Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Зүтгүүрийн бригад-ХАБ

No description
by

emer Hand sanaa

on 23 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Зүтгүүрийн бригад-ХАБ

Ажилд явахын өмнө 3-5 цаг заавал унтаж амарсан байна.
- ажилд ирэхдээ хамгийн аюулгүй замаар /маршрутын дагуу/ ирэхийн зэрэгцээ авто зам, төмөр замаар гарахдаа хоёр талын хөдөлгөөнийг харж аюулгүй үед гарцаар эгц хөндлөн гарна.
Зүтгүүрийг хүлээн авахдаа зүтгүүрийн
дохионы болон гэрэлтүүлгийн шилүүд
,
усны тэлэх бакны хуруу шил
,
дизелийн өрөөний шалны кронштейны бэхэлгээ
,
эргэх механизмуудын хаалт, хамгаалалтууд
,
хатуу тооцоот багаж

дохионы хэрэгсэл
,
дизелийг зогсоож осол аюулаас хамгаалах хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал
зэргийг нарийн дэс дараалалтай
технологийн дагуу
хүлээн авах.
Техник ашиглалтын дүрэмд заагдсан гэмтэлтэй зүтгүүрийг үндсэн ба эргэлтийн депогоос хүлээн авч ажилд гарахыг хориглоно.
- Засвар, техник үзлэгээс гарч байгаа илчит тэрэгнүүдийн бүх люкүүд, эргэлдэх механизм болон дулааны хаалтуудыг бүрэн хаалгуулж хүлэн авч байх
Зүтгүүрийг хүлээн авах, аялалд явах үед гар чийдэнг өдөр шөнийн аль ч цагт ашиглаж байх
Зүтгүүрт орох ба зүтгүүрээс буухдаа хоёр гараа чөлөөтэй байлгаж хоёр гараар бариулаас барьж буух
Зүтгүүрээс буухдаа: буух газраа харж байж шөнийн цагт гэрэлтүүлж үзсэний дараа зүтгүүр талруугаа харж бууна
Гартаа ямар нэг зүйл барьж бууж, суухыг хориглоно.
Зүтгүүрийн хөдөлгөөний үед бууж, суухыг хориглоно.
- цахилгаан хэлхээнд үзлэг, засвар хийхдээ заавал тусгаарлагчтай багажаар бээлийтэй гүйцэтгэх
- цахилгаан хэлхээнд ажил хийхдээ үүсгүүрийг салгасан байх
- цахилгаан хэлхээний ажиллагааны дэс дарааллыг шалгахдаа ТЦХ-ийн залгууруудыг салгаж, зүтгүүрийг өөрөө хөдөлгөөнд орохоос сэргийлж тормозыг бариулж ивүүрээр бэхэлсэн байна.
- Зүтгүүрт үзлэг, засвар хийхдээ хамтран ажиллагчдаа /зүтгүүрийн бригад/ гүйцэтгэх ажлын талаар мэдэгдсэний дараа хийнэ
Зүтгүүрийг асаахын өмнө хөдөлгүүрийн болон агергатын байдалд үзлэг хийсний дараа мэдэгдэх /
"Асаалаа"
гэсэн/ дохио өгч асааж байх
- шингэний болон хийн даралттай сав, хоолойд засвар үйлчилгээний ажил хийх тохиолдолд даралтыг заавал буулгаж
"О"
болгох буюу тусгаарлах краныг хаасны дараа ажлыг гүйцэтгэнэ
- Өндөр хүчдэлийн өрөөнд ажил гүйцэтгэхдээ заавал тусгаарлагч резин дэвсгэртэйгээр хийнэ
- ачаалалтай байгаа үед өндөр хүчний хэлхээнд ойртох ажил гүйцэтгэхийг хориглоно
- түлш, тослох материалын болон түлшний бакны агааржуулах хоолойн ойролцоо, аккумляторын батерейн орчим, хөдөлгүүрийн өрөөнд гал гаргах, тамхи татахыг
хатуу хориглоно.
- зүтгүүрийн хаалганы бариулын никель гадарга ховхорч гар эсгэдэг тул гарыг бариулаас гулгуулж бууц, суухыг хориглоно
- зүтгүүрийн хаалга хаахдаа гараа хавчуулахаас болгоомжил !!!
- заавал бариулаас барьж хааж бай !!!
- Хаалганы нугсан хэсэгт болон босоо хөндлийн хэсгүүдэд гараа байрлуулахыг хориглоно.
- хөргөлтийн маатыг хаах, онгойлгохдоо бариул харвах, хөргөлтийн системийн жалюзны хөшүүргэн дамжлага, секторт гараа хавчуулахаас болгомжил !
- ТЗ-ыг хөндлөн гарахдаа 90 градусаар эгц хөндлөн гарах ба гарахын өмнө хоёр талын хөдөлгөөнийг сайн анхаарч магадласны дараа гарна.
- Зам дээр салгаатай вагон болон зүтгүүрийн хооронд 10 м -ээс баггүй зайтай байхад гарах ба вагоны тусгай тавцан /тамбур/-гаар гарахыг зөвшөөрнө.
- Вагон доогуур шургаж гарах болон автоугсраан дээгүүр давж гарахыг хатуу хориглоно.
- Зүтгүүрээс буун хөдлөх бүрэлдэхүүнийг тойрч гарахдаа зэргэлдээ зам дээрх хөдөлгөөнөөс болгоомжил !
- өртөөний болон депогийн замаар явахдаа зам төмрийн толгой, суман шилжүүлгэн дээр гишгэх, замын голоор ба захаар явахыг хориглоно.
- заавал замын овор гаргаж яв !!!
-
зүтгүүрийн кабины пүршин зөөлөвчтэй сандалыг засах үед пүрш харваж болзошгүй тул зүтгүүрийн бригад биечлэн засварлахыг хориглоно
- зөвхөн техник үзлэгийн газарт засварлуулна.
- явдал дунд зүтгүүрт цэвэрлэгээ хйихийг хориглох бөгөөд арчих материалыг 20 см-ээс ихгүйгээр богиносгож гүйцэтгэ !!!
- ажилд гарах үедээ ажлын тусгай хувцасыг улиралын байдалд тохируулан бүрэн, зөв өмсөж хэрэглэсэн байна.
- Зүтгүүрийг хүлээн авахаас өмнө гарсан тушаал, заавар, захирамжуудтай заавал танилцсан байна.

- ажилд гарахын өмнө өөрийн эрүүл мэндийн байдлыг ээлжийн эмчид заавал үзүүлсэн байна.
- Машинч нь туслах машинчийнхаа ХАБ-ыг бүрэн хариуцна.
- ажилд гарахын өмнө ХАБ-ын ажлын байрны өдөр тутмын зааварчилга авч, танилцан гарын үсэг зурсан байна.
үзлэгийн сувагт хүн ажил хийдэг учир сувагт элс өгч шалгахыг хориглоно
- унтарсан хөдөлгүүрт ажил хийхдээ асаалтын контакторын уруулын завсарт тусгаарлагч хавчуул /тусгаарлаг мод/
- хөдөлгүүр зэхдэг ус хортой тул уг усаар цэвэрлэгээ угаалга хийхийг хориглоно
- зүтгүүрийн кузов дээр гарч ажил хийхийг хориглоно. Шаардлагатай тохиолдол өндрийн бүсийг ашиглана
- гэрлийн шил солихдоо гэрлээ унрааж, бээлийтэй гараар солино
- зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахдаа заавал бүрэн бүрэлдэхүүнтэй байж дохио өгсний дараа гүйцэтгэнэ.
- хоёр кабинтай дан зүтгүүрээр хөдөлгөөн хийх бүх тохиолдолд явах чиглэлдээ удирдлагаа шилжүүлж хөдөлгөөний чиглэлийн эхний кабинд байрлана
- галт тэрэгнээс буцах, депогоос галт тэрэгрүү яваа хос зүтгүүрийн 2-р зүтгүүрийн бригадад мөн адил хамаарна.
- зүтгүүрийг хөдөлөх бүрэлдэхүүнд залгахаар очихдоо хөдлөх бүрэлдэхүүнээс 3-5 метрийн зайд зогсож, хүн байгаа эсэхийг магадлан машинч нь туслах машинч, вагон үзэгч, найруулагчийн дохиогоор 3 км/цагаас ихгүй хурдтай дуун дохио өгч залгана
- зүтгүүрийг ухраан хөдөлгөөнд оруулахыг хориглоно
- эргэлдэж буй эд ангийн ойролцоо ажил гүйцэтгэхийг хориглоно
- зүтгүүрийн ус, тос, агаарын хоолойн хөлдүүг ил галаар гэсгээхийг хориглоно
- ажил хийж байгаа үед анхаарлаа өөр тийш хандуулахыг хатуу хориглоно
- өвлийн улиралд нойтон гараар төмөр барихыг хориглоно
- чихэвчтэй малгайн чихэвч буулган бүчлэн сонсгол муутгахыг хориглоно
- үзлэгийн суваг хөндлөн гарахдаа заавал тусгай зориулалтын гарцыг ашигла !
- суваг дээгүүр харайхын хориглоно

- зүтгүүрт зэхэлт хийхдээ өндөр шатнаас унахаас болгоомжлон ажилла !!!
- тос, ус, түлшин дээр хальтирч унахас болгоомжил !!!
- шөнийн цагт прожекторын гэрлийг асаахгүй зүтгүүрийг хөдөлгөхийг хориглоно
- агаарын төгсгөлийн хоолойнуудыг холбохдоо зөв холбогдсон эсэхийг магадлан байж агаарын краныг онгойлго !
- сэлгээ хийж байгаа үед сэлгээний бүрэлдэхүүнээс буж суухыг
хатуу
хориглоно
- ТЭМ серийн илчит тэрэгний явдал дунд секц хоорондын тамбур дээгүүр явахыг хориглоно
- ТЭМ серийн илчит тэрэгний кузовын дээд люкенд буцаж хаагдахаас хамгаалсан түгжээ заавал хийгдсэн байх шаардлагатай ба зүтгүүрийн бригад нь дээд люк онгойлгож арчилгаа үйлчилгээ хийхдээ заавал дээд люкийг буцааж хаагдахаас хамгааалан түгжиж бэхэлсэн байна
- 2-оос дээш секцтэй илчит тэрэгний секц хоорондын агаарын төгсгөлийн хоолойнуудыг холбохдоо хоёулаа байж дараалалын дагуу, найдвартай, зөв холбогдсоныг магадласны дараа агаарын төгсгөлийн крануудыг нээх ба салгах үедээ төгсгөлийн кранууд найдвартай хаагдсан эсэхийг магадлаж байж салгах үйлдэл хий !!!
- илчит тэргийг эхний вагонтой холбох үедээ туслах машинч нь мөн энэ заалтыг мөрдөнө.

- өртөө, зөрлөг, гүүр, гарам, тахир тойруу, анхаарамжтай газрууд, "Ш" тэмдгэнд ойртон ирэх болон саадтай газар, сэлгээний ажлын үед мэдэгдэх дуун дохиог өгч, шөнийн цагт прожекторын гэрлийг асааж унтраан дохио өгнө
- илчит тэрэг, замаас авагддаггүй дрезинүүд депогийн зам дээр 5 км/цагаас ихгүй хурдтай явна
- ажил олгогчоос өгсөн ажлаас өөр ажил хийхийг хориглоно
- ҮНДСЭН БА ЭРГЭЛТИЙН ДЕПОГООС АЛСЛАГДСАН ГАЗАРТ АЖИЛЛАХ ЗҮТГҮҮРИЙН БРИГАДАД ӨГӨХ
ХАБ
-НЫ ӨДӨР ТУТМЫН ДАВТАН ЗААВАРЧИЛГАА

-
зааварчилгааны 2-р зүйлд заасан зааварчилгааг мөрдлөг болгоно
- Сэлгээний ажил гүйцэтгэхдээ холбогч найруулагчийн бүрэн бүрэлдэхүүнтэй байна
- Сэлгээний ажлын үед сэлгэлт хийж буй бүрэлдэхүүн холбох хурдыг баримтал
- сэлгээний ажлын үед гар дохио заавал өгч бай !!!
- сэлгээний бүрэлдэхүүнийг дохио авахгүйгээр хөдөлгөхийг хатуу хориглоно !!!
-
тоормозны колоток солихдоо уг тоормозны цилиндрийг хааж бусад тоормозыг бариулж байж заавал хоёулаа гүйцэтгэ !!!
- тоормозын полоток солихдоо гар, хөлөө хавчуулахаас болгоомжилж бээлий хэрэглэ !!!
- зүтгүүрийн эд ангийг агаараар үлээлгэхдээ нүд рүү шороо, тоос орохоос болгоомжилж нүдний шил хэрэглэ !
ҮНДСЭН БА ЭРГЭЛТИЙН ДЕПОТОЙ ГАЗАРТ СЭЛГЭЭНД АЖИЛЛАХ ЗҮТГҮҮРИЙН БРИГАДАД ӨГӨХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГАА
/2-р хэсэг/
ХАВАР, НАМРЫН КОМИССЫН ҮЗЛЭГТ ОРЖ БАЙГАА ИЛЧИЛТ ТЭРГЭНД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ҮЕД ЗҮТГҮҮРИЙН БРИГАДАД ӨГӨХ
ХАБ
-ЫН ЗААВАРЧИЛГАА

- зааварчилгааны
2-р
зүйлийг мөрдөнө
- ажил эхлэхийн өмнө ажлын хувцас, гутлыг
заавал
өмссөн байна
- кранаар ачаа өргөж байгаа байгаа үед өчөөн доогуур явах, зогсохыг хориглоно
- цэвэрлэгээ хийх үед шатан дээрээс унахаас болгоомжил
- шатны бариул дээр гишгэн кузов угаахыг хориглоно
- цэвэрлэгээ хийх үедээ ирмэгтэй зүйлд гар хуруугаа зүсэхээс болгоомжил
- цэвэрлэгээ хийхдээ шатны дээд талын тавцанг сайтар цэвэрлэж бай !!!
- депо дээр сэлгээний хөдөлгөөнийг бүрэн дуусаагүй байхад илчит тэрэгний явах анги, кузовыг угааж цэвэрлэхийг хориглоно
-илчит тэрэгний урд хэсэг /духны хэсэг/, хойд хэсэг буюу секц хооронд цэвэрлэгээ хийхдээ зөвхөн зориулалтын тусгай шатан дээр хийхийг зөвшөөрнө
- зөөврийн шатыг 75 градусын налуутай байрлуулж гулсах хөдөлгөөнд орохгүй байхаар бэхлэнэ
- хос дугуй зорох болон солих машин дээр илчит тэрэг байрлаж байгаа үед цэвэрлэгээ хийхийг хориглоно
- цэвэрлэгээ хийж байхдаа эд анги, агрегатууд /копуд/ -ыг дур мэдэн кранаар өргүүлэх, хөдөлгөхийг хориглоно. шаардлагатай тохиолдолд оосорлогч дохиочны эрх бүхий ажилтнаар өргүүлнэ.
- хос дугуй зорох болон скатаподъём машин хөндийрүү унахаас болгоожилж ажилла !!!
- зүтгүүрийн эд ангийг агаараар үлээлгэх үед нүдрүү тоос, шороо орохоос сэргийлж нүдний шил хэрэглэ !!!
- агаараар үлээлгэх үед эсрэг талд нь зогсохгүй байх
- Хос дугуй зорох машин болон скатаподъём машинууд дээр илчит тэрэгний урд нүүрний хэсэг таарч зогссон үед илчит тэрэгний урд хэсэг /духны хэсэг/, хойд хэсэг, секц хоорондын хэсэгт цэвэрлэгээ хийхийг хориглоно
- илчит тэргэнд реостатын туршилт, тохируулага хийж байгаа үед дизелийн өрөөнд цэвэрлэгээ хийх, реостатын бак байрлах хашаа руу орох, цахилгааны хүчний шин кабель зэрэгт гар, хөлөөрөө хүрэхийг хориглоно !!!
- эргэлдэж байгаа механизмын ойролцоо цэвэрлэгээ хийхийг хориглоно !!!
- будгийн ажил хийж байгаа үед амьсгалын маска хэрэглэ !!!
- түлш, тосоор бохирдсон арчих материалыг дор бүр нь төмөр саванд хийж хаяж байх
- депо дээр сэлгээний хөдөлгөөн бүрэн дуусаагүй байхад илчит тэрэгний явах эд анги, кузовын гадна талыг угааж цэвэрлэхийг хориглоно !!!
- илчит тэргэнд цэвэрлэгээ, үйлчилгээ хийх ажлын үедээ зэргэлдээ зам дээр хийж байгаа сэлгээний хөдөлгөөнөөс болгоомжилж замын овор гарган зогсож байх
ЗҮТГҮҮР БОЛОН ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛ
ААС ХАМГААЛАХ ЗААВАР

- зүтгүүрийн машинч, туслах машинч нар
гал түймрийн
талаар дараах мэдлэгийг сургалтаар олж авсан байна:
- зүтгүүр дээр
гал түймэр
гарахаас урьдчилан сэргийлэх
- зүтгүүрийн бригад ажил хүлээлцэх үед гүйцэтгэх үүрэг
-
гал түймэр
гарахаас урьдчилан сэргийлэх техникийн арга хэмжээнүүд
- гал унтраах хэрэгсэл болон галын дохиолол
зүтгүүр дээр гал гардаг гол эд анги:
- дизелийн картерт даралт үүссэнээс дэлбэрэлт болж улмаар гал ...
- газын коллекторуудын хэвийн биш байдал
- түлш, тосны хоолой дамжуулагууд
- турбо компрессор
- агаарын ресевирийн хоолой
- түлшний бак
- зай хураагуур
- өндөр хүчдлийн камер
- татах цахилгаан хөдөлгүүрүүд
Зүтгүүр дээр галын аюулгүй байдлыг сахих
- зүтгүүрийн бүхээг, дизелийн өрөө, өндөр хүчдэлийн өрөө зэрэг газруудад гадны зүйлийг хурааж хадгалахыг хориглоно
- машинчийн бүхээгт хананд нь унтраасан тамхи хийх савыг бэхлэж тогтоохоос гадна цонхоор гадагш тамхины иш, асаасан шүдэнз хаяхыг хатуу хориглоно
- тослох материалыг зөвхөн таглаатай төмөр саванд хадгална. Хэрэглэсэн тостой материалыг таглаатай хувин буюу төмөр хайрцганд хадгална.
- дизель, компрессор, редуктор зэргийн холой залгаасаар тос түлшний шүүрэлт гарах ёсгүй.
- зүтгүүрийг түлшээр зэхэхдээ түлшний бакны дээд түвшингээс 50 мм-с баггүй зай үлдээх бөгөөд тагыг нь нягт таглана.
- түлш цэнэглэх үед буюу түлшний бакны ойролцоо тамхи татах, ил гал гаргахыг хатуу хориглоно.

зүтгүүр дээр ажиллаж байх үед дараах зүйлийг хориглоно:
- гэрэлтүүлэх буюу бусад зорилгоор бамбар, ил задгай гал хэрэглэх
- дизелийн өрөө, аккумляторын баттарейн ойролцоо тамхи татах
- дизелийн өрөөний эд ангиуд дээр нойтон материал, хувцас зэргийг хатаах
- индикаторын краныг онгорхой орхих
- кузов болон бусад эд ангийг бензин, керосинаар угаах, цэвэрлэх
зүтгүүр дээр гал түймрээс урьдчилан сэргийлэх :

- зүтгүүрийг ТО-3 болон бүх төрлийн засвараас гарах үед гал унтраах төхөөрөмж, галын дохиолол бүрэн бүтэн, хэвийн ажилтай, бүрэн цэнэглэгдсэн тухай бичлэгийг ТУ-152 дэвтэрт бичиж холбогдох хариуцлагатан гарын үсэг зурсан байх ёстой.
- зүтгүүрийн бригад зүтгүүр хүлээн авах үедээ дээр дурьдсан байдлыг нягтлан шалгаж авах ёстой бөгөөд гал түймрээс урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа хангагдаагүй бол уг зүтгүүрийг хүлээн авч хэрхэвч болохгүй.
Зүтгүүрийг хүлээн авах ба хүлээлгэн өгөхдөө гал түймэр эсэргүүцэх тоног төхөөрөмжийн ажиллагааны талаар ТУ- дэвтэрт заавал бичлэг хийх ёстой.
илчит тэрэгний гал эсэргүүцэх тоног төхөөрөмжийг хүлээн авахдаа доорх зүйлийг онцгой анхаарна:
- хөөс үүсгэгч савны усны хэмжээ дүүрэн байх
- хөөс агуулах савны трубо /хоолой/ бүрэн бүтэн байх
- хаалтууд бүгд хэвийн байдалдаа лацтай байх
- хөөсний генераторын багц тор цэвэрлэгдсэн байх
аялалын үед замд гүйцэтгэх үүрэг:
- туслах машинч дизель эргэх үедээ гал эсэргүүцэх тоног төхөөрөмжийн байдлыг хянаж шалган машинчид заавал илтгэж байх үүрэгтэй. /үүнээс гадна дизелийг асаасны дараа, эсвэл удаан хугацаагаар халааж байгаа үедээ 10 минутын дотор заавал эргэж тойрч үзэж байх/
-
- зүтгүүрийн бригад дизель эргэх үедээ картерийн сийрэгжилтийг дифманометрээр шалгаж байх
- сийрэгжилтийн хэмжээ тогтоосноос багадсан бол нэн даруй шалтгааныг нь тодруулж хэвийн болгох арга хэмжээ авах
-цахилгаан тоног төхөөрөмжинд гэмтэл гарч түүнийг засч арилгахын тулд нэмэгдэл холболт хийх зэрэг өөрчлөлт оруулсан бол энэ тухай ТУ-152 дэвтэрт тодорхой бичиж депод ирсэний дараа холбогдох ажилтанд заавал мэдэгдэх ёстой
- цахилгаан тоноглолд гэмтэл гарсан үед түүнийг сэргээгээд явж байх хугацаандаа дахин дахин эргэж тойрон шалгаж байх ёстой
галт тэргэнд
гал
гарсан үед зүтгүүрийн бригадын гүйцэтгэх үйл ажиллагаа

-галт тэргэнд
гал гарсан үед
гал түймрийг унтраах, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, нүүлгэн шилжүүлэх, хөдлөх бүрэлдэхүүн болон ачааг хамгаалах үүргийг ОБ байгууллагыг хүрэлцэн ирэх хүртэлх хугацаанд зүтгүүрийн машинч хамриуцна.
- Өртөөн дээр зогсож байх үед
гал түймэр
гарсан тохиолдолд зүтгүүрийн бригад өртөөний удирдлага буюу жижүүрт
эй
үйл ажиллагаагаа хариуцан зохицуулна.
- Зүтгүүр буюу галт тэргэнд
гал гарсан тохиолдолд
галт тэргийг зогсоохдоо дараах шаардлагыг хангана:
- шатаж байгаа ачаа нь ямар төрлөөс үл хамааран төмөр замын гарам, нүхэн гарц, гүүр, цахилгааны дэд станц болон амархан шатамхай зүйлүүдийн дэргэд зогсохгүй байх
- замын аяс хүндтэй өөрөөр хэлбэл сэтэрхий, гүн сэтэрхий, өндөр далантай газар явж байхад түймэр гарсан буюу эсвэл зүтгүүр дээр байгаа тоног төхөөрөмжийн хүчээр галыг унтраах болоцоогүй бол дараагин өртөө хүртэл явж галт тэрэгний зохицуулагч, өртөөний жижүүрээр дамжуулан мэргэжлийн байгууллагыг дуудуулна.
Илчит тэргэнд гал гарсан үед машинчийн гүйцэтгэх үүрэг:
- ерөнхий жолоодлогын бариулыг "0" байдалд шилжүүлж хөдөлгүүрийг унтрааж, галт тэргийг аль болохоор тэгш газар зогсооно.
- гал түймрийн дохиог өгнө
- галын тархалт хурдтай болвол нэн даруй унтраах арга хэмжээг аяралтай авна.
- галт тэргийг өөрөө хөдлөхөөс хамгаалсан бүх арга хэмжээг найдвартай авч удирдах самбарын удирдлагын тоног төхөөрөмжийг салгаж, зай хураагуурын залгуурыг салгана.
- гал эсэргүүцэх бүх тоног төхөрөөмжийг ашиглан галыг унтраах боломжгүй болсон үед шатсан секцийг салгана. Ингэхдээ галд өртөмхий барилга байгууламж, тоног төхөөрөмжийн дэргэд орхиж /тавьж/ болохгүй
.
Ачааны галт тэргэнд гарсан
гал
ыг унтраахдаа дараах журмыг хатуу баримтлана:
Ачааны галт тэргэнд гарсан галыг унтраахдаа дараах журмыг хатуу баримтлана:
- ачаа нь боодол бүхий хөвөн цаасан эдлэл бол савыг нь буулгахгүйгээр унтраах арга хэмжээ авна. Дараагийн өртөөн дээр ирж бүрэн унтраана.
- шатамхай ачаанд гал гарсан бол юуны өмнө мэргэжлийн байгууллага дуудаж шатаж байгаа ачаатай вагоныг галт тэрэгнээс салгаж 200 метрээс баггүй зайд холдуулж өөрөө хөдлөхөөс хамгаалах арга хэмжээ авна.
- гэхдээ эргэн тойронд нь 200 метрийн дотор галд өртөмхий барилга байгууламж, эд материал байгаа эсэхийг анхаарах ёстой !
- дөл нь эрчтэй түргэн түгдэг шингэн ачаатай цистернд гал гарвал дээрхийн адил 200 метрээс баггүй зайд холдуулан салгахдаа эргэн тойронд нь 250 метрийн дотор галд өртөмхий барилга баагууламж, эд материал байгаа эсэхийг магадлахын зэрэгцээ цахилгааны дэд станц байгааг
онцгой
анхаарах хэрэгтэй
-мэргэжлийн байгууллага ирэх хүртэл хөөсөн буюу шингэн гал унтраагуураар унтрааж, элс шороо цацах зэрэг бололцоотой бүх арга хэмжээг авна.
- шатах шингэлэг гоожиж байгаа бол аль болохоор өргөн талбайд тархаахгүйн тулд шуудуу маягийн ховил гарган түүгээр урсгахыг хичээх хэрэгтэй.
- шахсан шингэрүүлсэн хий бүхий ачаа бол дээр дурьдсаны адил галт тэрэгнээс салгаж 200 метрээс баггүй зайнд зогсоож бэхлээд хүн, амьтан ойртуулахгүйн тулд ачаа хүргэгч эсвэл зүтгүүрийн бригадын гишүүн хамгаалалтанд гарна.
- энэ ажил хариуцсан хүн өөрөө аюулгүй орчинд байх ёстой. /шахсан шингэрүүлсэн хий ачсан цистерн эсвэл баллонд гарсан галыг гал унтраагуураар унтраахыг хориглоно.
- тэсэрч дэлбэрэх ачаатай вагонд гал гарсан бол галт тэрэгнээс салгаж 800 метрээс баггүй зайнд бэхлэнэ.
галт тэргэнд гал түймэр гарсан ямарч тохиолдолд юуны өмнө бүхий л харилцаа холбооны хэрэгслийг ашиглан ОБ байгууллагыг дуудах арга хэмжээ авах хэрэгтэй.
Full transcript