Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Д/ч Ч.Дашжанцан
Олон улсын зах зээлийн эрчимтэй харилцаа хөгжиж буй өнөө үед мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бодисын хууль бус үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ нь дэлхий дээр тахал мэт хурдацтай тархаж байна.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээллээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодисын үйлдвэрлэл сүүлийн 15 жилд 3 дахин нэмэгдсэн
2,9% бензин цавуу,
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 269,4 сая хэрэглэгч байна.
0,9% экстази
1,8% каннабис,
Хар тамхи, мансууруулах бодисын хор нөлөө сөрөг үр дагавар зөндөө байдаг.
Оюун ухаан доройтож, донтоно. - Гоо сайхан алдагдана (арьсны өнгө харлаж, нvvр барзайна, vс унана, хумс хугарна, эрт хөгширнө)
Зvv тариурыг дундаа хэрэглэснээс ДОХ, халдварт шар өвчин авах, тараах аюултай
Бэлгийн сулралд орно. Үргүй болно. Үр удамд нөлөөлснөөр тахир дутуу, эрхтэн согогтой, ухаан сааталтай хүүхэд төрнө.
'Сэтгэц идэвхит эм бодис гэдэг нь хүний төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг цочроож эхлээд сэтгэлийн хөөрөл үүсгэж, тодорхой хугацааны дараа саатал болон хувирч улмаар булчин сулруулах, нойр хүргэх, мэдрэл тайвшруулах, сэтгэл түгшүүрийг түр арилгах мансууруулах үйлчилгээ үзүүлдэг эм бодисууд юм. Сэтгэц идэвхит эм бодисыг замбараагүй хэрэглэхэд “Донтох эмгэг” үүсдэг. Сэтгэц идэвхит эм бодис гэдэг нь 1971 оны сэтгэц нөлөөт эм бодисын тухай НҮБ- ын конвенцийн дагуу тус улсын нутагт бүртгэгдэж хяналтанд байлгавал зохих байгалийн болон нийлэгжүүлсэн бодис, бэлдмэл зэрэг мансууруулах үйлчилгээтэй сэтгэц нөлөөт болон тэдгээрийн түүхий эдийн жагсаалтанд орсон эм бодисыг хэлдэг.
Наркотик эм гэж донтуулах болон сэтгэцийн бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, олон улсын конвенцийн жагсаалтанд заасан эмийг хэлдэг. Мансууруулах бодисыг эмнэл зүй, нийгэм, хуулийн шалгуураар янз бүр ангилдаг. Хүний биед үйлчлэх үйлчилгээгээр нь дараах байдлаар ангилдаг: 1. Мэдээ алдуулагч: героин, морфин, демидрол, кодеин г.м. 2. Тайвшруулагч (нойрсуулагч, гипнозжуулагч) : Архи, рогипнол, пентобарбиталь, кетамин, N2O г.м. 3. Сэргээш: амфетаминууд, кокаин, кофеин, никотин, эфедра г.м. 4. Хий үзэгдэл үзүүлэгч: ЛСД, мескалин, марихуан, гашиш г.м. Мансууруулах бодис нь үхэлд хүргэх аюултай.
Маш олон судалгаанд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм болон согтууруулах ундаа зэрэг нь хүнийг донтуулдаг хэмээн нотолсон байдаг. Эдгээр нь хүмүүсийг донтуулж хүсээгүй зүйлсийг нь хийлгэн, цаашлаад солиоруулж, эцэстээ амийг нь авч оддог ажээ.