Илтгэх хуудсыг уншиж, бүтэц дарааллыг задлан шинжлэх
Илтгэх хуудас гэдэг нь:
Зохион байгуулсан болон зохион байгуулахаар төлөвлөгдсөн үйл ажиллагааг хэн нэгэнд танилцуулж бичсэн албан бичгийн нэгэн төрлийг хэлнэ.
Илтгэх хуудас гэж юу вэ?
Илтгэх хуудасны бүтэц дараалал нь:
Илтгэх хуудасны бүтэц дараалал
1. Эхлэл хэсэгт:
Юунд үндэслэн хэзээ, ямар зорилгоор ямар ажил хийсэн бэ?
2. Гол хэсэгт:
Зорилгын хүрээнд юу юу хийсэн бэ?
3. Төгсгөл хэсэгт:
Зорилгын хүрээнд хийсэн үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ямар үр дүнд хүрсэн бэ?
Илтгэх хуудас бичихэд анхаарах зүйлс:
Илтгэх хуудас бичихэд тавигдах шаардлага
Илтгэх хуудас бичихэд дараах ойлголтуудыг тусгасан байна. Үүнд:
1. БАЙГУУЛЛАГЫН НЭР
2. БАРИМТ БИЧГИЙН НЭР
3. Тэргүүн
4. Огноо
5. Үйлдсэн газар
6. ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН
1. Байгууллагын нэр:
Байгууллагын нэр нь илтгэх хуудсын толгой хэсэгт байрлах бөгөөд бүх үсгийг нь томоор бичнэ.
Жишээ нь:
СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГУРАВДУГААР ХЭЛТЭС
Байгууллагын нэр
2. Баримт бичгийн нэр:
Баримт бичгийн нэр нь илтгэх хуудас гэсэн нэртэй байна. Мөн бүх үсгийг нь томоор бичнэ.
Жишээ нь:
ИЛТГЭХ ХУУДАС
Баримт бичгийн нэр
3. Тэргүүн:
Зохион байгуулсан үйл ажиллагааны нэрийг хэлнэ.
Жишээ нь:
"Хөршийн өдөр" үйл ажиллагаа зохион байгуулсан тухай
Тэргүүн
4. Огноо:
Үйл ажиллагаа зохион байгуулсан он сар өдөр
Жишээ нь:
2015 оны 08 дугаар сарын 22
Огноо
4. Үйлдсэн газар:
Тухайн үйл ажиллагааг зохион байгуулсан нутаг дэвсгэрийн нэр байна.
Жишээ нь:
Улаанбаатар хот
Үйлдсэн газар
6. Илтгэх хуудас бичигчийн тухай мэдээлэл:
Тухайн илтгэх хуудсыг хэн бичсэн нь тухай тодорхой бичнэ. Мөн илтгэх хуудасны төгсгөл хэсэгт бичнэ.
Жишээ нь:
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Илтгэх хуудас бичигчийн мэдээлэл
Илтгэх хуудсыг анхааралтай уншъя
"Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээний илтгэх хуудас
Илтгэх хуудасны бүтэц дарааллыг задлан шинжлэх
Баянгол дүүргийн ЗДТГ-ын шийдвэрээр "Сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг олгох" зорилгоор
4-р сарын 10-4-р сарын 20-ны хооронд "Ногоон гэрэл цагаан шугам " тэмцээнийг зохион байгуулсан.
Эхлэл хэсэг
"Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээний хүрээнд :
1. Буухиа тэмцээн
2. Урлагийн тоглолтыг зохион байгуулсан.
Уг үйл ажиллагаанд эцэг эх, сурагчдаас гадна хөгжим, биеийн тамирын багш нарыг хамруулсан.
Гол хэсэг
Үр дүн:
Энэ үйл ажиллагааны хүрээнд сурагчид замын хөдөлгөөнд зөв зохистой оролцох мэдлэгтэй болсон.
Төгсгөл хэсэг
Илтгэх хуудасны шаардлагад нийцсэн эсэх
6. Илтгэх хуудас бичигчийн мэдээлэл
Сурах бичгийн
122-р хуудас
дасгал№1-ийг уншиж,
123-р хуудас
дасгал№2,3-ыг хийж гүйцэтгээрэй.
Гэрийн даалгавар