Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

b

Y

X

2

g

m

1

p

Хүмүүн цогцолбор дунд сургуулийн МХБУЗ-ын багш А.Чулуунцэцэг

Хичээлийн сэдэв:

С.Дулам "Хүмүүн бичиг" шүлгээс дүрслэх хэрэглүүрийг олж тайлбарлах

F

Зорилт 1

• Зохиолд ашигласан дүрслэх хэрэглүүрийн үүргийг нарийвчлан шинжлэх

Зорилт 2

Шүлэгт хэрэглэсэн дүрслэх хэрэглүүрийн үүргийг нарийвчлан шинжлэх

Зорилт 3

Дүрслэх хэрэглүүр ашиглан дуурайж зохиож бичих

E

"Хүмүүн бичиг" шүлгийг унших

Тэнгэр газар хоёрыг учруулж

Намираа хур орох мэт

Тэнүүн уйтан хоёрыг учирлаж

Морин хуур дарах мэт

Тэлмэн жороогийн удгал

Монгол бичгээрээ бичдэгсээн

Тимэм шүд нуруу шилбэтэй

Тэр чигээрээ хүн бичиг минь

1-р баг

Тэнгэр газар хоёрыг учруулж

Намираа хур орох мэт

Тэнүүн уйтан хоёрыг учирлаж

Морин хуур дарах мэт

D

2-р баг

Тэлмэн жороогийн удгал

Монгол бичгээрээ бичдэгсээн

Тимэм шүд нуруу шилбэтэй

Тэр чигээрээ хүн бичиг минь

3-р баг

Харанхуй шөнийн цахилгаан цахихад

Хаялга цацлага нь зуралзах шиг болдог

Хаврын уриар цас ханзрахад

Хархан бийрээр таталгах шиг болдог

4-р баг

Түүхээ өмөөрөх зөн совингийн

Түйрэн болсон хэдэн хүн минь

Түймрийн өмнө нь ухаан нь хүчгүй

Түүдэг болсон хэдэн ном минь

C

Даалгавар 1:

Танил бус үгийн утгыг тайлбарлах

B

Үгийн тайлбар

1. Тэнүүн - уудам, уйтан - уудам биш гэсэн эсрэг утгатай.

2. Тэлмэн жороо - Жороо морины хамгийн зөөлөн сайхан явдал.

3. Удгал - Морины гурван хөл нэгэн зэрэг газар гишгэн, нэгэн зэрэг газраас хөндийрэн явах шиг айзамт хөдөлгөөнийг зааж байна.

4. Түйрэн - Цөлжилт үүсгэх нарийн ширхэгт шар шороон шуурга.

5. Урь - Урин, цаг улирлын дулаан

Уран дүрслэлийг тайлбарлах

A

Нэр томьёо:

Адилтгал: Юмсыг харьцуулан нэг юмыг нөгөөтэй адил болохыг хэлэхдээ холбоос үг ашиглалгүйгээр хэлэх уран дүрслэлийн арга юм.

Зүйрлэл: Нэг юмыг нөгөөтэй харьцуулах уран дүрслэлийн арга бөгөөд шиг, мэт, адил гэх мэт холбоосоор танигдаж байдаг.

Амьдчилал: Амьгүй юм үзэгдлийг болон адгуусан амьтанд хүнд байх чанар, тэмдэг оруулан дүрслэх ур маяг.

Уран дүрслэл ашиглан шүлэг зохиож бичих

G

................................................................................................................................

Дүгнэлт

С.Дуламын "Хүмүүн бичиг" шүлэгт уран дүрслэлүүдийг хэрэглэсэн нь шүлгийн хүмүүст хүргэх гэсэн ойлголтыг төгөлдөржүүлж, Монгол бичгийг Хүмүүн бичиг гэж нэрлэсэн утга санааг тодотгож өгсөнд уран дүрслэлийн ач холбогдол оршино.

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi