Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА

ЭРХЭМ ЗОРИЛГО

АЙМГИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА БАЙГУУЛАГДСАН

ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ

Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь анх Тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга гэсэн нэртэйгээр Ардын хэсгийн шүүхийн харъяанд ажиллаж байгаад 1990-1992 он хүртэл хуулийн хэлтсийн харъяанд, 1992-1996 он хүртэл Шүүхийн тамгын хэлтэст харъяалагдаж байсан ба Монгол Улсын Их хуралаас 1994 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тухай хууль” 1996 онд “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль”-ийг батлан гаргаснаар Монгол улсын засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 299-р тогтоолоор Улсын дээд шүүхийн тамгын газрын шийдвэр гүйцэтгэлийн хянан байцаах хэлтсийг хорих байгууллагуудын удирдах газарт нэгтгэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар болгож өргөтгөж зохион байгуулсанаар аймгийн шийдвэр гүйцэтгэлийн тасаг болон байгуулагдаж тасгийн дарга 1, шийдвэр гүйцэтгэгч 5, ня-бо, нарийн бичгийн дарга, жолооч гэсэн орон тоотойгоор 2002 оны 09 дүгээр сарын 01 хүртэл ажиллаж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2002 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг батлан гаргаснаар Хууль Зүй Дотоод Хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэрээр 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн тасгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болгож шинээр байгуулж Засгийн газрын 155 дугаар тогтоолоор Цагдаагийн газраас Цагдан хорих байрыг тус албанд шилжүүлсэнээр шийдвэр гүйцэтгэлийн алба нь Захиргаа удирдлага, шийдвэр гүйцэтгэл, Цагдан хорих байр гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2014 ОНЫ ЗОРИЛТ

  • 2014 оныг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилийг өргөнөөр ашиглах жил” болгон зарлаж, энэ ажлын хүрээнд:
  • ШШГЕГ-ын хэмжээнд цахим сүлжээг ашиглан мэдээлэл солилцох дотоод удирдлагын програмыг нэвтрүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааг хурдан шуурхай, хүртээмжтэй болгож иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх
  • Харьяа хорих анги, ШГАлба, хэсэг зэрэг анхан шатны нэгжид дээд байгууллагын бодлого, шийдвэр хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмж, дүгнэлтийг бүрэн, жигд биелүүлэхэд үндсэн ажлаа чиглүүлэн, хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах зорилт дэвшүүлж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд зааснаар зохион байгуулж хууль ёс, сахилга дэг журам, ил тод байдлыг сахин хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хуульч ажиллагаа, соёлч харилцааг эрхэмлэн хүнд сурталгүй шуурхай ажиллах зарчмыг баримтлана.

Цагдан хорих байрны албан хаагчдын бүтэц, зохион байгуулалт

УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БОЛОВСОН ХҮЧНИЙ БОДЛОГЫН ТАЛААР

Албаны хэмжээнд албаны даргын зөвлөл ажиллаж, албаны офицор, ахлагч, шийдвэр гүйцэтгэгч нарын дотроос гэмт хэрэг, зөрчил, дутагдал гаргуулахгүй байх, тэдний ажлын хариуцлага, сахилга бат, ажиллах орчныг сайжруулах, албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамирыг хөгжүүлэх, системийн хэмжээнд болон орон нутагт зохион байгуулагдаж буй тэмцээнд амжилттай оролцох бэлтгэлийг хангуулах, улмаар эвсэг, бүтээлч хамт олныг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж тодорхой ажлуудыг зохион явуулж байна.

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНЫ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ЗАХИРГАА УДИРДЛАГА

ТУС АЛБА НЬ 2014 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН БАЙДЛААР ЗАХИРГАА УДИРДЛАГА, ЦАГДАН ХОРИХ БАЙР, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ ГЭСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР НИЙТ 27 АЛБАН ХААГЧТАЙГААС ОФИЦЕР 10, АХЛАГЧ 10, ЭНГИЙН ОРОН ТООНД 7 АЖИЛТАНТАЙ, ТЭДГЭЭРИЙГ БОЛОВСРОЛЫН ХУВЬД АВЧ ҮЗВЭЛ МАГИСТР 2, БАКАЛАВР 21, ТУСГАЙ ДУНД 4, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ 5 АЛБАН ХААГЧТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.

БИЕ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ЭРХ ЗҮЙЧ МЭРГЭЖИЛТЭЙ 17, ЭДИЙН ЗАСГИЙН МЭРГЭЖЛЭЭР 1, ЭМЧ МЭРГЭЖЛЭЭР 1, БУСАД ТӨРӨЛ МЭРГЭЖЛЭЭР 2 АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЖ БАЙГАА БӨГӨӨД ТЭДНЭЭС ЭРЭГТЭЙ 17, ЭМЭГТЭЙ 10 АЛБАН ХААГЧ БАЙНА.

2014 оны төсөв, Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах талаар авсан арга хэмжээ, үр дүн:

  • “Шуурхай бүлэг” нь Цагдан хорих байранд хоригдож буй хоригдогч, ялтны зүгээс гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хоригдогч ялтны дотор эмх замбараагүй байдал үүссэн үед таслан зогсоох гарсан хэргийг мөрдөж илрүүлэх эд мөрийн баримт олоход туслалцаа үзүүлэх зорилгоор ажилладаг.

Тус алба нь 2014 онд 27 албан хаагчийн орон тоотойгоор 3,533,50,0 төгрөгийн санхүүжилтын төсөвтэй, 17,500,0 төгрөгийн туслах үйл ажиллагааны орлого олох төлөвлөгөөтэйгөөр батлагдсан.

Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах талаар авсан арга хэмжээ, үр дүн:

ШУУРХАЙ БҮЛГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Шуурхай бүлгийн сургалт

  • 2014 онд Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай болон санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой багц хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан заавар, журмуудыг нэг мөр хэрэгжүүлж төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн зардлыг хэмнэх, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад гол ажлаа чиглүүлэн ажилласан.
  • 2014 онд 97597,0 төгрөгийн зарцуулалтын эрх олгосноос 86113,6 мянган төгрөгийг зарцуулсан.
  • Төсвийн зарцуулалтын эрхийн баталгааг сар бүр батлагдсан төсвийн дагуу зарцуулж байгууллага хоорондын тооцоог нийлж төлбөрийн хүсэлтээр гүйлгээ хийж өр авлага үүсгэхгүй ажиллаж байна.

Албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор конторын бүх албан хаагчыг сеф, болон лацаар хангасан

Иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилт тавин албаны конторт “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна

ТУС АЛБАНЫ КОНТОРЫН БАРИЛГА НЬ 2006 ОНД ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМЫН 1 ДҮГЭЭР БАРИГДАЖ АШИГЛАЛТАНД ОРСОН.

Албаны хурлын танхимд “Алдарын булан” байгуулж үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн албан хаагчдын зургыг байрлуулан, мөн соёл, спортын арга хэмжээнд амжилт гаргасан цом, медалыг байршуулан алба хаагчдын ажиллах урам зоригыг бадраан алдаршуулж ажиллаж байна.

2014 оны иргэн, аж ахуй нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээний шалгуур үзүүлэлт

  • Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох, өргөдөл гомдлын тоог бууруулан, ирсэн өргөдөл гомдлыг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэн хариу өгч ажиллах,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагын Үйлчилгээний стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон, иргэдтэй зөв боловсон харьцах харьцаан дээр анхааран ажиллах
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот албан даалгаврын хүрээнд “Хүүхдийн тэтгэлэгийн нийт гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг жигд явуулж хуримтлагдаж, олгогдоогүй хугацааны тэтгэлэгийг нөхөн гаргуулахад хүндрэл учруулахгүй ажиллах
  • Иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай, үнэн зөв шийдвэрлэх, тэдгээрт хариу өгсөн байдлаар хянан шийдвэрлэх ажиллагааг хязгаарлалгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар тайлбарлан өгөх.
  • Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийгчдэд Монгол улсын Эрүүгийн руулийн 120 дугаар зүйлийн 120,1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заасны дагуу эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэх асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэн хүүхдийн тэтгэлэгийн бодит биелэлтийг ахиулах.

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН 2014 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛЫН МЭДЭЭ

Төсвийн гүйцэтгэлийн зарцуулалт:

ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ АЖ АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ЯЛТНУУДЫН БАЙР

  • Тус алба нь 2012 онд олон улсын жишигт стандартад нийцэхүйц 50 хоригдогчийн багтаамжтай цагдан хорих байрыг ашиглалтанд оруулж хоригдогч нарын орчин нөхцлийг сайжруулан ажиллаж байна.

Хорих өрөөний ахуй нөхцлийг сайжруулах чиглэлээр эвдэрч муудсан орнуудыг шинээр сольж, сантехникийн болон бусад шаардлагатай засвар үйлчилгээг тухай бүрт нь хийж ажиллаж байна.

Албаны үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор цахилгаан үүсгүүрээр хангасан

  • Шийдвэр гүйцэтгэлийн өдөр тутмын хуулгыг авч боловсуулалт хийж төлбөр авагчийн мөнгийг шийдвэр гүйцэтгэгч нартай тооцоо хийж цаг тухайд 265 хүнд төлбөрийн хүсэлтээр 163150,0 төгрөгийг дансанд нь шилжүүлэн олгосон.
  • Аймгийн орон нутгийн орлогот 15256,0 мянган төгрөгийн орлого төлөврүүлж ажилласан.
  • Албан хаагчдын цалин хөлсний тооцоог сар бүр хийж цалин хөлсийг нь хугацаанд тавьж олгон цалингийн суутгалыг зохих газрууд нь шилжүүлэн ажилласан. Батлагдсан төсвийн дагуу зардал нэг бүрээр зарцуулан төсвийн хэмнэлт хэтрэлтгүй ажиллаж дээд газраас гаргасан тушаал заавар журмын дагуу ажилласан.
  • Үндсэн ба эргэлтийн хөрөнгө, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтанд тавих хяналтыг сайжруулж албан хаагч бүрт эд хөрөнгийг картлан хүлээлгэн өгч, эд хөрөнгийн тооллогыг хагас, бүтэн жилээр хийх төлөвлөгөө гарган ажиллаж байна.
  • Санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, журам, зааврыг мөрдөн хэвшүүлж, оны эхнээс өр, авлага үүсгэлгүй ажиллах, тайлан тэнцлийг хуулийн хугацаанд тайлагнах, дотоод хяналтаа эрс сайжруулан, өр авлага үүсгэхгүй ажиллаж байна.
  • Тус албаны нярав эд хариуцагчтай байгуулах үр дүнгийн гэрээний дагуу хийсэн ажлын үр дүнг сайн дүгнэж сар бүр хугацаатай үүрэг өгч шалгаж анхан шатны бүрдүүлбэл зохих баримтуудыг нэг бүрчлэн хөтлүүлж хөтлөгдвөл зохих санхүү, эдийн засгийн санд үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 171/111 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу касс, складын бүртгэлийн дэвтэр хөтлүүлэн ажиллаж байна.

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi