Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Ангилал
БЗХӨ (Бэлгийн Замын Халдварт Өвчин) гэдэг нь бэлгийн хавьтлын үед халдварлаж болох євчнийг хэлнэ. Бэлгийн замын халдварууд нь маш олон төрөл байдаг. Заавал бэлгийн хавьтлаар үүссэн биш, бусад төрлийн нянгаар үүсгэгдсэн бэлгийн замын халдварууд ч үүнд ордог.
БЗХӨ-ийг үүсгэгчээр нь 3 ангилна.
1. Нянгаар халдвар:
-Тэмбүү
-Хламид
-Заг хүйтэн
2. Вирусын халдвар
-Гепатит В
-Бэлхийн хомхой
-ХДХВ/ДОХ
3. Нэг эст амьтан
-Бэлэг эрхтний хамуу
-Трихомониаз зэрэг нь орно
Тэмбүү өвчнийг цайвар трепонем гэдэг бактер үүсгэдэг.
Тэмбүү яаж халдварладаг вэ?
Бэлгийн хавьтал, халдвартай эхээс урагт, халдвартай донорын цусаар халдварлана.
Тэмбүүтэй хүний арьсан дээр гарсан яр, шарх эсвэл тууралтанд хүрэлцэх, цус юүлэх үед дамжих боломж байдаг ч доноруудын цусыг урьдчилан сайн шинжилдэг. Эхээс урагт халдварлахыг төрөлхийн тэмбүү гэнэ.
Тэмбүү өвчний эхний шатанд
өвчнийг үүсгэгч бактер хүний биед нэвтрэн орсон газраа, ихэнхдээ бэлэг эрхтэн дээр, өвдөлтгүй шанкр нэртэй яр шарх үүсгэдэг. Энэ нь халдвар авснаас хойш дунджаар 2-3 долоо хоногийн дараа гарах ба маш их халдвартай байдаг.
Заг хvйтэн нь бэлгийн замын халдварт өвчин болохоор зөвхөн бэлгийн хавьталаар буюу эрхтэнээр, шулуун гэдсээр, эсвэл амаар хавьтахад халдварлана. Энэ өвчин ахуйн замаар бие угаагч, алчуур болон жорлонгийн суултуураар халдварлах боломжгvй. Учир нь гонококк нь эмзэг бичил биет болохоор хvний биед хэвийн үржих боломжтой бөгөөд агаарт хэдхэн минутын дотор vхдэг.
Эмэгтэй хvнд хэвлий доогуур өвдөлт өгч,сарын тэмдэгийн мөчлөгийн дунд vед цусархаг ялгадас гарч болно.
Эрэгтэй хvнд заг хvйтний шинж тэмдэг илvv хvчтэй илэрдэг. Шээсний сувгаас шардуу цагаан өнгөтэй, эвгvй vнэртэй салслаг зvйл ялгарч, шээхэд нэлээд таагvй мэдрэмж (хорсох, өвдөх) төрvvлдэг.
Trichomonias Vaginalis-аар үүсгэгдэж шээс бэлгийн замын хавтгай хучуур эсийг гэмтээн клиникт загатналт, өвдөлт, хорсох, салстын улайлтаар илэрдэг ялгадаст өвчин юм.
-Бэлгийн замаас элбэг, шингэвтэр, хөөсөрхөг, цайвар ногоон эсвэл сааралдуу өнгийн ялгадас гарах
-Хэвлийн доод хэсгээр өвдөх
-Шээсний ялгаралт хямрах
-Гадна бэлэг эрхтэн болон үтрээ загатнах
-Шээхэд хорсох
-Бэлгийн ажлийн үед өвдөх(диспареюни)
- Гадан бэлэг эрхтэний арьс ба үтрээний салст улайж, хавдах
-Эвгүй үнэр гарах
Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бэлгийн халдвар авсан байх эрсдэл өндөр учир мэргэжлийн эмчид заавал үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатай.
1. Бэлэг эрхтнээс хэвийн бус ялгадас гарах. Идээ гарах
2. Гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох.
3. Шээхэд өвдөх, ойр ойрхон шээх.
4. Хэвлийн доод хэсгээр эвгүй оргих.
5. Бэлгийн харьцааны үед өвдөх.
6. Арьс болон салст бүрхэвчин дээр тууралт, цэврүү, шархлаа гарах.
7. Тунгалагын булчирхай томрох. Булчирхай цочих гэх мэт