Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
"Өгөөж чихэр боов" ххк ийн SWOT шинжилгээ
SWOT
Аюул:
Макро ба Микро орчны шинжилгээ
Манай улсын нийт хүн амын өсөлт монгол улсын үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2022 оны байдлаар 3 479 939 хүн амтай байна
Насны бүлэг Мянга.хүн Хувь
Иймээс тус тусын ангилалын хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зүйтэй.
2019 оны сүүлээр covid 19 дэгдэж дэлхий улс орон тэр аяараа хүнд байдалд орсон covid-19-оос улбаатай манай улсын эдийн засаг маш эрчтэйгээр хямарч эдийн засгийн уналтанд ирээд байгаа билээ. 2019 оны хөл хорио мөн улс орнууд хилээ хааснаас үүдэн бараа бүтээгдэхүүний хомсдол газар авч нийлүүлэлт тасалдсан. Айл өрх болон худалдан авагчдын худалдан авах чадвар эрс муудсан тийм учраас хямд зардлаар амт чанартай, эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн зах зээлд гаргах боломжтой.
Өгөөж чихэр боов ххк ийн бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох үр тариа нь байгаль цаг уурын орчноос шууд хамааралтай. Манай улсын цаг агаар эрс тэс онцлогтой учир түүхий эдийн ургацанд сөрөг нөлөөтэй. Түүхий эд хомсдол их байвал бараа бүтээгдэхүүн хэвийн үйлдвэрлэж нийлүүлж чадахгүй сөрөг талтай.
Өгөөж чихэр боов ххк хувьд дэлхий дахины мөрддөг ISO 9001 үйлдэрлэлийн чанарын стандартыг байнга мөрдөж ажилладаг. Чихэр боовны хувьд өндөр технологи байнга сольж шинэчлэх шаардлаггүй байдаг. Гэхдээ өгөөж чихэр боов ххк монголдоо цорын ганц дэвшилтэт технологи ашигладагаараа онцлогтой.
Манай улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болон нарийн боовыг зах зээлд нийлүүлдэг олон том жижиг байгууллага бий. Үүнээс хамгийн том өрсөлдөгч бол" Талх чихэр"хк, " Жин туул" ххк юм. " Талх чихэр" хк нь 1984 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө монгол улсын ууган компаниудын нэг болж хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээрээ танигдсан учир өрсөлдөж гэж үзэж байгаа юм. Мөн "Жин туул" ххк нь адил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учир өрсөлдөгч зүй ёсны мөн юм.
Худалдан авагчдын эрэлт хэрэгцээг мэдэх зорилгоор тэднээс судалгаа авах тэдний сонирхлыг мэдэж шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүндээ нэмлт өөрчлөлт хийх боломжтой.
Өгөөж чихэр боов ххк нь хуваарилалтын бүх сувгийг ашигладаг.
Тиймдээ ч Номин, Имарт, Огил худалдааны төв Сансар, Effes, бөөний зах худалдааны төв болон жижиглэнгийн зуучлагчуудтай.
Нарийн боов үйлдвэрлэх гол түүхий эд нь гурил байдаг." Өгөөж чихэр боов" ххк түүхий эдийг мэдээж Монголынхоо Алтан тариа компаниас худалдан авдаг. Харин зарим талаар гурил голдог бүтээгдэхүүнүүдээ ОХУ-аас татсан гурилаар хийдэг. Энэ нь маш ховор.Харин өнхрүүш жимст гол нэрийн бүтээгдэхүүний орц найрлагын бусад жижиг түүхий эдүүдийг чанар шаардлага хангасан газраас судалгааны үндсэн дээр худалдаж авдаг. Бүтээгдэхүүний орц найрлага нийлүүлэгчид нь дотоодын байгууллага ихэнх нь нийлүүлдэг.
Энэхүү шинжилгээнээс харахад" Өгөөж чихэр боов" ххк нь өрсөлдөгчөөсөө илүү амттай, чанартай, шинэлэг бүтэээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой ба ямар нэгэн алдаа гаргахгүйгээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд бүрэн таниулах боломжтой байна. Мөн хуваарилалтын суваг дээр илүү төвлөрч ажиллаж хөдөө орон нутаг руу чиглэсан үйлдвэрлэл, нэрийн дэлгүүр, цех зэрэг хүрээгээ тэлэх боломж бололцоо их байгааг олж харлаа.
Уналт гэвэл "Өгөөж чихэр боов ххк " уналтанд оруулах зүйл баталгаагүй ба бүтээгдэхүүнээ чанаргүй стандартын чанарын шаардлага хангахгүй тохиолдолд өрсөлдөгч их учраас борлуулалт муудах хэрэглэгчээ алдах аюултай. Тиймээс бүтээгдэхүүнээ сайн борлуулахын тулд хэрэглэгчдэд таниулах хэрэглэгчдийг сэдэлжүүлэх хэрэгтэй юм.