Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

"Миний уншиж байсан хамгийн шилдэг ном"

ШМК-н ЦЭИ III Г.Үлэмжжаргал

1. Хүний биеийн эрхтнийг тогтоцоор нь хүний эмч хүнийг судалдаг нэр нэршлийн 60-70% оруулж үлэмж ойлгомжтой үзүүлэн таних материалтай зохиосон

2. Энэ номонд алив эрхтний бүтэц үйл ажиллагааг 3 хэмжээст дүрс оношлогооны багажаар шинжилж харсан дэлхийн эмч нарт танигдсан дүрс гэрэл зургаар баяжуулж нотолгоожуулсан

3. Хүний биеийн бүтэц үйл ажиллагааг нүдэнд харагдах байдлаас нь авхуулаад цахим дуран бай орон зайн өнгөт цахим дуран байн түвшинд хийгдсэн зураг өнгөт гэрэл зургаар баталгаажуулж нотолж молекулын түвшинд хүртэл тайлбарлаж баталгаажуулж ойлгуулахаар хялбаршуулж чадсан юм. Энэ нь XXI зууны боловсролын янз бүрийн түвшинд байгаа хүмүүсийн хэнд ч ойлгогдохоор зүй зохистой уран шигтгээтэй ном болгож чадсан

4. Хүний биеийн 10 гаруй эрхтэн тогтолцоонд тохиолдож болох түгээмэл өвчнүүдийг өвчтөнд өөрт нь илрэх шинж тэмдгээс эхлээд асар нарийвчилсан багажийн шинжилгээ хүртэл баялаг баталгаа, нотолгоотой хүний ой тоонд буутал оруулж олон түгээмэл өвчний талаар мэдээлэл өгсөн явдал юм. Энэ чанараараа эмч эмнэлэгийн ажилтны онолын мэдлэгийг ахиулж өвчний талаар өвчтөнд гүн бат ойлгуулж сэнхрүүлэх боломжийг олгосон баялаг материалтай ном болсон явдал юм. Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа төрөл бүрийн шатлалын эмнэлэгийн ханын сонингийн булангуудыг тогтвортой ажиллагаатай байлгаж эмнэлэг гэгээрлийн сурталчилгааны баримт материал болсноор эмч эмнэлгийн ажилтны сонирхол талархалыг хүлээж байна

5. Энэ номыг Англи хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлэхэд анагаах ухаан эрүүл мэнд сургалтын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан өндөр мэргэжлийн доктор, профессор багш нар оролцсон учраас хүний биеийн бүтэц түүнд тохиолдож болох өвчин эмгэгийн талаар орчин үеийн нарийн ойлголтыг орчин цагийн Монгол хэлээр чихэнд нь наалдацтай орчуулж ой тоонд нь буухаар чадмаг хөрвүүлсэн явдал юм. Уул номыг эхнээс нь авхуулаад уншихад уран яруу хэллэгтэй, уран зохиолын ном уншиж байгаа юм шиг ойлгогдож байгаа явдал юм

"Номын үнэ цэнэ"

"Худалдаа"

Дэлхий ертөнцийн дээд оюун санаа хүн төрөлхтөний бие махбодь бол юутай ч зүйрлэшгүй гайхамшигт бүтээл. Дундаж хүнд 206 ширхэг яс, 600 гаруй булчин, 70кг жинтэй хүний хувьд 46л ус, 12 кг уураг, 7.5 кг нүүрс-ус, өөх тос, 3.8 кг эрдэс бодис, 0.1 кг метал төст элементүүд агуулагддаг. Үүгээр ч зогсохгүй секунд тутамд 3000 төрлийн биохимийн урвал явагдаж өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангадаг. Гэвч бид тэр болгон энэ тухай таньж мэдэх боломж байдаггүй учраас өвчилж эрүүл мэнд, цаг хугацаа, эд хөрөнгөөрөө хохирох нь олонтоо. Уг номыг уншснаар өөрсдийн бие махбодийнхоо тухай тодорхой түвшинд ойлгож өдөр тутамдаа хэрэгжүүлснээр энх тунх аж төрөхөд тань нэмэр болох болов уу.

Эрхлэн гаргасан: Монсудар

Эрхлэн гаргасан огноо: 2013

ISBN код: 978-99973-1-023-1

Хэл: Монгол

Хуудасны тоо: 288

Жин: 1770 гр

Хэмжээ: 300 x 255 x 20 мм

Үнэ: 48 000 ₮

Хүний бие ном болвол Стив Паркер, Роберт Винстон нарын зохиосон бүтээл ба уншигч олны дунд хүний биеийн бүтэц үйл ажиллагаа ба эмгэгүүдийн тухай зурагт гарын авлага товч тайлбар хэмээн өргөмжлөгдөн уншигдаж байна. Энэ ном нийтийн номын худалдаанд гараад тасралтгүй 4 сар болох хугацаанд асар эрэлттэй байсан бөгөөд худалдан авагчдад хэрэгцээтэй 10 шилдэг номын эхний 5 байранд орсоор ирсэн. Энэ номыг урд өмнө иймэрхүү сэдвээр хэвлэгдсэн ном хэвлэлтэй харьцуулахад дараах үндсэн ялгаа ажиглагдсан.

Номын худалдагдаж байгаа болон худалдаалагдаж байгаа цар хүрээ

1. Анагаах ухааны коллежуудын үзэх Анатоми, Физиологийн хичээлийн гарын авлага болж байна

2. Анагаах ухааны их, дээд сургуулийн эмчийн бус мэргэжлээр (Эрүүл мэндийн мэдээлэл зүй, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан, Эм зүй) суралцаж байгаа оюутнуудын Анатоми, Физиологийн хичээлийн гарын авлага болж байна

3. Хууль хүмүүнлэгийн дээд сургуулиудын оюутны сонирхож унших ажил мэргэжилдээ дур сонирхолтой болоход туслахуйц ширээний ном болж хувирсан

4. Монгол улсын янз бүрийн шатлалын эмнэлгүүдийн тасаг нэгжийн эмнэлэг гэгээрлийн суртачилгааны лавлагаа ном болсон байна

5. Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудын Хүний эрүүл аж төрөх үндэс хичээлийн лавлагаа ном болж байна

6. Айл гэр өрхийн номын сангийн эрүүл мэндийн тайлбар толийн хэмжээнд үнэлэгдэж ах, дүүс, аав, ээж амраг садан төрөл төрөгсөддөө төрсөн өдөр, насны найр зэрэгт ойр дотно хүмүүстээ бэлэглэдэг хачин чамин сонин бэлэгнүүдийн тоонд орж түгэн дэлгэрч байна

Энэхүү номыг худалдан авч болох цэгүүд

Улаанбаатар хот Интерномын дэлгүүр

ЭМШУИС-ийн БАС-ийн Эрүүл Анатомийн тэнхим

Энэ номыг худалдаж аваагүй тохиолдолд өөрийнхөө эрхтний бүтэц, үйл ажиллагаа түүнд тохиолдож болох түгээмэл эмгэгийн талаар уншиж танилцья гэвэл

Монгол улсын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургуулиудын бүх номын сангийн уншлагын зааланд тавигдсан байгаа

Улсын төв номын сан, Д.Нацагдорж болон М.Горькийн номын сангийн уншлагын зааланд тавигдсан байгаа

Монгол улсын бүх шатлалын эмнэлгүүдийн тасаг нэгжүүдийн албан хэрэгцээний номын фондонд байгаа

"Хүний бие" ном

"Зохиогч"

Энэ гайхамшигтай номонд хүний биеийн дотоод бүтцийг урьд хэзээ ч үзэгдээгүйгээр нарийвчлан харуулжээ. Энд орсон зургуудыг зөвхөн технологид гарсан хол давамгай хөгжлийг ашиглан бүтээх боломжтой юм. Хэдийгээр бид хэдэн зууны турш зүсэлт хийсээр ирсэн ч, шинэ технологийн арга нь бидний арьсан дор юу байгааг маш нарийнаар илрүүлэн харахад туслаж байна. Бидэнд өөрсдийгөө ийнхүү нарийвчлан харах боломжийг рентген гэрлээр биеийг бүхэлд нь зүслэг хийж, зүсэлт бүрийнхээ зургийг авдаг компьютер-томограф анх удаа олгосон билээ. Уг номонд хүний биеийн анатоми болон үйл ажиллагааны талаар нарийн, тодорхой ойлголтыг өгөхөөс гадна зуугаар тоологдох гурван хэмжээст зургийг ашигласан байна.

Хүний биеийн үйл ажиллагаа яагаад доголддог талаар ойлголт өгөхдөө зонхилон тохиолдох эмгэгийг сонгон авч, хялбар ойлгогдохоор тайлбарлажээ. Дагалдах DVD нь тусгайлан бэлтгэсэн хөдөлгөөнт дүрсийг багтаасан болохоор хүний биеийн бүх эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг харах боломжтой юм.

Тэрээр 1952 онд Чеширений Варригтонд төрсөн. Стродэс коллежид суралцсан ба Уэльсийн Бангор их сургуульд Эгамьд оролцсон ба амьтан судлалаар нэгдүгээр зэрэглэл авсан. Паркер байгалийн түүхийн музейд үзэсгэлэнг хариуцсан эрдэмтэнээр ажиллаж байсан. Мөн Dorling Kindersley хэвлэлийн корпарацид ерөнхий редактор, анагаах ухааны сэдвээр нийтлэдэг, 1980-аад оноос хойш чөлөөт зохиолч болсон. Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн ахлах шинжлэх ухааны судлаач юм. Паркер гэр бүлийн хамтаар Саффолкm бизнес эрхэлдэг.

Стив Паркер

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi