс мордвоос морь ав, сайдаас їхэр ав, энгийн улсаас хонь ав.
•Хэн хїн нїїсэн нутгийнхаа галыг унтраа, эс унтрааваас шїдлэн морь авч бай гэх зэргээр ерєнхийлсєн байдлаар бус тун нарийвчлан нэгд нэгэнгїй зааж єгсєн байдаг.
Байгаль хамгаалах зан заншлын уламжлал бол нүүдэлчдийн оюун ухаан, дадал заншил, ёс суртахууны үнэт бүтээл учраас түүнийг цаашид нарийвчлан гүнзгийрүүлэн судлах, суралцаж хэрэглэх нь шинжлэх ухаан, практикийн нэг тулгамдсан асуудал гэж үзэж болно.

"Байгаль орчныг хамгаалах" гэдэг ухагдахуун нь монголчуудын хувьд, түүнийг гадны ямар нэгэн хүч нөлөөнөөс халхалж хаацайлахын нэр бус, эвдрэл доройтолд орсных нь дараа нөхөн сэргээх арга замыг сүвэгчлэхийн ч нэр бус, харин тэрхүү болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлэх; байгалийн зүйд захирагдан, байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах; газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн, хүндэтгэн дээдлэх; түүнд хүмүүнлэг сэтгэлээр хандан, амьтан ургамлыг нь энэрэн хайрлах; экологийн өндөр ёсзүйтэй байж нөөц баялгийг нь ариглан гамнахын нэр байж иржээ.
Газар шороогоо хайрлан хамгаалдаг уламжлалт ёс заншил, зан үйл
Манай өвөг дээдэс маань эх орныхоо сөөм газарын төлөө алтан амиа хайрлахгүй тэмцэж ирсэн түүхтэй. Газар шороогоо хамгаалдаг баялаг ёс заншил, өв уламжлалтай билээ.
• Догшин газрыг дэргэд нь нэрийг нь хэлдэггүй. Байгалийн тогтоц, унаган төрхөөрөө нэн үзэсгэлэнтэй, ховор амьтан, урагмал газар нутаг, уул усыг “догшин хайрхан” хэмээн нэрийдэж, тэндээс хөрш шороо, чулуу хөдөлгөх, урагмал өвс, мод таслан авах, ан гөрөө хийхийг чандлан цээрэлдэг байжээ. Хэрэв ийм үйлдэл хийвээс лус, савдаг догширч, түүний хорлолд өртөж, хүн малын нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд гай түйтгэр учирна гэж итгэн үнэмшүүлдэг байв.
• Өөр газар явахдаа тэр нутгийн овоо хангайг нэрээр нь хэлдэггүй. Зөвхөн хайрхан гэж хүндлэн нэрлэхийг урьтал болгодог.
• Зам дээр бие засдаггүй.
• Луу, хонь, нохой, үхэр нь шороон жил учир энэ өдөр газар хөнддөггүй.
• Монголчууд өглөө, орой бүр уул, усныхаа лус савдагийг аргадах үүднээс сүүтэй цай, хөөрүүлсэн сүүнийхээ дээжнээс дөрвөн зүг найман зовхист өргөдөг уламжлалтай юм. Ялангуяа өглөө чанасан сүүтэй цайнаасаа бурхандаа өргөөд дараа нь уул, усандаас сүсэглэн өргөнө. Энэ нь байгаль дэлхий цаг агаараа сайн сайхан байж. Нүүдэлчин бидний амь амжиргаанд нэмэр болоосой гэж ам бүл, эд хөрөнгө, мал хуйгаа даатгадаг боловч нөгөө талаас нь авч үзвэл төрөлх уул, усандаа ихээхэн хүндэтгэлтэй хандаж байгаль дэлхийдээ шүтэн биширч байдагийн шинж гэж үзэж болох юм. Харин монголчууд шинэ гэр барих, хүүхдийн үс үргээх, цагаан сарын шинийн нэгэн болох бусад томоохон баяр цэнгэлийн үед заавал тэнгэр, нутгийн уул, усандаа цай, тдээ, айраг, цагаа, архины дээжээ өргөж уул усандаа хүндэтгэл үзүүлдэг ёс заншилтай ард түмэн.
• Нутаглаж байсан газраасаа нүүхдээ мод төмөр мэтийн зүйлийг газар шигтгэж үлдээдэггүй газар лус шархалдаг гэж үздэг.
• Зэлний гадас, уяаны шон буюу түгжсэн модыг авахдаа нүхэнд нь будаа адууны баас, эсвэл шороо дүүргэн хийж бөглөдөг.
• Ямар нэгэн газрыг хутга мэсээр ухдаггүй.
• Тахьдаг овоон дээр бие засдаггүй.
• Уул болон даваан дээр байдаг чулуун овоо дээр хүн бүр 3-н чулуу бэлээс авчирч тавьдаг.
• Лусын буулттай өдөр овоо тахьж лус аргаддаг.
• Нүүдэл хийхдээ буурин дээрхи хогоо сайтар цэвэрлэж шатааж байж нүүдэг.
• Уул овоо болон ургаа хадан дээр цус, түүхий мах тавьдаггүй.
• Газар лусыг элдвээр харааж зүхдэггүй.
• Уул овоо тахиж бйх болон худаг усан дээр хэрүүл хийдэггүй.
• Газар устай догшин ширүүн харьцдаггүй.
• Үнс хогыг энд тэнд тарааж асгадаггүй.
• Гүү барихад нутаг орны газар лусыг нэрээр нь дуудаж цацал өргөдөг.
• Хүмүүс орон нутгийн овоо хангайг маш их хүндэтгэн өөрийнх нь нэрийг цээрлэн хайрхан гэж нэрэлдэг.
• Зарим уул овоонд ил мал гаргадаггүй.
• Шинэ буух газар сонгохдоо гэрийн эзэн шинэ хувцасаа өмсөөд буух газарын ургамалногоог үд дунд үэж сонгодог тэгвэл уг газрын ургамал жинхэнэ үнэ байдлаар танигддаг гэж үздэг боловч нөгөө талаар Монголчууд газар усандаа ийм хүндэтгэлтэй ханддаг гэж үзэж болох юм. Гэр барих газраа энд манайх бууна гэж аргал чулуу нийлүүлж шавь тавьж сонгон авна.
• Газарт анх нэр өгөхдөө маш их учир утагтай өгдөг байжээ. Өвөг дээдэс маань уул хангай, ус мөрөн, булаг шанд, тал хөндийднэр өгөхдөө шинж төрх, хэлбэр байдал нь тохирсон нэр өгхийн зэрэгцээ ихэс дээдэс, түүхэн үйл явдалтай холбогдуулан нэр өгч байсны дээр ил, далд орших эрдэс баялгийг нь танин мэдсний үндсэн дээр ч нэр өгдөг байжээ. Жишээлбэл: Баян, Билүүт, Төмөрт, Цахиурт, Оюу толгой, Эрдэнэт, Хүдэрт гэх мэт баялгаар нь нэр өгдөг байжээ.Манай улсын 330 гаруй сумын 50 орчим сум нь Баян гэдэг үгийг нэрэндээ авч, 20 орчим сум нь Алтан, Эрдэнэ, Чандмань гэсэн эрдэс баялгийг нэрийдсэн, бэлэгдсэн нэртэй байдаг.байгалийн хатуу ширүүн догшин үедхүн малын аминд орсон газрыг тухайн хүн малын нэрээр нэрэлдэг жишээ нь: Тугалын бүлээн, Ухны булан, Үхэр хээр хонодог, Баян ламын хонхор, Осорын эрэг гэх мэт.
• Нутаг усаараа овоглон алдарших гэж байдаг түүгээрээ бахархаж явдаг жишээ нь: Арвайхээрийн Банди, Бүрдийн Галсан, Баянбараатын Оргодол, Налайхын Ганхуяаг, Хэрлэнгийн Бөгтөр тогоо, Мөнгөн морьтын Чимэд, Тэрмийн Шавийн Мунан Дэмбэрэл, Булгуудын хэцийн Сэрээнэнпүрэв, Эргэнэгийн говийн эрүү сэрээ, Улаан дэлийн Даянч Лам, Хашаатын багш, Ширгүүнэ говийн Мөнгөн дасар, Хурдан бумбатын Хуух Дандар гэх мэт.
• Зарим уул овооны орой үл мэдэг сэрвэлзсэн газар гэр барих, үхэр, гүүн зэл байрлуулдаггүй малын гарз гардаг гэж үздэг байжээ.
• Гэр байшигийн үүдийг ойр холын онь хөтөл буюу ойрхоны хадан хушууг халзлуулан барьдаггүй гарз гарах, өвчин учрах талтай гэж үздэг.
• Тахилгатай овоо, давааны овооны дэргэд буюу хайрханы зүг харж бие засдаггүй.
• Хүмүүс өөрийн оршин суугаа орон нутгийн тахидаг овоондоо лусын буулттай өдөр ба өөрийн хиймор сэргэх өдөр буюу сүлд өдрөө гарч хиймороо сэргээдэг ба ном уншуулдаг.
• Монгол хүн бурхан болоочийн шарлыг залах газарыг сонгохдоо холын уулын орой сэрвэлзэж, цухалзахгүй байх, хөл толгойн халзад онь хөтөл чиглүүлэхгүй байх. Борооны ус урсах суваг шуудуу тааруулахгүй байх. Нар шингэх зүг рүү хазгай газар сонгодоггүй. Үндэсний эргүүлэг буруу байхыг цээрлэдэг. Сонгосон газраа гуйхдаа цай сүү хадаг тавьж 3-н удаа мөргөөд авдаг заншилтай.
• Хүний нутгийн чулуу өшиглөвөл өөрийн гэрийн голомт доргино.
• Хүн төрөлхтөн эцэг тэнгэр, эх дэлхий гэж эрхэмлэн хүндэлдэг тийм учраас орон нутгаа бузарлахыг маш их цээрлдэг хүн амины хэрэг гарсан газар 3-жил ган зуд болдог гэж муу үйлийг ихээхэн тэвчдэг.
• Аав, ээжийн алтан шарил залсан газрыг насан туршид хүндэлж явах ёстой яагаад гэвэл аавийн газар насан туршид, ээжийн газар 3-н жил хүндэддэг.

Нүүдэлчин ард түмний хувьд монголчууд байгаль дэлхийтэйгээ байнга харьцаж уул, ус, ургамал, ан амьтадаа хамгаалах ёс жаяг, зан үйл, уламжлалтай ард түмэн билээ.Овоо тахилга үйлдэх зан үйл нь мөн л эрт цагаас хэвшсээр ирснийг тэмдэглэвэл зохино. Монголчууд уул толгод, даваа хөтөл дээр овоо босгож, түүнийгээ хүндэтгэн тахиж байгаль орчноо хайрлан хамгаалсаар ирсэн билээ. Уул овоо тайх, овооны тахилга хийх зан үйлийг үйлдэхдээ тухайн газар нутгийн эзэн лус савдагийн зан араншин, нутаг хошууны ард олны хэьшиж тогтсон уламжлалү зэрэгт тохирсон тус тусын зориулалт бүхий уншлага үйлдэж, сан тавьж, арц хүж уугиулж, цай идээ цагаа, мах шүүснийхээ дээжийг уул усандаа өргөдөг.Овоонд зөвхөн мод чулуу нэмэрлэж тун энгийн хэлбэртэй ёслол үйлдээд дараа нь морь уралдуулах, бөх барилдуулах бэсрэг наадам хийдэг.Тахилгатай овооны дэргэдүүр өнгөрч буй хүн морь, хөсгөсөө бууж, гурвантаа тойрч, хадаг яндар уяж чулуу өргөн хүндэтгэл үзүүлдэг. Энэ нь хангай дэлхийдээ хайр энэрлийн хүндэтгэл үзүүлсэн энгийн даруу, ахуй амьдралын нэгэн хэв шинж болсоор иржээ. Овоо тахих зан үйл уламжлал нь уул овооны эзэн лус савдгийг аргадах байдлаар байгаль цаг уурыг сайхан байлгах ялангуяа бороо хур оруулах чиглэлд хандсан монголчуудын эрт дээр эрт дээр үеэс уламжлан ирсэн байгальтай харьцдаг арга ухаан гэж үзэж болно. Байгаль орчноо хайрлан хамгаалах уламжлалт ёс заншлыг төрийн хэмжээнд авч үзэж сэргээх талаар ард түмэн санал хүсэлт гаргаснаар 1995 оны 05 дугаар сарын 16-ны өдөр "Богд хан хайрхан уул, Хан хэнтий уул, Отгон тэнгэр уулыг тайх уламжлалыг сэргээх санаачлагыг дэмжих тухай" Монгол улсын ерөнхийлөгчийн 110 дугаар зарлиг гарч уламжлалыг сэргээсэн билээ.
Full transcript