Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Үүргийн эрх зүй ба үүргийн гүйцэтгэлийг хангах арга

4-р баг
by

tseegii sainaa

on 26 April 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Үүргийн эрх зүй ба үүргийн гүйцэтгэлийг хангах арга

АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ
ХАНГАХ ТУХАЙ ҮҮРГИЙН ЭРХ ЗҮЙ Үүргийн эрх зүй
Үүргийн эрх зүйн тухай ойлголт
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга Үүргийн эрх зүйн тухай ойлголт Бизнесийн харилцаанд оролцож буй иргэн, хуулийн этгээдэд гэрээ хэлцэл хийх, бусдад гэм хор учруулах, бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авах зэрэг тохиолдлуудад үүрэг үүснэ.

Үүргийн эрх зүйн харилцаанд оролцогч талуудыг үүрэг гүйцэтгэгч /хариуцагч/Үүрэг гүйцэтгүүлэгч /нэхэмжлэгч/ гэж нэрлэнэ Үүрэг гүйцэтгүүлэгч

Үүргээ гүйцэтгэхийг шаардах Зарчим
Үүрэг гүйцэтгэх хугацаа
Үүрэг гүйцэтгэх газар
Үүргийг зохих ёсоор шударгаар биелүүлэх Үүрэг гүйцэтгэгч
Ажил гүйцэтгэх
Үйлчилгээ үзүүлэх
Мөнгө төлөх гэх мэт Үүргийн эрх зүйн харилцаанд хоёр ба түүнээс дээш субьект оролцож болно. Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүйбол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна./10 хоногийн дотор/Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Үүрэг дараах үндэслэлээр
дуусгавар болно Үүүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлснээр
Үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгэвэл зохих үүргийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан
Хоёр тал харилцан тохиролцсоноор үүргийг тооцож даалгавар болгох
Талууд тохиролцож үүргийг солих
Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болгосон
Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч хоёр нэг этгээд болсон
Үүргийн харилцааны талууд болох иргэн нас барах, хуулийн этгээд татан буугдсанаар дуусгавар болох
Хадгалалтад шилжүүлснээр үүрэг дуусгавар болох. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацааг хэтрүүлсэн , түүний оршин байгаа газар нь тодорхой бус бол үүрэг гүйцэтгэгч үүргийн зүйлийн үүргийг гүйцэтгэвэл зохих газрын нотариатад, мөнгө буюу үнэт цаасыг нотариатаар дамжуулан банкинд хадгалуулахаар шилжүүлэн үүрэгтэй
Үүргийг үүрэг хүлээгчээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх боломжгүй болсон
Хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийн талуудын аль нэг иргэний эрх зүйн чадамжгүй, сураггүй алга болсонд тооцогдсон , нас барсан бол
Хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл байна Үүргийн гүйцэтгэлийг хангах арга Хууль буюу гэрээний дагуу хүлээсэн үүрэгт нь нэмэгдэл үүрэг хүлээлгэх замаар үндсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийн тулд хэрэглэж байгаа хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэдэг. Үүргийн гүйцэтгэлийг дараах аргаар хангана.

1. Анз
2. Дэнчин
3. Баталгаа
4. Банкны баталгаа
5. Батлан даалт
6. барьцаа
7. Фидуци Үүргийн гүйцэтгэлийг хангах арга 1.Анз Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг хэлнэ. Үндсэн гэрээний хэлбэрээс үл хамааран анзын тухай гэрээг бичгээр хийнэ. Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй бөгөөд зөвхөн мөнгөн хэлбэртэй байна.
2.Дэнчинн Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ. Гэрээг цуцалсан, дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө. Дэнчин тавьсан этгээд үүргээ гүйцэтгээгүй бол дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ 3.Баталгаа Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно. Энэ гэрээг бичгээр хийнэ. Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачлагаар гэрээг цуцалж болохгүй. Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана. Харин баталгаа гаргагч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. 4.Банкны баталгаа Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. БАНКНЫ БАТАЛГАА Банк Үүрэг гүйцэтгэгч Үүрэг гүйцэтгүүлэгч А. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг бичгээр шаардана.
Б. Банк шаардлагыг хүлээн авсан тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж, шаардлага болон хавсралт баримт бичгийн хуулбарыг шилжүүлнэ
В. Банк үүргээ гүйцэтгэнэ. Баталгаа гаргагч банкны хүлээх хариуцлага гэрээнд заасан хэмжээгээр хязгаарлагдана.
Г. Банк төлсөн мөнгөө үүрэг гүйцэтгэгчид сөрөг нэхэмжлэл гаргах замаар гэрээнд тохиролцсон журмаар буцаан авна 5.Батлан даалт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах дээд хэмжээг зааж үүрэг хүлээнэ. Тодхуулбал батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ.
Батлан даагч нь гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээхдээ дараах төлбөрийг төлнө. Үүнд:
Үндсэн өр
Гэрээнд заасан бол анз, учирсан гэм хор
Гэрээг дуусгавар болгохтой холбогдон гарсан зардал
Шүүхийн зардал
Гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгчийн үндсэн гэрээний дагуу төлөх ёстой хүү 6. Барьцаа Барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцаалсан эд хөрөнгийн үнээс хохирлоо арилгуулах давуу эрх эдэлдэг. Барьцааны зүйл нь хөдлөх буюу үл хөдлөх эд хөрөнгө , эд хөрөнгийн эрх байна.барьцаалуулагч нь барьцааны зүйлийн өмчлөгч байх ёстой.
Барьцааны гэрээг бичгээр хийнэ. Барьцаалсан эд хөрөнгийг өмчлөх эрх барьцаалуулагчаас өөр этгээдэд шилжихэд барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээо үлдэнэ. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагч барьцааны зүйлийн хадгалж түүний бүрэн бүтэн байдлыг хадгална.
Барьцаалсан бөгөөд даатгалтай эд хөрөнгө устсан бол барьцаалагч даатгалын төлбөрөөс тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрхтэй 7. Фидуци
/үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмлөлд шилжүүлэх гэрээ/ Фидуцийн гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэ гэрээн бичгээр хийнэ. 779554 АГУУЛГА Алданга гэдэг нь:
Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогоосон анзыг алданги гэнэ.
Торгууль гэдэг нь:
Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүрэг хүлээгчээс үүрэг гүйцэтгүүлэгчид төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.
Full transcript