Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

MORIN KHUUR TOWER

DARDAN GOBI LLC

ULAANBAATAR CITY

28.05.2018

Агуулга

1.

Компанийн танилцуулга

2.

Төслийн танилцуулга

3.

Төсөл хэргэжүүлэх үе шат

Агуулга

Төслийн товч харьцуулалт

Өрсөлдөөн / Боломж

Шийдэл

Төслийн үр дүн

Ерөнхий харьцуулалт

  • Улаанбаатар хотод одоогоор оффиссийн түрээс, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 50 гаруй байгууллагууд бий
  • Монголын өв соёлыг хадгалсан өвөрмөц дизайн бүхий орчин үеийн барилга, нэгдсэн шинэлэг худалдаа үйлчилгээний загвараар өрсөлдөн үйлчлүүлэгчдийг татах боломжтой
  • Төсөл хэргэжсэнээр 10 жилийн хугацаанд урьдчилсан төсөөлөлөөр нийт 23,5 сая орчим ам.долларын орлоготой ажиллах боломжтой бөгөөд аялал жуулчлалын өвөрмөц шинэ төв бий болох юм.
  • Аялал жуулчлал, амралт цэнгээн, худалдаа, мэдээлэл үйлчилгээний нэгдсэн шинэ цогцолбор төв бий болсноор энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудыг нэгтгэн гадаад болон дотоодын аялагч үйлчлүүлэгчдийн урсгалыг татах боломжтой

ДАРДАН ГОВЬ ХХК

Танилцуулга

Компанийн товч танилцуулга

  • Манай компани нь анх 2010 онд авто зам барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж эхэлсэн бөгөөд 2015 оноос уул уурхайн салбарт мөн амжилттай ажиллаж байна.
  • 2017 оноос эхлэн үйл ажиллагааныхаа цар хүрээг өсөн нэмэгдүүлж, аялал жуулчлалын салбарт дэвшил гаргахаар зорилт тавин ажиллаж байгаа амжилттай яваа компаниудын нэг юм.
  • Манай компани нь Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд сүүлийн 2 жилд аялал жуулчлалын чиглэлээр зах зээлийн судалгаа хийн ажиллах хүчин бүрэлдүүдж бэлтгэл ажлаа хангаад байна.
  • Манай компанийн нийт ажилчид нь тус тусын салбар бүртээ мэргэшсэн мэргэжлийн ур чадвар бүхий 50 гаруй боловсон хүчин болон 120 гаруй хүнд машин механизм, техник тоног төхөөрөмжийн хүчин чадалтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Удирдлагын баг

Удирдлагын баг

Болорхүү Баньдхүү

Гүйцэтгэх захирал

Болор-Эрдэнэ Баньдхүү

Ерөнхий захирал

Харилцагчид

Харилцагч байгууллагууд

Монгол Даатгал ХХК

ХААН Банк

Оюу Толгой ХК

Вагнер Ази ХХК

Харилцагчид

Компанийн товчоон

Төслийн танилцуулга

Төслийн мэдээлэл

Үндэсний уламжлалт хөгжмийн зэмсэг болох Морин хуурын загварыг орчин үеийн барилгын шинэлэг загвартай хослуулан барилгын стандарт, нормыг бүрэн хангасан Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц, амралт аялал жуулчлал болон бизнесийн орчныг цогц байдлаар шийдсэн “МОРИН ХУУР ЦОГЦОЛБОР” төвийг Богдхан уулын энгэрт дархан цаазат газрын бүс нутагт бүтээн байгуулахаар төлөвлөж байна.

Тус цогцолбор нь Морин хуурын загвар бүхий цамхаг барилга, үйлчилгээний төв бүхий 2 барилга, гадаадын жуулчдад зориулсан түрээсийн орон сууц бүхий 4 барилга, нийт 7 үндсэн обектоос бүрдэнэ.

• Морин хуур цамхаг нь их бие, цамхаг гэсэн 2 хэсгээс бүрдэх ба их бие бие нь 12 давхар, цамхаг нь 10 давхар, нийт 22 давхар бүхий орой хэсэгтээ алсын харах цамхагт барилга болон сүндэрлэх юм. Тус байгууламжид хувийн болон төрийн зарим байгууллагууд байрлах оффис, үйлчилгээний байр, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг агентууд, тэдний оффис, мөн үзэсгэлэнгийн танхимууд, Монголын үндэсний түүх, ёс заншлыг харуулсан музей үзмэрүүд, орчин үеийн чанар стандартыг бүрэн хангасан иж бүрэн тоноглолтой хурлын танхим, арга хэмжээ зохион байгуулах тусгай заал, үзүүлэнгийн хэсэг, үзэсгэлэн болон соёлын арга хэмжээ зохион байгуулах тайз дэлгэц бүхий танхим, орой хэсэгт хотыг бүхлээр харах шилэн цамхаг зэрэг бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх цогц танхимууд байрлана. Энэ цамхаг нь Монголдоо анх удаа баригдаж байгаа хамгийн өндөр хамгийн анхны цамхагт барилга гэдгээрээ онцлог давуу талтай юм.

• Үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар 2 тусдаа барилгад фитнесс клуб, сүлжээ ресторанууд, сүлжээ дэлгүүрүүд, банкны салбарууд, олон улсад танигдсан бренд дэлгүүрүүд гэх мэт үйлчилгээний газрууд байрлаж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэнэ хэмээн төлөвлөж байна.

• Түрээсийн орон сууц нь үндсэн 4 хэсгээс бүтэх ба тус бүртээ онцлог зохион байгуулалт бүхий 20 давхар барилгаас бүрдэнэ.

яя

Байршил

Байршил

Дархан цаазат Богдхан энгэрт болон Туул голын эрэг дээр Улсын нийслэл болох Улаанбаатар хотын урд зүгээс харсан байршилтай өндөрлөг газарт уг цогцолбор нь баригдсанаар Монгол улсын тэр дундаа Улаанбаатар хотын хамгийн анхны цамхагт цогцолбор төв болон сүндэрлэх юм.

Тус цолгцолборыг бүтээн байгуулах газар нь Улаанбаатар хотын өмнөд хэсэгт дархан цаазат уулын бэлд манай компанийн мэдлийн 7 га буюу 70 000 метр квадрат газарт босгохоор төлөвлөөд байна.

Дэд бүтэц

Аялал жуулчлалын дэд бүтэц

2017 оны жилийн эцсийн байдлаарМонгол улсад нийт зорчигчдын тоо 71,750-аар буюу 13,21%-иар өссөн ба жуулчдын тоо 66,938-аар буюу 14,21 хувиар өссөн байна. Аялал жуулчлалын салбарын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 400,0791,920 ам.доллар буюу 21,9 хувиар өссөн байна.

- Хөшигтийн хөндийн ОУНБ товч танилцуулга: Улаанбаатар хот удахгүй олон улсын агаарын хөлгийн буух, хөөрөх шинэ зурвастай болно. “Хөшигтийн хөндийн” газарт баригдаж дуусч байгаа олон улсын нисэх онгоцны буудал жилд 1.3-1.5 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадал бүхий танхимтай, зургаан хоолойтой, 825 автомашины ил зогсоолтой, 3600 метр урттай нислэгийн талбайд агаарын хөлөг хоёр талаасаа хөөрч, буух боломжтой байх юм.

Барилгын нийт ашигт талбай

Барилгын бүтэц

  • Морин Хуур Цамхагийн их биеийн барилгын давхарын тоо-12
  • Давхар тус бүрийн ашигт талбай-2,100м2
  • Их бие 12 давхар * 2,100м2 = 25,200м2
  • Морин хуур цамхаг Орой буюу цамхагт хэсгийн давхарын тоо-10
  • Давхар тус бүрийн ашигт талбай - 600м2
  • Цамхаг 10 давхар * 600м2 = 6,000м2
  • Нийт барилгын ашигт талбай: 31,200м2

Цогцолборын барилгын нийт ашигт талбай::62,400м2

Морин Хуур Цамхаг

Барилгын нийт ашигт талбай

  • Худалдаа үйлчилгээний төвийн барилга Хоёр давхар бүхий тусдаа бие даасан 2 барилга
  • Давхар тус бүрийн ашигт талбай 1,200м2*2давхар=2,400м2
  • 2,400м2 *2 блок = 4,800м2

Цогцолборын барилгын нийт ашигт талбай: 62,400м2

Худалдаа, Үйлчилгээний Төв

Барилгын нийт ашигт талбай

  • Түрээсийн орон сууц 4 блок* 20 давхар-80 давхар
  • Давхар тус бүрийн ашигт талбай 330м2* 80=26,400м2

Цогцолборын барилгын нийт ашигт талбай: 62,400м2

Түрээсийн орон сууц

Төлөвлөлт

Аялал жуулчлалын салыарын орлого, зардлын гүйцэтгэлийг тооцсон судалгаанд Монгол Улсад аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй 42 аж ахуйн нэгжээс авч, нэгтгэн тооцсон бөгөөд судалгааны гол үр дүнгээс дурдвал, гадаадын жуулчид манай улсад дунджаар 9 хонох хугацаандаа 1,928 ам.долларыг зарцуулдаг бол манай иргэд гадаад улсад аялал жуулчлалын зорилгоор 7 хонох хугацаандаа 2,007 ам.долларыг зарцуулдаг ба дундаж зардлын хувьд АНУ, Канад, Австрали, Европын жуулчид хамгийн өндөр бөгөөд Азийн улс орнуудын жуулчдын зардал харьцангуй бага байна.

Жуулчдын оператор компанид төлсөн зардлын бүтцийг харвал зочид буудал, зоогийн газарт 31%, тээврийн үйлчилгээнд 27%, бусад үйлчилгээ (тухайн операторын урсгал зардал, ашиг, бусад дагалдах үйлчилгээ)-нд 21%, хөтчийн цалинд 11%, үлдсэн 4% нь үзвэр үйлчилгээний тасалбар, бусад энтертайнмэнт үйлчилгээнд тус тус зарцуулагддаг байна.

Гадаадын жуулчдын багц аяллын дүнгээс бусад зардал дунджаар 328 ам.доллар, зарцуулалтын бүтцийг авч үзвэл барааны худалдаанд 48% буюу 157 ам.доллар, аяллын багийн урамшуулалд 25% буюу 82 ам.доллар, үзвэр бусад үйлчилгээнд 26% буюу 85 ам.долларыг аяллын үеэр зарцуулсан тооцоо гарч байна.

Төлөвлөлт

Үйл ажиллагаа

Тус цогцолбор төвд аялал жуулчлал болон түүнтэй холбоотойгоор үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага аж ахуйн нэгжүүдийн төвлөрсөн байршил байрлах бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дороос цогцоор авах бүрэн боломж бүрдэх юм. Тус цогцолборт үйлчилгээний дараах төрлүүдийг ханган ажиллана. Үүнд:

- Аялал жуулчлалын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт компаниудын оффис болон хөдөө орон нутаг, байгалийн цогцолбор үзэсгэлэнт газруудаар аялах аялалын хөтөлбөрийн танилцуулга бүртгэлийн нэгдсэн төв

- Аялал жуулчлалтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын оффис, үйлчилгээний заал

- Гадаадын болон дотоодын жуулдчдад зориулсан Монголын өь соёл, зан заншлыг харуулсан түүхийн олвор, музей, үзэсгэлэнгийн танхимууд

- Хүндэтгэлийн болон төрийн байгууллагын хурал цулгаан, олон улсын чанартай чуулга уулзалт, төрөл бүрийн томоохон арга хэмжээг зохион багуулах тусгай хөтөлбөрүүд зохион байгуулах заал танхим

- Интертаймент үйлчилгээнүүд, хотыг харах цамхаг, үзвэр үйлчилгээ, орон нутгийн оршин суугчдын дотоодын аялал жуулчлалын цогц үйлчилгээ

- Хотын оршин суугчдад зориулсан өдөр тутмын соёл амралтын үйлчилгээ зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг дор цогцлоох болно.

Холбогдох зөвшөөрөл, судалгаа

Төсөл хэргэжүүлхээр төлөвлөсөн 70,000м2 газар эзэмшиж ашиглах эрхийг холбогдох төрийн захиргааны байгуулагаас авсан бөгөөд барилга угсралтын ажлын үеийн шаардагдах зөвшөөрөл судалгааны ажлууд хийгдэж байна.

Төслийн бэлтгэл ажил

Барилга угсралт

Төслийн барилга угсралтын ажлыг нийт 2 жилийн дотор хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд болон нарийвчилсан судалгаа дүгнэлтүүд гаргах үе шат нь зураг төсөл эцсийн байдлаар батлагдсанаар дараах дараалалаар хэргэжиж эхлэнэ.

  • Нарийвчилсан судалгаа дүгнэлт хийх
  • Ажлын зураг төсөл хийж гүйцэтгэх
  • Барилга угсралтын ажил гүйцэтгэх
  • Эрх бүхий байгуулагаар шалгуулж хүлээн авах, туршилт тохируулга

Төсөл хэргэжих хугацаа болон санхүүгийн төлөвлөлт

Төслийн хугацаа болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

Timeline

Төслийн хугацаа

2.Төслийн барилга угсралтын

ажлын үе шат

1. Судалгаа, бэлтгэл

ажлын үе шат

3.Морин Хуур Цогцолборыг

ашиглалтанд оруулах

үе шат

Time

Pricing

Шаардлагатай санхүүжилтийн хуваарь.

/ам.доллар-оор/

1-р үе шат

2-р үе шат

3-р үе шат

Санхүүгийн төлөвлөлт

480,000 $

180,000$

14,340,000$

Туршилт,

тохиргоо 1

Газар

шорооны

ажил 1

Барилга

угсралт2

Судалгаа 1

Зураг төсөл 2

Зөвшөөрөл 3

Дүгнэлт 4

Ашгийн төлөв

Цогцолбор төвийн нийт байгууламжын түрээсээс олох орлогыг нэгтгэсэн бөгөөд энэ нь эхний жилд шинээр байгуулагдсан учир эрсдэл тооцон бодсон аграчлал юм. Дараа дараагийн жилүүдэд орлого өсөх прогрессоор нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа бөгөөд төдий чинээ ашиг орлого нэмэгдэнэ.

Анхны хөрөнгө оруулалтыг нөхөх төлөв

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi