ОУ-ын гэрээний эрх зүйн зохицуулалт
ГХА 230 Э. Эрдэнэболдбаяр Х.Ганбаяр
МУ-ын ОУ гэрээний тухай хууль
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь олон улсын хоёр болон олон талт гэрээ байгуулах, биелүүлэх, хяналт тавих, цуцлах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох, гарахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Монгол Улсын олон улсын гэрээний тухай хууль тогтоомж
1.Олон улсын гэрээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан Монгол Улсын хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
МУ-ын хууль
1969 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үйлдэв. Вена хотноо
Энэхүү Конвенцийг хэрэглэх хүрээ
Энэхүү Конвенцийг улсуудын хооронд байгуулах гэрээнд хэрэглэнэ
Венийн конвенц
Энэхүү Конвенцид оролцогч улсууд,
Олон улсын харилцааны түүхэнд гэрээ нэн чухал үүрэгтэйг харгалзан, гэрээ нь олон улсын эрх зүйн эх сурвалжийн хувьд болон төр, нийгмийн байгууллын ялгааг үл харгалзан улс түмний хооронд энх тайванч хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэглүүрийн хувьд улам өсөн нэмэгдэж буй ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч, чөлөөтэй харилцан тохирох, чин үнэнч байх зарчим, /pacta sunt servanda /гэрээг дагаж мөрдөх ёстой/-гийн хэм хэмжээг бүх нийтээр хүлээн зөвшөөрснийг тэмдэглэж, олон улсын аливаа маргааны нэгэн адил гэрээтэй холбогдолтой маргаан зөвхөн эв зүйгээр, шударга ёс, олон улсын эрх зүйн зарчмуудын дагуу зохицуулагдах ёстойг нотлон
а/”гэрээ” гэж нэг буюу хоёр, эсхүл өөр хоорондоо холбоотой хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа бөгөөд түүний тодорхой нэрээс хамаарахгүйгээр улсуудын хооронд бичгээр байгуулсан, олон улсын эрх зүйгээр зохицуулагдаж байгаа олон улсын хэлэлцээрийг хэлнэ;