Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Үг цээрлэх, эерүүлэх ёс

Created by PERSON

for PERSON

ЦЭЭРЛЭХ ЁС

Цээрлэх ёс

Аливаа юмны нэрийг цээрлэх явдал нь үүслийн хувьд эрт цагт хүтүүс байгалийн үзэгдлийг танин мэдээгүй түүний ер бусын аймшигт хүчин гэж үзэж байсны зэрэгцээ байгаль, нийгмийн бусад олон шалтгаанаас үүдэлтэй.

Цээрлэлийг гагцхүү хөгжлөөр хоцрогдсон оронд элбэг байна гэдэг нь бас дутмаг дүгнэлт юм.

Энэ бол баруун Европын жижиг хөрөнгөтгий үзэлтэй хэл судлагчид үндэстнийг ялгаварлан үзэх үзлээс гаргасан онол юм.

Subtopic 2

Хүний хэл ярианд сүсэг бишрэл хүндэтгэл айх эмээх зэрэг олон шалтгаанаас болж аль нэгэн нэр зэргийг үл нэрлэн өөр нэрээн орлуулан нэрлэх ёсыг цээрлэл гэнэ. Цээрлэл нь тухайн хүний сайн сайхны төлөө агуулгатай байдаг учраас Монголын ард түмэн шүтлэг бишрэлтэйгээ холбодог мэт боловч цаад утга нь шашин шүтлэгтэй холбоогүй ажээ.

Монголчуудын цээрлэх ёс нь далд утга санаа илтгэн харуулах бөгөөд монгол хүний зан заншил, харилцааны талаар илүү тусгасан байдаг. Монголчууд төрүүлсэн эцэг, эх, ах, нагац, авга нарынхаа нэрийг хэлдэггүй хүндэтгэн цээрлэдэг.

Аливаа улс үндэстэнд цээрлэл ба цээрлэх ёс одоог хүртэл ямар нэгэн хэмжээгээр байх боловч Монголчуудын цээрлэх ёс шиг өргөн дэлгэр цар хүрээг хамардаггүй байна.

Монголчуудын цээрлэх ёс нь нийгэм, хүний амьдралын олон талыг хамарсан Монгол хүний сэтгэл сэтгэлгээ хүн чанар ахуй амьдралын өвөрмөц онцлогийг тусгадаг. Цээрлэх ёс нь эрхэмлэх ёснуудтай нягт холбоотой төдийгүй, ард түмний өдөр тутмын амьдралын дэг ёсны чухал бүрэлдхүүн хэсэг болдог. Монгол ардын уламжлалт цээрлэх ёсыг ямар зүйлтэй холбогдож байгаагаар нь 7 хуваан авч үздэг.

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi