Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Нэг залуу модчин ачаатай чаргаа алдчихгүйг хичээн болгоомжтойгоор бүх хүчээ шавхан тэмцсээр уулнаас доошлох бегеед нөгөө нь харин модоо ачихаар өгсөхдөө нүүрлээд байгаа аюулыг сөрөн тэмцэлдэх залууг сэтгэл түгшин харж, зөвлөгөө өгөх ба мэдээж, тун удалгүй өөрт нь ирэх энэ аюулаас хэрхэн гарах талаар зүрх алдан бодолхийлж байгаа нь мэдрэгдэнэ. Доошилж байгаа залуугийн өвдөг нэг л нугарвал юу болох нь илт. Би л лав яагаад ч юм уг бүтээлийг үзэх бүр уулын уруу арай ядан ачаагаа тогтоож буй залуугийн төлөө түгшдэг.
О.Цэвэгжавын гуайн зурсан "Ууланд" хэмээх уран бүтээлд хатуу бэрх амьдрал, түүнийг серен туулах гэсэн амьдралын телеех өдөр тутмын тэмцлийн тухай санаа дүрслэгджээ. (А.Ганбаатар)
Ардын зураач, Төрийн хошой шагналт Очирын Цэвэгжав "Ууланд"
Бүтээлийн тухай: "Ууланд бүтээлд хөдөөгийн малчин ардын амьдрал хөдөлмөрийг тусгасан. Энэ бүтээлд хүйтэн, дулаан, хүнд хөнгөн, эрс тэс өнгө ялгарал, ба өнгүүдийн хоорондын нарийн шилжилтийг чадварлаг гаргасан байдаг. Энэ зургийн ерөнхий ягаавтар дулаан шаргал, мөнгөлөг хөх өнгүүдийн зохицол нь өвлийн цэвэр тунгалаг байдлыг илтгэх агаад ойд цэвэр сэрүүн агаар аргагүй мэдрэгдэнэ.
-Эр бяртай залуу хүү хүч чадал тэнцүү хайнаг шарыг хүзүүдэн номохтгох авч хашир туршлага суусан өвгөн ах наанаас нь заавар өгч буйг нүдний харц, биеийн байдлаар тун чадмаг найруулан харуулахын чацуу гуулин моднууд юу юугүй өнхрөх, хайнаг шарны эмнэг догшин байдлаар монгол малчин ард өдөр тутамдаа ямархан аюул эрсдэлд дунд өөрсдийнхөө амьдралын арга туршлага, өвгөдийнхөө амьдралын хар ухаан сургаалиар түүнийг хялбархан даван туулж буйг цасан дээр зураасан хөхрөх мөрөөр мөн дүрслэн харуулжээ.
- Тайлбар хийх зургаа сайтар ажиглах
- Дүрслэхээр сонгож авсан юмсын хоорондын хамаарлыг сайтар тооцох; Ойлгосноо төлөвлөн бодох, зураглах;
-Сонирхолтой гарчиг өгөх;
-Зургийн чухам юу нь сонин, хачин, этгээд санагдсаныг тайлбарлахад анхаарах; -Санаагаа цаасан дээр буулгаж ноороглох;
-Учир зүйн алдаагүй байх;
-Зөв бичих дүрмийн ба найруулгын алдаагаа хянаж сайжруулах