Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Уран нийтлэл

Орчлон сургууль

Монгол хэл

12-р анги

Уран нийтлэлийн онцлог

Уран нийтлэлийн онцлог

Уран нийтлэлийн оцлогийг тодорхойлох

1

Чухал хэрэг явдлыг өргөн хүрээтэй нийтлэг орон зайд цаг үеийн урт хугацаанд дэвшүүлдэг.

Юм мэдэхгүй явсан он жилүүд минь ус мэдэхгүй явсан он жилүүдтэй тэнцдэг болохыг ухаартлаа би мөн ч олон оймс элээж дээ. Энэ тэнцэтгэл тооны ухааны тэнцэтгэлийн нэг адил аль нэг өгөгдөхүүн нь ихсэхэд нөгөө нь хар аяндаа ихсэн тэнцүү байх зарчмаа хадгалсаар явдаг аж. Өөрөөр хэлбэл, ус мэдэхгүй байх тусам юм мэдэхгүй байна гэсэн хэрэг л дээ.

Д.Батбаяр ―Ус‖ Аз жаргал хүсье Уб., 2008

Хүний бүтээсэн оюуны үнэт зүйл буюу шинжлэх ухааны нарийн ширийн зүйлсийг нийт хүн ухаарч ойлгогдохуйц энгийн хэлээр тайлбарладаг.

2

“Тархи гэдэг маань цагаан саарал уураг бөгөөд 14 тэрбум мэдрэлийн эсээс бүрдсэн гурван давхар бүтэцтэй, цагт 288 километрийн хурдтайгаар дохио мэдээлэл дамжуулах чадалтай төв юм” гэсэн эрдэм шинжилгээний хийсвэр нэр томьѐо бүхий өгүүлбэрийг “ Хоѐр мөрөн дээрээ буюу хүзүү гэдэг богинохон баганан дээр бид зүйрлэшгүй их баялгийнхаа алтан авдрыг тээж яваа” гэж бодох ѐстой ажээ. Тэр нь мөнгөний шүүгээ шиг дөрвөлжин биш, ган төмрөөр хийсэн хэдэн тоннын хүнд авдар биш мөртлөө доторх баялгаа бусдад байтугай, тээж яваа эзэндээ ч хэр барагтайд нээж өгдөггүй бат нууцтай, басхүү хоѐр гарын нь алганд бараг багтчихаар жижигхэн бөөрөнхий бөмбөлөг буюу гавал юм.

(Л.Түдэв “Тархи “Дал” №29) гэж тайлбарлахад хэн ч ойлгох биз ээ.

Тухайн хэрэг явдлыг олон ургалч үзлийн үүднээс үнэлж дүгнэхдээ үгийн урлагийн хүч нөлөөг бүрэн дүүрэн ашиглаж, уран зураглал, онцгой сэтгэмж, гүнзгий сэтгэгдлийг хослуулдаг.

3

Хэдхэн өдөр нүдний булангаар харж, давхин өнгөрсөн уул ус тархины хальсанд тэгтлээ тод сайхан зураг болон бууж, амьдрал болоод байгалийн хамгийн санаандгүй юмстай үе үе холбогдон гарч ирээд, аль эрт нойрссон төсөөлөл, зүйрлэлийг гэнэт цочоон сэргээж, бас өнийн дуртгал болсон гуниг баяр, хорсол гомдлыг хүртэл эгүүлэн авчирч, энэ ертөнцөд төрсөн биеэ авч яваагийн учир холбогдол хийгээд хожмын зам чухам ямар “ууланд” хүргэхийг тааварлан ядах санаашралд унагаж болдгийг би тэгэхэд дахин ойлгосон юм.

С.Эрдэнэ Алтай

Бүх нийтийн сэтгэл санааг ил тод илэрхийлж, нийгмийн ухамсар сэтгэхүйд нөлөөлж, улс орны хувь заяатай холбоо бүхий асуудлын талаар өөрийн үзэл бодол, санал хүсэлтээ чөлөөтэй бичдэг.

4

Нар бол хэнээс ч мөнгө нэхэхгүй, ахин сэргээгдэх эрчим хүчний бэлэн эх булаг, тэр тусмаа “Нарлаг монгол” гэж алдаршсан манай оронд аж ахуйч, ажилсаг хүнд бол зүгээр олддог, байнга бэлэн байдаг. (Шөнө яах вэ? гэлтгүй, өдөр нараар зайгаа цэнэглээд нөөцөлчихдөг) ийм уурхайг ухахаар хүрз, жоотуу хэрэггүй. Ухаанаа л ухах хэрэгтэй. Ухаанд чинь юм байхгүй бол бусдын ухааныг ухаж, наран дэнлүүг цаламдаач ээ, залуус аа!

Л.Түдэв Нарыг цаламдаж, салхийг залгицгаая, залуус аа!

Дасгал

2. Хүний бүтээсэн оюуны үнэт зүйл буюу шинжлэх ухааны нарийн ширийн зүйлсийг нийт хүн ухаарч ойлгогдохуйц энгийн хэлээр тайлбарладаг.

1. Чухал хэрэг явдлыг өргөн хүрээтэй нийтлэг орон зайд цаг үеийн урт хугацаанд дэвшүүлдэг.

3. Тухайн хэрэг явдлыг олон ургалч үзлийн үүднээс үнэлж дүгнэхдээ үгийн урлагийн хүч нөлөөг бүрэн дүүрэн ашиглаж, уран зураглал, онцгой сэтгэмж, гүнзгий сэтгэгдлийг хослуулдаг.

4. Бүх нийтийн сэтгэл санааг ил тод илэрхийлж, нийгмийн ухамсар сэтгэхүйд нөлөөлж, улс орны хувь заяатай холбоо бүхий асуудлын талаар өөрийн үзэл бодол, санал хүсэлтээ чөлөөтэй бичдэг.

Уран нийтлэлийн үгийн сангийн онцлог

Уран нийтлэл нь үгээр уншигчийг татаж, сэтгэлийг нь хөдөлгөж, урам хайрлаж, ухааруулан сэнхрүүлдэг учир үг сонголт хамгийн чухал байдаг.

тодорхойлон бичээрэй.

Цогцолбор бүрийг нягтлан уншиж, нийтлэлийг ямар ямар шинж байгааг

Сайжруулалт

Уншигч нь олон нийт учраас уншигчийн төлөө үг нэг бүрээ зориулах ёстой.

Уйгагүй сайжруулалт хэрэгтэй

Нийтэд

ойлгомжгүй мэргэжлийн үг, нэр томьёог хэрэглэхгүй байх ёстой.

Уншигчдад ойлгомжтой байхыг шаарддаг.

Энгийн үг хэллэг

Үгийн сангийн хувьд албаны болоод гадаад үгийг олноор хэрэглэхгүй байх ёстой.

Монгол хүний оюун ухаанд шингэмэл , өөриймссөн хэллэгтэй байхыг шаарддаг.

өөриймссөн

Уран нарийн, хурц дайчин үгийн нөлөөгөөр ятган итгүүлдэг.

Уншигчдад урам хайрлаж, нөлөөлөхийг шаарддаг.

Ятгах

Дүгнэлт

Нийтлэлийн утгын бүтцийг дараах байдлаар ангилсныг харвцуулна уу

Уран нийтлэлийн онцлогийг дүгнэвэл:

  • Цаг үеийн урт хугацаатай хэрэг явдлыг өргөнөөр дүрслэн зураглаж, хүүрнэсэн тодорхой хэрэг явдлаас ангид байх
  • • Хэрэг явдал баримтыг өөр зүйлтэй жиших, хялбаршуулах, гол баатаргүй байх
  • • Алив юмсын учир утгыг оюуны үнэт зүйлтэй холбож, уран яруу тайлбарлах, ургуулан бодох, ухааруулах
  • • Өгүүлэгч өөрийн байр сууринаас үнэлж дүгнэх, уншигчдын урам зоригийг бадраах, хариу бодол төрүүлэх
  • • Тухайн хэрэг явдлын талаар асуудал дэвшүүлж тодорхой шийдэл, санал гаргах
  • • Олон нийтэд зориулж, тэдний санаа бодлыг илэрхийлсэн, олон ургалч үзлийн үүднээс тэдний ухамсар сэтгэхүйд хандах зэрэг онцлогтой.

Уран нийтлэл унших

Дадлага

Уран нийтлэлийн шинжийг тодорхойлох

Нийтлэлийг унших

- Нийтлэлийн гол санааг тодорхойлох

- Загварчлан харах

Юуны магад

Subtopic 1

Subtopic 2

Үг

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi