Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Цацраг идэвхит бодис, түүний

хор хөнөөл

Анхаарлаар шагнасанд баярлалаа

Навахо омгийнхны нутаг дээрх нөхөн сэргээлт хийлгүй орхисон ураны уурхай

Ураны хүдрийг нунтаглаж цэвэршүүлж гаргаж авсан нунтаг бодисны 80 % нь ураны оксид байдаг.

Ингэхээр уурхайн олборлолт, боловсруулалт, цэвэршүүлэлтийн явцад гарсан хог хаягдал дор хаяж хэдэн арван мянган жилдээ хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөлтэй. Уурхайн хаягдал шороо тоосонд агуулагдах цацраг идэвхжил өнөө маргаашдаа амь насанд хүрчихдэггүй юмаа гэхэд хүний биенд дусал дуслаар хуримтлагдсаар хожмын нэг өдөр хөнөөгөөд зогсохгүй үр удамд нь нөлөөлдөг.

Бета туяа нь альфаг бодвол нэврэх чадвар илүү, агаарт бол хэдэн метр, арьсыг бол 1.5 см орчим нэвтэлж чадна. Харин зузаан хувцас, хэдэн милиметр хөнгөн цагаанаар хамгаалсан тохиолдолд нэвтрэхгүй. Альфа туяаны ижлээр бета цацраг ялгаруулдаг тооцонцороор амьсгалах, залгих маш аюултай. Бета ялгаруулагч стронций-90, радий-226, йод-131 гэх мэт бодисууд химийн найрлагын хувьд хүний биед байдаг зарим бодистой төстэй тул тэдгээр бодисыг нөхөж, бие эрхтэнд хуримтлагддаг.Тухай нь яс, шүд, бамбай булчирхай зэрэгт хуримтлагдаж, урт хугацааны туршид цацраг идэвх ялгаруулдаг нь ясны болон бамбай булчирхайн хорт хавдар, бусад гаж хөгжил үүсгэдэг.Гамма туяа нь хамгийн их нэвтрэх чадвар өндөртэй, ихэвчлэн бета цацрагийн хамтаар ялгардаг. Хэдэн cм зузаантай тугалга, эсвэл 90 см-аас зузаан бетонон ханыг нэвтэлж чаддаггүй. Хүний биед нэвтэpсэн нөхцөлд амин чухал эд эрхтнүүдийг гэмтээдэг. Эрдэмтдийн судалгаанаас үзвэл гамма туяаг маш бага тунгаар хүртэхэд ч хүний ДНК гэмтэж, хорт хавдраар өвчлөх, мөн удамшлын гаж хөгжил хүргэдэг аюултай юм байна .

Аливаа элементийн хагас задралын хугацаа гэж түүний цацраг идэвхжил 50 хувиар буурахад шаардагдах хугацааг хэлнэ. Тухайлбал, ураны U-238 изотопын хагас задралын хугацаа нь 4 тэрбум 468 сая жил. Энэ урт хугацааны туршид ураны задрал тасралтгүй явагдах бөгөөд ялгарах нуклидуудын тоо үргэлжийн нэг түвшинд байхыг “мөнхийн тэнцвэрт байдал” (secular equilibrium) гэдэг.

Уран гэгч нь манай гариг дээр түгээмэл оршдог бага зэрэг цацраг идэвхитэй бодис юм. Алтнаас 500 дахин элбэг тул хад чулуу болоод тэнгис далай, гол мөрний усанд хүртэл үл ялих хэмжээгээр агуулагдаж л байдаг аж. Ураны хүдрийг ураны агууламж өндөртэй орд газруудад олборлож, тээрэмдэж нунтаглаад, шүлтжүүлэх аргаар 80 ба түүнээс дээш хувийн агууламжтай ураны исэл гаргаж цөмийн үйлдвэрлэлд ашигладаг.

II. Цөмийн түлшний боловсруулалт, ашиглалтын шат дамжлагууд

Боловсруулалт

Цөмийн бодисноос ялгардаг альфа, бета, гамма цацрагуудын нэвтлэх чадвар

Цөмийн эрчим хүч

Ураны хүдрийг олборлоод, дараагаар нь нунтаглаж, шүлтээр цэвэршүүлэх явцад асар их нунтаг шороо чулууны хаягдал гардаг. Ганцхан кг цэвэр уран ялгахад 200 кг хог хаягдал гардаг гэсэн тооцоо байна. Ингэж бий болсон хаягдал тоос шороонд цацраг идэвхт радон хий агуулагддаг. Ураны хаягдлын цацраг идэвхжил нь эхний хэдэн сардаа буурч, байгалийн хүдэр байх үеийнхээсээ 25 орчим хувиар багассанаа тогтмолжиж, дараагийн 10 мянган жилийн туршид өөрчлөгддөггүй. Товчхондоо бол уран-238 (U-238) болон уран-234 (U-234) изотопын задралын бүтээгдэхүүнүүд бүрэн саармагжтал хэдэн тэрбум жил шаардагддаг ажээ..

Энэ нь анх ялгарснаасаа хойш 3.8 хоногийн дараа хор хөнөөл нь 50 хувь буурна гэсэн утгатай хэдий ч уурхайд ураны задрал байнга явагдаж, радон хий шинээр тасралтгүй ялгарсаар байдгийг санахад илүүдэхгүй. Дийлэнх хүмүүс радон хийгээр цацрагт хорддог ба үлдэгсэд нь цацраг идэвхт тоосонцороор амьсгалах, мөн ураны тоосонцор салхинд хийсэн тарж гадаргуу болон гүний усыг бохирдуулсны улмаас хохирдог.

Ураны тоосонцор дахь ураны изотопуудаас ялгарах цацраг идэвхт туяаг альфа , бета, гамма туяа гэж ангилна.

Ионжсон цацраг туяаны бүх хэлбэрүүд хорт хавдар, бусад өвчин үүсэхэд нөлөөлдөг. Альфа туяа нь хамгийн их энерги агуулдаг ч нэвтрэх чадвар харьцангуй бага, агаарт хэдхэн см нэвтэрдэг. Нимгэн бээлий, цаас, хувцас, байхад хамгаална. Гэвч нэвтэрч чадвал маш их хор хөнөөлтэй. Альфа цацраг туяа бүхий плутоний, радий гэх мэтийн тоосонцороор амьсгалах, хоол ундтай цуг хэрэглэх, мөн арьст салстанд үүссэн гэмтлээр дамжин цусанд нэвтрэхээс сэргийлэх хэрэгтэй. Хүний биед нэвтрэн орсон альфа цацрагт тоосонцор асар их гэмтэл учруулах чадвартай бөгөөд уушигны хорт хавдар зэрэг олон эмгэг үүсгэдэг.

Олборлолт

Байгалийн уран өөрөө бол тун ялихгүй хэмжээний цацраг идэвхтэй хэдий ч түүний дотор байнгын урвал задрал явагдаж, уран, тори, радийн цацраг идэвхт изотопууд, мөн хром, хар тугалга, марганец, молибден, ванадий зэрэг хүнд металл тасралтгүй ялгарч байдаг онцлогтой. Гэхдээ газрын гүнд орших огт хөндөөгүй ураны ордны задралын явц хэдэн сая жилийн туршид өөрчлөгдөлгүй, нэг тодорхой түвшинд “царцсан” байдаг тул орчин тойрондоо үзүүлэх хор хөнөөл үлэмж бага. Ийм орд руу гүний ус нэвчиж цааш гадагшилсныг хүн мал унданд хэрэглэчихгүй л бол ураны цацрагт хордох тохиолдол бараг гардаггүй.

Харин ураны ордыг олборлож эхлэхийг ад чөтгөрийг лонхноос гаргаж тавихтай зүйрлэмээр. Олборлолт эхлэсэн тэрхэн даруйд ураны дотоод дахь тэнцвэрт байдал алдагдаж, урвал задралын явц нь идэвхжиж, цацрагийн хүч нэмэгдэж гадагш алдагдах аюул нүүрлэдэг. Тодруулбал, ураны уурхайчид цацраг туяатай хий, мөн цацраг идэвхт изотопуудтай тоосонцороор амьсгалсны улмаас эрүүл мэндээрээ ноцтой хохирдог. Ураны задралын явцад үүсдэг цацраг идэвхт радон^п) хэмээх хий нь өнгө, үнэр, амтгүй тул зөвхөн тусгай багажаар илрүүлэх боломжтой аж. Радоны хамгийн урт насалдаг изотоп Rn-222 гэхэд хагас задралын хугацаа 3.8 хоног байдаг.

Өнөөдөр дэлхийн 30 орчим улс орон 440 орчим реакторт цөмийн эрчим хүч үйлдвэрлэдгээс АНУ, Франц, Япон, ОХУ, Герман, Өмнөд Солонгос зэрэг орнууд хүчин чадлаараа тэргүүлдэг.Тэдгээр орнуудын дотоодын нийт эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүчний эзлэх жин харилцан адилгүй. Тухайлбал, хамгийн олон буюу 104 цөмийн реактортай, дэлхийн хамгийн том цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч гүрэн АНУ-ын эрчим хүчний 20 хувийг, харин АНУ-аас хоёр дахин цөөн реактортай ч үйлдвэрлэлээрээ 2-т ордог Францын эрчим хүчний 75 хувийг цөмийн эрчим хүч эзэлдэг. Үйлдвэрлэлийн өртөг зардал бага, түлш хямд, урт хугацаагаар зогсолтгүй ажилладаг, бас болоогүй дэлхийн цаг уурын дулааралд нэмэр болдог нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулдаггүй тул байгаль дэлхийд ээлтэй гэгддэг цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэлхийн улс орнууд сонирхож, олон улс шинээр ашиглах хүсэлт гаргасан байсан.Харин саяхан Японд учирсан байгалийн гамшгийн үеэр Фукушимагийн цөмийн станцууд дээр онц аюултай байдал үүсч, цацраг идэвхт бодис хяналтаас гарсан гашуун туршлага цөмийн эрчим хүч ашигладаг, сонирхдог улс гүрнүүдэд ноцтой анхааруулга болжээ. Улмаар Япон, Герман, Австри, Бразил, Болгар, Кипр, Франц, Тайвань, Энэтхэг, Өмнөд Солонгос, Малайзи,Мексик, Швейцар зэрэг орнуудад цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцэж, цөмийн станцуудыг хаахыг шаардсан ард иргэд жагсаал цуглаан, суулт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулжээ .

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi