Анхаарал тавьсанд баярлаа.
Бодисын солилцоо
/Metabolism/
Уураг нь хоол боловсруулах явцад амин хүчил болж задраад цусаар шимэгдэж тээвэрлэгдсээр эсэд очиж дараахь замын аль нэгээр шууд хэрэглэгдэнэ.
Глюкоз, триглицерид болон хувирна. Уургийн катаболизм цитоплазмд, анаболизм рибосомд явагдана. үүнд эсийн хэрэгцээний уураг, чөлөөт рибосом дээр нийлэгжинэ. Эсээс гадагш ялгарах уураг бол барзгар эндоплазмын тор дээр нийлэгжиж гольджийн аппаратаар дамжин эсээс ялгарна.
ГФА үүсгэн исэлдэж болно.
Биеийн өсөлт хөгжилт, нөхөн төлжилтөд хэрэгтэй уургийг нийлэгжүүлэхэд оролцоно.
Туяа багш семинар хичээлээс
http://ft215.blog.gogo.mn/read/entry325566
Дэлхий даяар асар хурдтай түгэж байгаа, хамгийн өндөр хандалт, ашиглалттай Хан Академийн нээлттэй сургалтын талбарыг манай багш, эцэг эхчүүд, суралцагчид сургах, суралцах үйл явцдаа ашиглаж, нээлттэй боловсролын нэгэн шинэ давалгааг үүсгэсэн
эцэст нь эндээс авсан метаболизм тухай хичээлээс олон зүйлийг сурч энэ бие даалтандаа оруулсан юм.Ийнхүү энэ хүү бие даалтаас бид хүний бие дэх нүдэнд үл үзэгдэх авч үгээр хэлшгүй сонирхолтой,төгс зохион байгуулалт бүхий метаболизм хэмээх процессийг үзлээ.
Үүнээс үзэхэд бид энэ шинжлэх ухааны томоохон бүтцийг цааш судлан улам хөгжүүлэхийг оролдох нь нэн чухал юм.
Метаболизм гэж юу вэ?
Метаболизм
Амьд биеийн үндсэн шинж чанар нь гадаад орчинтойгоо бодис ба энергийн солилцоо явуулах явдал байдаг. Амьд биеийн эсийн дотор органик бодисын задрал, нийлэгжил гэсэн хоёр процесс тасралтгүй явагдаж байдаг. Өөрөөр хэлбэл бодисын солилцоо буюу метаболизм гэдэг нь ассимиляци ба диссимиляци гэсэн хоёр эсрэг тэсрэг процессоос тогтож байдаг.
/https://mn.khanacademy.org/science/biology/energy-and-enzymes/
Метаболизм процесс
http://www.slideshare.net/hlml1/ss-34507407
KHanacedemy-ээс авсан
Нүүрс ус
Метаболизм хаана явагдах вэ ?
Метаболизм нь анаболизм ба катаболизм гэсэн 2 талтай ба эмх цэгцтэй, тогтсон дэс дараалалтай, уялдаа холбоотой , хөдөлгөөнтэй олон ферментэт урвалуудын нийлбэр цогц юм. Катаболизмын урвалуудын үр дүнд энерги ялгардаг бол , анаболизмын урвалууд нь энергийг шаарддаг. Катаболизмын үр дүнд үүссэн энерги нь АТФ-д хуримтлагдан эсийн амьдралын үйл ажиллагаанд хуримтлагддаг.
• Катаболизм нь митохондри дээр, анаболизм нь цитоплазм, эндоплазмын тор дээр явагдана.
Глюкозын ихэнх нь ГФА-ийн нийлэгжилд зарцуулагддаг боловч зарим нь гликоген болон хуримтлагддаг. Мөн дипидийн задралын бүтээгдэхүүнээс шинээр глюкозыг нийлэгжүүлж болно. Хүний бие дунджаар 500гр гликогенийг нөөцлөх боломжтой бөгөөд түүний 25% нь элгэнд 75% араг ясны булчинд хадгалагдана. Энэ нь 32 км газар гүйхэд хангалттай энерги юм.
Цусаар зөөгдөж ирсэн глюкоз эсийн мембраныг нэвтэлж цитозольд орсоны дараа задарч исэлдэнэ. Энэ явцыг эсийн амьсгалалт гэж нэрлэнэ. Энэ нь 4 үе шаттайгаар явагдана. үүнд:
Гликолиз
Ацетилкоэнзим- А үүсэх
Кребсийн эргэлт
Электрон дамжуулах хэлхээ
Гликолиз нь цитозольд явагдах шат дараалсан химийн 10 урвалаас тогтох ба үүний эцэст 6 нүүрстөрөгчийн атомтой 2 пируват болж задардаг. Пируват нь цааш хүчилтөрөгч хангалтгүй бол лактат/ сүүний хүчил/ болж задарна. Харин хүчилтөрөгч хангалттай байвал цитозолиос митохондрийн матрикс уруу зөөгдөж ацетил коэнзим- А болсноор кребсийн эргэлтэд ороход бэлэн болно.
Кребсийн эргэлтийг лимоны хүчлийн эргэлт, 3 карбоны хүчлийн эргэлт гэх мэтээр нэрлэнэ. Энэ нь митохондрын матрикст явагддаг 8 химийн урвал бөгөөд урвалын эцэст анхны бүтээгдэхүүн нь эргээд үүсдэг учир эргэлт гэж нэрлэнэ. үүнд: ГФА- гийн 4 молекул үүснэ. Эсийн аэроб амьсгалалтын эцсийн дүнд глюкозын нэг молекул задрахад 36 эсвэл 38 ГФА- ийн молекул үүснэ. өөрөөр хэлбэл
С6Н12О6+6О2+36 эсвэл 38ХФА + 36 эсвэл 38Р-6СО2+6Н2О+36эсвэл 38ГФА
Хүнсний тэжээлийн зүйлд агуулагдаж байгаа полисахарид, дисахарид нь хоол боловсруулах замд задарч моносахарид болдог. Үүнд 80% глюкоз, үлдсэн нь галактоз, фруктоз үүснэ. Энэ 3 моносахарид нь нарийн гэдэсний бичил хөхлөгүүдээр шимэгдэж улмаар цусны хялгасан судсанд ороод үүдэн венээр элгэнд ирэн фруктоз, галактоз нь глюкоз болж хувирдаг тул нүүрс усны бодисын солилцоо гэнэ. Глюкоз эсийн энергийн хэрэгцээнээс хамаарчдараах замуудын аль нэгээр бодисын солилцоонд орно.
Шээсээр ялгарах. Цусан дахь глюкозын хэмжээ хамгийн их байвал бөөр глюкозын молекулыг эргүүлэн шимж амжилгүй шээсэнд алдаж болно. Эрүүл хүмүүст нүүрс-ус триглицеридээр хэт баялаг хоол идсэн тохиолдолд шээсээр глюкоз түр ялгарч болно. Харин чихрийн шижин мэт өвчний үед глюкоз шээсээр үргэлж ялгарна.
ГФА үйлдвэрлэнэ. Хэрэв эсэд энергийн хэрэгцээ байвал глюкоз цааш задарна. 1г нүүрс-ус 4ккал энерги үйлдвэрлэнэ. Хэрэв энергийн хэрэгцээ бага байвал дараах замуудын нэгийг сонгоно.
Метаболизм систем
Амин хүчлийн нийлэгжил. Глюкозоос зарим нэг аимн хүчил нийлэгжиж болно. Тэдгээр нь цаашид уургийн бүтцэд оролцоно.
Гликогенез глюкозоос гликоген нийлэгжүүлэн нөөцөлж болно. Хэрэв цусан дах глюкозын хэмжээ бага байвал элэг, булчингийн эсэд эрэгээд гликогенийг задалж үүссэн глюкозыг эсээс цус руу ялгаруулна.
Липогенез. Хэрэв гликоген хуримтлуулах талбай гликогенээр дүүрэн байвал элэгнээс глюкозыг глицериол эсвэл өөхний хүчил болгож хувиргадаг. Тэдгээрээс триглицерид нийлэгжинэ.
Туяа багш семинар хичээлээс
http://ft215.blog.gogo.mn/read/entry325566
Өөх тос
Хоолонд агуулагдаж байсан өөх тос нь хоол боловсруулах замд ферментийн нөлөөгөөр задарч өөхний хүчил моноглицерид болоод цус тунгалагаар зөөгдөн эсүүдэд хүргэгдсэний дараа дараахь замын аль нэгээр нь бодисын солилцоонд оролцоно
Зарим липидүүд нь бүтцийн онол болон бусад зайлшгүй шаардлагатай молекулын нийлэгжилд оролцоно. Жишээ нь плазмын мембраны чухал бүрэлдэхүүн хэсэг фосфолипид, биед холестеролыг тээвэрлэдэг липопротейн, цус бүлэгнүүлэхэд оролцдог тромбопластин, мэдрэлийн ширхэгийг ороож байрладаг миелиний давхарга зэргийг нийлэгжүүлж болно. Элэгний болон өхөн эдийн эсүүдэд глюкоз болон амин хүчлүүдээс липид нийлэгжиж болдог.
Липид нь нүүрс усны нэгэн адил исэлдэж ГФА үүсгэнэ. ҮҮнд: триглицерид задрахад глицерол, өөхний хүчил үүсэх ба глицеролын задралаас гликолизын завсрын бүтээгдэхүүн, өөхний хүчлээс ацетил-коэнзим- А үүснэ. Нэгэнт пируват эсвэл ацетил, коэнзим-А үүсэж байгаа тул липидийн катаболизмын ГФА нийлэгжүүлэх процесс нүүрс усны катаболизмтай адил явагдана.
Хэрэв биед өөх тосны харьцаа бага байвал өөх тос арьсны доорхи өөхөн давхрага, элгэнд нөөцлөгдөнө. Эсийн энергийн нөөцийн 98% нь триүлицерид байдлаар өөхөн эдэд хадгалагдана.
Туяа багш семинар хичээлээс
http://ft215.blog.gogo.mn/read/entry325566
Гүйцэтгсэн:
Намсрай
Жанжийжаваалий