Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Монголчуудын холын замд гарах ёс

Ёс заншил

Ёс заншил

  • Өвөг дээдсийн минь бидэнд өвлүүлэн үлдээсэн хосгүй баялагийн нэг,эрхэм нандин зүйл бол мянга мянган жилийн турш үеэс үед уламжлагдан ирсэн монгол ёс заншил билээ.Аливаа түмний зан заншил нь дотоодын төдийгүй гадаад хүчин зүйлийн нөлөөллөөр өөрчлөгдөн баяжигдаж байдаг түүхэн үзэгдэл юм.Монгол ёс заншил нь гүн утга санаа,өвөрмөц сэтгэмж,намба төрх,үйл ажиллагааны илэрхийлэл,уран тансаг уянга найргийн хослолоорой юутай ч зүйрлэшгүй содон,баялаг агуулагатай юм.

Хол замд гархад

Манай монголчууд сүүг дээдлэн хүндэтгэсээр ирсэн билээ. Тиймээс ч холын замд гарч буй хүний араас сүү өргөж аян замдаа гай барцадгүй, алтан шар зам нь өлзийтэй байг хэмээн ерөөдөг. Харин Турк хүмүүс холын замд гарч буй нэгний араас нь шанагаар юмуу хувингаар ус цацдаг байна. Энэ нь ус шиг урсаад хурдан эргээд ирээрэй гэсэн утгатай гэнэ. Харин Монгол хүний араас ус цацвал “Холын замд гарч байгаа хүний араас хар ус цацлаа” гэж уурлах байхаа.Мөн өвгөд дээдэс минь хэзээнээс л холын замд гархад цуцашгүй хамгийн сайн морийг нь эмээллэж өгөөд, дөрөөнд нь сүү тусааж мордуулаад араас нь сүүн цацалаа өргөөд төрийн минь алтан сүлд өршөө хэмээн Тэнгэр Бурхандаа залбирдаг сайхан заншилтай байжээ.

Хол замд гархад

Жин тээх

Нүүдэлчид жин тээх уламжлан хэвшсэн ахуйн том соёлтой байж

Жинчдийн дунд замд ачаа хөтлөх, ачааны дунд дагах, ачааны сүүл барих, аяны хөсөг малаа услах, унд хоол хийх, манаанд гарах гэх мэтийн үйл ажиллагаа нь маш нарийн тогтсон дэг журам, баримтлан хэвшиж ирсэн олон зан үйл, ёс горимтой байсан байна. Тухайлбал ачаа хөтлөх албыг хийж яваа хүн дунд болон сүүл хөөж яваа жинчдийн өгөх дохио хөг аяыг анхаарч харгалзан хөсгөө хөдөлгөх, хөтлөхийн сацуу буух буудал харах, сонгох хөдлөхийг жин хөтлөгч л мэдэх тул түүнтэй жинчдийн хэн ч үг зөрөхгүй байх ёстой байсан байна.

Ёс горимын дагуу явж буй жингийн цуваанд аливаа муу зүйл ойртдоггүй, цуваа эргэж хургадаггүй байж.

Жин тээх

Хол явхад цээрлэх зүйлс

Цээр ёс

  • Алс аян замд яваа хүн босоод зогсож цай ууж,идээ амсдаггүй.Учир нь аян заамд саад тотгор,гай барцад тохионо хэмээж үздэг.
  • Хөдөө гадаа явах даа жолооч нар холын замд цаг товлодоггүй барагцаагаар хэлдэг ёстой.
  • Аян замд явж байх үед тахил овоо таарвал жолооч нар чанга дуу чимээ эсвэл сигналаа 3 дардаг учиртай.
  • Аян замд үнэг зам хөндлөн гарах нь санамсаргүй тохиол хийгээд түүнийг заавал намнах нь зайлшгүй үйлдэх цээр ёс болно.
  • Мөн мягмар,бямба гариг болон могой өдөр алс хол аянд гарахыг цээрлэнэ.Үл хэрэгсвээс 'Зам урт,явдал ужиг болно" гэх буюу нумны хөьч тасрахын нэгэн адил муу ёр болно гэнэ.Зайлшгүй явах хэрэг тохиолдвоос "Бундхорол"өмнөө залж,цээр гаргадаг тарни уншина.

Холын аян замд явахад уншдаг "Хутагт арван зүгийн харанхуй бүхнийг машид гийгүүлэгч хэмээх их хөлгөн судар" буюу /Чогжү мүнсэл/ Аян замын ерөөлийг орууллаа, алс хол яваар одогсодод тус эрдэм болохын тухайтад уншина буй за...

Холын аян замд явахад уншдаг "Хутагт арван зүги...

цагийн сайн үр

  • Замд гарах, ажил хэрэг бүтээх сайн өдөр
  • Лхагва, Пүрэв, Баасан, Даваад урд зүгт гарваас сайн, баруун муу
  • Од: 0,6,7,14,16,12,22,23,25,21 сайн
  • Од: 4,3,5,6,7,22,23,24,25,26,0, зүүн ба хойд зүгт ажил үйл бүтээх, замд гарах сай. Харин урд ба баруун зүгт муу.
  • Билгийн 3,9,15,21,27, Луу өдөр, урд зүгт гарваас буянтай сайн. Мөн билгийн 5,11,17,23,22 морь өдөр, баруун зүгт гарваас буянтай сайн.
  • Од: 10,12,11,16,14,18,19,20,29 замд урд ба баруун зүгт гарваас буянтай сайн. Зүүн ба хойд зүгт муу. Билгийн 1,7,13,19,25, Бар өдөр, зүүн зүгт гарваас буянтай сайн. Харин Баасанд урд ба баруун муу, Лхагва зүүн хойно гарваас дунд
  • Од: 2,3,4,5,9,10,11,13,12,15,17,18,20,24,8, замд гарах дунд.
  • Билгийн 6,12,18,24,30, Хонь өдөр замд гарах дунд
  • Билгийн 2,8,14,20,26 муу, ялангуяа туулай өдөр дунд

цагийн муу үр

Аливаа ажил үйл явуулдаггүй хар цаг

Хулгана, Морь өдрийн: Тахиа, Туулай, Үхэр,

Хонь өдрийн: Луу, Нохой, Бар,

Бич өдрийн: Гахай, Могой, Туулай,

Тахиа өдрийн :Хонь, Үхэр, Могой,

Гахай өдрийн: Бар, Бич цагууд орно.

Их хар өдрүүд

Энэ нь аливаа ажил үйлс эхлэх, замд гарах, бэрийн үйлийг цээрлэдэг өдрүүд юм. Үүнд: Бар сарын 21, Туулай - 28, Луу 1, Могой - 24, Морь - 9, Хонь -18, Бич - 27, Тахиа -10, Нохой 20, Гахай -11, Хулгана - 9, Үхэр-14

Бага бараан өдөр: Бар - 25, Туулай - 15, Луу- 25, Могой - 1, Морь -11, Хонь - 21, Бич - 4, Тахиа - 7, Нохой -18, Гахай - 30, Хулгана - 8, Үхэр -18

Гадагш аян замд явахад муу өдрүүд (билгийн)

Хулгана жилтэн - 7, Үхэр - 4, Бар -14, Туулай - 22, Луу -20, Могой - 24, Морь - 9, Хонь -14, Бич -24, Тахиа -18, Нохой -17, Гахай - 1-нд муу тул бопгоомжпох

Холын зочиныг угтах ёс

Холын гийчнийг угтах ёс

Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилж ирэв үү?

  • Сайн явав уу?
  • Сайн ирэв үү? гэх буюу явсан хэргийн төрлөөр сургууль соёлд явсан хүнд:
  • Ном эрдэм их сурав уу? Эрдэм ном өндөр үү? гэх, ажлаар явсан бол:
  • Явдал хэрэг сайхан бүтэв үү?
  • Ажил амжилттай юу?
  • Ажил бүтэв үү? гэх мэтээр асуухад ирсэн хүн бүгдийг сайн сайхнаар хариулдаг,

Холын зочиныг үдэх ёс

Ирсэн зочноо үдэх ёс

  • Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилооро !
  • Алтан шар чинь өлзийтэй болтугай !
  • Алтан шар замдаа амар сайн яваарай !
  • Сайн яваарай ! гэхэд явж буй хүн нь хэлсэн хүн бүхэнд "Сайн сууж байгаарай" гэж хэлэх буюу нийтэд нь:
  • Бүгдээрэй сайн сууцгааж байгаарай баяртай гэж хэлээд үдэн гаргах даа хойноос нь сүү цагаан идээний дээжийг өргөдөг. Хүүхэд ах дүү саданг холын юманд мордоход дөрөөн дээр нь сүү тусаадаг сайхан заншил байдаг.

Анхаарал тавьсан явдалд баяраллаа.

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi