Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Уламжлалт сурган хүмүүжүүлэх арга зүй

No description
by

Д. Отгонбат

on 17 May 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Уламжлалт сурган хүмүүжүүлэх арга зүй

Уламжлалт сурган хүмүүжүүлэх арга зүй


Аливаа улс үндэстэн үүссэн цагаасаа эхлэн
түүхэн хөгжлийнхээ явцад мянга мянган жилийн турш үе уламжлан боловсруулан сайжруулсаар ирсэн сурган хүмүүжүүлэх арга барилтай бөгөөд тэр нь орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны эх болдог. Үүнийг сурган хүмүүжүүлэх нэр томьёонд “Ардын сурган хүмүүжүүлэх зүй” гэдэг.
Ардын аман зохиол
Хөдөлмөрчин ардын үзэл санааны тусгал, оюун билгийн илэрхийлэл болж хамт олны дунд амаар зохиогдоод уламжлан дэлгэрэх уран үгийн бүтээл туурвилыг
ардын аман зохиол
гэнэ.
Ардын аман зохиол нь хүмүүжлийн шилдэг сайн хэрэглүүр болдог учиртай бөгөөд амьдралын үнэнийг хэлж, хорвоогийн нүүрийг таних, сайныг дагаж, мууг шүүмжлэх сургаалаар дүүрэн байдаг.
Ардын тоглоом

Хүүхэд залуусын баяр наадам, хөгжим, бүжиг, тоглоом наадгайн зүйлс бол бүхэлдээ ардын сурган хүмүүжүүлэх зүйн их өв сан бөгөөд монгол үндэсний тоглоом наадгайн зүйлс нь хөлөгт, шагайн, гар хурууны, эвлүүлэх, оньсон, илбэ ухааны, уран эвхээс уяа зангилаа, хөзөр далуу тоглоом зэрэг нь хүүхэд багачуудын бүх талын хүмүүжилд онцгой нөлөө үзүүлдэг
.
Монголчуудын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний үүсэл хөгжлийг монгол үндэстэн хэзээ бүрэлдэн тогтсон тэр үетэй холбон үзэж болно. Хөгжлийн энэ урт хугацаанд нийгмийн хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр хүнээр хүн хийх зорилго чухлаар дэвшигдэж сурган хүмүүжүүлэх үзэл санаа арга хэрэглүүр ч мөн баяжин боловсорч иржээ. Монголын ард түмний олон үеийн турш  хуримтлуулж ирсэн сурган хүмүүжүүлэх өв уламжлал хэд хэдэн эх булагтай.

1. Ардын аман зохиол
2. Ёс заншил
3. Ардын тоглоом
4. Эх хэл
5. Амьдралын ахуйн туршлага
6. Бичгийн зохиол, дурсгал
1. Зүйр цэцэн үг
2. Оньсого таавар
3. Ертөнцийн гурав
4. Бэлэг дэмбэрэлийн үгс
5. Ардын дуу
6. Хууч яриа
7. Үлгэр туйлс
8. Түргэн хэллэг
Ёс заншил
Түмэн он даган журамласаар дадсан бичмэл бус хууль ардын олон зүйлийн ёс заншил бол ардын сурган хүмүүжүүлэх зүйн маш эрхэм өвийг хадгалсан нэг ёсондоо залуу үеийг сурган хүмүүжүүлэх багш нь юм.
Ёс заншил нь үе үеийнхний залгамж халааг эрдэм номтой, эрэлхэг зоригтой, унасан газар угаасан усаа гэх сэтгэлийн тэнхээ суулгаж ажил амьдралын гярхай ухаанд сургаж ирсэн
Эх хэл

Монгол түмэн " Хэлгий бол ухаан дутмаг" гэж үздэг " Хэл доголохоор хөл догол" хэмээн үг авиаг зөв тод хэлүүлэж сургахад их анхаардаг. Авиаг зөв тод хэлүүлж сурган хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд чиглэгдсэн нэгэн зүйл дасгал болох уран яруу холбоо үгсийн бүхэл бүтэн системийг манай ард түмэн олон зууны турш боловсруулан хөгжүүлжээ.

Амьдрал ахуйн туршлага
Хүүхдийн хүмүүжилд эцэг эх, хамаатан садан, эмээ өвөө, найз нөхөд ойр дотны хүмүүс онцгой үүрэг гүйцэтгэдэг учир монголчууд "Үглэж сургахаар үлгэрлэж сурга" хэмээн үзэж, амьдрал хөдөлмөр ёс заншлын олон зүйлд хүүхдийг дагалдуулан сургаж биеэр үлгэрлэж амьдрах ухаанд сургадаг.
Бичгийн зохиол дурсгал
Монголын эртний бичиг зохиол дурсгалуудыг СХУ-ы үүднээс авч үзвэл ихэнхдээ ёс суртахууны хүмүүжлийн чиглэлтэй байх бөгөөд тэр нь ардын сурган хүмүүжүүлэх зүйн баялаг туршлагыг нээн илрүүлж судлан шинжилж уламжлан хөгжүүлэхэд ашиглавал зохих яндашгүй их сан хөмрөг юм.

Уламжлалт сурган хүмүүжүүлэх арга хэрэгсэл
Сурган хүмүүжүүлэх ухааны олон янзын арга барилыг ерөнхий шинжээр нь:
1. Зөвшөөрч сургах арга
2. Хориглож цээрлүүлэх арга гэж хоёр үндсэн хэсэгт хуваан үзэж болно.
Зөвшөөрч сургах аргууд:
А. Сайшаах
Б. Магтах
В. Шан өгч урамшуулах
Г. Ухааруулан тайлбарлаж ойлгуулдаг аргууд
Д. Өмгөөлөн хамгаалах арга
Е. Хийлгэх дадлагажуулах арга
Хориглон цээрлэх арга:
А. Зэмлэх
Б. Айлгах ичээх
В. Сүрдүүлэх
Г. Шоглох
Д. Хүслийг нь хязгаарлах
Е. Алганы амт үзүүлэх
Анхаарал хандуулсанд баярлалаа
НУБ-2 Б. Уранбаатар
Д. Отгонбат
Full transcript