Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Балжидын Дуламжав болон Ёндонжамцын Саранцэцэг нарын гэр бvл

1975 онд айл гэр болж, эдүгээ 5 хүүхэд, 5 хүргэн, бэр, 17 ач зээтэй амьдарч явна.

БАЛЖИДЫН ДУЛАМЖАВ

1945 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт төрсөн.

Барилгын инженер мэргэжилтэй.

1966 онд Өмнөговь аймгийн төвийн арван жилийн дунд сургууль, 1980 онд МУИС-ийг тус тус суралцан төгссөн.

1966 оноос улсад ажил хөдөлмөр эрхэлж, усны аж ахуй, барилгын салбарт 40 гаруй жил ажилласан байна.

1980 онд МУИС-ийг Барилгын инженер мэргэжлээр төгсөж, улс орныхоо барилгын бүтээн байгуулалтад гар бие оролцсон. Тухайлбал, Улаанбаатар хотноо Макс таур, 96 айлын орон сууц, зүүн баруун дөрвөн замд байршилтай 10 давхар орон сууцны барилгууд, “Тольт” дунд сургууль, Арьс ширний үйлдвэрийн ажилчдын 80, 120 айлын сууцнууд, “Отгонтэнгэр” их сургуулийн ажилчдын орон сууц зэрэг томоохон байшин, барилгууд зэрэг бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ажилласан. 2005 онд гавьяаныхаа амралтанд гарав.

Хөдөлмөр зүтгэлийг нь төр засгаас үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Засгийн газрын жуух, “Хүндэт барилгачин” цол тэмдэг, Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медалиуд, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, соёлын гурван удаагийн аварга, байгууллагын хөдөлмөрийн аваргаар хэд хэдэн удаа шалгарч байсан.

ЁНДОНЖАМЦЫН САРАНЦЭЦЭГ

1956 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт төрсөн.

Малын бага эмч мэргэжилтэй.

1972 онд Өмнөговь аймгийн төвийн найман жилийн дунд сургууль, 1975 онд Дундговь аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумыг тус тус суралцан төгссөн.

Өмнөговь аймагт Малын эмчээр долоон жил, Улаанбаатар хотноо Арьс ширний эрдэм шинжилгээний химийн төв лабораторид арьс шир химийн материалын шинжлэгч, шинжээчээр тасралтгүй 25 жил ажилласан. Мөн байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 20 жил ажилласан. Энэ хугацаанд мэргэжлээрээ шавь нар дагалдуулан сургахаас гадна Эрдэм шинжилгээний ажилтан, бакалавр, магистрын сургалтын оюутнуудын сэдэвт ажилд дадлага олгож, шинжилгээ судалгааны ажилд нь дүн шинжилгээ гаргах зэргээр үр дүнтэй, идэвх зүтгэлтэй ажилласан. 2006 онд тэтгэвэрт гарсан.

“Лабораторийн ажилтны гарын авлага” эмхэтгэл эрхлэн хэвлүүлсэн.

Төр засгаас “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 70, 80, 90, 100 жилийн ойн медалиуд, Үйлдвэрчний эвлэлийн хорооны Хүндэт тэмдэг, Хөдөлмөрийн алдар медаль, “Хөнгөн үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, салбарын ойн медалиуд, байгууллагын аваргаар гурван удаа шалгарч, тус тус шагнагдсан юм. Таван хүүхэд төрүүлж өсгөсөн Алдарт эхийн II одонтой ээж.

ЦЭРЭНБАТЫН ГАНТУЛГА

1974 онд Архангай аймагт төрсөн.

1992 онд нийслэлийн 3 дугаар сургуулийг төгссөн. 1992-1993 онд Боловсролын яамны харьяа Авто сургуульд суралцсан.

1994-2001 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр ажилласан. Цагдаагийн бэлтгэл ахмад цолтой.

2001 оноос тээврийн үйлчилгээ эрхлэн ажиллаж байгаа. “Мөнх Агсагал” ХХК-ний захирал.

ТОМ ОХИН Д.ГҮНЖИЛМАА

1976 онд Өмнөговь аймагт төрсөн.

Сэтгүүлч-хэвлэл мэдээллийн ажилтан мэргэжилтэй. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй.

1994 онд нийслэлийн 34 дүгээр сургууль, 1998 онд Нийгэм эдийн засгийн дээд сургууль, 2003 онд МУИС-ийг тус тус суралцан төгссөн.

“Ням гариг”, “Хонгорзул” сонин, “Шилдэг” сэтгүүлүүдэд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн хэвлэлийн “Битпресс” ХХК-д менежер, Батлан хамгаалах яаманд сайдын хэвлэлийн төлөөлөгч, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгад төлөвлөлтийн менежерээр ажиллаж байсан. Өдгөө Батлан хамгаалах яамны “Соёмбо” сонинд сурвалжлагчаар ажиллаж байна. Улсад 24 дэх жилдээ ажиллаж байна.

Өөрийн бүтээл: яруу найргийн “Хайрыг хайрлахын учир”, “Хамтдаа бүтээсэн 10 жил”, яруу найргийн “Зүрхээ чагнахуй” ном

Хамтын бүтээл: “Монголчууд дэлхийн II дайнд: Халхын гол”, “Монголчууд дэлхийн II дайнд: Чөлөөлөх дайн”, “Шивээ Хиагтаас Шинэ зуунд” ном

Хянан тохиолдуулсан: “Илтгэх урлаг”, “Өглөөний хүн”, “Мэдээллийн гурвалжин”, “Монголын зураачид”, “Морьтой жаал”, “Цэргийн чуулгынхан”, “Эх орны цэрэг”, “Зэвсэгт хүчний Хатан ижий” зэрэг 20 гаруй номыг редакторлан хэвлүүлж, олны хүртээл болгосон.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, “Тэргүүний сэхээтэн” медаль, МСХ-ны Ган үзэгтэн, БХЯ-ны “Хүндэт жуух”, “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль болон Дархан бэр, Алдарт эхийн II одонтой.

Нөхөр Ц.Гантулга болон дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

ХҮҮ ГАНТУЛГЫН СЭРГЭЛЭНБААТАР

2002 онд Улаанбаатар хотноо төрсөн.

2008-2013 онд нийслэлийн 5 дугаар сургууль, 2014-2020 онд “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуульд суралцсан.

Одоо ОХУ-ын Краснодар хотын Цэргийн нисэхийн дээд сургуульд сөнөөгч онгоцны инженер мэргэжлээр суралцдаг. Дэд ахлагч цолтой.

“Нийслэлийн тэргүүний хүүхэд” цол тэмдэг, МХУБТ-ийн “Авьяасын од” медальтай. Гэрэл зураг, уран хайчилбар сонирхдог.

ХҮҮ ГАНТУЛГЫН АНАР-ЭРДЭНЭ

2008 онд Улаанбаатар хотноо төрсөн.

2014-2023 онд Улсын тэргүүний 48 дугаар дунд сургуульд суралцсан. Одоо Хүнсний технологийн коллежийн Тогоочийн ангид суралцаж байна.

Гэрэл зураг, морин хуур сонирхдог. Боксын спортоор хичээллэдэг.

ХҮҮ ГАНТУЛГЫН АНАНД

2015 онд Улаанбаатар хотноо төрсөн.

2018-2021 онд нийслэлийн 29 дүгээр цэцэрлэгт хүмүүжсэн.

Одоо Улсын тэргүүний 48 дугаар дунд сургуулийн 3 дугаар ангид суралцдаг.

ОХИН ГАНТУЛГЫН АМИН-ЭРДЭНЭ

2018 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Одоо Батлан хамгааалах яамны харьяа “Цоглог” цэцэрлэгт хүмүүждэг.

ХҮҮ ДУЛАМЖАВЫН ОКТЯБРЬ

1978 онд Өмнөговь аймагт төрсөн.

Хилийн албаны ажилтан-эрх зүйч мэргэжилтэй.

1994 онд нийслэлийн 34 дүгээр дунд сургууль, 1997 онд Механик инженерийн сургууль, 2006 онд Хилийн цэргийн дээд сургуулийг тус тус суралцан төгссөн.

Зэвсэгт хүчний 109 дүгээр анги, Дорнод аймгийн Халх гол сумын Хилийн цэргийн 0198 дугаар анги, Булган аймгийн Тэшиг сумын 0286 дугаар анги, Буянт-Ухаа дахь Хилийн шалган нэвтрүүлэх 0218 дугаар анги, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ХЦ-ийн 0108 дугаар анги, Улаанбаатар хотын ХЦ-ийн 0164 дүгээр анги, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ХЦ-ийн 0166 дугаар анги, Улаанбаатар хотын ХЦ-ийн 0164 дүгээр ангид ажилласан. 2022 онд цэргийн тэтгэвэрт гарсан. Бэлтгэл ахлах ахлагч цолтой.

Цэргийн хүндэт медаль, Хил хамгаалах байгууллагын 70, 80, 90 жилийн ойн медаль, “Хил хамгаалахад амжилт гаргасны төлөө” медаль, “Хилчний алдар” 1, 2, 3 дугаар зэргийн медаль, “Онц хилчин” тэмдэг, Хил хамгаалах байгууллагын “Хүндэт жуух”, Хууль зүйн яамны “Хүндэт жуух” зэрэг шагналуудаар шагнагдсан.

Эхнэр Д.Баяржаргал болон дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

ДАШИЙН БАЯРЖАРГАЛ

1980 онд Завхан аймагт төрсөн.

Хилийн албаны ажилтан-эрх зүйч мэргэжилтэй.

1998 онд Завхан аймгийн төвийн арван жилийн дунд сургууль, 2007 онд Хилийн цэргийн дээд сургуулийг тус тус суралцан төгссөн.

Булган аймгийн Тэшиг сумын 0286 дугаар анги, Буянт-Ухаа дахь Хилийн шалган нэвтрүүлэх 0218 дугаар анги, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ХЦ-ийн 0108 дугаар анги, Буянт-Ухаа дахь Хилийн шалган нэвтрүүлэх 0218 дугаар ангид офицер-шалгагчаар ажиллаж байгаад 2022 онд цэргийн тэтгэвэрт гарсан. Бэлтгэл ахмад цолтой.

Хил хамгаалах байгууллагын 70, 80, 90 жилийн ойн медаль, “Хил хамгаалахад амжилт гаргасны төлөө” медаль, “Хилчний алдар” 1, 2, 3 дугаар зэргийн медаль, “Онц хилчин” тэмдэг, Хил хамгаалах байгууллагын “Хүндэт жуух” шагналуудаар шагнагдсан. Дархан бэр, Алдарт эхийн II одонтой.

ОКТЯБРИЙН ДАВААДЭЛГЭР

2000 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Банк-санхүүгийн ажилтны мэргэжилтэй.

2008 онд Улсын тэргүүний 18 дугаар сургууль, 2020 онд “Их засаг” их сургуулийг тус тус суралцан төгссөн.

Одоо Австрали Улсад ажиллаж амьдарч байна.

Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг, “Дэрэн” клубийн тамирчин

ОКТЯБРИЙН ЭНХ-АМГАЛАН

2004 онд Улаанбаатар хотноо төрсөн.

2022 онд нийслэлийн 15 дугаар дунд сургуулийг төгссөн.

Одоо “Их засаг” их сургуулийн Хууль-эрх зүйн II дамжааны оюутан.

Монголын Хөл бөмбөгийн холбооны U19 лигийн аварга, хөл бөмбөгийн I зэрэгтэй тамирчин

ОКТЯБРИЙН БОЛОР-ЭРДЭНЭ

2013 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Одоо нийслэлийн 15 дугаар сургуулийн 5 дугаар ангид суралцдаг.

Хөл бөмбөгийн спортоор хичээллэдэг.

ОКТЯБРИЙН ЭМҮЖИН

2015 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Одоо нийслэлийн 15 дугаар сургуулийн 3 дугаар ангид суралцдаг.

БАТНАСАНГИЙН БАТ-ОЧИР

1988 онд Ховд аймагт төрсөн.

Хөдөө аж ахуйн хүнд машин механизмын инженер мэргэжилтэй.

2007 онд нийслэлийн 92 дугаар сургууль, 2013 онд Батлан хамгаалах их сургуулийн Инженерийн сургууль, 2015 онд Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийг тус тус суралцан төгссөн.

2007-2015 онд “Битпресс” ХХК-д огтлоочин албан тушаалд ажиллаж байгаад 2015 оноос өнөөг хүртэл Нийслэлийн ОБЕГ-ын Гал түймэр унтраах 18 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байна. Ахлах ахлагч цолтой.

ОБЕГ-ын “Жуух бичиг”, МЗХ-ны “Цэргийн алдар” медаль, МУЗН-ийн “Нигүүсэл” медалиар шагнуулсан.

ДУНД ОХИН Д.ОЮУНТУНГАЛАГ

1981 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Сүлжигч, хэвлэлийн монтажчин мэргэжилтэй.

1998 онд нийслэлийн 34 дугаар сургуулийг төгссөн.

“Сэлэнгэ нитинг” ХХК-д сүлжигчээр ажиллаж байгаад 2008 оноос өнөөг хүртэл “Битпресс” ХХК-д хэвлэлийн монтажчнаар ажиллаж байна. Улсад 24 дэх жилдээ ажиллаж байгаа.

Дархан бэр, Алдарт эхийн II одонтой.

Нөхөр Б.Бат-Очир болон дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

БАТ-ОЧИРЫН АЧМӨРӨН

2010 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Одоо нийслэлийн 48 дугаар сургуулийн 8 дугаар ангид суралцдаг.

Сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг.

БАТ-ОЧИРЫН ИХМӨРӨН

2013 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Одоо нийслэлийн 48 дугаар сургуулийн 5 дугаар ангид суралцдаг.

Сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг.

БАТ-ОЧИРЫН АМАРМӨРӨН

2017 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Одоо нийслэлийн 48 дугаар сургуулийн 1 дүгээр ангид суралцдаг.

БАТ-ОЧИРЫН ГЭГЭЭНЖАРГАЛ

2020 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Одоо Баянгол дүүргийн 111 дүгээр цэцэрлэгээр хүмүүждэг.

БАГА ХҮҮ ДУЛАМЖАВЫН БАТБОЛД

1982 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Мужаан, гагнуурчин, автын засварчин мэргэжилтэй.

1998 онд нийслэлийн 34 дүгээр сургууль, 2002 онд Механик инженерийн сургуулийг тус тус суралцан төгссөн.

2012-2014 онд АНУ-ын Элчин сайдын яамны төслийн гүйцэтгэгч “Фоулжер пратт” ХХК-д гагнуурчнаар ажиллаж байгаад 2015 оноос өнөөг хүртэл Төр засгийн үйлчилгээг эрхлэх газарт Барилга инженер техникийн хэлтэст мужаанаар ажиллаж байна. Улсад 15 дахь жилдээ ажиллаж байна.

Монгол Улсын “Тэргүүний барилгачин” цол тэмдэг, МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, Барилга хот байгуулалтын яамны “Хүндэт жуух”-аар шагнуулсан.

Эхнэр Э.Ариунчимэг болон гурван хүүхдийн хамт амьдардаг.

ЭРДЭНЭБАТЫН АРИУНЧИМЭГ

1986 онд Дорнод аймагт төрсөн.

Эдийн засагч-статистикч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

2004 онд Дорнод аймгийн Халх гол сумын арван жилийн сургууль, 2011 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засгийн сургуулийг тус тус суралцан төгссөн.

2012 оноос өнөөг хүртэл Үндэсний статистикийн хороонд статистикчээр ажиллаж байна.

“Бүртгэл статистикийн тэргүүн ажилтан” цол тэмдэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Хүндэт жуух бичиг”, Үндэсний статистикийн хорооны “Жуух бичиг” шагналтай.

БАТБОЛДЫН НОМИН

2011 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Одоо нийслэлийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн 7 дугаар ангид сурдаг.

БАТБОЛДЫН СОНДОР

2016 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Одоо нийслэлийн 89 дүгээр сургуулийн 2 дугаар ангид суралцдаг.

БАТБОЛДЫН ДӨЛГӨӨН

2017 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Одоо нийслэлийн 89 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид суралцдаг.

СУНДУЙСҮРЭНГИЙН БАТТҮВШИН

1990 онд Өмнөговь аймагт төрсөн.

2008 онд аймгийн төвийн арван жилийн дунд сургуулийг суралцан төгссөн.

Одоо Өмнөговь аймгийн ОБГ-ын Аврах 21 дүгээр ангид аврагч-жолоочоор ажилладаг.

Өмнөговь аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, ОБЕГ-ын “Хүндэт жуух бичиг” шагналтай. Цэргийн мэргэжлийн 2 дугаар зэрэгтэй.

БАГА ОХИН ДУЛАМЖАВЫН МӨНХГЭРЭЛ

1985 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Газар зохион байгуулагч, санхүүгийн менежмент мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

2003 онд нийслэлийн 34 дүгээр сургууль, 2007 онд байгаль орчны “Эко Ази” дээд сургуулийг тус тус суралцан төгссөн.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЗДТГ-т газрын харилцаа-барилга, хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Өмнөговь аймгийн Статистикийн хэлтэст судлаач, “Өнөд өвлөх урлахуй” ХХК-д менежер, “Өмнөговь интерфрайз” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоо Даланзадгад сумын ЗДТГ-т Нийгмийн ажилтнаар ажиллаж байна. Улсад 10 дахь жилдээ ажиллаж байна.

МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медальтай.

Нөхөр С.Баттүвшин болон хоёр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амьдардаг.

БАТТҮВШИНГИЙН АМИНАА

2013 онд Өмнөговь аймагт төрсөн.

Одоо Өмнөговь аймгийн улсын тэргүүний 2 дугаар сургуулийн 5 дугаар ангид сурдаг.

Шатар болон усан спортоор хичээллэдэг.

БАТТҮВШИНГИЙН БЭЛГҮДЭЙ

2020 онд Өмнөговь аймагт төрсөн.

Одоо Өмнөговь аймгийн 11 дүгээр цэцэрлэгт хүмүүждэг.

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi