БЭЛТГЭСЭН:Д.ЕРБАХЫТ
ОЮУТНЫ КОД:M.SW17D131
CPU буюу Төв удирдах байгууламж
CPU буюу Төв удирдах байгууламж
Компьютер болгонд CPU chip буюу микропроцессор байдаг. Тэр нь мэдээллийг боловсруулж үрдүнг гаргадаг бөгөөд компьютер ийн хамгийн гол төхөөрөмж буюу тархи нь юм.
CPU нь доорхи бүрэлдхүүнтэй:
1. CU (Control unit)
CPU-рүү орж байгаа болон гарч байгаа комманд өгөгдлүүдийн хөдөлгөөнийг хянах ба мөн ALU-н үйлдлийг хянана.
2. ALU (Arithmetic Logic Unit)
ALU бол бидний мэдэх арифметик(+ - * /) 4н үйлдэл, логик (< > =) гэх мэт үйлдлүүдийг операнд хооронд хийнэ. Энэ нь бодит үйлдлүүдийг хийдэг.
Registers энэ нь санах ойн олонлог (set of storage location) бөгөөд коммандын биелэлтийн туршид завсрын өгөгдлийг хадгалахад хэрэглэнэ. PC буюу програмын тоолуур нь ямар команд биелүүлэхийг зааж өгдөг. Компьютер анх хөгжиж байхдаа 1 1-ээр нэмдэг байсан бол орчин үеийн тоолуурууд маань 4 4-өөр нэмдэг. бусад төхөөрөмжүүдээ хэзээ эхлэх санах ойн аль хаяг руу хандах гэх мэтийг зүйлсийг удирдах үүрэгтэй төхөөрөмж. Регистртэй шууд харьцахад Ассамблер (Assembly) хэл төгс мэдэх шаардлагатай
CPU тухай ойлголт
Компьютер болгонд Cpu chip буюу микропроцессор байдаг.Тэр нь мэдээллийг боловсруулж үр дүнг гаргадаг компьютерийн хамгийн гол төхөөрөмж буюу тархи нь юм.Микропроцессорыг үйлдвэрлэдэг Intel,AMD,Celeron зэрэг фирмүүд байдаг.Intel фирм нь 8086,286, 586, Pentium I,II,III,IV,Pentium D,Intel core, i3,i5,i7 төрлийн чипүүдийг гаргасан.
Celeron фирм нь Celeron 433, celeron 900,celeron2.8, celeron Dтөрлийн чипүүдийг гаргасан.
AMD фирм нь Сүүлийн үед AMD Duron,Athlon,Sempron,Turion зэрэг нэртэйгээр чипүүдийг гаргасан.Эдгээр нь компани Cpu нь хоорондоо ерөнхийдөө төстэй ба мэдээлэл боловсруулах хурдаараа ижил байдаг.Мэдээл боловсруулах хурдыг MHZ нэгжээр хэмжих ба уг хурд нь их нэмэгдсээр байна.1024 mhz =1ghz нэгжтэй тэнцүү.ЖН:Intel фирмийн хамгийн анхны үйлдвэрлэсэн Intel 8088 процессорын хурд нь 4-8Mhz байсан бол хамгийн сүүлд гаргасан Intel Core процессорын хурд маш өндөр болсон бөгөөд intel компани одоо Pentium,dual төрлийн chip үйлдвэрлэлээ зогсоогоод байгаа юм.Уг chip буюу cpu үйлдвэрлэлийн зах зээлд Intel компани тэргүүлдэг бөгөөд манай улсад ч ихэвчлэн intel фирмийн cpu өргөн хэрэглэгддэг юм.
Компьютер доторх эх хавтан дээр байрлах хамгийн том хэсгийг CPU гэж ойлгож болно. Хэрв та компьютерийн дотроос шинэ CPU худалдан авсан бол энэ нь дулаан шингээгч болон сэнсээр хучигдсан ирдэг. CPU-н сэнс болон дулаан шингээгч их чухал. Эдэнгүйгээр CPU-н хэт халснаас болж шатаж эвдрэх бүрэн боломжтой. Хэрэв CPU-н сэнсийг солих гэж байгаа бол их анхааралтай байх нь зайлшгүй юм.
CPU нь компьютерийн тань үндсэн процессор бөгөөд компьютер дээрх бүх үйлдлүүд CPU-ээр дамжигдан хийгддэг. Хүний биеээр яривал CPU нь компьютерийн тархи юм. Хамгийн энгийн компьютерийн код бол математик юм. Энгийнээр тайлбарлавал та 2+7 гэсэн үйлдлийг хийх гэж байгаа гэж бодьё л доо тэгвэл танд оролт гаралт түүнийг гүйцэтгэх процессор хэрэгтэй болж байна гэсэн үг юм. Оролтыг та компьютерийн гар дээр 2+7 гэж бичиж оруулснаар хийж энэ нь CPU хэсэгт бүртгэгдэн анализ хийгдэн гаралт болох 9 хариуг гаргаж ирдэг.
CPU хурд нь MHz-ээр мегагерц хэмжигддэг сүүлийн үед GHz гегагерциэр хэмжигддэг болсон. Ерөнхийдөө бол 900 MHz хурд гэдэг нь 900 сая эргэлтийг нэг секнудэд хийнэ гэж ойлгож болно. Тэгэхээр мэдээж хэдий чинээ өндөр хурдтай байна төдий чинээ компьютерийн гүйцэтгэл өндөр байх нь харагдаж байгаа байх. CPU хурдны талаарх ойлголтыг зөвхөн үүнд хүрээд хязгаарлаж ойлгож болохгүй. Дээр хэлсэнчлэн энэ нь зөвхөн нэг секундэд хийх эргэлийн тоог зааж байгаа билээ.
CPU хурд нь хангалттай өндөр төвшинд хүрж чадсан болохоор үндсэн үйлдвэрлэгчид үндсэн хурданд өөрчлөлт оруулахгүйгээр түүний ажиллагааг хурдтай болгох арга замыг хайж байсан. Үүний шийдэл бол давхар цөмт буюу multi-core CPU байсан юм. Шинэ CPU нь нэг хавтан дээрээ 2, 3, 4 магадгүй түүнээс ч их цөмийг байрлуулан хийж байгаа юм. Тэгэхээр хэдийгээр өндөр хурдгүй боловчиг олон цөмт CPU нь хангалттай хурдтай байх боломжтой. Худалдан авалт хийхдээ зөвхөн хурдний үзүүлэлтийг харахаас гадна core буюу хэдэн цөмтэй гэдгийг анзаараарай.
Үндсэн 2 CPU үйлдвэрлэгч дисплей компьютерийн хэрэглээнд өрсөлддөг нь хүн бүхэнд танигдсан AMD болон Intel юм. Энэ хоёр үйлдвэрлэгч нь хоёулаа CPU чанараар сайн бөгөөд хамгийн хүчтэй CPU мөн хямдхан үнэтэй CPU-г ч үйлдвэрлэдэг. Intel-ийн хувьд хамгийн үзүүлэлт сайтай CPU нь Core 2 Quad хямд үнэтэй нь Celeron байдаг харин AMD хувьд хамгийн үзүүлэлт сайтай нь Phenom X3 болон Phenom Quad хамгийн хямд үнэтэй нь Sempron юм.
Танд хэрэгцээтэй байх учраас өргөн хэрэглэгддэг CPU-н үзүүлэлтүүдийг товч тайлбарлалаа. Тус бүрийн линкэн дээр дарж үнийн харьцуулалт мэдээллийг аваарай.
AMD X2 (Dual core CPU) = Intel Core 2 Duo
2 цөмт CPU оффис хэрэглээнд зохимжтой.
AMD Phenom X3, AMD Phenom Quad = Intel Core 2 Quad
График дизайн, хүнд эффектийн програмийг ачааллуулах зэрэг мэргэжлийн төвшний хэрэглэгчдэд тохиромжтой өндөр үзүүлэлттэй CPU юм.
AMD Sempron = Intel Celeron
Гэрийн компьютерийн хэрэгцээнд хэрэглэхэд боломжтой. Үнийн хувьд харьцангуй бага.
CPU болгон өөр өөр суурьтай байх бөгөөд энэ нь эх хавтанд суурилагддаг. Эх хавтан зөвхөн нэг төрлийн CPU суурийг суулгахаар зохиогдсон байдаг нь хүмүүс худалдан авалт хийхдээ буюу CPU солихдоо үүнийг сайтар анхаарах хэрэгтэй. Суурийн төрөл нь асар хурдтай өөрчлөгдөж байдаг нь CPU-н төрөл мөн өөрчлөгдөж байдагтай холбоотой. Шинэ CPU нь шинэ зохион байгуулалттай байх бөгөөд түүнийг эх хавтанд суурилуулахын тулд шинэ суурийн төрөл гарч ирдэг. Хэдийгээр CPU нь эх хавтанд тохирч байлаа ч энэ нь яг ажиллана гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр үргэлж худалдан авалт хийхээсээ өмнө эх хавтаны ямар CPU дэмжих үзүүлэлтийг шалгаж байгаарай. Доорх хүснэгт та бүхэнд үүнийг харахад туслах болно.
CPU нөөц гэдэг нь CPU дээр байрлах маш бага хэмжээний түргэн хугацааны санах ой юм. CPU нөөцийн санах ой нь их үнэтэй байдаг нь хязгаарлагдмал хэмжээг л хийх боломжтой учраас үнэтэй байдаг. CPU нөөц нь CPU байнга шаардаж байдаг санах нөөц буюу датаг давтах үйлдлийг хийдэг. Илүү их нөөцтэй байвал CPU үндсэн санах ойгоос мэдээллийг авчрах хурд илүү ихсэх юм. Энэ хурд нь 64 Кb-аас 4Mb бөгөөд тун удахгүй илүү өргөн багтаамж бүхий нөөц бий болох болно.