Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

-Ус бохирдуулж булингартуулахыг ихэд цээрлэнэ. Рашаан, булаг, шандын усанд сүү, цагаан идээ асгахыг ихэд жигшинэ. Өвөг дээдэс маань булаг шандын усыг ариун ус гэж үздэг уламжлалтай.

-Урсгал усанд юм хамаагүй угаахгүй. Аргагүй юм угаах бол саванд ус хийж эргээс хол газар очиж угаана.

-Нүүж суухдаа гэрийнхээ буйрыг тэр чигт нь орхихгүй, торойх ч хоггүй болтол цэмцийтэл цэвэрлэнэ. Аянчин, нүүдэлчид гал түймэр гаргачих бий гэж цогтой үнс, нурмыг шороо, чулуугаар дарна.

-Хэрэгцээгүй үед газрын хөрс эвдэхгүй, хад чулуу нураахгүй. Гэрээ барьж шалаа тавихдаа ч ичсэн амьтан үймүүлж хөрс ургамал сүйтгэж яах вэ гээд шалны энгээр хөрс ухаж сүйтгэлгүй шалаа хөндий байрлуулдаг байжээ.

Байгалтайгаа хамт хөгжин бидний урт удаан амьдралын эх үүсвэр амин тэжээл маань байгал дэлхий маань шүү дээ гэдгийг үеэс үед дамжуулан буухиалж амьдрал ахуйгаа байгалийн хуулинд захируулж ирсэн билээ.

-Монгол хүн гол усны сав газрын модыг огт хөдөлгөж болохгүй лусын хорлол болж гол мөрөн ширгэнэ гэж үздэг байв. Зулзаган мод, төгөл мод, өнчин мод унаган мод зэргийг онцгойлон хайрлан хамгаалж иржээ.

-Нялх ногоо, цэцэг навч зулгаавал алдас болно гэнэ. Жимс эмийн ургамал, самар зэргийн үндэс, иш, мөчиртэй нь түүсэн хүнийг олноороо зэмлэнэ. Жимс ургамлыг боловсорч гүйцсэн хойно нь түүнэ. Түүнээс өмнө ер түүхгүй.

Бүтээлч даалгавар

Өвөг дээдэс маань дан ганц хууль цаазын бодлогоор төдийгүй өөрсдийн амьдрал ахуйн амин тэжээл болсон зан үйл, ёс заншлаараа эх нутаг, газар шороогоо хайрлан хамгаалсаар ирсэн.

4 хүний бүрэлдэхүүнтэй багт хуваагдана уу

Уламжлалт байгаль хамгаалах арга, ёс зүй

Түүнчлэн жимс ургамлыг боловсорч гүйцсэн хойно түүнэ. Нүүж суухдаа гэрийнхээ буйрыг тэр чигт нь орхихгүй, торойх ч хоггүй болтол цэмцийтэл цэвэрлэнэ. Гал түймэр гарах вий гэж цогтой үнс нурмыг шороогоор булж чулуугаар дардаг байсан . Урсгал усанд юм хамаагүй угаадаггүй. Аргагүй угаах шаардлага гарвал түмпэн саванд ус хийж эргээс нь хол очиж угаана.

Анхаарал тавьж семинарт идэвхитэй оролцсонд БАЯРЛАЛАА :)

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi