Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Санхүү Эдийн Засгийн их сургууль

Мэргэжлийн дадлагын тайлан:

Н.Үүрцайх

Агуулга

I. Оршил

II. Дадлага ажлын төлөвлөгөө

III. Судалсан болон гүйцэтгэсэн ажлууд

IV. Дүгнэлт, санал

Оршил

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Эрхзүйн хичээлүүд болон бусад холбогдох хичээлүүдээр олж авсан онолын мэдлэгээрээ дамжуулан Илч ХХН-д дадлага хийх явцадаа хувь хүн болон хуулийн этгээдэд эрхзүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх, саналж зөвлөмж гаргах, тухайн салбарт үйлчилж буй хууль эрхзүйн зохицуулалт хэрхэн яаж явагдаж буйг тайлбарлах, бусад хуультай зөрчилдөж буй эсэх, зөрчсөн тохиолдолд аль хуулийг ашиглах , судалгаа шинжилгээ хийх зорилготой.

Оршил

Дадлага ажлын төлөвлөгөө

Дадлага ажлын төлөвлөгөө

Байгууллагын товч танилцуулга

“Илч” ХХН нь бизнесийн бүх төрлийн үйл ажиллагаанд хууль зүйн цогц үйлчилгээг үзүүлдэг 1999 онд 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан Монгол Улсын хууль зүйн нөхөрлөл юм.Одоогын байдлаар Т.Төрбат захиралтай хамт олон 4 өмгөөлөгч 3 туслах ажилтан 1 нотариатчинтай үйл ажиллагаа явуулж байна.Илч ХХН нь Иргэний хэрэг, маргааны чиглэлээр мэргэшсэн өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээ/Хуулийн этгээд,компани, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо, төрийн болон төрийн бус байгууллага/ үйлчилгээ үзүүлж байна.

Байгууллагын товч танилцуулга

Эрхэм зорилго

Хүний эрх, эрх чөлөө

Шударга ёс, хууль дээдлэх зарчим

Үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалах,

Алсын хараа

Алсын хараа

Өмгөөллийн салбарт өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхийг тодорхойлсон, үйлчлүүлэгчдийн итгэлийг олсон монголын шилдэг хуулийн фирмүүдийн нэг болох.

Үндсэн зарчим

Үндсэн зарчим

Үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх , ашиг сонирхлыг хууль, ёс зүйн хүрээнд шударга, тууштай, найдвартай хамгаалах, харилцагчдынхаа мэдээллийг нууцлалын өндөр түвшинд хадгалах явдлыг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгодог.

Үйл ажиллагааны чиглэл

• Бүх төрлийн гэрээ, хэлцлээс үүдсэн маргаан /иргэн-хуулийн этгээд, хуулийн этгээд-хуулийн этгээдийн хооронд/

• Хуулийн этгээдийн нэр төр ажил хэргийн нэр хүндэд халдсан тухай маргаан

• Компани, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн хооронд гарсан маргаан

• Ажилтныг ажлаас халах, ажилтанд олгох тэтгэмжтэй холбоотой хөдөлмөрийн маргаан

• Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах захиран зарцуулахтай холбоотой маргаан

• Гэм хор учруулсантай холбоотой

• Хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээхтэй холбоотой маргаан

• Иргэний хэрэг, маргааны чиглэлээр мэргэшсэн өмгөөлөлийн үйлчилгээ /ИРГЭН, ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН/

• Гэм хор учируулсантай холбоотой маргаан

• Өв залгамжлал, гэрээслэлтэй холбоотой маргаан

• Ажлаас үндэслэлгүй халагдсан, тэтгэмж тогтоолгохтой холбоотой маргаан

• Гэм хор учруулсантай холбоотой маргаан

• Бүх төрлийн гэрээ, хэлцлээс үүдсэн маргаан

• Гэрлэлт цуцлуулахтай холбоотой үүссэн маргаан

• Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг захиран зарцуулах эрхтэй холбоотой маргаан

• Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээхтэй холбоотой маргаан

Энэ чиглэлийн мэргэшсэн хууль өмгөөлчдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл

Судалсан болон гүйцэтгэсэн ажлууд

Эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ

ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ

20.. оны ... сарын .... Улаанбаатар хот

Нэг.Ерөнхий зүйл

Эрх зүйн туслалцаа хүсэгч/иргэн байгууллага/........................................................................\нөгөө талаас Монголын хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч..................................... нар харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулав./ Үнэмлэх №....../

Гэрээ байгуулагч талууд гэрээнд гарын үсэг зурж, тамга дарснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно.

Ямар хэрэгт оролцох / хэргийн товч утга/

Хоёр. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

1. Өөрийн нэрийн өмнөөс шүүхэд болон бусад байгууллагад төлөөлүүлэх, өмгөөлүүлэх, итгэмжлэл гаргаж өгөх үүрэгтэй.

2. Зөвлөгөө авах болон хэргийн явцын талаар мэдээлэл авах эрхтэй.

3. Хэргийн явцыг шийдвэрлүүлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх, нотлох баримт цуглуулахад туслах үүрэгтэй.

4. Өмгөөлөл, эрх зүйн туслалцаа авах үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг хувилах, лавлагаа авахад гарсан зардлыг төлөх үүрэгтэй.

5. Шаардлагатай үед төрийн болон төрийн бус байгууллагуудад албан тоот, хүсэлт, гомдол, гаргаж өгөх.

6.Өмгөөлөгч байнга оршин суугаа газраасаа өөр газарт очиж эрх зүйн туслалцаа үзүүлэх бол түүнтэй холбогдон гарах унаа хоол, зочид буудлын зардлыг хариуцах.

Гурав.Өмгөөллийн эрх , үүрэг

1, Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, анхан шатны шүүх, давж заалдах, хяналтын шатны шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад байгууллага иргэдийн өмнөөс/ доогуур зур/ үйлчлүүлэгч .....................-г өмгөөлөх,төлөөлөх,эрхзүйн туслалцаа үзүүлэх

2.Хэрэгт холбогдох заримт нотлох баримтуудыг цуглуулах

3.Үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгалах

4. Өмгөөллийн үйл ажиллагаатай холбогдсон холбоо, баримт бичиг хувилах, лавлагаа авахад зарцуулсан мөнгөний зардлын тайланг үйлчлүүлэгчид гаргаж өгөх, уг зардлыг нэхэмжлэх

Дөрөв. Хамтран хүлээх үүрэг, төлбөр тооцоо гэрээний хугацаа

1.Ажил хэргийг шийдвэрлэх явцад талууд байнгын холбоотой байна.

2. Өмгөөлөл, төлөөллийн ажилд хөлсийг харилцан тохиролцож, урьдчилгаанд тохиролцсон үнийн дүнгийн 50%-г үйлчлүүлэгч нь өмгөөлөгчид төлсөн нөхцөлд өмгөөллийн үйл ажиллагааг эхэлнэ.Үлдэгдлийг шүүх хурлын өмнө болон ажиллагаа дууссаны дараа бүрэн барагдуулсан байна.

3. Талуудын хооронд төлөөлөлт, өмгөөллийн хөлсний талаар маргаан гарвал эвийн журмаар шийдвэрлүүлэх ба тохиролцоонд хүрэхгүй нөхцөлд шүүхээр шийдвэрлүүлнэ.

4. Энэхүү гэрээ нь 20... оны ... сарын ..-с 20.. оны ... сарын ...ныг хүртэл хүчинтэй.

Гэрээ байгуулсан

Үйлчлүүлэгч: Өмгөөлөгч:

Овог, нэр Овог, нэр

......................... ...................................

Гарын үсэг......... Гарын үсэг .....................

Хаяг........................... Хаяг ...........................

.................... .................................

Утас........................ Утас..............................

Эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ

Нэхэмжлэл

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНО-ХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

Нэхэмжлэл гаргах нь:

20....оны...-р сарын ... Улаанбаатар хот

Нэхэмжлэгч: Зурхайч овогтой Дэлгэрийн Цэлмэг

Хаяг: Улаанбаатар хот БЗД-ийн 26-р хороо , дүнжингарав 110-р байр 8 тоот

Итгэмжлэгдсэн төлөөлөгч :Базаррагчаа овогтой Бүрнээ

Утас: 99…….

Хариуцагч: Гэрэлийн Амартайван

Хаяг: УБ, БГД-ийн 9-р хороо, Горький 2 гудамж 35 тоот

Утас: 95…….

Нэхэмжлэлийн шаардлага:

Хариуцагч Г.Амартайвангаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8 500 00/ найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах

Нэхэмжлэлийн үндэслэл:

2017.05.28-ны өдөр түрээслүүлэгч Цэлмэг нь УБ, Налайх дүүрэг 1-р хороо Өвөр горхи , Баянцагааны хөтөл хаягт байрлах Аялал жуучлалын зориулалттай Баянцагаан жуулчны баазыг 4 сарын хугацаатай түрээслэгч Г. Амартайванд түрээслүүлэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан.

Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 4 сарын нийт төлбөр болох 18 000 000 /арван найман сая/ төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон байна. Түрээслэгч Г.Амартайвангийн гаргасан саналын дагуу 2017 оны 08 дугаар сарын сүүлд 9 500 000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг удалгүй төлж барагдуулна л гэдэг.

Түрээсийн гэрээний хугацаанаас өмнө буюу 2017 оны 08 сард Г.Амартайван нь гар утсаар ... ‘баазаа хүлээж ав ’ гэх ессежийг Д.Цэлмэг рүү бичсэн. Тухайн үед Д.Цэлмэг Улаанбаатар хотоос хол хөдөө явж байна гэдгээ түүнд тайлбарласан.Гэтэл Г.Амартайван нь жуулзны баазыг хүлээлгэж өгөлгүй орхин явсан байсан. Хотод очоод үлдэгдэл мөнгөө өгөхийг шаардсан боловч удаа дараа шалтаг гарган мөнгөө өгөхөөс татгалзан тул нэхэмжлэлийн шаардлага болох 8 500 000/ найман сая таван зуун мянга/ төгрөгийг Гэрэлийн Амартайванаас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэл

Хариу тайлбар

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНО-ХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

20... оны ... сарын .... Хариу тайлбар гаргах нь

Иргэн Д.Цэлмэгд холбогдуулан иргэн Г.Амартайвангаас гаргасан иргэний хэргийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Д.Цэлмэг болон Г.Амартайван нар 2017 оны 05 сарын 28-ны өдөр Аялал жуулчлалын зориулалттай “Баянцагаан” жуулчны баазын түрээсийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг талууд гэрээний агуулга, үр дагаврыг ойлгож,уншиж танилцаж , өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл билээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлд дурдсанаар тус жуулчны баазад үйл ажиллагаа явуулахад түрээслүүлэгчээс хамааралтайгаар саад учруулах хүчин зүйлс огт байхгүй тул холбогдох бичиг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

Мөн түрээсийн гэрээ нь бодит байдал дээр талуудын хүсэл зоригыг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Үүнийгээ түрээслэгч Г.Амартайван нь хүлээн зөвшөөрч тус баазад үйл ажиллагаа эрхэлж, түрээсийн гэрээний 3.1-т заасан түрээсийн төлбөрөөс 9 500 000/ есөн сая таван зуун мянга/ төгрөгийг төлж байсан.Үлдэгдэл төлбөр 8 500 000/найман сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөөс зайлс хийж янз бүрийн шалтаг гаргаж байгаад гомдолтой байна.

Жич:Шүүх хуралд дэлгэрэнгүй тайлбар гаргах болно.

Ийм хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралд бэлтгэх үйл явц

Шүүх хуралд бэлтгэх үйл явц

20..он ... сарын ...

Д. Цэлмэгийн эрх, эрх чөлөө , хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралд оролцоно.

Иргэн Д.Цэлмэг иргэн Г.Амартайван нар харилцан тохиролцож 2017оны 05 сарын 28ны өдөр УБ.Налайх дүүрэг , 1-р хороо, Өвөр горхи, Баянцагааны хөтөлд байрлах Аялал жуулчлалын зориулалттай ‘Баянцагаан’ жуулчны баазын түрээсийн гэрээг байгуулсан.Тус гэрээний 3.1-т заасан түрээсийн төлбөр төлөх нөхцөлийг түрээслэгч Г.Амартайван зөрчсөн. Мөн жуулчны баазыг хүлээлгэж өгөлгүй,эзэнгүй орхин явж гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй.

Тус гэрээний 2.1-т түрээсийн гэрээний хугацааг заасан байдаг. Иймд иргэний хуулийн 43.2.1-д заасан талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичиг үйлдэж,гарын үсэг зурсан,43.2.3-т гэсэн заалтууд бүрэн хангаж байна./.....2017оны 05 сарын 28-д нотариатчаар гэрээгээ гэрчлүүлсэн..../ зэрэг болзлуудыг бүрэн ангаж байх тул хэлцэл хийсэн гэж үзэж байна.

ИХЕА-н 40.1 дэх заалтыг үндэслэн 196-д заасны дагуу түрээсийн гэрээг байгуулсанд тооцож байна.

Гэрээний хөөн хэлэлцэх хугацааны хувьд иргэний хуулийн 75.2.1.-д зааснаар ........... ‘гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3-н жил байна’ гэж заасан байх тул шаардлага гаргах бүрэн эрхтэй байна.

Шаардах эрх:

ИХ-н 318.1-д зааснаар түрээсийн гэрээг байгуулсан ба түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул түрээсийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй.

Мөн гэрээний 6.1-д зааснаар алданги тооцохоор тохиролцсон байдаг. Үүнийг түрээслүүлэгч нь Г.Амартайвангийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэхээс татгалзсан юм.

Б.Амарбаясгалантай холбогдож баазаа яагаад орхисон болон төлбөрөө төлж барагдуулах талаар асуухад ар гэрт гачигдал гарсан учир боломжгүй байна төлбөрийг төлж барагдуулах болно гэж тайлбарласан.

Д.Цэлмэг нь түрээсийн үлдэгдэл төлбөрөөр АНУ-д сурч байгаа охиныхоо сургалтын төлбөрийг төлөх байсан учир түрээслэгчийн нөхцөл байдлыг харж үзэж арга ядан өөрийн бүх үнэт эдлэлээ ломбарданд барьцаалан зээл авсан.Уг үнэт эдлэлийг 3 312 000/ гурван сая гурван зуун арван хоёр мянга/төгрөг төлж ломбарднаас чөлөөлүүлэх юм. Үүнийг Г.Амартайван төлчихвөл түрээсийн үлдэгдэл төлбөрийг авахаа больё гэх саналыг Д.Цэлмэг тавихад түрээслэгч зөвшөөрч байсан.

Үүнээс хойш утсаа авахаа больсон тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүрнээ би гэрт нь очиж уулзахад Г.Амартайван түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэсэн тайлбар өгсөн.Удаа дараа утсаар ярьж төлбөрөө төлөх асуудлыг ярилцаж эвлэрэх хэрэгтэй гэхэд янз бүрийн шалтаг тоочсоор өдий хүрсэн.

Анх итгэл үнэмшил төрүүлэн баазыг түрээслэж урьдчилгаа төлбөрийг төлж байсан шигээ үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах байх хэмээн сэтгэл гарган, хүлээж эцэст нь байнгын сэтгэл санаа, эд материалын давхар давхар хохиролд орсоор байна. Түүний ухамсаргүй, хариуцлагагүй байдлаас болж цаг хугацаа алдаж, эдийн засгийн хүнд байдалд орж байгаад гомдолтой байна.

Иймд 2017 оны 05 сарын 28-ны өдөр түрээслүүлэгч Д.Цэлмэг , түрээслэгч Г.Амартайван нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 8 500 000/ найман сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Г.Амартайвангаас гаргуулж Д.Цэлмэгийг хохиролгүй болгож өгнө үү. Энэ талаар шүүхээс гарах шийдвэрт албан гүйцэтгүүлэхийг тусгаж өгнө үү.

Хариу тайлбар

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНО-ХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

20..он ... сарын .... Хариу тайлбар гаргах нь

‘Ар Богд ’ СӨХ-ын нэхэмжлэлтэй Ж.Ганцэцэгт холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн цэвэр бохир усны магитрал шугамууд, дээвэр , инженэрийн шугам сүлжээний засвар үйлчилгээ , бусад зардалд зарцуулах төлбөр болох нийт 2 213 231/ хоёр саы хоёр зуун арван гурван мянга хоёр зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь тус СӨХ нь өөрийн үйл ажиллагаанд хамаарах ажиллагаа огт хийдэггүй, шаардлагатай засвар үйлчилгээнд анхаарал хандуулж, оршин суугчдын гомдолыг авч хэлэлцдэггүй , бидэнд хамаагүй мэтээр ханддаг байгууллага юм.

Орон сууцны цэвэр бохир ус үргэлж бөглөрдөг, усаа хаадаг,халуун хүйтэн ус байнга тасардаг.

Мөн хогны асуудал тус байрны хувьд хамгийн хүнд асуудал байдаг. Дээд давхарын айлуудас шил шаазан, ууттай хог байнга шиддэг.

Тус хаясан хогийг цэвэрлэх талаар болон дээд давхарын айлуудад хэлж шаардлага тавих талаар СӨХ-д хэлэхэд бидэнд хамаагүй Цагдаад мэдэгд гэсэн ойлгомжүй хариу хэлдэг. Хамгийн сүүлд буюу 2017 оны 11 сарын 06ны өдрийн 11 цаг 44 минутад СӨХ-н дарга гэх Ч.Дүгэрсүрэнгийн 99...... тоот утсаар дээрээс аяга шидлээ, энэ асуудлыг шийдэж өгөөч гэхэд надад хамагүй, цагдаад мэдэгд гэсэн хариу хэлсэн.

Бохир, цэвэр усны шугам болон сантехникийн засвар үйлчилгээг орон сууцны контороос засварчин дуудаж төлбөртэй үйлчилгээ авдаг.

Мөн хог тээврийн асуудлыг бид өөрсдөө сар бүр үйлчилгээний хураамж төлбөрийг төлж тээвэрлүүлдэг./төлбөр тулсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөх болно/

Хаалганы өргөтгөл хэсгийн дээврийн хэсгээс борооны ус нэвтэрч цонхны хэсгийн үзэмж муудаж цууралт үүссэн. Мөн гадна талын шатны эрмэгүүд хагарч эвдэрсэн,үүдний шатны өмнөх явган хүний зам цөмөрч хүн явахын аргагүй болсон талаар бид 2012.07.18.ны өдөр тус СӨХ=д гомдол гаргаж холбогдох баримт зургуудын хамт өгсөн боловч нэг ч удаа засвар үйлчилгээг хийгээгүй, ямар ч арга хэмжээ аваагүй. Гомдол гаргасанаас хойш 2-3 удаа бид өөрсдийн хөрөнгөөр эвдрэл гэмтэл, зам талбайг засварлаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариу тайлбар

Шүүх хуралдааны тэмдэглэл

Илч ХХН –н хуульч Б.Бүрнээгийн хамт Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн иргэний анхан шатны шүүх хуралдаанд оролцов.

Б.Бүрнээ хуульч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон хурал байсан.Хариуцагч Г.Амартайван нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэх шалтгаанар хойшлуулж өгөх хүсэлт тавьж түүнийг нь шүүх хэлэлцэн үндэслэлтэй гэж үзэж 10 хоногоор хойшлуулсан.

Дараагын шүүх хурал нь хурал дээр хариуцагч талаас нэмэлт нотлох баримт гаргаж өгнө гэсэн үндэслэлээр түр хойшлуулж өгөхийг хүссэн.

Уг шүүх хурал нь 2 удаа хойшлогдсоны эцэст Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүрэн хангахаар шийдвэрлэсэн буюу 8 500 000 /найман сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж өгөхөөр шийдвэрлэсэн болно.

Шүүх хурлын дэг

1)Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгааг зарлаж мэдэгдэж, танхимд байгаа хүмүүст суухыг зөвшөөрнө.

2)Шүүх хуралдаанд оролцогчдын ирцийг шалгана.

3) Шүүх бүрэлдэхүүнийг зарлах ба татгалзан гаргах эрхийг тайлбарлах

4) Хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлах

5) Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх

6) Хэрэг хэлэлцэж эхлэх

7) Зохигч, оролцогч мэтгэлцэх

8) Нотлох баримт шинжлэх асуулт тавих

9) Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орох гэсэн дэгийн дагуу энэ шүүх хурал болсон.

Дүгнэлт Санал

Дүгнэлт

Нямдаваа овогтой Үүрцайх миний бие Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн Бизнесийн эрх зүйн хөтөлбөрийн мэргэшүүлэх дадлагыг 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 26-нийг дуустал “Илч ” өмгөөллийн фирмд хийж гүйцэтгэсэн. Дадлагын эхний өдрөөс эхлэн 1 дүгээр сарын 26-г хүртэлх өдрүүдэд хийх ажлыг дадлага удирдагчаас зөвлөгөөгөө авч батлуулан төлөвлөгөөний дагуу ажилласан. Мөн цаг тухайд нь өгсөн үүрэг даалгаварыг онолын мэдлэг дээрээ тулгуурлан практик дээр ашигласан(нэхэмжлэл бичиг, хариу тайлбар гаргах, гэрээтэй танилцах). Дадлага хийх хугацаандаа эрхзүйч мэргэжил нь ямар их боломж нээж өгдөг үүнийгээ дагаад ямар их хариуцлага байдаг гэдгийг маш сайн ойлгож авсан. Эрхзүйч мэргэжлээр төгссөний дараа ямар хүн болох нь миний гарт байгаа учир уг мэргэжлийн үнэ цэнийг мэдрүүлсэн маш амжиллтай дадлага болсон гэж бодож байна.

Дүгнэлт

Санал

- Бизнесийн байгууллагуудтай холбогдон ажиллах(танилцах дадлага,мэргэжлийн дадлага/

- Эрхзүйн хичээлүүдийг нэмэх(татварын эрхзүй,аудитын эрхзүй,гаалийн эрхзүй) ингэснээр бизнесийн эрхзүйч мэргэжлээр төгсөөд тухайн байгууллагуудад ажилд ороход давуу тал бий болно.

- Санхүү Эдийн Засгийн Их Сургуүль-д эрхзүйн зөвлөгөө өгөх өрөө-г нээн оюутнуудад оюутнуудаар зөвлөгөө өгүүлэх.

Санал

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Бэлтгэсэн Н.Үүрцайх

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi