Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of химийн үйлдвэрлэл байгалд нөлөөлөх хүчин зүйл.

No description
by

Haliun Purewsuren

on 25 February 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of химийн үйлдвэрлэл байгалд нөлөөлөх хүчин зүйл.

химийн үйлдвэрлэл байгалд нөлөйөлөх хүчин зүйл.
Химийн бодисын зохисгүй хэрэглээ, түүнээс
үүдэн гарах хор, аюул

Өнөөдөр дэлхийд ашиглагдаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Химийн бодисын үйлдвэрлэл сүүлийн 70 жилд 1 саяас 400 сая тонн болтлоо өсжээ.
Аж үйлдвэржсэн сүүлийн зуун жилд химийн бодисын үйлдвэрлэлийн нэр төрөл, тоо хэмжээ эрс нэмэгдэж, тэдгээрийн хаягдал асар их хэмжээгээр хуримтлагдаж, хүн төрөлхтөн түүний хор аюулд улам бүр автсаар байна.
Химийн хортой, аюултай бодис нь хүний бие организм, хүрээлэн буй орчинд удаан хугацааны туршид задрахгүйгээр тогтвортой хадгалагдаж, аажим нөлөөлсний уршгаар эмчлэгдэшгүй шинэ, аюултай өвчин дэгдээх, хүний удамшлын бүтцэд нөлөөлж, генийн өөрчлөлттэй хүүхдүүд төрөх, озоны цоорхой үүсгэх, хэт дулаарал болох, энэ нь даамжирч, дэлхий ертөнцөд бидний огт төсөөлөөгүй эмгэнэл, сүйрэл авчирч болзошгүйг хүн төрөлхтөн урьдчилан харж тодорхой арга хэмжээ авах болcон.

Манай улсад 1998-2003 онд химийн хүчил, шүлтээр 213, угаарын хийн хордлогоор 118, нитритийн хордлогоор 55, фосфат, цайрын хордлогоор 43, бусад төрлийн химийн бодисоор 80 хүн тус тус хордож, 509 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүснээс 21 хүн нас барсан байна.
Химийн хортой бодисын хэрэглээ нь уул уурхайн боловсруулах үйлдвэрт, ялангуяа хүдрийг цэвэршүүлэн боловсруулахад огцом өсдөг.
Энэ байдал манай улсад нэгэнт бий болоод байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд алтны үндсэн ордоос цэвэр алт ялгах, ядуу агуулгатай зэсийн хүдрээс цэвэр зэс гарган авах зэрэг үйлдвэрлэл бий болж хөгжсөнөөс онцгой хортой химийн бодисын хэрэглээ урьд өмнө байгаагүйгээр ихэслээ.

Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй химийн бодисууд юм. Энэ төрлийн химийн бодисууд нь ихэвчлэн хүчтэй идэмхий, түлэмтгий, исэлдүүлэгч үйлчилгээтэй, байгаль орчинд саармагжуулалт хийлгүй хаях тохиолдолд хортой нөлөө үзүүлэх үйлчилгээтэй байдаг. Энэ нь сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдээс гарч буй хаягдлуудын байгаль орчинд үзүүлж буй хөнөөлт нөлөөллүүдээс тодорхой харагдаж байна.
Арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд ихэвчлэн дараах нэр төрлийн химийн бодисууд өргөн хэрэглэгддэг.
Сульфид натри:


Аммоний хлорид
:
Хромын сульфат:
Химийн бодис нь сар, жил, бүр олон арван жилээр байгаль орчин, түүний төрөл зүйлд хадгалагдан хуримтлагдахын зэрэгцээгээр гол аюултай нь хэдэн зуун км газар ус агаар болон нүүдлийн амьтадаар дамжин тархдагт оршино. Химийн бодисын зохистой бус, зохицуулалтгүй хэрэглээнээс байгаль орчин үлэмж хэмжээгээр бохирдож үүний улмаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учрах нь улам ихэсж байгааг таслан зогсоох нь улс орон бүрийн анхаарлын төвд байгаа билээ. Үүний тод жишээ нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд гарч буй цианид натри, мөнгөн усны хордлого хэдэн зуун метр газарт салхи, ус, хөрсөөр дамжин тархаж олон зуун хүн, мал, амьтныг хордуулж, байгаль орчныг ойрын хэдэн арван жилд дахин сэргэх аргагүй болтол нь бохирдуулсан явдал юм.
Манай улсын уул уурхай, тэр тусмаа алт олборлох процесст натрийн цианид, мөнгөн ус, давсны хүчил, азотын хүчил зэрэг хортой бодисууд хамгийн өргөн хэрэглэгддэг.




НҮБ-ын хүн амын прогнозын тооцооны 2002 оны материалаас үзэхэд 2050 онд өнөөгийн 6.3млрд.хүн 8.9млрд өсөх нь. Хөгжиж буй орнуудын хүн амын дундаж өсөлт 1.46 хувь болж хөгжилтэй орнуудынхаас бараг 6 дахин их болох төлөвтэй. Энэ өсөлт нь хөгжиж буй орнуудын дэд бүтцэд хүндрэл учруулахаас гадна химийн бодисын зохицуулалтад ч бас нөлөөлөх болно.
Олон улсын худалдаанд химийн бодисын эзлэх хэмжээ 1998 оны байдлаар 9 хувь болж ойролцоогоор 1.5 триллон ам.долларын барааны эргэлттэй байв. Химийн бодисын дэлхийн нийт үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг 2001 оны байдлаар 16 орон үйлдвэрлэж байгаа ч 2020 он гэхэд хүчин чадал ихтэй химийн үйлдвэр/ жилд 1000 тонноос дээш хэмжээтэй/-ийн тоо хөгжиж буй орнуудад эрс өсөх магадлалтай байна. Эдгээр орны үйлдвэрлэх химийн бодисын хэмжээ дэлхийн нийт үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлтийн зэрэгцээ хөгжиж буй орнуудын химийн бодисын хэрэглээ огцом өсч 2020 онд дэлхийн нийт хэрэглээний гуравны нэг болох төлөвтэй.
Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын албан ёсны мэдээгээр химийн бодисын хордлогоор жилд ойролцоогоор 340 мянга орчим хүн амь насаа алдаж байгаа бөгөөд химийн бодисоос болж өвдсөн, хордсон шархадсан хүмүүсийн талаарх бүрэн гүйцэт мэдээ баримт хараахан гараагүй байна.


Химийн бодистой холбоотой асуудлууд дэлхий дахинд
Дэлхийн нийтийн хөгжлийн энэ хандлага манай орны хувьд ч нөлөөлнө. Байгалийн баялаг, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшин дээшлэх тутам химийн бодис, химийн технологийн гүйцэтгэх үүрэг өсдөг. Өнөөдөр манай улсад нийт импортоор орж ирсан химийн бодисын ихэнх хувийг Уул уурхайн салбар, Арьс ширний боловсруулах үйлдвэр, оёмол, сүлжмэл эдлэлийн үйлдвэрт ихээхэн ашиглаж байна.
Тавин жилийн өмнө жилдээ 1 сая тонн химийн бодис vйлдвэрлэж байсан бол өнөөдрийн байдлаар 400 сая тонн химийн бодис vйлдвэрлэж, 10 сая орчим химийн нэгдлийг танин мэдэж, 100 орчим мянган нэр төрлийн химийн бодисыг улс хооронд худалдаалж байна. Жилдээ 1000 орчим нэр төрлийн химийн бодисыг шинээр нээж байна.
Үйлдвэрлэл , vйлчилгээ, ахуй амьдралд хэрэглэж буй химийн бодисын 5-10 мянган нэр төрөл нь хvний биед сөрөг нөлөө vзvvлж байгаа бөгөөд тэдгээрийн 150-200 нь өмөн vv vvсгэдэг болох нь тогтоогдсон байна.
Манай улсад химийн хорт бодисын ашиглалт, хамгаалалтын байдалд 1994 онд явуулсан улсын vзлэгийн дvнгээр 1300 орчим vйлдвэр, аж ахуйн нэгжид 7300 нэр төрлийн 3800 орчим тонн химийн бодис хэрэглэгдэж , тэдгээрээс байгаль орчинд 50 гаруй тонн химийн бодисын хаягдал гарч байгаагаас агаарт 68, усанд 790, хөрсөнд 600 нэр төрлийн химийн бодис хаяж байгааг тогтоожээ.
Ийнхvv химийн хорт бодисуудын хэрэглээ, нэр төрөл, хорын зэргийг тогтоох, тэдгээрийн хор уршгаас урьдчилан сэргийлэх асуудал онцгой анхаарал татаж байгаа учир химийн хорт бодисоос хамгаалах асуудлыг төрөөс зохицуулах арга хэлбэрийг тодорхойлсон эрх зvйн vндсийг бvрдvvлэх шаардлага зvй ёсоор тавигдаж байна.
Thank you :)
БИ.2А Ч.Анхбаяр
Full transcript