Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
241 хэсэг
Индра
Мөнхбаясгалан
Тэргэл
Санчирмядаг
Эрдэнэт-од
Click to edit text
• Давуу тал:
• Хамгийн энгийн тохиромжтой арга
• Эмийг заавал ариутгах шаардлагагүй
Сул тал:
• Элгээр дамждаг учир элгийг хордуулж болно
• Бага насны хүүхэд, ухаангүй хүнд өвчтэй хүмүүст хэрэглэж болдоггүй
• Эмийг ууж хэрэглэх үед шимэгдэх, хоол боловсруулах замаар дамжихдаа задрах, элэгний хоригт хувирах зэрэг тодорхой хэмжээний бодис алддаг тул биохүрэхүй бага/5-100/.
Эмийн хэлбэрээс хамааран эмийн бодис хаана задралд орох нь өөр өөр байна.
Матрикс шахмал: гидрофоб /бүрээс/ болон гидрофили полимерүүдийг хослуулж бэлтгэсэн шахмал. Эмийн задралыг удаашруулж нарын гэдэсний шүлтлэг орчинд задрана.
Эмийн бодис нарийн гэдсэнд шимэгдэх механизм
Идэвхгүй диффузын зам :
• Бодисын концентрацийн градиентаар тодорхойлогдоно. Ийм замаар тосонд уусамтгай бодисууд амархан шимэгдэнэ. Хэдий чинээ тосонд сайн уусна, төдий чинээ эсийн мембраныг амархан нэвтэрнэ.
Хөнгөвчилсөн диффузын зам:
1. Мембраны сүвээр (пороор) фильтрацийн замаар шимэгдэх
• Гэдэсний ханын эпители эсийн мембраны сүвийн диаметр ойролцоогоор 0,4 нм байдаг. Иймээс уг сүвээр ус, зарим ион, усанд уусдаг жижиг молекулууд нэвтэрч шимэгдэнэ. Гэхдээ энэ сүвээр нэвтрэхдээ гидростатик болон осмос даралтаас хамаардаг.
2. Идэвхтэй тээвэрлэлтийн зам
• Эсийн мембраны зөөврийн систем оролцдог. Энэ нь тодорхой нэгдлүүдэд сонгомол байдаг бөгөөд 2 бодис 1 зөөвөрлөлтийн механизмд өрсөлдөх боломжтой.
3. Энерги зарцуулж концетрацийн градиентийн эсрэг зөөгдөнө. Ийм зөөвөрлөлтөөр усанд уусдаг туйлт молекулууд, органик бус ион, сахар, амин хүчил, примидин зөөгдөнө.
4. Пиноцитоз ба фагоцитоз
• Том молекулыг эсийн мембран хумьж аваад цэврүү үүсгэн улмаар цэврүү нь шингэнээр дүүрч эсийн эсрэг тал руу шилжих байдлаар эс дотор нэвтрүүлж экзоцитозын замаар эсээс гадагшилна. • Зарим уураг, Каслын дотоод хүчин зүйл, витамин В12-ын комплекс пиноцитозын замаар шимэгдэнэ.
Эмийн бодис нарийн гэдэсний ханаар шимэгдэхэд:
• Нарийн гэдэсний салст бүрхүүлийн бүтэц, үйл ажиллагааны бүрэн бүтэн байдал
• Гэдэсний хөдөлгөөн
• Орчны рH
• Гэдсэн доторх агууламжийн хэмжээ, чанар зэрэг хүчин зүйлс тодорхой нөлөө үзүүлдэг.
Ууж хэрэглэдэг эмнүүд нь гэдэсний ханаар шимэгдэн үүдэн венийн системээр элгэнд очиж цаашаа дээд хөндий венээр зүрхэнд очин уушгиар дамжин их эргэлтэнд орно. Энэ замдаа зарим хэсэг нь задарч идэвхигүйжиж зарим хэсэг нь цөстэй хамт гадагшилна.
Шахмал, мөхлөг, дусал зэрэг эмийн хэлбэрийг хэлэн дор тавьж шимж хэрэглэдэг. Эм салст бүрхүүлээр хурдан шимэгдэж, ходоод гэдэсний зам болон элгээр дамжихгүй шууд цусны их эргэлтэнд орж эмийн үйлдэл хурдан илэрнэ. Ихэвчлэн өндөр идэвх бүхий эмийн бодисууд агуулсан, тухайлбал бэлгийн даавар, валидол, нитроглицерин гэх мэт.
• Давуу тал: Системийн өмнөх элиминацид бараг ордоггүй.
• Сул тал: Бага насны хүүхэд, ухаангүй өвчтөнд хэрэглэж болдоггүй.
• Хэрэглэсэн эм энгийн диффузын замаар шулуун гэдэсний салст бүрхүүлийг нэвтэрч шулуун гэдэсний вен, нойр булчирхайн болон доод хөндийн венээр дамжин их эргэлтэнд орно.
• Эмийн бэлдмэл 5-15 минутын дараа үйлчилнэ.
• Эмийн лаа болон клизм хэлбэрээр хэрэглэнэ. Хүүхдэд хэрэглэх шингэний /клизм/ хэмжээ 5мл ээс багагүй байна, насанд хүрсэн хүнд 50-70мл /37-38С/.
• Шулуун гэдэсний ханаар ус тосонд уусдаг бодис амархан шимэгдэнэ. Хэрэв цочроох нөлөөтэй бодис байвал салс нэмж хэрэглэнэ.
• Ерөнхий болон хэсгийн үйлдэл үзүүлнэ.
Давуу тал:
• Эмийн үйлдэл түргэн илэрнэ.
• Хоол боловсруулах замд задрахгүй.
• Элэг хордуулахгүй.
• Бага насны хүүхэд болон ухаангүй өвчтөнд хэрэглэж болно.
Зарим эмийг 12 хуруу гэдсэнд зондоор хийхэд гэдсэнд өндөр концентрацитай нэгдэл шууд очиж үйлдэл түргэн эхэлдэг сайн талтай.
• Жишээ нь: Магнийн сульфатыг цөс хөөх зорилгоор энэ аргаар хэрэглэдэг.
Үүнд :
Тарих
Амьсгалын замаар
Арьсаар оруулах аргууд орно.
Тарилга хаана хийх вэ?
• Судсанд
• Арьсан дор
•Лимфэд
• Плеврийн хөндийд
• Хэвлийн хөндийд
• Нугасны шингэнд
• Ясны хэмд
• Үенд
• Өвчүүнд тус тус эмийн бодисыг тарьж болно.
Булчинд болон арьсан дор эмийг тарихад хялгасан судасны хана, холбогч эдийн мембраныг дамжин шимэгдэнэ. Иймээс булчинд, арьсан дор усан ба тосон уусмал, хөвмөл тарьж болно. Харин түлэх үхжил үүсгэх цочроох шинж чанартай эм тарьж болохгүй.
• Булчинд тарихад эмийн үйлдэл 5-10 минутанд, харин арьсан дор тарихад арай удаан үйлчилнэ.
• Цус тархины хоригийг нэвтэрдэггүй бодисуудыг тархины бүрхүүл, нугасанд тарьдаг.Нугасанд тарихдаа ууцны 3,4 ба 4,5р нугалам нурууны завсраар тарина.
Тарилгын сул тал:
• Хүндрэл гарах • Өвдөх • Заавал ариутгагдсан байх • Эмнэлгийн мэргэжилтэн шаардлагатай
Венийн судсанд ихэвчлэн усан уусмал хааяа спиртийн уусмал тарьдаг. Судсанд тарьсан эмийн бодис маш хурдан зүрх тархинд очдог, ямар ч биологийн мембран дахиж шүүдэггүй, эмийн үйлдэл маш хурдан илэрнэ. Венийн судсанд:
• Тосон уусмал, хөвмөл, хийтэй уусмал тарьж болохгүй. Учир нь эмболи болно.
• Илэрхий цочроох шинжтэй эм тарьж болохгүй.
• Эмийн бодис маш цэвэр байх шаардлагатай.
• Артерийн судсанд эмийн бодисыг хийхдээ яг цусан хангамж өгч буй артери руу нь өндөр концентрациар хийдэг. Их концентрациар хийж байгаа учраас эмийн хорт нөлөөг багасгахын тулд түүний урсгалыг зохиомлоор хааж болно.
• Рентген тодосгогч бодис болон хавдрын эсрэг бодисыг артерийн судсанд хийдэг.
Амьсгалын замаар хий хэлбэрийн бодис, дэгдэмхий, шингэнийг хэрэглэнэ. Ийм эм нь амьсгалаар уушгинд цулцанд хүрч тэндээс маш хурдан шимэгдэж цусанд орно.
• Аэрозоль байдлаар хэрэглэж буй шингэний хэмжээ бага байна. Хэрвээ их шингэн хэрэглэвэл амьсгал боогдох ба амьсгалын бүтэц гэмтэнэ.
•Аэрозолийн дуслын хэмжээ 60-100 мкм байвал дусал залгиур дээр бууж ходоод залгигдана.
•Дунд зэргийн дуслууд трахей, бронхын салстад хүрнэ
•Жижиг хэмжээний буюу <2мкм дуслууд цулцанд хүрнэ.
Аэрозолийн дуслын хэмжээ хэдий чинээ бага байна, төдийн чинээ цулцанд хүрч сайн шимэгдэнэ. Уушгины цулцан шимэгдэх талбай ихтэй бөгөөд цулцангийн эс, эндотелийн эсийн мембран нимгэн байдаг учир эм шимэгдэхэд тохиромжтой. Цусны их эргэлтэнд шууд ордог учраас эмийн үйлдэл түргэн илэрнэ.
Эмийн бодисуудыг гадна биеийн гадаргуу салстад түрхэх, цацах, шавших, жин тавих, угаах, зайлах үэрэг аргыг хэрэглэнэ. Жишээ нь: Арьс, нүд, хамар, чихэнд дусаах, хоолой зайлах, эм түрхэх гэх мэт. Эмийг ийм аргаар хэрэглэхэд хэсгийн болон ерөнхий үйлдэл үзүүлж болно.
• Ионофорез хэрэглэж арьс салстаар эмийн бодисыг шимэгдүүлэх арга байдаг ба адиурекрин зэрэг зарим эмийг хамраар татаж хэрэглэдэг. Энэ үед хамрын хөндийн салст бүрхүүлээр шимэгдэнэ.
Арьсанд түрхэхэд цацлага, тосон түрхэц, паст болон шингэн түрхэц зэрэг эмийн хэлбэрийг хэрэглэнэ.
Арьсанд мэдрэлийн судлууд байдаг учраас эмийн бодис нь рефлексийн замаар бие махбодид орж болно. Жишээ нь гоюуг нааж хэрэглэхэд доод мөчний цусны судсыг өргөсгөх үйлдэл үзүүлнэ.
• Арьс нь өөх тосны бүрхүүлээр бүрхэгдсэн эпидермисийн давхаргатай учир тосонд уусдаг эмийн бодисууд /фенол, камфор/, тосыг уусгадаг /этанол, хлороформ, эфир/ шингэнд уусдаг эмийн бодисууд амархан шимэгддэг. Арьсаар хий болон дэгдэмхий бодисууд амархан нэвтэрнэ.
• Гэмтээгүй арьсаар эмийн бодисын усан уусмалууд бараг шимэгддэггүй боловч эмульсжүүлсний дараа амархан нэвтэрч хэсэг газрын үйлдэл үзүүлнэ.