Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Монгол хэмээх нэрийн утга

Монгол гэдэг нэрийн утга

THIRD TOPIC

Монгол гэх нэр VII зуунаас эхлэн Хятадын судар ном, бичмэл түүхэнд тэмдэглэгдэх болсон хэдий ч утгын талаар судлаачдын санал хуваагдмал хэвээр байх бөгөөд маш олон санал байна. Гадаад дотоодын олон судлаачид Монгол гэх нэрийг олон талаар тайлбарласан байдаг

Нутаг усны нэрнээс гаралтай гэх үзэл

FIRST TOPIC

Монголчууд нутаг дотроо хийгээд гадагшаа гол усныхаа нэрээр дуудалцах нь заншил юм. Тэгвэл гурван голын сав нутаг, түүний дотор Онон голын сав чухамдаа Монгол төрийн өлгий голомт. Тэрүүхэн хэсэг газар нутгийн хvмүүс өөрсдийгөө ч “Oнон голынхон” гэх, бусад нутгийнхан ч тэднийг “Oнон голынхон” хэмээн дуудах нь гарцаагvй. Тийнхүү Онон гол, Онон голынхон гэх маягаар илүүц vе гээгдэж, задгай vе /Он/ нь хашигдаж Мон болох нь хэлзvйн жам ёс. Түүнчлэн /Монгол/ нэр үүссэн газрыг гурван голын /Хэрлэн, Онон, Туул/ -ын энгээр авч vзвэл /Олонгол/ ч байж болох.

Энэ нэрийг уул усны нэртэй холбож үздэг. Унгарын монголч эрдэмтэн хар Дорж Монгол гэдэг нэр нь Мон гэдэг голын нэрээс иш авсан гэж үзсэн байна. Гэхдээ Мон гэдэг гол олдоогүй юм байна. Нөгөө талаас Монгол аймгийнхан 3 голын эхэнд нутаглаж голынхоо эхийг Мон гэж нэрлэсэн байж болох юм.

Зонхилох овгийн нэрнээс үүдэлтэй гэх үзэл:

Зонхилох овог

Хятадын түүхийн эх сурвалжид Монгол гэдэгтэй адил аялгуу ханз үсэг нь Тан улсын үед (618-907) Мэн-У, Мэн-Ва, Мэн-Гу гэсэн янз бүрийн хэлбэрээр бичигдэн үлджээ. Ялангуяа Хуучин Тан-шу сударт “Их Шивэйн олон аймгуудын бүрэлдэхүүнд багтдаг Хянганы уулсын зүүн талаар нутагтай Мэн-У нь Шивэйн аймгуудын зонхилох овог” гэж тэмдэглэгдсэн байна.

Мөн Мон-гол гэдгийг тэр үед “Мон” гэж нэртэй аймаг нь олон овог аймагтнуудыг нэгтгэхэд их үүрэг гүйцэтгэсэн учир “Гол” аймаг, улс гэснээс “Монгол” хэмээх нэр үүссэн гэж ихэнх судлаачид одоогоор тайлбарлаж байна.

Академич Ч.Далай 10-11 зууны үед Мон гол буюу Мон голынхон гэдэг төв овог буюу Монгол хэмээх “гол аймаг” гурван голын эхээр нутаглаж байсан гэжээ.

Шашин шүтлэг, бэлэгдэлтэй холбоотой гэх үзэл:

Шашин шүтлэг

Бөө мөргөлийн бэлгэ тэмдгээр өгсөн нэр гэж үзсэн. Монка-тэнгри-гал гэдэг үгний ка-тэнгри нь хасагдаад. Цаашдаа 2 дахь үеийн эгшиг эхнийхтэйгээ ижилсэж Монгол гэдэг нэр үүсэн байна.

Түүхч Нагаанбуу "Монгол гэдэг нэр нь Мөнх гал гэсэн үгнээс үүдэлтэй. Галыг ихэд эрхэмлэн дээдлэх хэрэгтэй гэсэн нийтлэл хэвлүүлсэн байдаг. Өвөрмонголын түүхч Элдэнтэй, Ардаажав нар "Монгол гэдэг нэр нь Мөнка-тэнгри-гал гэсэн үгсийн дунд үеүд нь он удаан жилийн туршид гээгдэж улмаар үүссэн болой" гэх агуулгатай таамаглалыг дэвшүүлсэн байсан. Энэ үг нь мөнхрөх гэсэн агуулгатай болно.

Өвөрмонголын түүхч Гаваа Шинээр орчуулсан “Дөт тайллагат монголын нууц товчоо” бүтээлдээ "Монгол гэдэг нь (мөнх тэнгэрийн) мөнх болон овогтон ба аймагтны удамшилт бэлэг дэмбэрэл болсон (гал тулгын) гал хэмээх үг лугаа нийлэн Мөнхгал болжээ. Иймээс Монгол гэдэг нэр нь мөнхийн аймаг угсаа байг гэсэн санаа болой." гэсэн дүгнэлтүүдийг тус тус хийсэн байна.

Нийгэм Түүх

SECOND TOPIC

SECOND TOPIC

FOURTH TOPIC

FOURTH TOPIC

FOURTH TOPIC

FOURTH TOPIC

FOURTH TOPIC

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi