Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Гүйцэтгэсэн: С.Мөнххүслэн
А.Есөн-Эрдэнэ
Өлзий-Орших
Доржсамбуу
Маралгуа
Түрэгүүд мал аж ахуйг эрхэлдэгээс адууг голлон өсгөдөг байж ээ. Тод жишээ нь нас барагсадаа унаж явсан морь, эмээл хазаартай нь хамт оршуулдаг байжээ. Мөн ойн бүсэд суудаг иргэд цаа буга өсгөдөг байв. Гэхдээ зөвхөн мал өсгөхөөс гадна тариалан эрхэлж, ан агнуур хийдаг байж ээ.
Газар тариалан эрхэлдэг байсныг гэрчилэн эмэгтэй хүнийг оршуулсан булшнаас гар тээрмийн чулуу, хүн чулуут булшнаас анжисны төмөр хошуу гарчээ. Түрэгийн үеийн булшийг малтан судлахад тарианы ажлын багаж, сав суулгын зүйлс олддог. Мөн Хятадаас 100000 үр, 3000 тариалангийн багаж зэвсэг шаардаж байсан тэмдэглэл бий. Гэвч нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлж үргэлж нүүдэл суудал хийдэг мөн газар зүйн онцлогоос шалтгаалан газар тариалан нь мал аж ахуй шиг нийтийг хамран өргөн хэмжээгээр хөгжиж чадаагүй байна.
Түрэгүүд ан гөрөө хийж үс арьсаар нь хувцас, гэр ахуйдаа хэрэглэдэг. Харин үнэт арьс үс ноосоог нь алба татвараар авж арилжаа наймаанд ашигладаг байж ээ. Нийт Төв Азийн нүүдэлчин овог аймгуудын нэгэн адилаар ан гөрөө нь аж ахуйн ач холбогдолтойгоос гадна дайн байлдааны бэлтгэл сургууль болдог байжээ. Манай оронд буй хадны зурганд нум сумаар гөрөөс авлаж байгааг дүрсэлсэн зүйл байдаг. Мөн булшнаас ан амьтны яс элбэг олддог билээ.
Түрэгүүд 5 зууны үед Алтайгаар нутаглан Нируны харьяанд байх үеэсээ төмрийн хүдэр малтан боловсруулж, төмөр эдлэл хийдэг байжээ. Энийг батлан эртний булш оршуулгаас, төмрийн дархны ажил хийж байсныг гэрчлэх биет хэрэглэгдэхүүн их олддог. Түрэгийн төмөр хайлах ажлын чанар, төвшинг, өндөр хөгжсөн гэдгийг тэр үеийн булшнаас олдсон төмөр эдлэл, зэр зэвсэгээс мэдэж болно. Байлдааны зориулалттай олон төрөл зэвсэг үйлдвэрлэж байснаас, зөвхөн сумын зэв гэхэд л хорь гаруй төрөл, түүнчлэн илд, сэлэм, жад, гэх мэт олон төрөл зэвсэг, мөн ялтсан хуяг, бамбай, морины хуяг, шөрөг төмөр зэрэг хамгаалалтын чанартай зэвсгийг уран чадмаг хийдэг байв.
Түрэгийн нийгэмд эртний амьтан шүтлэг бөө мөргөлийн гүнзгий ул мөр байсан. Тэдний домгоор ч Түрэг угсаатан нь өлөгчин чоноос гаралтай гэдэг тийм учир чоныг ихэд дээдлэн шүтдэг байжээ.
572 онд төрийн эрхэд гарсан Тобо хаан Буддын шашныг тун идвэхтэй дэмжиж байж ээ. Тэгтээ язгууртны хүрээнд л Буддын шашин дэлгэрсэн ч хүн амын дийлэнх болох нүүдэлчид, жирийн иргэдийн дунд тийм ч хүчтэй тархаагүй юм. Түрэгүүд төр улс байгуулсан үеэсээ Орхон голын хөндийд төвлөрөн сууж улам хүчирхэгжсэн үед хүн амын дунд суурин соёл эргэншилтэй нангиад, согд иргэд багагүй хувь эзлэх болсон учир зан заншил, шашин шүтлэгт өөрчлөлт гарж ихэлжээ.
Сурвалжит язгууртан Күтүлүг, мэргэн сайн Тоньюкук нараар удирдуулсан Түрэгүүд хүчээ зузаатган Тан улсаас салан тусгаар тогтнон 692 онд Күтүлүг Элтэрэс буюу улсыг хураагч цолтойгоор хаан ширээнд сууж Түрэгийн хожуу хаант улсыг байгуулжээ.
693 онд Элтэрэс хаан нөхцөж дүү Можо (Капаган) хаан суув. Тэрээр Тан улстай өрсөлдөж амжилттэй дайтаж, 697 онд Хятан нарыг эрхшээлдээ оруулав.
716 онд Капаган хаан дотоодын бослогод алагдсан. Хаан ширээг хүү Бегю авах ёстой байсан ч өмнөх хааны дүү Күль-Тегин үл зөвшөөрөн түүнийг хороож ах Билгээ нь хаан ширээнд суув.
718 онд дотоод улс төрийн хямралыг далимдуулан Монгол, Түрэг угсааны олон овог, аймаг бослого хөдөлгөөн гаргажээ.
734 онд Билгэ хаан шадар сайддаа хорлогдоно, Хүү Ижань ,Тэнгэри нар нь хаан сэнтийд сууж ээ.
741 онд бага балчир Тэнгэри хааныг авга ах Күтүлүг хороож хаан ширээг булаажээ.
745 онд Шинэ хаан аймгийн холбоотой хийсэн дайнд алагдав, Ийнхүү Түрэг улс 745 онд мөхжээ.
Мөхсөн гол шалтгаан Тан улсын төрийн бодлого, дотоодын хаан ширээний төлөөх тэмцэл, зэвсгийн хүчээр авсан тэдгээр овог аймгуудад эдийн засаг, соёл иргэншлийн хэлхээ холбоог тогтоож чадаагүй гэж түүхчид үздэг. Язгууртнууд нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө хэт шунахайран хоорондоо эв түнжингүй болж, алба татвар нь жирийн иргэдийн нуруун дээр хэт хүнд туссанаас болж хэсэг бүлгээрээ, овог аймгаараа эсэргүүцэн тэмцэх нь ихсэж төр улс нь мөхөхөд хүрчээ.
Уйгурын угсаа гарал
Тан улсын шинэ судар,217-р бүлэг: Уйгурын өвөг дээдэс нь хүннү нар. Тэд 15 аймагтай нэрлэвээс Юаньгэ, Сеньто, Цибиюф, Дубо, Гуль гань, Доланьгэ, Пугу, Баегу, Тунго, Хунь, Сыцзэ, Хусе, Цицзе, Але, Байси.Тэд цөл говиос хойш тархан нутагладаг.Юаньгэ буюу уйгурыг бас уху, эгэ гэдэг.Уйгур нь Яолагэ овогтой Сеньтогоос хойш нийслэлээс 7000 мод газар Сэлэнгэ мөрнөөр нутагладаг.
Уйгур нэрийн тухайд: Уйгур нэр анхлан 716 оны үйл явдалтай холбогдон Билгэ хааны хөшөөний бичигт гардаг. 974 онд бичигдсэн Нанхиад сурвалжид шонхор мэт дүүлэх, довтлох гэсэн утгатай гэж тайлбарлажээ. Үгийн гарлын хувьд "Уй" нь "дагах" + "гур" нь "довтлох" гэдэг утгатай.
744-745 онд Уйгур, Басмыл, Карлук аймгууд нэгдэж Түрэгийн хаант улсыг мөхөөсөн бөгөөд 746-747 онд Уйгурууд өөрсдийн хуучин холбоотон Басмыл нарыг эрхшээлдээ оруулж Карлукуудыг баруун тийшээ шахан хөөв.Ийнхүү Уйгур төр улс байгуулагдаж анхны хаан нь Яглакар овгийн ноён Пэйло байлаа. Пэйло хааны дараа хүү Моюнчур буюу Баянчур нь 747-759 онд хаан ширээнд сууж эцгийн байгуулсан улсыг хүчирхэгжүүлэн мандуулжээ.
Уйгурууд Орхон голын хөндийг сонгож өөрийн улсын төв Харбалгас хотыг байгуулсан.
Түрэгийн хаант улс мөхөж Уйгурууд Орхон голын сав газар өөрийн төр улсаа байгуулав.Тэд төр улс байгуулах болсонд дараах хүчин зүйл нөлөөлсөн байна.Үүнд:
1.Түрэгийн улс төрийн дотоод хямрал нь Уйгуруудад боломж олгосон .
2.Хятан, Шивэй зэрэг Монгол угсааны аймгуудын довтолгоон Түрэгийн төрийг ихээхэн суларуулсан.
3.630-690 онд Түрэгүүд Тан улсын эрхшээлд орсон үед өнөөгийн Монгол улсын төв хэсэгт хүчирхэг Уйгур аймгууд харьцангуй бие даан оршиж байсан нь хожим төр улс байгуулахад нь томоохон түлхэц болсон.
4.Уйгур улсыг үндэслэгч Пэйло хаан, түүний залгамжлагч Моюнчур нарын амжилттай гадаад бодлого, аян дайнууд улс байгуулах нөхцлийг бүрдүүлжээ.
Нийгмийн байгуулалт: Уйгурын нийгмийг язгууртнууд, жирийн иргэд гэсэн 2 үгдсэн ангид хувааж үзэж болно. Язгууртан хэсэгт "Яглакар", "Эдиз" овгийн хаад, хан хөвгүүд, их ноёд мөн тодорхой удам угсаа бүхий ноёд, түшмэд,цэргийн эрхтэн, овог, аймгийн удирдагч орно.Тэдний албан тушаал , зэрэг хэргэм угсаа залгамжилна.
Төрийн тэргүүн
Төрийн тэргүүний гэргий
Төрийн тэргүүн сайд
Баруун жигүүрийн захирагч
Сайд
Хаан төрийн өмнөөс ард түмний нөхцөл байдлыг тодорхойлдог албан хаагч
Хан хөвгүүд, хааны төрсөн ах дүүс
Цэргийн асуудал эрхэлсэн захирагч нар
Засаг захиргааны асуудал эрхэлсэн захирагч нар
Идигань алагдаж, хуйвалдааныг толгойлсон Тон Бага Тархан Алп Күтүлэг Билгэ цолтойгоор хаан ширээнд суув
Уйгур, Басмыл, Карлук аймгууд нэгдэж Түрэг улс мөхөв
Моюнчур буюу Баянчур хаан ширээнд суусан
Эдиз овгийн нэгэн ноён Алп Күтүлүг цолтойноор суув
Идигань хаан ширээндсуув
Уйгурууд Басмыл нарыг эрхшээлдээ оруулж Карлакуудыг баруун тийшээ шахан хөөв
Уйгурууд Төвөд Карлук аймгийг довтолж тэднийг нэхсээр одоогийн Кыргиз буюу Ферганы хөндийд тулж ирлээ
Төвөдүүд Уйгурын худалдааны сүүлийн гол түшиг Бешбалыкийг эзлэв
Кыргизийн удирдагч Ажо Уйгуруудын эсрэг дайтсан
Ху-тэлэ Алп Хүлүг хаан цолтойгоор ширээнд суужээ
Вутукунь болон Вучэух нар хаан болов
Хаан ширээнлд Хасар текин суув
Киргисууд Уйгурын нийслэл Харбалгасыг бүслэж алжээ
Уйгарууд нvvдлийн ба суурьшмал гэсэн амьдралын хоёр хэв маягтай байсан.
Дан ганц нvvдлийн хэв маягтай байсан тэд төр улсаа байгуулан хvчирхэгжиж олон хот, балгасыг байлдан дагуулж, өөрсдөө шинээр хотууд барин, Согдуудын тусламжтайгаар худалдааг хөгжvvлж, буддын болон манихейн шашны сvм хийд бариулах болсон нь нийгмийн амьдралыг ихээхэн өөрчилжээ. Гэхдээ тэдний суурин амьдралын хэв маяг нь Уйгарын нийгмийн зонхилох хэсэг болсон Монгол, түрэг угсааны нүүдэлчин овог, аймгуудын аж ахуйн амьдралд хүчтэй нөлөө үзүүлээгүй.
Язгууртнууд аль алийн хослуулан амьдардаг байсан ба
Хот нь засаг захиргааны тов болж байсан учир хаад, ихэс дээдэс тодорхой хугацаанд суурин амьдрана. Харин дайн байлдаан, ан авын vед нvvдэлчин болдог байсан.
Уйгурууд дөрвөлжин байгуулалт бүхий шавар хэрэмт бэхлэлт хотуудтай байлаа. Эдгээр бэхлэлт хотууд нь заримдаа засаг захиргааны төв болдог. Хотуудад газар тариалан, гар урлал, худалдаа наймаа эрхэлдэг иргэд байнга оршин сууж байв. Эдгээр хотод Уйгарууд, Согд, Нанхиад гар урчуудын тусламжтайгаар манихейн шашны сүм хийд барьсан.
Тухайн үедээ Уйгурын нийслэл хотыг Орду Балык гэж нэрлэдэг байв. Эдүгээ Архангай аймгийн Хотонт сумын нутагт байдаг. Хот бүхэлдээ 25км^2 талбайтай. Худалдаа гар урчуудын суурин хааны ордон, сүм дуган зэргээс бүрдэнэ. Хааны ордон нь тусгайлан барьсан цайз хэрэмтэй. хойт, урд талдаа тус бүр хоёр хаалгатай. Цайзыг тойруулан олон цонж цамцаг барьсан. Эдгээр нь ордонг хамгаалах зориулалт бүхий цэргийн байгууламж юм.
Булган аймгийн Хутаг-өндөр сумын нутагт буй Уйгурын соёл, шашны томоохон төв болох Байбалык хот. Хотыг үүсгэн байгуулсан тухай Моюнчур хааны гэрэлт хөшөөнд өгүүлсэн байдаг. Нийт гурван хэрэм, үндсэн хэсэг нь баруун болон хойд талдаа шавар дагтаршуулан дэлдэж хийсэн өндөр ханатай том хэрэмтэй. Хотыг согд , нангиад гар урчууд барьсан ба энд худалдаачдаас гадна Буддын болон Манийн шашны лам нар суудаг байжээ.
Уйгурууд газар тариалан эрхэлж байсан тухай мэдээ Моюнчур хааны босгуулсан Тариатын гэрэлт хөшөөний бичигт миний тал хээр, тариат хөндий Найман Сэлэнгэ, Орхон, Туул, Сэбин, Тэлээт, Хараа, Бороод бий, миний нутаг байсаар байна. Мөн Уйгараас ч өмнө тэнд газар тариалан эрхэлж байсан ул мөрүүд байдаг.
Уйгарууд нангиадын Тан улсад олон тооны адуу зарж, хариуд нь их хэмжээний торго арилжаа авдаг байсан тухай сурвалж бичгийн мэдээнүүд бий. Энэ худалдаанд уйгаруудтай нягт харилцаатай болсон Бөгөөд Тан уул төдийгүй Уйгарын нутагт согдууд суурьшиж эхэлсэн байдаг. Өрнө Дорныг холбосон алдарт Торгоны замын нэг салаа Орхоны хөндийгөөр Дайрч өнгөрөх болсноор худалдаа цэцэглэсэн юм. Үүнийг Монгол нутгаас олдож буй археологийн олдворууд хангалттай нотолдог
760-аад оноос хойш хэдэн жил: Уйгарууд жил бүр 10 мянгаас илүү агт туун Тан улсын нийслэлд очиж, нэг адууг 40 хуй торгоор арилжаалдаг. Энэ худалдаа Тан улсад хохиролтой байсан тул жилд 6 мянган агт авч байх саналыг Тан улсын хаан гаргаж байв.
821 онд:
Уйгарын 2000 язгууртан Тангийн ордонд ирж 20 мянган морь, мянган тэмээтэй ирж арилжаа хийж Энэ нь Тангийн түүхэнд хийгдсэн хамгийн том худалдаа болжээ.
Шашин шүтлэг:
Монгол нутагт оршин тогтнож байсан эртний улсуудаас, Уйгарууд шашин шүтлэгийн хувьд онцгой байр суурьтай. Тэд одоогийн Ойрхи Дорнодод үүссэн Манихейн шашныг төрийн шашин болгосон юм. Тиймээс уйгарын төрийн гадаад харилцаанд манихейн шашинт согдууд зонхилох үүрэгтэй байжээ.
МЭ III зуунд одоогийн Ираны нутагт амьдарч агсан Медийн Язгууртан гэр бүлээс гаралтай Мани гэгч үүсгэн бий болгосон. Тэрээр өөрийгөө бурхны элч хэмээн зарлажээ. Түүний сургаал номлолыг Сасани улсын 1 Шапур хаан 241-272 онд идэвхтэй дэмжиж дэлгэрүүлсэн. Гэвч 274 онд Манийг эрх баригчидтай тэмцэлдсэн учир цаазаар авсан байдаг.
Судлаачид Манийн бий болгосон шашин номлол нь Зороастри, Вавилоны эртний шүтлэг, Буддын шашны ёс зүйн зарчим, Христийн элемент дундаас бүрэлдсэн гэж үздэг.
Манихейн шашин нь Тохарууд Согдуудаар дамжин Нанхиадад дэлгэрсэн байна. 731 онд Тангийн хааны зарлигаар Манихейн шашны нэгэн ламын бичсэн “Гэрэлт буддагийн шашны номлол” хэмээх гарчигтай гар бичмэл Дунхуаны агуйгаас олдсон. Уг бүтээлээс Манихейн шашин нь Догийн сургааль , буддын шашинтай холилдон шашны шинэ нэгдэл бий болгосон. Манихейн шашин нь хүний хувь тавилан, сайн муугийн үйлийн үр, гэрэл ба харанхуй тэмцэлд сайн сайхан ялах тухайд номлодгоороо буддизмтай зарим талаараа зохицож байсан.
Уйгурууд дөрвөлжин шавар хэрэмт бэхлэлт хотуудыг их барьдаг ба хил хязгаарыг сэргийлэн хамгаалах бэхлэлт хотын бүхэл бүтэн сүлжээ бүрэлдэн тогтсон байжээ. Ялангуяа хил хязгаараа умар зүгээс сэргийлэн хамгаалах нумарсан хэлбэрт их бэхлэлт хэрэм, түүний бүрэлдэхүүнд олон тооны шивээ цайзыг оруулан барьсан байжээ. Энэ их хэрмийн дагуух хилийн 17 бэхлэлт цайзыг Тува улсын нутагт илрүүлэн судалсан байна. Бэхлэлт хотуудын зарим нь засаг захиргааны төвийн үүрэг ч гүйцэтгэж байжээ. Эдгээр нь суурин амьдралын төв болж газар тариалан, гар урлал, худалдаа наймаа цэцэглэн хөгжиж байв. Уйгурын эртний хот балгасны дотроос хамгийн нүсэр том нь хаант улсын нийслэл байсан Ордубалык буюу Хал балгас юм. IX зууны эхээр Арабын жуулчин Тамим Бин Бахр Орхоны хөндий дэх Уйгурын нийслэл Орду Балык хотод өөрийн биеэр очиж хүн ам ихтэй, худалдаа наймаа цэцэглэн хөгжсөн том хот байсныг тэмдэглэжээ. Археологичид Орду Балык хотод явуулсан археологийн хайгуул судалгааны дүнд 32 км квадрат талбайтай байсныг тогтоогоод байна.
Хар балгасны төв цайз (Хашаат сум, Архангай аймаг)
Уйгурууд тухайн үедээ бичиг үсгийн өндөр боловсролтой ард түмэн байжээ. Тэд эхэндээ түрэгийн руни бичгийг хэрэглэж байгаад хожим өөрсдийн хэл авианы онцлогт нийцүүлэн согд бичигт тулгуурлан уйгур бичгийг зохиожээ. Тэд гэрэлт хөшөө босгох чулууг гонзгой дөрвөлжин хэлбэртэй болгон засч, яст мэлхийн суурин дээр суурилуулах бөгөөд гэрэлт хөшөөнд элдэв тамга тэмдгийг цохиж сийлсэн байх нь олон тохиолддог. Мэлхий чулуун суурь дээр суурилуулдаг нь өнө мөнх урт удаан наслах, амгалан тайван байдлыг бэлгэдсэн гүн гүнзгий утга агуулгатай. Тэд руни, уйгур бичгээс гадна согд, брахми, хятад зэрэг хэлээр үйл хэргийг тэмдэглэн хөтөлдөг байсан аж.
Өвөрхавцлын дөрвөлжин (Хашаат сум, Архангай аймаг)
Өвөрхавцлын 3-р дөрвөлжингийн тоосгон бунхан (Хашаат сум, Архангай аймаг)
Уйгурын жирийн ард иргэдийн булш оршуулгыг малтан судалсан нь харьцангуй цөөн боловч Казахстан, Тува болон Монголын нутгаас илрүүлэн судалж байна. Тэдгээр нь Түрэг булшны нэгэн адил морь дагалдуулсан оршуулгууд байдаг бөгөөд булшнаас илэрч буй олдвор хэрэглэгдэхүүнээр нь Уйгурын үед холбогдуулан үздэг ажээ.
Уйгурын хүн чулуун хөшөөд Монголын баруун хэсэг, ОХУ-ын Тувагийн өмнөд хэсгээр тархсан бөгөөд Түрэгийн хүн чулуутай ерөнхийдөө төстэй боловч зарим нэг өвөрмөц ялгаатай. Түрэгийн хүн чулууны хажууд тахилын онгон, чулуун хашлага, зэл чулуу зэргийг байгуулсан байдаг бол уйгурчууд хүн чулууг дангаар нь босгодог байсан бололтой. Чихэвчийг нь сөхсөн хавтгайдуу оройтой малгай өмссөн, хоёр гараа хэвлийн өмнө авч цүлхэн бөөртэй сав шахаж тэвэрсэн байдлаар дүрсэлсэн, харьцангуй том хэмжээтэй хөшөөдийг Уйгурын үед хамааруулдаг. Ийм төрлийн хөшөөд Монголоос 10 орчим олдоод байна.
Шивээтэй тамга бичээс бүхий хөшөөтэй тахилын онгон (Бөмбөгөр сум, Баянхонгор аймаг)
Цагаан хөшөөтийн хүн чулуун хөшөө (Баяннуур сум, Баян-Өлгий аймаг)
Өвөг монгол угсаатан: Монголчуудын түүхийн хувьд хамгийн бүрхэг
үе болох эдгээр зуунуудад Хятан, Кумоси, Шивэй, Татар аймгууд
хүннүгээс эхтэй төр ёсон, уламжилал соёлоо хадгалан нүүдэлчин
ахуйтайгаа оршин байв.
Төв Азид Түрэг, Уйгурууд ноёрхож байх үед Монгол угсааны аймгууд
нь тэдэнтэй хил залган амьдарч байсан.
679-683 онд Хятан, Хи аймгууд Түрэгүүдтэй хамтран Тан улс руу довтолсон.
682-693 онд Түрэгийн Эльтэрэс хаан Хятан нарлуу 12 удаа их аян дайн хийж эрхшээлдээ оруулсан.
696 онд Хятан нар дахин бослого гаргаж Тан улс руу довтолж хэд хэдэн мужийг эзлэн удирдагчид нь өөрсдөө хаан цолоор шагнасан
710-711 онд Хятан, Хи аймгууд Түрэгийн Можо хааны эсрэг бослого гаргасан байна.
712 онд Тан улсын жанжин Хи нар луу довтолж ялагдсан.
808 оны үе гэхэд Орхон голын орчим хүчирхэг Есөн аймаг Татарууд
Нутаглах болсон.
848 онд Шивэй нар нэгэнт доройтсон Уйгуруудын эзлэн 7 гар болгон хуваасан. Гэвч удалгүй Киргизүүд Шивэй аймгуудыг довтолж тэдний эрхшээн авсан Уйгуруудыг булаан авсан.
Амьдарлын хэв маяг, аж ахуй: Эн үеийн Монгол угсааны аймгуудыг амьдарлын хэв маяг, аж ахуйгаар нь ойн анчин, хагас нүүдэлчин, нүүдэлчин гэсэн 3 хэв маягт үзэж болно.
Гэхдээ хүн амын олонх нь мал аж ахуйг эрхэлдэг нүүдэлчин байсан.
Газар зүй
Газар зүй: Энэ үед Монгол аймгууд Монголын зүүн тал , Өмнөд Сибирь , Хөх нуур зэрэг бүс нутгуудад голлон оршин сууж байв.
Монголын эзэнт гvрэн буюу Их Монгол улс байгуулагдах хvртэл Монголын нутагт Тvрэгийн хаант улс шиг хvчтэй улс гарч ирээгvй юм.
Төв Азид Тvрэг, Уйгурууд ноёрхож байх vед Монгол угсааны аймгууд нь тэдэнтэй хил залган амьдарч байсан бөгөөд Тvрэг , Уйгурын төрд ёс төдий захирагдаж нэгэн vе тэдний гол холбоотон болж байсан.Монголчуудын тvvхийн хувьд хамгийн бvрхэг vе байсан.