Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Цацраг идэвхит бодистой холбогдох хууль тогтоомжууд

Оршил:

Ердийн нөхцөл дэх цацрагийн тун:

Ердийн нөхцөлд байгаль дээрх цөмийн цацаргалтын ихэнх хувийг сансраас болон газрын хөрснөөс мөн барилга байгууламжаас гарах цацраг эзэлдэг. Цацрагийн тун нь олон улсын дундаж жишгээр жилд 2.4 mSv (милиСиверт зарим хэвлэлд милиЗиверт гэх нь бий) байдаг. Бид энэ цацраг тунгийн ихэнхийг амьсгалаараа-1.2 mSv/ж, хоол ундаар дамжуулж залгиураар-0.3 mSv/ж авч байдаг. Японы стандартаар олон нийтийн авч болох цацраг тунгийн дээд хэмжээ жилд 1.0 mSv, цацраг туяатай харьцдаг мэргэжилтэн хүн жилд 10 mSv гэж хуульчилсан байдаг аж. Та компьютер томографаар хэвлийн хөндийн зураг 1 удаа авахуулахад 15 mSv цацраг авах ба энэ нь ердийн нөхцөлд байгалиас 5 жилд авч болох

хэмжээтэй дүйцэх юм. Мөн хорт хавдарын цацрагийн эмчилгээний үед биеийн тухайн хэсэгт цацрагийн тун 10-50 Sv буюу Gy-Грей (10.000-50.000 mSv) хүрдэг байна.

Эсрэг тэмдэгтэй цахилгаан цэнэгийг үүсгэж байгаа цацрагийг иончлогч цацраг гэнэ. Өөрөөр хэлбэл иончлогч цацраг нь өртөгдсөн обьектийн атом, молекулын ионжилтийг шууд бус эсвэл шууд замаар үүсгэх чадвартай жижиг хэсэг буюу квантын урсгал юм. Амьд бие махбодод иончлогч цацраг нь молекулын химийн холбоог задалж, ингэснээр биологийн чухал өөрчлөлтүүдийг бий болгодог. Иончлогч цацрагийг үүсгэн нэг атомын цөм нөгөөд хувирах үйл явцыг цацраг идэвх гэдэг. Уг идэвх нь цацраг идэвхт задралаар тодорхойлогддог бөгөөд түүний хурдад температур, даралтын өөрчлөлт, цахилгаан болон соронзон орон байгаа эсэх, уг химийн элементийн химийн нэгдлийн хэлбэр түүний агрегат байдал огтхон ч нөлөөлдөггүй. Бүх урвалууд радионуклидуудын оролцоотойгоор явагддаг.

Тодорхой масс тоо, атомын дугаартай цацраг идэвхт атомуудыг радионуклид гэнэ. Масс тоо нь ялгаатай, цөмийн цэнэг нь ижил цөмүүдийг изотопууд гэнэ.Тухайн цаг хугацаанд, тухайн цахилгаан оронд байгаа ямар нэгэн хэмжээний радионуклидын цацраг идэвхийг идэвх (А), цацрагийн идэвхийг хэмжих нэгжийг беккерель (Бк) гэдэг. Урьд өмнө хэрэглэгдэж байсан цацраг идэвхжлийн системийн дэд нэгж нь (Ки) = 3,7* 1010 Бк юм.

Дүгнэлт:

Олон мянган жилийн туршид юу болохыг бид үнэндээ мэдэхгүй. Хэрвээ газар хөдлөх ч юм уу эсвэл хүний өөрийн анхаарал болгоомжгүйгээс ямар нэгэн осол гарч, цацраг идэвхит бодис газарт нэвчиж гүний усыг бохирдуулах юм бол энэ нутаг дээр амьдарч байгаа Mонголчууд бид “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг болох биз. Мөн цөмийн хаягдлыг оршуулахын тулд тээвэрлэх шаардлага зайлшгүй гарна. Тээвэрлэх үед осол гарвал бид яаж цэвэрлэх билээ? Тээвэрлэлтийн үед цацраг эргэн тойронд цацагдаж, олон нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсний хариуцлагыг хэн хүлээх вэ?

Цөмийн хаягдaл хадгалах олон улсын төвийг Mонгол хэрвээ байгуулах гэрээ нэгэнт хийгдвэл улс орнууд цацраг идэвхт бодисоо түр хадгалуулах уу эсвэл бүр оршуулах уу гэдэг асуудал гарч ирнэ. Англи, Aмерик Франц, Япон, Cолонгос, Tайвань зэрэг орнууд хортой хаягдлаасаа аль болох бүр ангижрах санаатай байх нь мэдээж. Хүн төрлөхтний түүхэнд цацраг идэвхт бодис хадгалж байсан газар осол болсоны улмаас цацраг идэвхт бодис хөрс болон усанд алдагдаж байсан жишээ олон бий. Жишээ нь 1951 онд хуучин ЗХУ-ын Карачай нууранд хаясан цацраг идэвхт хаягдал гадагш алдагдаж, хагас сая хүн цацраг идэвхжилд хордсон, 1957 онд Oросын Челябинскт цөмийн бодис хадгалж байсан торх дэлбэрснээс их хэмжээний цацрагт идэвхт бодис алдагдсан, 1977 онд Америкийн Кентаки мужын хорт хаягдал хадгалах агуулах борооны усаар дүүрсэнээс цацрагт идэвхт бодис алдагдсан, 2008 онд Францад 18000 литр уран агуулсан уусмал асгарснаар ундны ус хордсон зэрэг болно.

Хүүрнэл:

Цацраг идэвхт бодис удаан хадгалагддаг эрхтнүүдэд элэг, бөөр, уушиг, бамбай булчирхай, шүлсний булчирхай, яс, ясны чөмөг, төмсөг, өндгөвч ордог. Цацраг идэвхт бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх удаахь нөлөө нь гэвэл цацрагийн тунгийн хэмжээ тодорхой босгыг давсан тохиолдолд хүний биед өөрчлөлтүүдийг үүсгэн бий болгодогт оршдог. Үүнд жишээлбэл цацрагийн нөлөөллийн улмаас нүдний болор цайх, арьс түлэгдэх, үргүй болох зэрэг орно. Ийм төрлийн цацрагийн хордлого нь цацраг идэвхт бодистой шууд харьцсанаас болж үүсдэг байна. Цацрагийн өвчин үүсгэх механизм нь хүний биеийн эсүүдэд үзүүлэх цацрагийн нөлөөгөөр тайлбарлагддаг. Цацраг нь эсийн дотор орших нарийн нийлмэл бүтэцтэй уураг, РНХ, ДНХ ийн молекулуудын хоорондын холбоог тасалснаар тухайн молекулын бүрэн ажиллагаа алдагдаж, мөн эсийн дотор болон гадна орших исэлдүүлэгч бодисууд нэмэгдэж, усны молекулыг задалж усны чөлөөт радикалуудын тоо ихэссэнээр эс гэмтдэг. Ингэсэнээрээ эс хуваагдах чадвараа алдах буюу удамшлын материалд үүссэн гаж хөгжлийн (мутаци) улмаас хавдарын эсүүд үүсч, эсвэл эс шууд задарч үхэх зэрэг хор уршигтай. Хүний ясны чөмөг, бамбай булчирхай нь цацрагт хамгийн их өртөмхий эмзэг эрхтнүүдэд тооцогддог байна.

Радионуклидээс 3 төрлийн цацраг цацардаг. Эдгээрийг альфа, бетта, гамма цацраг гэж нэрлэдэг. Альфа болон бетта цацраг нь нэвтрэх чадварын хувьд муу бөгөөд ихэвчлэн нарийхан бичгийн цаас л энэхүү цацрагийг хаахад хангалттай байдаг. Харин гамма цацраг нь нэвтрэх чадвар өндөртэй бөгөөд эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө нь нэвтрэх чадвартай нь шууд хамааралтай байдаг. Цацраг идэвхжилийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг 2 төрөл болгон ангилдаг байна

Эхний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь тухайн хүний авсан цацрагийн хэмжээтэй шууд хамааралтай байдаг бөгөөд үүнд удамшлын өвчнүүд, цус болон дархлаа тогтолцооны эмгэг өөрчлөлтүүд, хавдар орнo. Аливаа нэг эд эрхтний хавдар тусах эрсдэл нь хэдий хэмжээний цацрагт хордсонтой шууд хамааралтай байдаг. Радионуклидүүд нь хүний тодоpхой эд эрхтэнд байршин хагас өдрөөс 10 жил хүрэлхи хугацаагаар хадгалагддаг бөгөөд тухайн байршин байгаа эрхтэний эд эсүүд илүү их хэмжээгээр цацрагийн тунг хүлээж авдаг байна

Цацраг идэвхт задралын дүнд үүссэн охин цөм мөн цацраг идэвхт байх тохиолдол байдаг. Ийм цөм хэсэн хугацааны дараа дахин задарна. Цацраг идэвхт задралын процесс тогтвортой цөм (цацраг идэвхт биш цөм) үүстэл явагдах ба энэ дарааллыг задралын хэлхээ, харин үүссэн нуклидуудын дарааллыг цацраг идэвхт эгнээ гэж тус тус нэрлэдэг. Тухайлбал уран-238, уран-235 ба тори-232 эхэлсэн цацраг идэвхт эгнээнүүдийн сүүлчийн тогтвортой гишүүнүүд нь хар тугалга-206, хар тугалга-207 ба хар тугалга-208 юм.

Жингийн тоо {\displaystyle A} {\displaystyle A} ижилтэй цөмүүд (изобарууд) бета задралын улмаар бие бие рүү гээ шилжидэг. Ийм цөмүүдийг изобарын эгнээ гэнэ. Изобарын эгнээ бүр 1-3 бета тогтвортой нуклидудыг агуулдаг. Бета тогтвортой нуклид нь бета задрал орохгуй ч бусад задралд орж болно. Изобарын эгнээний бусад цөмүүд бета тогтворгүй байдаг ба дараалсан бета хасах эсвэл бета нэмэх задралаар, өөрийн эгнээнд хамгийн ойр орших бета тогтвортой нуклид болон хувирна. Изобарын эгнээний хоёр бета тогтвортой нуклидын дунд орших цөм нь β− ба β+ задралын (эсвэл электрон булаалт) эрмэлзэлтэй байж болно. Жишээ нь, байгальд орших кали-40 радионуклид (цацраг идэвхт нуклид) нь түүний хоёр талд орших бета тогтвортой цөмүүд болох аргон-40 ба кальци-40 болон задрана:

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi