Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

танин мэдэхүй процесс

No description
by

Цоомоо Цомоко

on 28 February 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of танин мэдэхүй процесс

Танин мэдэхүй процесс
Сэрэл
Хүртэхүй
Юмс үзэгдлийн шинж чанарыг бүхэлд нь танин мэдэх процесс юм.
Хүртэгдэж буй юмсын оршин тогтнох онцлогоос нь хамааруулан хүртэхүйг цаг хугацааны, орон зай, хөдөлгөөний хүртэхүй хэмээн ялгадаг.
Анхаарал
Анхаарал гэдэг нь нэг цаг хугацаанд сэтгэц ухамсрын өөр бусад зүйлрүү хандалгүйгээр тодорхой обьектод чиглүүлэх, төвлөрүүлэх үйл явц юм.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Танин мэдэхүйн процесс
Сэрэл
Хүртэхүй
Анхаарал
Бүх амьд биеийн танин мэдэхүйн энгийн хэлбэр бөгөөд юмс үзэгдлийн шинж чанарыг хүлээж авах процесс юм. Сэрэхүйн процессгүйгээр ямар ч юмны шинж чанарыг танин мэдэж чадахгүй.
Сэрэл нь дараах 5 мэдэрхүйтэй холбогдон тайлбарлагддаг.
1. Сонсох
Дууны чанга сул, давтамж зэргийг мэдрэхтэй хобоотой.
Хүн нам гүн орчинд 6м-ийн зайд байгаа цагын зүүний цохилтыг мэдэрдэг.
2.Харах
Гаднаас ирж буй мэдээллийн 80-90%-г энэхүү сэрлийн тусламжтайгаар хүлээж авдаг.
Хүн харанхуй шөнө 48км-ийн зайд асч буй лааны гэрлийг мэдрэх боломжтой.
3.Үнэрлэх
Энэхүү сэрэхүй нь амьсгал авах, гаргахад явагддаг.
Хүн 6 өрөөний цаана асгарсан сүрчигний үнэрийг мэдрэх боломжтой.
4.Амтлах
Аливаа зүйлийн гашуун, шорвог, үнэрлэх зэрэг шинж чанарыг мэдрэх үйл явц.
Хүн 8л усанд хийсэн 1 халбага сахарыг мэдрэх боломжтой
5.Тэмтрэх
Гарын мэдрэмжтэй холбоотой. Биетийн гадаад хэлбэр, хэмжээг барьж үзэн мэдрэх.
Хүн 1см зайтай нисч байгаа ялааны далавчийн хөдөлгөөнийг мэдрэх чэдварт байдаг.
Хөдөлгөөний хүртэхүй
Хүн болон амьтны хүрээлэн буй юмсын хөдөлгөөн, өөрчлөлтийг бүхэлд нь танин мэдэх үйл явц.
Цаг хугацааны хүртэхүй
Юмс үзэгдлийг хэзээ эхлээд хэзээ дуусхыг тодорхойлж өгнө.
Орон зайн хүртэхүй
Харааны булчингийн тусламжтайгаар юмсын хэлбэр хэмжээг хүртэх явц юм.
Хүний хүртэхүй нь юмс үзэгдлийн шинж байрлал, тухайн хүний харааны тусгалын онцлог зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр бодит юмсыг хуурмагаар хүртэж мэдэрдэг.
Хүртэхүйд үүсэх алдаа
Анхаарлын төрөл
Санамсаргүй анхаарал
Ямар нэг зүйлийн онцлог хүчний нөлөөгөөр анхаарал өөрөө аяндаа үүсэх явц юм.
Цочроогчийн шинэлэг тал нь санамсаргүй анхаарлыг үүсгэнэ. Жишээ нь: хурц тод өнгө, чанга дуу авиа, тааламжгүй үнэр гэх мэт.
Зориудын анхаарал
Хүн ямар нэг зүйл дээр сэтгэц ,зориг чармайлтаа зориуд ухамсартайгаар чиглүүлэн төвлөрүүлэхийг хэлнэ.
Зориудын анхаарал нь тодорхой мэдээлэлд ухамсартайгаар оюун санаагаа төвлөрүүлэх явц бөгөөд насанд хүрсэн хүн зориудын анхаарлаа 20 минутын турш барих боломжтой.
Хожуу идэвхжих анхаарал
Санамсаргүй анхаарлын хэлбэрээр эхлээд зориудын анхаарлын хэлбэрээр үргэлжлэх бөгөөд танин мэдэхүйн үйл ажиллагаанд маш их ач холбогдолтой
Анхаарлын шинж чанарууд
Нэг цаг хугацаанд зэрэг хүртэгдэж буй обьектын тоогоор тодорхойлогдоно.
Насанд хүрсэн хүний анхаарлын багтаамж 4-6 обьект байна. Анхаарлын багтаамжийг сайжруулах, ажигч чанарыг хөгжүүлэх, ой тогтоолтыг сайжруулах дасгалуудаар анхаарлын багтаамжийг нэмэгдүүлдэг.
Анхаарлын багтаамж
Анхаарлын төвлөрөлт
Нэг обьектод хүний сэтгэц ухамсар нэгдэн чиглэх шинж. Анхаарлын обьектын хүрээ бага байх тусам анхаарал илүү төвлөрдөг. Тусгай зохион байгуулалттай дасгал хийсний үр дүнд анхаарлын төвлөрөлт сайжирч болно.
Анхаарлын хуваарилалт
Нэгэн зэрэг олон үйлдлйиг амжилттай гүйцэтгэх чадвар болон нэгэн зэрэг ухамсартай хэд хэдэн обьектыг тусгах үйл явцыг хэлнэ. Хүн хэр сайн эзэмшсэн байна төдийн чинээ бага хугацаанд нэгэн зэрэг олон үйлдлийг хийж гүйцэтгэх боломж бүрдэнэ.
Анхаарлын тогтворжилт
Хүний анхаарал нэг зүйл дээр төвлөрөх хугацаагаар анхаарлын тогтворжилт тодорхойлогдоно. Эсрэг шинж нь анхаарлын хэлбэлзэл юм. Янз бүрйин үйл ажиллагааны үед 15-20 минут тутамд хүний анхаарал сулран хэлбэлзэх процесс явагддаг.
Анхаарлын шилжилт
Анхаарлыг нэг обьектоос нөгөө рүү чиглүүлэх үйл явц буюу анхаарлын өөрчлөлтийг хэлнэ. Анхаарлын шилжилт зориудын болон санамсаргүй хэлбэрээр бий болно.
Анхаарлын сарнилт буюу тархалт
Энэ нь анхаарлын төвлөрөлт, тогтворжилтын эсрэг шинж бөгөөд хүн тухайн обьектод сэтгэц ухамсарын төвлөрүүлэх чадваргүй болох үйл явц юм.
Ой тогтоолт
Ой тогтоолт
Ой тогтоолт нь хүний өнгөрсөн туршлагыг оюун ухаандаа хадгалан тогтоох таних процессуудыг хэлнэ.
Хүн амьдралынхаа туршид ой тогтоолтынхоо 10-15% ыг ашигладаг.
Ой тогтоолт гэдэг нь сэтгэцийн янз бүрийн үзэгдэл, шинж чанарын харилцан хамаарлыг илэрхийлсэн холбоос юм. Г.Эббингауз
Үндсэн процесс
Тогтоох
Сэргээн санах
Хадгалах
Таних
Мартах
Хөндлөнгийн ямар нэг шалтгааны улмаас тогтоох гэж байсан зүйлээ мартах үзэгдэл юм.
Хүний хүлээн авч байгаа шинэ мэдээлэл хуучин мэдээлэлтэй холилдсоноос ихэвчлэн марталт үүснэ.
Өмнөх зүйл нь дараагийнхаа зүйлийг саатуулах нөлөөлөл
Дараагийн зүйл нь өмнөх зүйлдээ саатуулах нөлөө үзүүлэх
Тогтоолт хэрхэн явагдсанаас бусад процессуудын үр дүн нь шалтгаална.
Хэрэгцээтэй болоход санаж байх процесс юм.
Цаг хугацаатай холбоотой боловч тогтоосон зүйлийн утга агуулга, тухайн зүйлд хүний хандах хандлага мэдээллийн эмх цэгц зэрэг олон зүйлээс шалтгаална.
Нэгэн төрлийн сэргээн саналт юм. Энэ бол ихэнхидээ дахин уулзах, өмнө нь сонсож байсан дуу хоолой сонсох зэрэгт таних процесс үүснэ.
Ой тогтоолтын төрөл
Богино хугацааны ой тогтоолт:
Хүн ямар нэгэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа хугацаанд түргэн хугацааны ой явагдаж байдаг. Мэдээлэл удаан хадгалагддаггүй зөвхөн эхний хэдэн секундэд хадгалагдана. 12 секунд өнгөрмөгц мэдээлэл сарниж эхлэх ба 20 секундийн хугацаанд сэргээгдэхгүй бол замхардаг.
Мэдээллийг илүү удаан хадгалдаг бөгөөд 5 минутаас илүү хүний ойд хадгалагдаж байгаа мэдээлэл нь цаашдаа удаан хугацааны ойд үлдэх магадлал ихтэй байдаг гэж эрдэмтэд үздэг. Мэдээлэл цаг, өдөр, сар, хэдэн жилээр, насан туршид нь удаан хугацаанд ойд хадгалагддаг байна. Иймээс удаан хугацааны ой нь багтаамж ихтэй байдаг.
Урт хугацааны ой тогтоолт:
Мэдрэхүйн ой тогтоолт:
Хүн юмыг сонсож, харж, мэдрэх үед гадны мэдээлэл нь мэдрэхүйн эрхтнээр дамжин мэдрэх ойд очно. Хүний сэрж мэдэрч буй бүх мэдээлэл нь мэдрэх ойд цуглардаг. Гэвч мэдрэх ой дахь мэдээлэл нь түргэн замхардаг. Энэ мэдээлэл секундээс илүү хадгалагдахгүй.
Герман Эббингауз
Германы сэтгэл судлаач Герман Эббингауз 1885 онд ой тогтоолтын талаар анхны шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт хийжээ.
Эббингауз утгын холбоогүй гийгүүлэгч, эгшиг, гийгүүлэгч гэсэн байрлалтай 9 үсгийг /ZАТ, ВОК, SID/ цээжлүүлж 20 минут, 1 цаг, 8 цаг, 9 цаг, 1 хоног, 2 хоног, 6 хоног, 28 хоног, 31 хоногийн дараа үсгийн хэлхээсүүдийн хэдэн хувийг мартсан байгааг тодорхойлжээ. Энэхүү үзүүлэлтийг ашиглан марталтын муруйг зурсан байна. Ингэхэд марталтын муруй огцом доошилж мөн удаанаар доошилж байгааг тогтоосон байна. Нэг цагийн дараа материалын 50% агуулгыг мартсан боловч зургаан өдрийн дараа марталт жигд болсон байна. Тэрээр ой тогтоолт тогтонги шинжтэй болж, тодорхой хугацааны дараа сулардаггүй гэж таамагласан байна.
Мөн түүний судалгаагаар хүн холбоо хамааралгүй үгсийг цээжлээд, дараа нь эргэн санахдаа жагсаалтын эхний болон сүүлчийн үгсийг санах хандлагатай байгааг, мөн дунд хэсгийн үгс хурдан мартагдаж байгааг олж тогтоосон байна.

Сурагч зураг зурсаар байгаа үдийн цайны цагаа өнгөрөөчихсөн байв.
Доорх бодомжуудаас аль нь зөв бэ?
а) Түүний анхаарал хийж байгаа зүйлдээ хэт төвлөрсөн байсан учраас цаг хугацаа өнгөрөхийг анзаарсангүй
б) цагийн зүүний цохилт сонорын сэрлийн доод заагаас сул байсан тул түүнийг сонссонгүй
в) ажлын цагаар байн байн цагаа харах нь зохисгүй учир ундны цаг болсныг анзааралгүй өнгөрөөчихжээ.
Full transcript