Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛД 2000 ГАРУЙ ХҮНСНИЙ НЭМЭЛТИЙГ АШИГЛАЖ БАЙНА
зориулалтаар хадгалах хугацааг уртасгах, мэдрэхүйн үнэлэмжийг сайжруулах, биет байдал, өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилгоор ашиглаж буй хүнсний нэмэлт бодисын нэр төрөл олширч, хэрэглээ нь ч өсч байгаа.
Түүнчлэн олон улс орнуудад тухайлбал АНУ, ОХУ–д хүнсэнд ХЭРЭГЛЭЖ БОЛОХ, ТАТГАЛЗАХ, ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОСОН хүнсний нэмэлт бодисыг дүрэм, журмаар зохицуулж өгдөг. Харин манай улсад энэ талаар гарсан ямар нэгэн зохицуулалт, хэрэглэгдэж буй хүнсний нэмэлт бодисын нэгдсэн бүртгэл, мэдээлэл ч байхгүй.
Монголд
МОНГОЛД 51 ТӨРЛИЙН ХҮНСНИЙ НЭМЭЛТИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Учир нь сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүнүүдээс элдэв янзын “но” их илэрдэг болсон. Дээрээс нь хүнсний нэмэлт болон бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, хэрэглэгч үйлдвэрлэгчдийг хоёр талцуулсан элдэв маргаан их гардаг болсон.
Дээрээс нь нэгэн мэдээлэл дуулгахад, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хамт олон Хүнсний нэмэлтийн лабораторидоо 51 төрлийн хүнсний нэмэлтэд хими, физикийн шинж чанарыг тодорхойлохоос гадна орчин үеийн өндөр идэвхт шингэний хоматографийн багаж /HPLC,LC-MS/-аар хүнсний нэмэлтийн үндсэн агууламж, бүтээгдэхүүн дэх тоо хэмжээг тодорхойлох шинжилгээг хийдэг юм байна. Мөн хүнсний нэмэлтийн шинэ аргачлалыг нэвтрүүлэх, нутагшуулах ажлыг хийж байна.
хор нөлөө
Ихэнх хүнс болон химийн үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний нэмэлт бодисын хэрэглээ болон аюулгүй байдлыг хэдэн арван жилээр туршиж, судлан үйлдвэрлэдэг учраас аюулгүй гэж үздэг. Гэвч хүнсний нэмэлт бодисыг хэрэглэснээс олон арван жилийн дараа эрүүл мэндэд эрсдэл, сөрөг нөлөө үүсэх тохиолдол цөөнгүй гарч байна.
ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт бодисын хүний бие махбодид үзүүлэх хортой нөлөөллийг тогтоожээ.
Хүнсийг илүү өнгө үзэмжтэй болгох, хэрэглэгчдийн сэтгэлийг татах нь давуу тал болдог
Амттанд агуулагдаж байгаа будагч бодисууд анхаарал төвлөрөлт сулрах, хэт хөдөлгөөнтэй байх эмгэг үүсгэдэгийг олон улсын судалгааны байгууллага тогтоосон байна.
1. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг юунд ашигладаг вэ?
2. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хортой юу? Хоргүй юу?
3. Олон улс хүнсний бүтээгдэхүүний талаар ямар арга хэмжээ авдаг вэ?
4. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хаанаас мэдлэг мэдээлэл олж авдаг вэ?
5. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг өдөрт хэдэн хувь хэрэглэж буйгаа мэдэх үү?
Дүгнэлт
Монгол улсад хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хориг маш сул байдаг бөгөөд дэлгүүр ороход 90% нь нэмэлт бодис орсон байдаг.
Үүнээс үзэхэд Монгол улсаас хэрэгжүүлж буй нэмэлт бодисыг хориглох заалт үр нөлөөгөө үзүүлвэл иргэд бүр өвчин эмгэг тусах нь бага байна.