Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Эмийн бодисыг зөөгчид
Элгэндэх
АШУҮИС 252-р хэсэг О.Нямхүү
Нарийн гэдэсний
Төрлүүд
Эмийн бодисын бие мах бодид шимэгдэх, тархах, ялгарах процест зөөгч уургууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
шимэгдэлтийгнөхцөлдүүлэгч
Эмийн бодисыг гэдэсний хөндийд оруулах зөөгч:
Эмийн бодисыг гэдэсний хөндийд оруулах зөөгч
-Гликопротейн-P (P-gp)
-MDR1 генийн бүтээгдэхүүн
-Хөхний булчирхайн хавдрын тэсвэржилтийн уураг (BCRP)
-Олон эмийн тэсвэржилтэй холбоотой уураг (MRP2)
Цуснаас эмийн бодисыг барих:
-Органик анионыг зөөгч полипептид ABC (OATP-A,B,C)
-Олон эмийн тэсвэржилттэй холбоотой уураг 1,3,4 (MRP1,MRP3, MRP4)
Гликопротейн-Р (МDR1)
Олон эмийн тэсвэржилттэй холбоотой уураг2 (MRP2)
Хөхний булчирхайн хавдрын тэсвэржилттэй уураг
Цуснаас эмийн бодисыг барих
Органик анионыг зөөгч 1,2,3
(OAT1, OAT2, OAT3)
- Гликопротейн Р
-Органик анионыг зөөгч4 (OAT4)
-Олон эмийн тэсвэржилттэй холбоотой уураг 2,4 (MRP2, MRP4)
Олигопептидийг зөөгч 1,2 (PEPT1 PEPT2)
Олон эмийн тэсвэржилттэй холбоот уураг1 (MRP1)
Цус тархины хоригийн эндотелиоцитэд байрлах зөөгч
Эмийн бодисыг судасны хөндийд оруулж тэдгээрийг төв мэдрэлийн системд нэвтрүүлдэггүй байх үүрэгтэй: Гликопротейн Р (MDR1 ген)
Эмийн бодисын фармакогенетикт нөлөөлөх гол чухал зөөгчид
Гликопротейн-Р нь MDR1 генийн бүрэлдэхүүн бөгөөд энтероцит, гепатоцит, бөөрний ойрын сувганцрын эпителиоцит, эд ба цусны хоригийн эндотелиоцитэд тус тус байрладаг АТФ- хамааралт шахуурга юм.
Гликопротейн нь:
-Гэдсэнд эмийн бодисыг эсээс гэдэсний хөндийрүү оруулах өөрийн шахуургын үүргийг
-Гепатоцитэд ксенобиотикын цөстэй ялгархыг нөхцөлдүүлнэ.
-Бөөрний ссувганцрын хучуур эдэд ксинобиотикын шээсэнд идэвхитэй шүүрэх
-Эд ба цусны хоригийн эндотелиоцитэд ксенобиотикын ТМС, өндгөвч, төмсөг, ихэсээр нэвтрэхийг саатуулах зэрэг үүрэгтэй.
Органик анион ба катион зөөгч гэдэг нь гидрофиль шинжтэй дотоод бодис ба янз бүрийн химийн бүтэцтэй ксенобиотик, ялангуяа эмийн бодис болон тэдгээрийн метаболитыг мембранаар зөөдөг трансмембраны уураг юм.
Органик анион зөөгчийг 2 овогт хуваана
-ОАТ (organic anion transporters)
-OATR (organic anion transporting polypeptides)
Органик катион зөөгч нь ОСТ (Organic cation transporters) гэсэн 1 овогтой.
ОАТ, ОАТР, ОСТ нь элэг бөөр, тархи, гэдсэнд байх ба эмийн бодисын шимэгдэлт, тархалт, ялгаралтанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
-Бета лактамын цагирагт бүтэцтэй антибиотик
-шээс хөөх эм
-стероид бус үрэвслийн эсрэг эм
-вирусын эсрэг эм
-хавдрын эсрэг эм зэрэг олон эм зөөгддөг.
-Органик анион ба катион зөөгчдийг идэвхжүүлж, саатуулдаг эмийн бэлдмэл хэрэглэх
-Органик анион катион зөөгчийг идэвхжүүлж саатуулдаг ургамлын гаралтай бэлдмэл, хоол хүнсний зүйл хэрэглэх
-Органик анион ба катионы зөөгчийн генетикийн полиморпизм