Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Ард кредит
ББСБ
Багийн удирдагч Ж.Хулан /захирал/
Багийн гишүүн М.Хосбаяр /ММ/
Багийн гишүүн Э.Рэнцэнханд /ХНМ/
Багийн гишүүн Л.Намуундарь /СМ/
1.Удиртгал
1.1 Үндэслэл
1.2 Эрхэм зорилго
1.3 Зорилтууд
1.4 Алсын хараа
1.5 Таамаглал
1.6 Стратеги
2. Ард кредит ббсб-ын танилцуулга
2.1 Ард кредит ббсб-ын эрхэм зорилго,зорилтууд
2.2 Ард кредит ббсб-ын алсын хараа, үнэт зүйл
2.3 Ард кредит ббсб-ын түүхэн замнал
2.4 Ард кредит ббсб-ын бүтээгдэхүүн үйлчилгээ
2.5 Ард кредит ббсб-ын байршил
2.6 Ард кредит ббсб-ын удирдлагын бүтэц
3.Бизнес төлөвлөгөөний орчны шинжилгээ ба төлөвлөгөө
3.1 Макро, микро орчны шинжилгээ
3.2 Урьдчилсан судалгаа
3.3 Маркетингийн судалгаа
3.4 Хүний нөөцийн төлөвлөгөө
3.5 Санхүүгийн шинжилгээ
3.6 Эрсдэлийн шинжилгээ
1. Үндэслэл
Зээлийн үйлчилгээгээ илүү найдвартай, түргэн шуурхай, хүртээмжтэй байлгахын тулд энэхүү бизнес төлөвлөгөөг бичсэн болно.
Зорилтууд
Стратеги
Энэхүү бизнес төлөвлөгөөг амжилттай бичиж дууссанаар урт хугацаандаа бизнесийн салбарт олон төрлийн шинэлэг бизнес төлөвлөгөөнүүдийг бичиж хэрэгжүүлэхийг эрмэлзэх болно.
Таамаглал
Манай Ард кредит ббсб нь зээлийн олон төрлийн үйлчилгээ явуулдаг учир үйлчилгээгээ илүү сайжруулахын тулд манай бизнес төлөвлөгөөний санаа болох Ард арилжааны банкыг маш таатайгаар хүлээн авч хэрэгжүүлэх магадлал өндөртэй гэж таамаглаж байна.
Ард кредит ббсб-ын танилцуулга
Компанийн тухай:
Ард Кредит ББСБ ХХК нь 2011 оны 4-р сард үүсгэн байгуулагдан Монгол улсад бичил болон жижиг зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэлийн хөрөнгө оруулалттай үндэсний компани юм. Бидний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь орчин үеийн дэвшилтэт аргачлалыг ашиглан бичил болон жижиг зээлийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх юм.
Ард Кредит нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр
• Зээлийн үйл ажиллагаа
• Гадаад валютын арилжаа
• Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх
• Хаалттай өрийн бичиг
• Итгэлцлийн үйлчилгээ
• Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх
ЭРХЭМ ЗОРИЛГО
Ард Кредит нь санхүүгийн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн зах зээлд манлайлж ажиллана.
АЛСЫН ХАРАА
Бид Монгол Улсад банкны үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлж, санхүүгийн боловсролыг дэлгэрүүлэх зорилго бүхий нийгмийн хариуцлагын тэргүүлэгч байгууллага болно.
ҮНЭТ ЗҮЙЛС
Сэтгэл ханамжтай ажиллагсад, Харилцагч төвтэй, шинэлэг үйлчилгээ, Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа, Нийгмийн хариуцлага,Тогтвортой өндөр өгөөж
Макро, микро орчны шинжилгээ
Урьдчилсан судалгаа ба хүний нөөцийн төлөвлөгөө
Санхүүгийн шинжилгээ ба Маркетингийн судалгаа
4.Хэрэглэгч
Манай ббсб-ын хувьд зээлийн үйлчилгээ болон итгэлцлийн гэрээ, валютын арилжаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвөлгөө өгөх, зээлийн карт зэрэг үйлчилгээг явуулдаг тул манай байгууллагын хэрэглэгчид Монгол улсын нийт хүн амын 18наснаас дээш, дунджаас дээгүүр давхаргын, тогтмол орлоготой иргэд болон бизнес эрхлэгчид, ждү эрхлэгчид гэж тодорхойлсон.
2.Бэлтгэн нийлүүлэгч
1. Хөрөнгө оруулагч
3. Түншлэгч
Одоогийн байдлаар Монголд 20 аймаг ,340 сум, 1670 баг байна. Худалдан авалтыг 10наснаас дээшх харин санхүүгийн төрлийн үйлчилгээг 16наснаас дээш буюу Монгол улсын иргэн болсон бүртгэлтэй тогтмол болон түүнээс дээш орлоготой хүмүүс авдаг гэж тодорхойлж болно. улаанбаатар хотын хүн ам жил ирэх тутам байнгын цжвжр өсөлттэй байгаа мөн хөдөөнөөс хотруу шилжилт их байгаа учраас үүнийг дагаад манай байгууллагаар үйлчлүүлэх хэрэглэгчдийн тоо өсөх хандлагатай.
Сангийн яам,Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо болон Улсын мэргэжлийн хяналтын газраас гаргасан компаний тухай хууль тогтоомж, дүрэм стандартуудыг манай ббсб мөрдөн ажилдаг. Улс төрийн бодлого манай ббсб-ын үйл ажиллагаатай уялддаг бөгөөд Ард арилжааны банк бизнес төлөвлөгөөний санааг дэмжин ажилна гэдэгт итгэлтэй байна.
Хүн амын орлого болон улс орны эдийн засаг өсөх нь хүмүүсийн худалдан авах чадвар, хэрэглээ,даатгал, ббсб-аар үйлчлүүлэгчдийн тоо, хувьцааны худалдан авалт,бизнес эхлүүлэх санаа болон хөрөнгө оруулалт зэрэг дагаад өсөх хандлагатай. Манай үйлчилгээнд Улаанбаатар хотын хүн амын ажил эрхлэлтийн түвшин тэдгээрийн орлого, цалин тэтгэврийн өсөлт зэрэг нь манай ббсб-ын эдийн засгийн орчинд шууд нөлөөлнө.
Түүхий эд материал
Манай байгууллага нь бүтээгдэхүүн бус үйлчилгээний байгууллага учир бидний түүхий эд материал нь санхүүгийн үйл ажиллагаа, үйлчилгээг явуулахад хамтарч ажилладаг байгууллагууд гэж тодорхойлж байна.
Бүтээгдэхүүн үйлчилгээ
Ард кредит- Ард Кредит ББСБ ХХК нь 2011 оны 4-р сард үүсгэн байгуулагдан Монгол улсад бичил болон жижиг зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай үндэсний компани юм. Бидний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь орчин үеийн дэвшилтэт аргачлалыг ашиглан бичил болон жижиг зээлийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх юм. Ард Кредит нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр
Тоног төхөөрөмж
Хүний нөөцийн төлөвлөгөө
Ажиллах хүчний хэрэгцээ шаардлага
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
• ЛИЗИНГИЙН ЗЭЭЛ
• ШУУРХАЙ ЗЭЭЛ
• БИЗНЕС ЗЭЭЛ
• ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ
• ХОРШОО ХӨГЖИЛ ЗЭЭЛ
• ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Идэвхжүүлэлт
Ард кредит ббсб нь реклам сурталчилгаагаа видео хэлбэрээр, зурагтаар буюу зурган хэлбэрээр, гадаах самбаруудад нааж үйлчлүүлэгчдээ татан мэдээ мэдээлэл өгдөг. Харин одоо бид реклам сурталчилгаагаа хүмүүсийн салшгүй хэрэглээ болсон цахим сүлжээг дамжуулан олон төрлийн сурталчилгаа явуулахаас гадна Фэйсбүүкээр уралдаан зохиох, урамшуулал зарлах зэргээр идэвхжүүлэлт хийхийг зорьж байна.
ШУУРХАЙ ЗЭЭЛ
Тээврийн хэрэгсэл барьцаалсан шуурхай зээл
Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан шуурхай зээл
БИЗНЕС ЗЭЭЛ
Бичил болон жижиг дунд бизнесийн зээл
ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ
Сургалтын төлбөрийн зээл
Итгэлцэл барьцаалсан зээл
Өрхийн зээл
Цалингийн орлого барьцаалсан зээл
ХОРШОО ХӨГЖИЛ ЗЭЭЛ
Хадгаламж зээлийн хоршоодын зээл олгоход зориулж олгох зээл
ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Зах зээлийн хүүнээс өндөр ашиг бүхий уян хатан нөхцөлтэй мөнгөө байршуулах боломж
АРД КАРТ
Уян хатан зээлийн нөхцөлтэй кредит карт
Хувиарлалт
Ард кредит ббсб-гийн байршил нь хотын төв хэсэгт байрладаг. Үүнээс үзэхэд хотын бүх хэсэг төдийгүй хөдөө орон нутгуудын хэрэглэгчиддээ илүү хүртээмжтэй байдлаар цахим үйлчилгээ болон Ард аплекэйшн зэргийг үйлчилгээндээ нэвтрүүлнэ. Энэ нь байршил харгалзахгүйгээр бүх үйлчлүүлэгчид манай үйлчилгээг зайнаас хамгийн хялбараар үйлчлүүлэх, хэрэглэх, ашиглах боломжтой болно.
Манай бизнес төлөвлөлтийн багийхан өнөөдрийг хүртэл сонгож авсан Ард кредит ббсб-ынхаа макро микро орчныг судалж маркетингийн 4п шинжилгээ, хүний нөөцийн төлөвлөгөө, урьдчилсан төлөвлөгөө зэргийг хийсэн билээ. Үүн дээрээс үндэслэн санхүүгийн шинжилгээг хийж байгаа юм. Манай төлөвлөлтийн багийхан өмнөх судалсан хүчин зүйлүүдээсээ үүдээд одоо байгаа үйл ажиллагаагаа илүү сайжруулах зорилго тавин Ард арилжааны банкыг бий болгох гэж байгаа билээ. Ингэснээр зээлийн үйлчилгээтэйгээ илүү уялдаж өгөх ба хэрэглэгчдэд нэг дороос хурдан шуурхай таатай санхүүгийн болон хадгаламж, зээл, төлбөр төлөх, лизингийн үйлчилгээнүүдээс гадна хүүхдүүдэд зориулсан үйлчилгээ урамшуулал интернет банк, хамгийн бага шимтгэлтэй гүйлгээнүүдийг цогцоор нь нэвтрүүлэхийг зорьж байна. Энэ нь цаашлаад улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэж байгаа юм.
Дүгнэлт