Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
3. Ажлын түүх: энэ хэсэгт таны хийж байгаа болон хийж байсан ажлууд бичигдэнэ. Дараалал нь хамгийн сүүлд хийж байсан юм уу, хийж байгаа ажил эхэндээ бичигдэнэ. Хэрэв таны хийж байсан ажлын нэрээс чухам юу хийж байсан нь мэдэгдмээргүй бол хаалтад тодорхой тайлбар хийж өгч бас болно. Хэрэв та олон жил ажилласан бол чухам хаанаас эхэлж аль хүртэл юу хийж бүтээснээ дэлгэрэнгүй оруулах хэрэгтэй. Өмнөх ажлууд тань таныг хэр туршлагатай, ямар байр суурьтай, ер нь ямаршуухан хүн болохыг ажил олгогчид хэлээд өгнө.
4. Бусад чадварууд: энэ хэсэгт та ажил олгогч таны талаар мэдэхийг хүсч болох бусад чадваруудаа оруулна. Тухайлбал, компьютерийн программууд дээр ажиллаж чадах, жолооны үнэмлэхтэй эсэх, спортын төрлүүдээр хичээллэдэг, зэрэг цол хамгаалсан эсэх, гадаад хэлний чадвар, бусад авьяас чадвар, эрдэм шинжилгээний болон бусад бүтээлүүд гэх мэт.
Харилцааны ур чадвар - 502
Г.Ганбаяр
Н.Чимэгбаяр
Энгийн байлга
Зарим CV бичигч нар маш олон өөр өөр фонт хольсон байдаг. Энэ бол уншигч хүнийг эргэлзүүлнэ. CV-д хоёроос илүү фонт хэрэглэж ерөөсөө болохгүй. Олон фонт хэрэглэлээ гээд гоё харагдахгүй, харин ч марзан харагдаж мэднэ.
Дараалал
Ерөнхий загварын энгийн байдал нь ажил олгогчийн сонирхлыг татах, сэтгэлд хүрэхээр хийгдсэн байх ёстой. Харин CV-гээ ажлын туршлага, чадвар, хобби гэсэн байдлаар эхэлбэл ажил олгогчийн сэтгэлд нийцэж болох ч удалгүй таны хэн болохыг мартана. Энэ дарааллын давуу тал нь дотоод орц нь логик зүй тогтолцоотой байгаад оршино. Эхлээд өөрийгөө хэн гэдгээ танилцуулж, хаанаас ирснээ хэлээд, боловсрол, ажлын туршлагаа хэлнэ. Дараа нь авьяас чадвар болон бусад хамааралтай мэдээлэл дурдаж, тодорхойлогч нараа танилцуулна. Ингээд таны ажил, амьдралын түүх бэлэн болно.
5. Сонирхол: та ямар нэгэн зүйл сонирходогоо бичих нь таныг зөвхөн ажлын төлөө “амьтан” биш, дажгүй нэгэн болохыг харуулах гол зүйл энд оршино. Таны өмнө нь сонирхож байсан, эсвэл одоо ч сонирхдог ямар нэгэн зүйл байвал түүнийгээ бичих хэрэгтэй юм. Энэ нь таныг бусдаас ялгахад тусална. Харин улс төр, шашны талаар сонирхдог бол үүнийг бичих хэрэггүй. Учир нь уншигч хүн маань танаас өөр үзэл бодолтой, өөр шашинтай хүн байж болно. Та аль болох өөрийгөө нийгмийн янз бүрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог гэж бичих нь ашигтай. Аль болох нийтийн спорт, соёлын үйл ажиллагаанд оролцдог, сонирхдог гэж бичих нь хэрэгтэй. Ингэснээр та эрүүл, эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, “амьд хүн” мэт харагдана. Мөн бичихдээ аль болох товч бичнэ. Зөвхөн нэршил төдий. Ажил олгогч нар ихэнхидээ CV дээр бичсэн хобби буюу сонирхлыг харж байгаад асуулт тавьдаг. Хэрвээ та энэ хэсэгт тодорхой мэдээллүүдийг бичсэн бол таныг ажлаас гадуур өөрийн гэсэн сонирхох юмтай, ажил, амьдралыг хослуулж чаддаг, бас цаашид байгууллагат хэрэгтэй гэдгийг харуулах юм. Харин хүн болгоны сонирхдог зүйлийг дурьдах нь илүүц юм. Жишээ нь ном унших, кино үзэх үзэх зэрэг нийтлэх, энгийн зүйл огт хэрэггүй, сонирхолгүй болно.
CV-гийн зохиомж
Өргөж өгөх
Шахцалдаж шамбааралдсан зай муутай шивсэн бичгийг уншихад маш хэцүү байдаг. Тэгэхээр үгээ сайн зайтай бичих хэрэгтэй. Аль болох сайн чанарын цаас хэрэглээрэй. Хөгжингүй орнуудад бол CV-ний тусгай цаас байдаг. Тийм учраас аль болох сайн чанарын зузаан цаас хэрэглэх нь тохиромжтой. Дор хаяж 80 граммын цаас байсан нь дээр. Яагаад гэвэл ажил олгогч нар копи хийхэд бараан цаас хар гарна, бас муу харагддаг.
CV-нд танд уншигчид заавал мэдүүлэх хэд хэдэн зүйл байдаг. Хамгийн гол зүйл нь таны нэр. Хэрэв ажил олгогч 20 CV үзэж суугаа гэвэл аль болох таны нэрийг олоход амархад байдлаар хийх ёстой. Үүний тул нэрээ арай том бичих ч юм уу, тод хар буюу bold байдлаар бичих хэрэгтэй.
Бусад тодруулах зүйл бол таны шагнал, сурсан курс, дамжаа, ажлын нэр, хийсэн бүтээсэн зэрэг байж болно.
Илүү бүтээлч, олон талын зохиомжтой CV нь хэтэрхий илүү дутуу юмтай бол марзан харагдаж хүний инээд хүргэж мэдэхийг бодууштай. Өөрөөр хэлбэл таны сонирхол нөгөө албаны хүний сонирхолтой зөрчилдөж мэдэх юм.
Curriculum Vitae гэж ямар утгатай үг вэ?
Curriculum Vitae гэдэг бол латин хэлний “Таны амьдралын замнал” гэсэн утгатай үг бөгөөд амьдралын толь юм. Үүнийг товчлоод CV гэж тэмдэглэдэг олон улсын жишиг байна. CV бичих хамгийн зөв зам гэж байдаггүй. Энэ талаар зөвлөгөө өгдөг, зөвлөдөг хүн юм уу байгууллага болгон өөр өөр санаа бодолтой байдаг.
CV-г юунд хэрэглэх вэ?
6. Нэмэлт мэдээлэл: бусад авьяас чадвар болон хийхийг хүсч байгаа ажилтай холбоотой зүйлс энд бичигдэнэ. Олон CV харж байгаа ажил олгогч, ажил хийж чадах наад захын туршлага, чадвараас илүү зүйл байнга давхар харж байдаг. Тэгэхээр ажилд шалгаруулж авах дараагийн шат буюу ярилцалагад орох эрх олж авахын тулд таны CV маш их сонирхол татах ёстой. Өөрөөр хэлбэл таныг ямар хүн бэ гэдгийг харуулсан байх ёстой. Энэ хэсэгт оруулсан материал хайхдаа та өөрийнхөө сайн талыг илэрхийлсэн арван холбоо үг олж бичих хэрэгтэй. Энэ үгс бол яг үнэндээ таныг магтсан магтаалын үгс байх юм. Үндсэндээ таны зан чанарыг илэрхийлсэн эерэг үгс байх учиртай. Харин хүн болгоны хэлж байдаг “жижүүрийн” үгс аль болохоор оруулахгүй байхыгг хичээгээрэй. Тухайлбал: цаг барьдаг, нөхөрсөг гэх мэт.
CV-г олон зүйлд хэрэглэж болно.
- Сонин сэтгүүлд гарсан ажил төрлийн зарын дагуу явуулж болно
- Аливаа байгууллагад ажлын байр байгааг мэдэхгүй ч ирээдүйд гарч болох орон тоонд өрсөлдөх зорилгоор илгээж болно.
- Албан тушаал дэвших, шагнал урамшилд тодорхойлох зэрэг янз бүрийн зорилгоор анкет, аппликэйшн бөглөхөд тань хэрэг болно.
- Компани болон банк, санхүүгийн байгууллагад өөрийн тухай мэдээллээ өгөхөд хэрэглэж болно.
- Сургууль коллежид сурах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор өргөдөл гаргахад тань хэрэг болно.
CV хэр урт байх вэ?
CV-д юу байх ёстой вэ?
CV тань хоёр нүүр А4 цааснаас хэтрэх ёсгүй. Хэрэв та дөнгөж сургуулиа төгссөн, ажлын туршлагагүй байгаа бол CV-ндээ аль болох хувийн мэдээллийг илүү бичих хэрэгтэй. Сургууль, коллеж, их сургуульд байхдаа явдаг, оролцдог байсан үйл ажиллагааныхаа талаар бичиж болно, ямар клуб, бүлгэмд гишүүнээр элссэн, ямар уралдаан тэмцээнд оролцож байсан гэх мэт.
Хэрвээ CV тань хоёроос илүү хуудас болсон бол аль болох хоёр хуудсанд л багтаах хэрэгтэй. Хэн ч үүнээс илүүг унших хүсэлгүй байдаг.
Стандарт CV хамгийн ихдээ 7 хэсэгтэй байдаг.
1. Хувийн мэдээлэл: энэ хэсэг бол таны амьдралын тоо баримтын тухай байдаг тул тийм ч хэцүү биш юм. овог, нэр, хаяг, утасны дугаар, төрсөн он, сар, өдөр, үндэс угсаа гэх мэт.
2. Боловсрол: энэ хэсэг бол таны дунд сургуулиас аваад их дээд сургууль, эрдмийн зэрэг цол, хамгаалах хүртэлх боловсролын түүх бичигдэх учиртай хэсэг юм. Мөн үүнд эдгээрээс гадна тусгай шалгалтууд буюу олон улсын чанартай TOEFL, IElTS, Cambridge Certificate шалгалтууд өгсөн бол үүнийгээ дурьдаж болно. Сургуулиуд эхнээсээ он цагийн дарааллаар бичигдэнэ. Олон сургууль дамжсан ч гэсэн юм үнэнээрээ байх ёстой тул санаа зоволтгүйгээр бүгдийг бичих хэрэгтэй.
CV гэж юу вэ?
CV буюу товч намтар гэдэг нь хүний боловсрол, мэргэжлийн хураангүй толь, бидний мэддэгээр бол товч намтар буюу анкет юм. Энэ нь зөвхөн өндөр дээд мэргэжлийн хүнд л хэрэгтэй мэт ойлгож болохгүй. Хүн бүхэнд CV хэрэгтэй. Зөв сайн CV-тэй байх нь сайн ажил олох нэг томоохон нөхцөл болдог.
Мөн түүнчлэн энэ бол ажил олгогчид өөрийгөө танилцуулах энгийн бөгөөд хялбар арга юм. Энэ нь нүүр тулан уулзах ярилцлагад ч урдаа барих сайхан бамбай, сайн зэвсэг болно. Ажлын ярилцлагад орох хүний CV-г эхлээд заавал судалж үздэг олон улсын хөдөлмөрийн зах зээлийг жишиг болсон зүйл бий.
АНХААРАЛ ТАВЬСАН ЯВДАЛД БАЯРЛАЛАА
7. Тодорхойлолт: Энд танд тодорхойлолт өгөх хоёр хүний нэр бичигдэнэ. Нэг нь таны хамгийн сүүлийн дарга эсвэл таны сүүлийн сургууль, коллеж, их сургуулий захирал байж болно.
Хоёр дахь нь таныг сайн мэдэх дотны хүн буюу найз чинь ч байж болох юм. Тодорхойлолт хийж өгөхийг шалтгаан нь таны зан чанарын тухай тодорхойлж чадах, дүгнэж чадах хүнтэй гэдгийн баталгаа болох юм. Ажил олгогч нар нь энэ хүмүүс рүү ярьдаг тул та эхлээд заавал зөвшөөрөл авч мэдэгдсэн байх ёстой. Хэрэв та CV-гээ өөр өөр хүн рүү явуулж байгаа бол олон хүн ярих болох нь байна шүү, тэр чиглэлийн газраас ярина шүү гэдгийг мөн нөгөө хүндээ хэлж, анхааруулж ойлгуулах нь зөв. Эдгээр хүмүүс нь заавал өндөр албан тушаалтан, сайд дарга нар байх албагүй бөгөөд ойрын хамаатан садан, гэр бүлийн хүн байж болохгүй гэдгийг санах хэрэгтэй.
Ерөнхий анхаарах зүйлсийн тухайд
CV гэж юу вэ?
- Аль болох сайн чанарын, шугамгүй, CV бичсэн шиг цаасан дээрээ бич. Гараар бичих хэрэггүй, компьютерт шивэх нь дээр.
- Захиа явуулах хаягаа сонин юмуу тэр зарлал гарсан хэвлэлээс сайн харж маш зөв бичих хэрэгтэй. Зарим газар олон ажлын байр зарлаад очих хаяг нь адилхан боловч өөр өөр хүн хариуцахаар зарласан байдгийг анхаараарай.
- Захиандаа өөрийгөө хэт магтахаас санаа зовох хэрэггүй. Хүний анхаарал татахын тулд ер нь онцгой л байх ёстой.
- Захиа, CV хоёроо хамтад нь бичгийн хавчаараар цэвэрхэн хавчаарай. Харин хамт үдэж хэрхэвч болохгүй.
Заавал хийх зүйлүүд нь:
- Энгийн байлгах. Үүний тулд уншигчийг урт үг, өгүүлбэрээр залхаахаас сэргийл.
- Ойлгомжтой байлгах. Бүх мэдээлэл ойлгоход хялбар, найруулга сайтай байх.
- Товч байх. Үүний тулд дээд тал нь хоёр нүүр хийх, үүнээс илүү болох гээд байвал сайн хас.
- Өөдрөг байх. Дуусаагүй болон амжилт гаргаагүй ажлаа биш харин амжилд гаргасан зүйлүүдээ илүү тодотго.
- Уншигчид хэтэрхий энгийн буюу мэдээжийн зүйл гэж битгий бод. Өөрийнхөө хийсэн зүйлийг бүгдий бич.
- CV бичихдээ хангалттай цаг хугацаа гарга. Өөрөөр хэлбэл залхууралгүй ноорог хийж, сайн боловсруул.
- Та өөрийн ур чадвар, амжилтаа аль болох гэрэлтэй, гэгээтэй талаас нь үзүүл.
- Олон газар CV-гээ явуулж байгаа тохиолдолд хоёр янзаар хийгээд тухайн байдлаас шалтгаалан илгээж бай. Харин хэзээ, хэнд алийг нь явуулсанаа тэмдэглэж байх хэрэгтэй.
- CV-нийхээ хаанаас ч асуусан бэлэн байхаар ярилцлагад бэлтгэ.
- CV-гээ компьютерт шив.
- CV-гээ шинэ ажил, шинэ туршлага, шинэ бүтээл, шинэ чадвартай болох бүртээ шинэчилж бай.
- Захиагаа аль болох товч бич. Нэгэнт таны CV-тэй танилцах тул тийм урт захиа хэрэггүй. А4 цаасан дээр албан бичгийн стандартын дагуу аятайхан бичсэн байх хэрэгтэй.
- Энэ захиа бо таны яагаад CV бичих болсон шалтгааныг тодруулах захиа. Ийм учраас энэ захиаг уншсаны дараа таны CV-ийг унших сэтгэгдэл төрөхөөр сонирхолтой байх хэрэгтэй. Энэ захиа бол нэг ёсны таны сурталчилгааны материал буюу таны реклам гэж ойлгож болно. Аль болох богино өгүүлбэрээр нааштай эерэг сайхан үгс хэрэглэсэн байвал сайн.
- Дандаа дээд найруулгын буюу хүндэтгэлийн үг, хэллэг хэрэглэ. Хүндэтгэнэ гэдэг бол долигонож, бялдуучилна гэсэн үг биш. Хүнийг хэдий чинээ хүндэтгэнэ, төдий чинээ хүндлэл хариуд нь ирнэ гэж бод.
Дагалдах захиа
CV-ийг хэзээ ч дангаар нь явуулдаггүй. Хамгийн наад зах нь та ажил олгогчид чухам ямар ажилд орохоор өргөдөл гаргаж байгаагаа дурдсан товч захидал явуулах ёстой. Зарлал мэдээлэлд дагалдах захиа хэрэггүй гэж бичсэн ч байсан та энэ боломжийг ашиглан өөрийнхөө тухай илүү мэдээлэл заавал өгөх хэрэгтэй.
Анхаарах зүйлүүд нь
Дагалдах захианд юу бичих вэ?
- Албаны бичиг баримтад этгээд марзан үг хэллэг (slang) хэрэглэж болохгүй. Энэ нь хүнийг эргэлзүүлж мэднэ.
- Аль ч хүний CV-ийг бүү дуурай. Харин харж, санаа авч болно. Шууд хуулбал танд амжилт ирэхгүй гэдгийг сана. Яагаад гэвэл яаж ч бичсэн хуурамч гэдэг нь мэдэгддэг гэнэ.
- Мэдээллийг санаанаасаа бү зохио. Ярилцлагад орохоор энэ тухай асуугаад та унах болно.
- Өөрийнхөө тухай худлаа бүү ярь. Хэрэв үүнийг мэдвэл таныг шууд “тоглоом”-оос хасна.
- Харин өөрийнхөө авьяас чадварыг гайхуулахаас бүү санаа зов. Бусад хүмүүс ч гэсэн өөрсдийгөө тэнгэрт тултал магтаж байгаа гээд бодчих.
- Заавал CV-нийхээ оригинал эхийг явуул. Ажил олгогчид хуулбарыг явуулж болохгүй.
- Ямар ч хувьгүй үлдэж болохгүй. Хэзээд бэлэн байх хэрэгтэй.
- Нэг цаасны хоёр тал дээр хийж болохгүй. Заавал тус тус нэг цаасан дээр хийх.
- Муу цаасан дээр хийж болохгүй.
- CV-г хэзээ ч нугалж, үрчийлгэж болохгүй.
- CV-г факсаар явуулж болохгүй. Заавал жинхэнэ эхийг илгээх.
Дагалт захиа бол зайлшгүй байх ёстой. Дагалт захиа бол нэг ёсны албан бичиг учраас албан бичгийн найруулгад тавьдаг шаардлагууд болох “юмыг байгаа байдлаар нь үнэн зөвөөр бичих, агуулгыг аль болох товч гарган бичих, илүү нуршсан зүйлгүй, цөөн үгээр санаагаа илэрхийлсэн товч байх” зарчмыг баримтална.
Энэ захианд та хаана гарсан, ямар зараар, яагаад захиа явуулж байгаа шалтгаан, мөн өөрийнөө талаар бага сага дурдаж, чухам ямар зорилгоор яагаад энэ ажлыг сонирхож байгаагаа бичиж болно. Ажил олгогчид биичж байгаа энэ захиа бол таныг чухам хэн болохыг харуулах бас нэгэн боломж юм. Ялангуяа өөрийнхөө л хамгийн сайн гэсэн чанаруудаас багтаагаад нэг аятайхан захиа төлөвлөх хэрэгтэй. Гэхдээ хүн бүрийн захианы найруулга өөр боловч гол нь өөрийгөө таниулах хэрэгтэй гэдгийг урьтал гол болгох хэрэгтэй. Харин CV-ндээ бичээгүй зүйлээ оруулж өгвөл сайн шүү.