Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

"Хадат булаг" эхийн сэдэв, гол санааг тодорхойлж, задлан шинжлэх

Эхийн агуулгатай танилцах

Үгийн утгыг тайлбарлах

сайр- жижиг хайр чулуу бүхий газар

хайр чулуу- жижиг чулуу

хүглийх, дүнхийх- сүртэй харагдах

лайдах- худгийн усыг шавхаж, ёроолыг нь цэвэрлэх

тормойж- нүд нь бүлтийж

эрлийн хүүхэд- адуу, малаа эрж хайж явсан хүүхэд

бул чулуу- том ургаа хад чулуу

гүнээс шүүрэх- газрын дороос ус зэрэг шингэн юмны дааварлах, нэвчих

болчимгүй- болгоомжгүй, хөнгөмсөг

булгийн ундарга- усны ундран гарах нь

богширго- ар нуруу хүрэн судалтай, саарал, цээжээрээ хар хүрэн, хөлийн хойд хумс урдахаасаа арай богино махир, их жиргээ, нэгэн зүйл шувуу

эл хуль- хоосон, эзгүй

Ойлгосноо бататгах

Эхийн агуулгыг 3 мөрд багтаан бичээрэй

Гурван хайлаасны ёроолд нэгэн булаг байсан.

Эрлийн хүүхэд ирж булгийн ундаргыг чулуугаар хаасны улмаас булаг ширгэж ойр орчим нь эл хуль болсон.

Хадат булаг хадан булаг болсон.

Түлхүүр үгийг олох

Тухайн эхэд олон

давтагдах, хамгийн

чухал жинхэнэ нэр

үгийг түлхүүр үг гэнэ.

худаг, газрын нүд, эрлийн хүүхэд, чулуу, бөглүү дуу, ундаргыг, ус, ургамал, гурван хайлаас, хур, богширго, дуу эгшиг, эрэлчин явуулын хүмүүс, хадат булаг , хадан булаг

Цогцолбороор зааглах

Газрын нүдэн

?

1-р цогцолбор

Хуурай сайрын адагт гурван хайлаас ногоорон

хүглийж, түүний хөлд чулуугаар хашиж лайдсан бяцхан

худаг газрын нүд болон тормойж байдаг байжээ.

2-р цогцолбор

Нэгэн удаа эрлийн хүүхэд ирж амны цангаагаа

гаргаж сууснаа дүрсгүй зан нь гэнэт хөдлөн худгийн

ёроол руу жижигхэн чулуу унагавал ”шол” гэснээ

сураггүй болжээ. Том чулуу шидвэл ямар сүртэй дуугарах бол гэж

бодон хашлаганых нь бул чулууг арайхийн өнхрүүлж худагт

унагавал ”пол” гэсэн бөглүү дуу гарснаас өөр дорвитой ч юм

болсонгүй. Тэр хүү ямар хэрэг тарьснаа ч ухаарсангүй эрлийн замаа хөөн

оджээ.

3-р цогцолбор

Болчимгүй зантай хүүгийн бодлогогүй унагасан чулуу худгийн ёроолд

унахдаа газрын гүнээс шүүрч байсан булгийн ундаргыг таг даржээ. Удсан ч

үгүй худгийн ус ширгэж хавийн

ургамал гуниглан гандаж сагалгар гурван хайлаас хүртэл гиншин хатаж мөчир

нь нүцгэрэн тэнгэрээс хур гуйн сарвайв. Хайлаас дамжин жиргэж байсан

богширго нисэн одож хаа нэгтээ уянгалан байсан дуу эгшиг тасарч эрэлчин

явуулын хүмүүс ч бууж тухлахаа больж эл хуль болон хоцорчээ.

4-р цогцолбор

Хэнэггүй хүний хар гайгаар амьдрал

хайрласан булаг хатаж хадат биш “хадан” булаг

болсон нь энэ ажээ

?

Гол санааг тодорхойлох

Догол мөр бүрийн санаанд тохирсон нэрээ ажиглан өгүүллэгийн гол

санааг тайлбарлан ярилцаарай.

Аливаа зүйлийг хийхдээ үр дагаврыг үргэлж тунгаан бодож байх хэрэгтэй. Болчимгүй зан гаргаж, хэнэггүй байж болохгүй.

Сэдвийг тодорхойлох

- Гол ус ширгэж хуурай сайр олон болов.

- Бодлогогүй зүйл хийдэг дүрсгүй хүүхдийн үйлдлээс байгаль сүйрч

байна.

- Усгүй эл хуль болсон нутаг.

- Хуурай сайрын адагт байдаг гурван хайлаас

Бодлогогүй зүйл хийдэг дүрсгүй хүүхдийн үйлдлээс болж байгаль сүйрч байгаа тухай

Хичээлээ бататгах

Өнөөдрийн үзсэн хичээлээ бататган ярилцаарай

Гэрийн даалгавар

Түлхүүр үгийг ашиглаад агуулгыг бүрэн илэрхийлэх тулгуур бичиглэл

хийгээрэй. Цэгийн оронд тохирох үг нөхөж дэлгэрүүлээрэй.

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi