Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
АУС 321 Г.Үлэмжжаргал, З.Цэвэлмаа, Б.Бөртэ, Г.Арвинжаргал, Ө.Уянга
Зүрхний үйл ажиллагаа болон судасны тонусын эмгэг өөрчлөлтийн үед хэрэглэж цусны эргэлтийг хэвийн болгодог эмийн зүйлийг зүрх судасны системд нөлөөлөх эмийн зүйл гэнэ.
1. Зүрхний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед хэрэглэх эмийн зүйл
2. Артерийн даралтын өөрчлөлтийн үед хэрэглэх эм
Зүрхний агшилтыг сайжруулах эм
Ургамлын гаралтай, агликон гликон гэсэн 2 хэсгээс тогтсон, зүрхэнд сонгомол нөлөө үзүүлдэг,
азот агуулаагүй органик нэгдлийг зүрхний гликозид гэнэ. Зүрхний гликозид нь зүрхний булчингийн
ажиллах чадварыг ихэсгэнэ.
Зүрхний гликозид агуулсан ургамлуудад:
Зүрхний гликозидыг хэрэглэх заалт:
• Зүрхний цочимог дутагдал (коргликон, строфантин)
• Зүрхний архаг дутагдал (дигитоксин, дигоксин)
• Тосгуурын гаралтай аритми
• Зүрхний хагалгаа, зүрхний өвчтэй эхчүүдийн төрөлтийн үед урьдчилан сэргийлэх зорилгоор тус
тус хэрэглэнэ.
Цээрлэлт:
• Тосгуур ховдлын бүрэн бус хориг
• Илэрхий брадикарди
• Цочимог халдварт миокардит
• Зүрхний бахын өвчин хөдлөл
• Зүрхний шигдээс
• Ховдлын гаралтай аритми
• Гипокалиеми
Кальцийн бэлдмэлийг хэрэглэх болон гипокалиемийн үед зүрхний гликозидыг болгоомжтой
хэрэглэх хэрэгтэй. Учир нь цусан дахь кальцийн ионы хэмжээ их үед миокардын гликозидыг мэдрэх чадвар ихэсдэг. Мөн калийн хэмжээ бага үед гликозидын үйлдэл өөрчлөгдөнө.
Механизм:
Сэрлийн нөлөөгөөр кардиомиоцит эсийн мембраныг натрийн ион нэвтрэн орж кали
эсээс гадагшилна. Натрийн ион эсийн дотор орж эсийн доторх натрийн ионы концентраци ихэссэнээр
эсийн доторх саркоплазмын ретикулумээс кальцийн ионыг түрж гаргах ба мөн эсийн гаднаас
кальцийн ион эсэд орж ирэхийг ихэсгэдэг. Эсийн доторх кальцийн ион ихэссэнээр актин миозин
хоёрын нэгдэхийг саатуулдаг тропонины комплексийг дарангуйлж актин миозин нэгдэнэ. Энэ
процессыг булчин агшиж байна гэдэг. Na+ , К+ -АТФаза буюу натри калийн шахуурга нь эсээс натрийг
гаргаж калийг оруулна. Натри эсээс гарахаар кальцийн ион саркоплазмын ретикулумд эргэн орж эс
доторх кальцийн ионы хэмжээ багасаж улмаар тропонины комплекс идэвхжсэнээр актин миозин
сална. Үүнийг булчин суларч байна гэнэ. Зүрхний гликозид нь Na+ , К+ -АТФаза буюу натри калийн
шахуургын -SH- бүлэгтэй нэгдэж түүнийг идэвхгүй болгосноос натрийн ион эсийн дотор удаан байж
булчингийн агшилт хүчтэй болно. Энэ процесс ЭКГ-д: Q-T интервал богиносно. S-T
сегмент изоэлектрический шугамаас доошилно. Т шүд намсаж жижигрэнэ. R шүд өндөр цэх болно.
б. Зүрхний булчинг удаан бүрэн сулруулах буюу диастолыг удаашруулах (сөрөг хронотроп үйлдэл): Хүчтэй систолын дараа диастол удаашрах нь зүрхний булчингийн энергийн нөөц сэргэхэд сайн талтай. Зүрх хүчтэй агшсанаас цус хурдтай гарч түүний долгио синоаорталь бүсийн механорецепторыг цочроосноор рефлексийн замаар n.vagus сэрэлд орж диастол удааширна. ЭКГ-д Р-Р-ын хоорондын зай ихсэнэ.
в. Зүрхний сэрэл дамжилтыг удаашруулна. (сөрөг дромотроп үйлдэл): Энэ нь зүрхний дамжуулах системд шууд дарангуйлах нөлөө үзүүлсэнтэй холбоотой. Нөгөө талаар n.vagus-ыг сэрэлд оруулсантай холбоотой, Энэ үед AV зангилаа болон Гисийн багцын рефрактер үе ихэсдэг. ЭКГ-д P-Q интервал уртсана. Зүрхний гликозид хортой тунгаараа тосгуур ховдлын хориг үүсгэнэ. Харин их тунгаар зүрхний автомат чанарыг ихэсгэнэ. Энэ нь гаж сэрлийн голомт үүсгэж зүрхний хэмнэл алдагдал үүсгэж болно
г. Зүрхний булчингийн сэрэмтгий чанарыг ихэсгэнэ. (эерэг батмотрол үйлдэл): Энэ нь зүрхний булчингийн сэрэх чанар багассан үед илрэх бөгөөд харин их тунгаараа сэрэмтгий чанарыг багасгана.
Энэ нь зүрхний булчингийн агшилт хүчтэй болсонтой холбоотойгоор илэрч буй үйлдэл юм.
Зүрхний дутагдлын үед зүрхний гликозидыг хэрэглэхэд зүрхний агшилт хүчтэй болсноор минутанд
гарах цусны хэмжээ ихсэж цусны эргэлтийг сайжруулан венийн зогсонги байдлыг багасгана. Үүний үр
дүнд венийн даралт буурч хаван багасна. Артерийн даралт өөрчлөгдөхгүй ба хэрэв багассан бол
ихэсдэг. Захын судасны эсэргүүцэл багасч захын судсаар цусны гүйдэл сайжирснаар эд эсийн
хүчилтөрөгчийн хангамж сайжирна. Амьсгал давхцах шинж арилна. Дотор эрхтнүүдийн өөрчлөгдсөн
үйл ажиллагаа эргэж хэвийн болно. Зүрхний гликозид ерөнхий гемодинамикыг сайжруулснаар
зүрхний цусан хангамж сайжирна. Харин хуруувчин цэцгийн бэлдмэлүүдийг их тунгаар хэрэглэх үед
бага зэрэг титэм судсыг нарийсгах үйлдэл ажиглагдана.
Зүрхний гликозид цусны эргэлтийг сайжруулснаас бөөрний үйл ажиллагаа хэвийн болж шээсний
ялгаралт ихсэнэ. Шээсний ялгаралт ихсэж байгаа нь зүрхний гликозид альдостероныг
дарангуйлж натрийн эргэн шимэгдэлтийг багасгасантай холбоотой, Шээсний ялгаралт ихэссэнээр бие
махбодоос илүүдэл шингэн гарч улмаар эргэлдэх цусны хэмжээ багасч зүрхний ачаалал багасна.
Зүрхний агшилтыг сайжруулдаг олон эмийн зүйл байдаг. Жнь: кофеин, адреналин, эфедрин,
аналептикууд гэх мэт. Эдгээр эмийн бодис зүрхний агшилтыг сайжруулахдаа ритмийг нь түргэсгэж их
хэмжээний хүчилтөрөгч шаардана. Гэтэл зүрхний гликозид зүрхийг богино хугацаанд хүчтэй
агшаагаад удаан сулруулах тул ритм цөөрнө. Зүрхний булчин амарч дахин агших чадалтай болохын
зэрэгцээ хүчилтөрөгчийг бага шаарддаг сайн талтай. Өөрөөр хэлбэл зүрхний гликозидуудын онцлог
нь булчинг хүчтэй агшааж удаан сулруулж хүчилтөрөгч бага шаарддаг явдал юм.
Эдгээр үйлдэл нь зүрхний гликозидыг зүрхний дутагдлын үед хэрэглэхэд илэрнэ.
Ангилал:
1. Кардиомиоцит эсэд цАМФ болон кальцийн ионы агууламжийг ихэсгэх эм
а. Бета-1 адренорецепторыг идэвхжүүлэх эм: Дофамин, Добутамин
б. Фосфодиэстераза-г дарангуйлах эм: Амринон, Милринон
2. Миофибриллийн кальцийн ионы мэдрэх чанарыг ихэсгэх эм: Левосимендан
Дофамин
Rp: Dophamin 0,5%-5 ml
D.t.d.N 10 in amp
S. судсанд тарина
Альфа, бета адренорецепторт шууд бусаар үйлчилдэг. Бета-1 адренорецепторыг сэргээсний улмаас аденилатциклаза идэвхжиж кардиомиоцит эсэд цАМФ-н хэмжээ ихсэн улмаар кальцийн ионы агууламж нэмэгдэнэ. Үүний дүнд эерэг инотроп үйлдэл илэрнэ.
Бэлдмэлийг зүрхний гаралтай шокын эмчилгээнд хэрэглэнэ. Хэрэглэж байх үед зүрхний цохилт түргэсэх, хэмнэл алдагдах, захын судасны эсэргүүцэл болон зүрхний үйл ажиллагаа огцом ихсэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.
Добутамин
Rp: Dobutamin 5%-5 ml
D.t.d.N 10 in amp
S. судсанд тарина
Бета-1 адреномиметик бэлдмэл бөгөөд дофамины адил кардиомиоцит эсэд цАМФ-ын кальцийн ионы агууламжийг нэмэгдүүлж зүрхний агшилтыг сайжруулна.
Бэлдмэлийг зүрхний үйл ажиллагааны ээнэгшилгүйдлийн үед түүнийг түр зуур идэвхжүүлэх зорилгоор хэрэглэнэ. Хэрэглэж байх үед зүрхний цохилт түргэсэх,хэмнэл алдагдах, даралт буурах зэрэг гаж нөлөө илэрч болно.
Амринон
Rp: Amrinon 0,5%-20 ml
D.t.d.N 10 in amp
S. судсанд тарина
Фосфодиэстераза III ферментийг саатуулан цАМФ-ын задралыг багасгаж агууламжийг нь ихэсгэнэ. Үүний дүнд кальцийн ионы хэмжээ ихсэж эерэг инотоп үйлдэл илрэнэ.
Амринон зүрхний булчингийн агшилтыг сайжруулах ба судас өргөсгөнө.
Левосимендан
Rp: Levosimendan 0,25%-5 ml
D.t.d.N 10 in amp
S. судсанд тарина
Зүрхний миофибриллийг кальцийн ионд мэдрэг болгож зүрхний агшилтын хүчийг хүчилтөрөгчийн хэрэгцээг нь ихэсгэлгүйгээр сайжруулна. Мөн титэм болон захын судсыг өргөсгөх үйлдэлтэй. Үүний дүнд титэм судасны цусны эргэлт сайжрах ба захын судасны ерөнхий эсэргүүцэл багасахын зэрэгцээ уушгины артерийн даралт ба зүрхний агшилтын өмнөх ба дараах ачаалал мөн багасдаг. Түүнчлэн өндөр тунгаараа фосфодиэстераза ферментийг дарангуйлна.
Эдгээр бүх үйлдэл нь зүрхний дутагдлын үед түүний үйл ажиллагааг хэвийн болоход эергээг нөлөөлнө.
Эмчилээний тунгаар хэрэглэж байхад гаж нөлөө илэрдэггүй.
Зүрхний булчингийн хэмт үйл ажиллагааны идэвх нь синусын зангилаа, дамжуулах системийн байдал, зүрхний булчингийн цусан хангамж болон бодисын солилцоо, мэдрэ шингэний нөлөө зэргээс ихээхэн хамаарна. Эдгээрийн хэг хэсгийн хэвийн үйл ажиллагаа өөрчлөгдөхөд зүрхний хэмт үйл ажиллагааны алдагдал буюу аритми үүсдэг.
Шалтгаан:
• Зүрхний өөрийн шалтгаанууд: гажиг, кардиосклероз, миоеардитууд, гэмтэл
• Мэдрэлийн шалтгаан
• Зарим дотоод шүүрлийн эмгэг
• Химийн бодисоор хордох
• Бодисын солилцоо ба электролитын тэнцвэр алдагдал
• Хүчил шүлтийн тэнцвэрийн алдагдал
• Хурц цус алдалт
• Том судасны өвчнүүд
Аритмийн эсрэг эмийн ангилал:
Натрийн сувагт хориг үүсгэдэг эм буюу кардиомиоцит эсийн мембраныг бэхжүүлдэг эм
Хинидин сульфат
Хинидин нь хин гэдэг модны холтосноос гаргаж авсан алкалиод. Эмнэлгийн практикт хинидин сульфатыг хэрэглэнэ. Хинидин сульфат нь зүрхний булчингийн эсийн мембраныг бэхжүүлж улмаар натрийн сувагт хориг үүсгэн эсэд орох натрийн ионы урсгалыг саатуулснаар зүрхний автоматизм, дамжуулах чанар дарангуйлагдаж рефрактер үе уртасдаг. Бэлдмэл зүрхний парасимпатик, симпатик сэрэл дамжилтыг багасгах ба зүрхний булчингийн агших чадварыг багасгадаг. Мөн α-адренарецепторт хориг үүсгэж захын судсуудыг бага зэрэг өргөсгөнө. Хинидин зүрхний бүх хэсэгт нөлөөлнө.
Бэлдмэлийг дотуур ууж хэрэглэнэ. Хоол боловсруулах замаар сайн шимигдэнэ. 60% нь цусны уурагтай нэгдэх ба хинидин элгэнд хоргүйжиж түүний өөрчлөгдөөгүй болон завсрын бүтээгдэхүүнүүд бөөрөөр ялгарна. Хинидинийг автоматизм, дамжуулалт өөрчлөгдсөнөөс үүссэн аритмид хэрэглэнэ.
Гаж нөлөө: чих шуугина, толгой өвдөнө, хараа өөрчлөгдөнө, дотор муухайрна, бөөлжинө, суулгана. Гол хүндрэл нь тромбоцитопени болно. Мөн тосгуур ховдлын хориг, ховдол хоорондын хориг үүсгэж болно.
Цээрлэлт: зүрхний хоригийн үед хэрэглэхгүй. Зүрхний дутагдал, артерийн даралт бага үед болгоомжтой хэрэглэнэ.
Новокаинамид (Прокаинамид)
Үйлдлийн шинжээр хинидинтэй адил. Автоматизм, сэрэл дамжуулалтыг дарангуйлж рефрактер үеийг уртасгана. Α-адренорецепторт хориг үүсгэхгүй. Мөн зүрхний симпатик болон парасимпатик сэрэл дамжилтыг багасгана. Хоол боловсруулах замаар хинидинээс хурдан шимэгдэнэ. Бөөрөөр шээстэй ялгарна.
Гаж нөлөө: дотор муухайрна, бөөлжинө, суулгана, таталдаа илэрнэ, арьсны тууралт гарна. Тарьж хэрэглэх үед илүү их гаж нөлөө илэрнэ. Хамгийн аюултай хүндрэл нь агранулоцитоз.
Хэрэглэх заалт: мерцательный аритми, пароксизмальный тахикарди, экстрасистол, мөн зүрх, том судас, уушгины хагалгааны үед аритми үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. 0,25 шахмал, 10%-ын уусмалыг флаконтой мөн 10%-5мл ампултай үйлдвэрлэж уух болон булчин, судсанд тарьж хэрэглэнэ.
Аймалин
Үйлдлийн хувьд хинидинтэй төстэй боловч зүрхний булчингийн агших чадварыг бага зэрэг дарангуйлна. Артерийн даралтыг бага зэрэг бууруулна. Титэм судасны цусан хангамжийг сайжруулна.
Экстрасистол, пароксизмальный тахикарди, мерцателный аритмийн үед хэрэглэнэ. Уухаас гадна булчин судсанд тарьж хэрглэнэ.
Лидокаин
Зүрхний автоматизмыг дарангуйлна. Энэ нь Пуркиньегийн ширхэг болон ховдлын булчинд явагдахаас синоатриаль зангилаанд явагддаггүй. Гаж сэрлийн голомтыг дарангуйлна. ЭКГ-д Q-T интервал богиносоно. Зүрхний булчингийн агших чадварт нөлөөлөхгүй буюу бага зэрэг багасгана. Лидокаиныг судсанд тарьж хэрэглэнэ.
Үйлдэл түргэн хэрэглэж богино хугацаанд үйлчилнэ. Үйлдэл 10-20 минут үргэлжилнэ. Лидокаины ихэнх хэсэг нь элгэнд хоргүйжнэ.
Хэрэглэх заалт: Бэлдмэлийг инфаркт миокард болон зүрхний хагалгааны үед үүссэн ховдлын аритмид (экстрасистол, тахикарди) хэрэглэнэ.
Гаж нөлөө: нойрмог болох, даралт багасах, толгой эргэх, таталдаа зэрэг илэрнэ.
Дифенин
Эпилепсийн эсрэг эм. Энэ нь Пуркиньегийн ширхэгийн диастолын деполяризацийн хурдыг багасгаж тэдгээрийн автоматизмыг дарангуйлна. Практикын хувьд дамжуулалтанд нөлөөлдөггүй. Эмчилгээнийхээ тунгаар зүрх агших чадвар болон артерийн даралтанд нөлөөлөхгүй. Хоол боловсруулах замаар бүрэн шимэгдэнэ.
Хэрэглэх заалт: дотуур болон судсанд тарьж хэрэглэнэ. Зүрхний гликозидын улмаас үүссэн тахиаритмид хэрэглэнэ.
Кальцийн ион нь зүрх судасны системийн үйл ажиллагааны зохицуулгад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ бүлгийн эм нь L-типийн потенциал хамааралт кальцийн удаан сувагт хориг үүсгэдэг. Ингэснээр эсийн гаднаас эс уруу орох кальцийн ионы удаан урсгал саатна. Поьенциал хамааралт кальцийн суваг гэдэг нь эсийн мембран деполяризаци болоход онгойдог суваг юм. 5 төрлийн потенциал хамааралт кальцийн суваг (L, T, N, P&Q) байдаг нь тогтоогдсон бөгөөд эдгээрээс зүрх болон гөлгөр булчинд гол нь L-типийн кальцийн суваг байдаг байна. Харин рецептор удирдлагат кальцийн сувагт энэ бүлгийн эмүүд бага зэрэг хориг үүсгэнэ.
L-типийн кальцийн удаан сувгийг хориглогч бэлдмэлийг дараах байдлаар ангилна.
• Дифенилалкиламинууд: верапамил
• Бензотиазепинууд: дилтиазем
• Дигидропиридинууд: нифедипин, нитрендипин, исрадипин, никардипин, нимодипин, амлодипин
a. Богино хугацааны үйлдэлтэй: нифедипин, никардипин, нимодипин.
b. Дунд хугацааны үйлдэлтэй: нитрендипин
c. Удаан хугацааны үйлдэлтэй: амлодипин
• Дифенилпиперазинууд: циннаризин, флунаризин.
Кальцийн сувгийг хориглогч бэлдмэлүүдээс зүрхний хэмнэл алдагдлын эсрэг илэрхий үйлдэл үзүүлдэг бэлдмэл нь верапамил юм.
Верапамил (Изоптин)
Кальцийн сувагт хориг үүсгэснээр зүрхний сэрэл дамжилтыг дарангуйлж AV зангилаан дахь туйлын рефрактер үеийг ихэсгэдэг. Харин Пуркиньегийн ширхэгт бага нөлөөлнө. Ингэснээр ховдол уруу ирж буй хэт сэрлийн импульс хоригдож тэдгээрийн үйл ажиллагаа хэвийн болно.
Кальцийн ион АТФаза ферментийг идэвхжүүлж зүрхний үйл ажиллагааг сайжруулна. Гэтэл кальцийн ион хориглогдсоноор АТФаза сааталд орж булчингийн ширхэгт энергий бага үүсэж улмаар зүрхний үйл ажиллагаа агшилт багасна.
Зүрхний булчингийн эсэд кальцийн ион орохыг багасгаснаар булчингийн агших чадварыг багасгах ба мөн титэм болон захын судсыг бага зэрэг өргөсгөдөг. Ингэснээр верапамил аритмийн эсрэг, ишемийн эсрэг артерийн даралт бууруулах гэсэн 3 үйлдэл үзүүлнэ.
Хэрэглэх заалт: верапамилыг дотуур ууж болон судсанд тарьж хэрэглэнэ. Тосгуурын аритми (пароксизмальный тахикарди, мерцательный аритми), артерийн гипертони, стенокарди.
Гаж нөлөө: артерийн даралт багасах, бөөлжих дотор муухайрах, толгой эргэх, харшил үүсгэх, зэрэг гаж нөлөө илэрч болно.
Үйлчлэлийн потенциалыг уртасгадаг эм буюу
калийн сувагт хориг үүсгэдэг эм
Кардарон (амиодарон)
Аритмийн болон ишемийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Аритмийн эсрэг үйлдэл нь удаан илэрнэ. бэлдмэлийг аритмийн эсрэг үйлдэл нь синоатриаль болон AV зангилааны автоматизм, сэрэл дамжуулах чадвар, сэрэх чанарыг багасгасантай холбоотой. Кардароныг удаан хугацаагаар хэрэглэхэд тосгуур, AV зангилаа, ховдлын туйлын рефрактер үе ихэсч үйлчлэлийн потенциалын үргэлжлэх хугацаа уртасдаг. Энэ үед реполяризаци уртасдаг. Кордарон зүрхний натрийн суваг, β1-адренорецепторт хориг үүсгэх ба мөн бага зэрэг кальцийн сувагт хориг үүсгэнэ.
Ишеми өвчний эсрэг үйлдэл нь зүрхний адренидэвхт системийн нөлөөг багасган зүрхний агшилтыг цөөрүүлж артерийн даралтыг бууруулснаас зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ багасаж байгаа, мөн титэм судсыг өргөсгөн зүрхний цусан хангамжийг сайжруулж байгаатай холбоотой. Гэдэсний ханаар 50% шимэгдэнэ. Элгэнд задарч өтгөнтэй ялгарна.
Хэрэглэх заалт: дотуур уух болон судсанд тарьж хэрэглэнэ. Пароксизмальный тахикарди, мерцательный аритми, ховдлын аритми, ишеми зэрэгт хэрэглэнэ.
Орнид
Пуркиньегийн ширхэг ба ховдлын булчингийн туйлын рефрактер үе ба үйлчлэлийн потенциалын үргэлжлэх хугацааг уртасгаж аритмийн эсрэг нөлөөлнө. Ховдлын гаралтай аритмид сайн нөлөөлнө. Бэлдмэл симпатолитик үйлдэл үзүүлнэ. Адренорецепторт шууд нөлөөлөхгүй.
Хэрэглэх заалт: ховдлын тахикарди, экстрасистол зэрэгт хэрэглэнэ. Булчин, судсанд тарьж хэрэглэнэ.
Эринит ( Пентаэритритил тетранитрат )
Фармакологийн шинжээрээ нитроглицеринтэй төстэй ба салс бүрхүүлээр удаан шимэгдэх
тул түүний үйлдэл аажим эхэлж удаан үргэлжилдгээрээ ялгаатай . Хэлэн дор тавьж хэрэглэхэд 20 минут , ууж хэрэглэхэд 35-40 минутын дараа үйлдэл нь эхлэх бөгөөд 4-5 цаг үргэлжилнэ . Судас өргөсгөх ба артерийн даралт бууруулах үйлдэл нь нитроглицеринээс сул .
Зүрхний бахын өвчин хөдлөлөөс урьдчилан сэргийлэх , өвчин хөдлөлтийг цөөрүүлэх зорилгоор хэрэглэнэ . 0,01-0,02r шахмалаар өдөрт 2-4 удаа ууна . 0,01г шахмалыг хэлэн дор тавьж шимж хэрэглэнэ .
Толгой өвдөх , эргэх , суулгах , чих шуугих зэрэг зэрэг гаж нөлөө илэрч болно .
0,01 ; 0,02г шахмал хэлбэрээр үйлдвэрлэнэ .
Нитросорбид ( Изосорбид динитрат )
Бэлдмэл захын артери венийг өргөсгөж зүрхний хүчилтөрөгчийн хэрэгцээг багасгахын зэрэгцээ
титмийн судсыг өргөсгөнө . Бэлдмэлийг хэлэн дор тавихад үйлдэл 3-5 минутын дараа эхэлж 1 цаг үргэлжилнэ . Харин ууж хэрэглэхэд үйлдэл 30-50 минутын дараа илэрч 4-6 цаг үргэлжилнэ .
Бэлдмэлийг зүрхний бахын өвчин хөдлөлтөөс сэргийлэх буюу намдаах зорилгоор хэрэглэнэ .
0,005г шахмал хэлбэрээр үйлдвэрлэнэ
Кардарон (амиодарон)
Аритмийн болон ишемийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Аритмийн эсрэг үйлдэл нь удаан илэрнэ. бэлдмэлийг аритмийн эсрэг үйлдэл нь синоатриаль болон AV зангилааны автоматизм, сэрэл дамжуулах чадвар, сэрэх чанарыг багасгасантай холбоотой. Кардароныг удаан хугацаагаар хэрэглэхэд тосгуур, AV зангилаа, ховдлын туйлын рефрактер үе ихэсч үйлчлэлийн потенциалын үргэлжлэх хугацаа уртасдаг. Энэ үед реполяризаци уртасдаг. Кордарон зүрхний натрийн суваг, β1-адренорецепторт хориг үүсгэх ба мөн бага зэрэг кальцийн сувагт хориг үүсгэнэ.
Ишеми өвчний эсрэг үйлдэл нь зүрхний адренидэвхт системийн нөлөөг багасган зүрхний агшилтыг цөөрүүлж артерийн даралтыг бууруулснаас зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ багасаж байгаа, мөн титэм судсыг өргөсгөн зүрхний цусан хангамжийг сайжруулж байгаатай холбоотой. Гэдэсний ханаар 50% шимэгдэнэ. Элгэнд задарч өтгөнтэй ялгарна.
Хэрэглэх заалт: дотуур уух болон судсанд тарьж хэрэглэнэ. Пароксизмальный тахикарди, мерцательный аритми, ховдлын аритми, ишеми зэрэгт хэрэглэнэ.
Аритмийн эсрэг бусад эм
Зарим шээлгэх эм, зүрхний гликозидыг удаан хугацаагаар хэрэглэснээр зүрхний булчинд калийн ион багасаж аритми үүснэ. Калийн ион нь зүрхийг мэдрэлжүүлдэг n.vagus-ыг сэргээдэг ацетилхолинтой адил үйлчлэлтэй.
Калийн хлорид
Rp: Kalii chloride 4%-50ml
D.t.d.N 10 in amp
S. Натрийн ионы изотоник уусмалаар 10 дахин шингэлж 1 минутанд 20-30 дусал орохоор тооцож судсанд
тарина.
Үйлдлийн механизм: Зүрхний ритмийг цөөрүүлэх, зүрхний булчингийн агших чадварыг бууруулах ба зүрхний автомат чанар, сэрэл дамжуулах чадвар, сэрэх чанарыг багасгана. Бага тунгаараа титэм судсыг өргөсгөж их тунгаараа нарийсгана.
Хэрэглэх заалт: Калийн ион багассанаас үүссэн аритми
Панангин
Rp: Panangini 10ml
D.t.d.N 10 in amp
S. 5%-ын 50-100мл декстрозын уусмалаар шингэлж судсанд дуслаар аажим тарина.
Үйлдлийн механизм: Калийн ба магнийн аспарагинатаас тогтсон нийлмэл найрлагатай. Аспарагинат нь кали магнийн ионыг зөөвөрлөхөөс гадна эсэд нэвтэрч орохыг нөхцөлдүүлнэ. Зүрхний булчингийн бодисын солилцоог сайжруулна, зүрхний гликозидын зохимжийг сайжруулна.
Хэрэглэх заалт: Бэлдмэлийг электролитын өөрчлөлт, цусанд кали багассанаас үүссэн мөн зүрхний гликозидын хордлогоос шалтгаалсан аритми, титэм судасны дутагдал гипокалиеми
Зүрхийг мэдрэлжүүлдэг мэдрэлийн синапс-д нөлөөлдөг аритмийн эсрэг эм
Зүрхний булчингийн адренидэвхт, холинидэвхт рецепторт нөлөөлж зүрхний ритмийг хэвийн болгодог эмүүд орно.
Зүрхний адренидэвхт мэдрэлжүүлэлтэнд нөлөөлөх эм
Симпатик сэрлийг нэмэгдүүлэхэд зүрхний агшилтын хүч ихсэж тоо олшрохоос гадна синоатриаль ба AV зангилаанд сэрэл дамжих хурд түргэснэ. Иймд аритми үүсэх 2 шалтгаан байж болно.
Индерал (Пропранолол)
Үйлдлийн механизм: Зүрхний β1-адренорецепторт хориг үүсгэхэд симпатик мэдрэлээр зүрхэнд ирэх идэвхжүүлэх сэрэл саатна мөн цусан дахь адреналины зүрхэнд нөлөөлөх үйлдэл хоригдоно. Энэ нь синоатриаль зангилааны идэвхийг бууруулахын зэрэгцээ гаж сэрэл(эктоп) үүсэхийг багасгана. Үр дүнд нь зүрхний ритм цөөрнө, AV зангилааны рефрактер үе ихсэж зүрхний эсийн автоматизм багасана, тосгуур ховдлын дамжуулалт, сэрэмтгий чанар, миокардын агших чадвар дарангуйлагдана.
Хэрэглэх заалт: Синусын ба пароксизмаль тахикарди, экстрасистол, тосгуурын мерцани, трепетанийн үед
Адреналин
Rp: Sol. Epinephrini 0.1%-1ml
D.t.d.N 10 in amp
S. 0.5мл-ээр арьсан дор тарина.
Эфедрин
Rp: Sol. Ephedrini hydrochloridi 5%-1ml
D.t.d.N 10 in amp
S. арьсан дор тарина.
Зүрхний холинидэвхт мэдрэлжүүлэлтэнд нөлөөлөх эм
Парасимпатик мэдрэл зүрхний үйл ажиллагааг саатуулах чиглэлтэй сэрэл дамжуулна. N.vagus-ын баруун салаа нь синоатриаль зангилаанд, зүүн салаа нь AV зангилаанд саатуулах нөлөө үзүүлнэ. N.vagus-ын тонус ихсэхэд зүрхний ритм цөөрч булчингийн агших чадвар багасна. Хэрэв n.vagus-ын сэрэл хэт ихэсвэл хориг үүснэ.
Зүрхний дамжуулалт дарангуйлагдаж аритми үүссэн үед n.vagus-ын сэрлийг хориглохын тулд М-холиноблокатор атропин сульфатыг хэрэглэнэ.
Атропин сульфат
Rp: Sol. Atrophini sulfatis 0.1%-1ml
D.t.d.N 10 in amp
S. 1мл-ээр арьсан дор тарина.
Зарим аритмийн үед n.vagus-ын тонусыг ихэсгэх зорилгоор холинэстеразын эсрэг эм эдрофонийг хэрэглэнэ.
ЗҮРХНИЙ БУЛЧИНГИЙН ЦУСАН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЭМ
Энэ бүлэгт титэм судсыг өргөсгөдөг буюу титэм судасны агчлыг тавиулдаг эмүүд орно . 2 хуваана .
a . Титэм судасны булчинд нөлөөлөх эм : Курантил , Интенкордин
a . Титмийн судасны булчинд нолөөлөх эм
Энэ бүлэгт курантил , интенкордин орно .
Курантил ( Дипиридaмoл )
Пиримидиний уламжлал . Титэм судсыг өргөсгөж цусан хангамжийг нь сайжруулснаар зүрхний булчинд ирэх хүчилтөрөгч нэмэгдэнэ . Мөн зүрхний судасны хажуугийн салаануудыг өргөсгөх ба тархины цусан хангамжийг сайжруулах үйлдэлтэй . Бэлдмэлийн дээрх үйлдлүүд нь түүний аденозиндезаминаза ферментэд хориг үүсгэдэг болон шууд бус аденозиномиметик үйлдэл үзүүлдэгтэй холбоотой . Аденозин нь гипоксийн үед ялгарах бөгөөд титэм судсыг өргөсгөдөг болох нь тогтоогдсон .
Курантилыг атеросклероз болсон титэм судасны дутагдлын үед хэрэглэж болохгүй. Учир нь Ишеми болсон миокардын титмийн жижиг судсууд нь компенсаторно өргөссөн байдаг . Иймээс урантил нь эрүүл хэсгийн судсуудыг өргөсгөснөөр ишеми болсон хэсэгт очих цус хүчилтөрөгчийг багасгана.
Бэлдмэл тромбоцитын агрегацийг багасгадаг .Мөн курантил их тунгаараа фосфодиэстераза ферментэд хориг үүсгэж цАМФ - ын хэмжээг Курантилыг атеросклероз болоогүй титэм судасны дутагдлын үед болон тромбозоос ихэсгэнэ .
Удаан хугацаагаар хэрэглэхэд хажуугийн нэмэлт ( коллатераль ) судсуудыг өргөсгөх чадвартай. Зүрхний үйл ажиллагаа цусны даралтанд нөлөөлөхгүй .Бэлдмэлийг зүрхний бах өвчний үед хэрэглэнэ . 0,075г шахмал гаргана .
Папавериныг 0,04г шахмал , 2 % -2мл ампултай гаргаж уух болон арьсан дор , судсанд тарьж хэрэглэнэ . Но - шпа - r 0,04г шахмал 2 % -2мл ампултай гаргаж уух болон булчинд тарьж хэрэглэнэ .
б . Рефлексийн замаар титэм судас өргөсгөх эм
Валидол-Найрлагандаа ментол агуулсан бэлдмэл . Хэлэн дор тавьж шимж хэрэглэхэд амны хөндийн салстыг цочроож рефлексийн замаар титмийн судсыг өргөсгөнө . Зүрхний бахын өвчин хөдлөлийг
намдаах зорилгоор хэрэглэнэ . 0,06г шахмал үйлдвэрлэнэ .
ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ХЭРЭГЦЭЭГ БАГАСГАДАГ ЭМ
Энэ бүлгийн гол төлөөлөгч нь бетта- адреноблокаторууд юм .
Индерал ( Пропранолол )
Зүрхний бетта1- адренорецепторт хориг үүсгэж зүрхний булчинд симпатикаар ирэх сэрлийг хорьсноор зүрхний агшилтын хүч суларч тоо цөөрнө . Ингэж зүрхний ажиллагаа багасах нь хүчилтөрөгчийг багаар шаардана . Түүнээс гадна зүрхний агшилт суларч минутанд гарах цусны хэмжээ багасах нь цусны даралтыг багасгаж зүрхний ачааллыг багасгана . Эдгээрийн үр дүнд зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ , титмийн судсаар ирж буй хүчилтөрөгчийн тэнцвэрт байдлын алдагдал арилна . Энэ бүлгийн эм титэм судасны цусан хангамжийг сайжруулахгүй . Харин бүр бага зэрэг багасгаж болно .
Зүрхний шигдээс өвчнийг эмчлэх эм
Зүрхний бах өвчний өвчин хөдлөлтийг намдаахгүй бол зүрхний булчингийн шигдээс үүснэ . Зүрхний шигдээсийн үед ялангуяа кардиогенный шок болж хүндэрсэн үед бүхэл бүтэн комплекс эмчилгээ шаардана. Өвдөлтийг намдаахын тулд наркозын үйлдэлтэй өвдөлт намдаах эмүүд, наркозын бодис хэрэглэнэ . Аритми илэрдэг учир аритмийн эсрэг эм хэрэглэнэ . Зүрхний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор зүрхний гликозид хэрэглэнэ .Судасны тонус буурсан үед норадреналин , судасны тонус ихэссэн бол альфа- адреноблокатор ,тромб үүсэхээс урьдчилан сэргийлж бүлэгнэлтийн эсрэг эм , тромб үүссэн бол фибрин хайлуулах эм зэргийг тус бүр хэрэглэнэ .