Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Агаар мандлын давхарга
Агаар мандлын температур нь өндрөөс хамаарах бөгөөд үүн дээр нь тулгуурлан үндсэн 6 давхаргад хуваана.
Термосфер- Халуун мандал 80 км-ээс цааш 800-1000 км хүртэл өндөрт оршино.Энд температур маш хурдан нэмэгдэж 150 км-ийн өндөрт +230°С, 600 км- т +1500°С халуун байдаг. Нарны цацрагийн нөлөөгөөр термосферт агаарын хийн молекулууд иончлогдож атомаас зарим электронсалж салж сарнина.Иймээс энэ үеийг ионосфер(цэнэгт мандал) гэж нэрлэнэ.Ионосфер нь дэлхийн харилцаа холбооны салбарыг зохицуулж байдаг.
Мезосфер- Дунд мандал 50-80 км-ийн хоорондох давхаргыг хэлнэ. Энд температур дахин тропосферийхтэй адил дээшлэх тутам буурч 0°С- аас -90°С хүрдэг.Энэ мандалд салхины хурд их 150 м/сек хүрдэг. Мезосферт хаа нэгтээ мөсний талстуудаас бүрэлдсэн мөнгөлөг үүл ажиглагдана.
Агаар мандал
Агаар мандал нь Нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж, өдөр, шөнийн температурын ялгааг тогтворжуулан, дэлхий дээр амьдрал байх нөхцөлийг бүрдүүлнэ
Стратосфер- Давхраат мандал Тропосферээс цааш 50 км хүртэлхдавхарга.Энд нийт агаарын 20 орчим хувь агуулагдана.Усны уур байхгүй тул үүл байхгүй.Озон их байх бөгөөд 25-27 км- ийн өндөрт бүр ч их бөөгнөрсөн байдагтул үүнийг озоны давхарга гэнэ.Озоны хий нарнаас ирэх хэт ягаан туяаг өөртөөшингээн авч түүний хөнөөлт аюулаас амьд организмыг хамгаалж байдаг ач холбогдолтой.Агаарын температураажмаар нэмэгдсээр 0°С-аас +10°С хүрдэг.
Тропосфер
1.Тропосфер- Хийн мандлын доод үе. Энэ үелэлийн хүрээнд 1 км-ээр өндөрсөх тутам агаарын температур 6°С-аар буурдаг.Газрын гадаргаас халсан агаар дээш хөөрөхдөө хөрсөөр орчныхооагаартай адилхан температуртай болох өндөрт хүрээд зогсоно.Энэ өндрөөр тропосферийн дээд хилийг тогтоодог.Иймд тропосферийн дээд хил экваторт 16-18 км,туйл орчимд 8-9 км,дунджаар 11 км өндөрт оршино.Тэндагаарын температур аль ч өргөрөгт ялгаагүй - 60°С-аас -70°С байдаг.Хийн мандлын 80% нь хамаарагдах ба дэлхийн цаг агаар,уур амьсгалын бүхий л үзэгдэл энэ мандалд явагддаг.
Дэлхийн бөмбөрцгийн гадна талаар хүрээлэн тогтох хийн бүрхэвчийг хийн мандал буюу агаар мандал гэнэ.Хийн мандал- Atmosphere (англи үг)
Atmos-хий
Sphaira- бүрхүүл гэсэн грек үгнээс гаралтай.
Агаар мандлын 78% нь азот,
20.95% хүчилтөрөгч, 0.93% аргон,
0.038% нүүрстөрөгчийн давхар исэл,
1% усны уур болон маш бага хэмжээтэй бусад хийнүүд байна.
Эдгээр хийнүүдийг нийлүүлээд бид агаар гэж нэрлэдэг.