Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Зөөгч
Зөөгчийн ажил үүрэг ба хариуцлага
М.Мөнх-Эрдэнэ
Сэдэв
Сэдэв
Зөөгч гэж хэн бэ?
Бие хэрхэн бэлдэх вэ?
Таны хувийн зохион байгуулалт хэр вэ?
Ажлын байранд
Ширээ засалт
Үйлчилгээ
Та хэр ур чадвартай вэ?
Цагийн тоолол ба төлөвлөлт
Анхаарал халамж ба хараа хяналт
Бараа хүлээн авах, тооллого хийх, ажлын байрыг хаах
Шингэн хүнсний бүтээгдэхүүний тухай
Хэм ба хэмжилзүйн арга барил
Зөөгч гэж хэн бэ?
Зөөгч гэж хэн бэ?
Ажлын байранд хориглох зүйлс
Ажлын байранд хориглох зүйлс
Ажлын байранд
Ажлын байранд
Бие хэрхэн бэлдэх вэ?
Бие хэрхэн бэлдэх вэ?
Cэтгэл зүйн төвлөрөл
Cэтгэл зүйн төвлөрөл
Та хувийн болон бусад тулгамдсан асуудлыг бүрэн мартаж зөвхөн ажилдаа төвлөрсөн байх нь тун чухал.
Цаг барих нь таны хэр итгэлтэй найдвартай хүн гэх үнэлэмжийг илтгэдэг. Тиймээс та битгий хоцроорой.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, өөрийгөө эрсдлээс сэргийлэх, аюулгүй ажиллагааны дүрэмтэй танилцсан байх.
Рестораны зохион байгуулалтыг өөрийн гар доор бүхий л зүйлс ойрхон байхаар төлөвлөсөн зохион байгуулалттай байх.
Энэ нь томоор төсөөлбөл яг л хот төлөвлөлт шиг гэсэн үг. Мэдээж та хотын төвдөө гэр хорооллыг байгуулахгүй шүү дээ!
Та бүх бэлтгэл ажлыг хийсэн байх. Үйлчилгээ үзүүлж эхлэхэд доголдол үүсэхгүй байхаар тооцоолно.
үс засалт болон нүүрний харагд...
үс засалт болон нүүрний харагдах байдал,
Бие болон хувцасны цэвэр байдал,
Бие болон хувцасны цэвэр байдал,
Эвгүй үнэр болон хурц үнэргүй байх
Эвгүй үнэр болон хурц үнэргүй байх
Дүрэмт хувцас зөв өмсөх ба харагд...
Дүрэмт хувцас зөв өмсөх ба харагдах байдал цэвэрхэн байх.
Энгэрийн тэмдэг зүүсэн байх.
Үйлчилгээ
Таны хувийн зохион байгуулалт хэр вэ?
Таны хувийн зохион байгуулалт хэр вэ?
Та өөрийн рестораныг ямагт гадны хүний нүдээр харж байгаарай. Та өөрийгөө зочин мэтээр төсөөлөн рестораныхаа ширээнд суугаад хараарай. Танд олон зүйлс ажиглагдах болно. Хийсэн үйлдлээ ямагт дуусгаж хэвших нь чухал. Хэрэгсэл бүртэй харицсанаар түүнийг угааж бохирдсон талбайг арчиж цэвэрлэх, түүний дараа гараа байнга угааж байх. Энэ нь хэцүү мэт санагдах боловч үйлдэл бүхэн нүдэнд ил болон далд байсан ч цэвэр байх зарчим юм.
Цэвэр орчин цэвэрч хүнээр үйлчлүүлж байгаа хүн сэтгэл хангалуун байдаг ба бахархан суудаг. Харин бохир орчноос бохир гараас үйлчлүүлж буй зочин хэзээ ч дахин захиалга өгөхгүй гэдгийг санаарай. Та нүүрэндээ хүрэх эсвэл хамраа ухах, үсээ маажих зэрэг үйлдлүүдийг зочны өмнө цээрлэх хэрэгтэй. Энэ нь зочинд сэжиг төрүүлдэг. Зогсолтгүй хэрнээ удаан урагшлахыг хурд гэнэ- гэсэн мэргэн үг бий!
Таны ур чадвар хэр вэ?
Таны ур чадвар хэр вэ?
Цагийн тоолол ба төлөвлөлт
Цагийг зөв тооцоолж захиалгыг түргэн шуурхай өгөх нь маш чухал. Ус ундаа гэх захиалгатай давхцан удаан хийгддэг хоолны захиалга ирэх үед таны бэлдэц тун чухал цагийг хэмнэх болно.
Мөн таны гүйлгээ ухаан үүнийг шийдвэрлэхэд тус болно. Жишээ нь таны хоол 5-20 мин боловсордог бол энэ хугацаанд та ус ундаа цай кофе гарган өгч үйлчилэхэд хангалттай хугацаа юм.
Цагийн тоолол ба төлөвлөлт
Анхаарал халамж ба хараа хяналт
Та бол бүхнийг ажиглагч байх ёстой яг л камер гэсэн үг. Та бүх ширээг ажиглаж бусад зөөгч нарт үйлчилгээ үзүүлэхийг анхааруулах болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд халуун уух зүйл санал болгох хэрэгтэй.
Зарим тохиолдолд зөөгч зааланд хүрэлцэхгүйгээс үүдэн өөр зөөгчийн зочинд шаардлагатай зүйлсийг өөрийн биеэр үйлчлэх үе бий.
Ийм тохиолдлууд багагүй тохиолдох тул та бэлтгэлтэй байж зөөгч нартаа туслан хамтран ажиллаарай! Та бага зэргийн хошин шогийн мэдрэмжтэй байж зочныг инээлгэх ёстойгоо санаарай. Гэхдээ тоглоомыг хэтрүүлж болохгүй. Эцэст нь та талархалаа илэрхийлэх хэрэгтэй. Үйлчлүүлэгч бидний цалинг бүрдүүлж байдаг учраас ямагт тэдний зөв байдаг.
Бараа хүлээн авах, тооллого хийх, ажл...
Бараа хүлээн авах, тооллого хийх, ажлын байрыг хаах
Ширээ засалт
Өглөөний цайны ширээ
Өдрийн хоолны ширээ
Оройны хоолны ширээ
Хүлээн авалтын ширээ
Шингэн хүнсний
бүтээгдэхүүний
тухай
1.ЭСПРЭССО
2.КАФЕ АМЕРИКАНО
3.КАПУЧИНО
4.КАФЕ ЛАТТЭ
5.ФЛАЙТ ЮАЙТ
6.КАФЕ О ЛЭЙ
7.КАФЕ МОКА
8.КАРАМЕЛ МАКИАТО
Алкохол ба түүний түүхий эд
Архи
Aрхи гэдэг нь буудай ,төмс, усан үзэм гэх мэт төрлийн түүхий эдээс нэрж гаргаж авсан алкохол бөгөөд чанарыг усны зөөлөн, буудайн чанараар дүгнэнэ. Анх польш улсаас үүсэлтэй гэх боловч орсоос үүсэлтэй гэж ярих нь ч бий. Гэвч бидний дунд түгээмэл оршиx энэхүү арxи хүний биед сайн муу талтай. Цусны эргэлт сайжруулан хүйтэнд дулаацуулах шидтэй боловч муугаар бол тархинд нөөлөөлж донтуулан, мартамхай болгож эд эсийг аажмаар үхүүлж байдаг. Харин өнөө цагт өргөст хэмх, төмс зэргээс архи гарган авч байгаа нь уг зүйлийг дэлгэрүүлж илүү зөөлөн болгож коктайл хийхэд илүү тохиромжтой болоод байгаа билээ.
Хэрэглэх ёсон : Мөсгүй болон мөстэй ууж хэрэглэнэ. Мөн коктайльд хэрэглэнэ.
Архи
Арвай буудай, соёолж гэх зэргээр исгэж гаргасана бүтээгдэхүүнийг шар айраг гэнэ. Мөн шар айргийг жимсжуулэн, зөрөг цэцэг гэх мэт туслах бүтээгдэхүүнүүнээр амт оруулах нь бий. Хар пивонд хар тариа бас түлсэн торх хэрэгтэй. Энэхүү бүтээгдэхүүн маань булчин суллаж таргалуулдаг муу талтай. Зарим фармерүүд үхрэнд уулгаж зөөлөн мах бэлтгэдэг байна.
Хэрэглэх ёсон: Хүйтнээр шууд ууж хэрэглэнэ.
Cognac-г когнак бус Коньяк гэж уншдаг. Коньяк нь Франц улсын хотын нэр бөгөөд энэ хотод усан үзмийг нэрж торхонд хадгалсан бүтээгдэхүүнийг Коньяк гэнэ. Өөр бусад газар хийсэн бол Brandy -(Бранди) гэнэ. Түүний үйлдвэрлэлийн арга нь тодорхой хууль эрх зүйн шаардлагыг хангасан байх ёстой. Тухайлбал усан үзэм Ugni-Blanc, Saint-Emilion гэж нэрлэдэг хамгийн өргөн хэрэглэгддэг усан үзмээр хийдэг. Cognac VS,VSOP,XO гэж байх бөгөөд VS нь Very special гэгдэх хамгийн залуу нь юм. VS доод тал нь 2 жил дарсан байдаг. VSOP-Very special old pale гэгдэх cognac нь 4 жил дарж бий болдог бол XO-Extra old нь 6-20хүртэл жилээр царс модон торхонд дардаг хамгийн урт настай нь юм.Cognac хэзээд мөсгүй уудаг бөгөөд өөр зүйлстэй холиж болохгүй. Мөстэй ууснаар та олон жил дарсан өвөрмөц амтыг үгүй хийж байгаа юм шүү. Дашрамд 1 нууц зөвлөгөө өгөхөд алган дээрээ бага зэрэг Cognac эсвэл Whisky асган 2 алгаа халтал нь үрээд үнэртвэл дарсан торхны үнэр үнэртэх болно. Цагаан усан үзмээс гарган авсан бол граппа гэж нэрлэдэг.
Хэрэглэх ёсон: Мөсгүй дангаар нь ууж хэрэглэнэ. Ингэснээр уг бүтээгдэхүүний олон жил торхонд дарсан цэвэр усан үзэмний амтийг мэдрэх болно.
Bиски нь дотроо олон төрөл байх бөгөөд тэднийг Bourbon, Singel malt, Blended, Ray гэж ангилах бөгөөд уг бүтээгдэхүүнийг торхонд дарснаар Модны амт өнгийг шингээн бор өнгөтэй болдог бөгөөд анх цагаан өнгөтэй гарч ирдэг байна. (Bourbon)-Эрдэнэ шишийн виски нь хүнийг шартуулах магадлал бага байдаг бөгөөд үүнд Jack Daniel’s,Early time’s гэх зэрэг багтах бөгөөд чихэрлэг амттай байдаг. Single malt бол үнэтэй бөгөөд ихүүн хурц үнэртэй мөн үнэтэй байдаг. Учир нь Single malt бол дөнгөж зухуйж байгаа соёлжоор хийдэг тул учир ийм байдаг байна. Blended виски бол холимог гэсэн утатай учир нь түүнийголон төрлийн буудай соёолж гэх зэргээр хольж хийдэг тул холимог виски гэж нэрлэжээ. Олон жил дарсан виски илүү тод бор өнгөтэй байдаг учиртай. Xарин олон жилтэй виски үнэтэй байдаг учир нь торхонд дарагдах цаг хугацааны эрхээр ууршиж байдаг тул үнэ цэнэтэй бүтээгдэхүүн юм. Үүнийг Шотландууд домог болгон ярихдаа “Сахиусан тэнгэр дурлан шимтэж хуваалцаад явлаа” гэдэг. Царс модон торхон дарах зарчимтай ч зарим үед өөр модон торхонд дараx нь бий. Виски нь рэй гэсэн буудайн төрлөөр хийсэн виски юм.
Хэрэглэх ёсон: Хуурайгаар нь хэрэглэнэ.
Вино
Виног усан үзмээр хийдэг бөгөөд үүнийг дарсан бол вино харин нэрсэн бол коняк болдог байна. Нийт винод хэрэглэгддэг 2000 төрлийн усан үзэм байдаг. Үүнээс монголд хэрэглэж байгаа нь ердөө 200 төрөл байдаг байна. Цагаан, улаан, төрлийн усан үзмүүд амтархан уудаг учир утгын хувьд тансаг хэрэглээ түүнийг зөв хэрэглэх хүмүүс монголд цөөн байгаа нь харамсалтай. Шингэн, өтгөн, хуурай, дундаж хуурай гэж ангилагдах виног он жилийн ургацаар ангилж хэрэглэдэг нь тухайн жилийн ургацыг хэр сайн байсныг илтгэнэ. Росэ буюу ягаан виног хийхэд цагаан усан үзэм болон улаан усан үзэмний хальс болон жимсгэнэ ордог. Усан үзэмний хальсанд таннин гэгдэх аргуу бодис агуулагддаг учраас хуурай төлөвийг шинжиж болно. Цагаан виноны хүйтнийг мөстэй саван хийж хадгална.
Body-Vintage-Region-Grape-гэсэн 4 зүйлсийг анхааран зочинд танилцуулах ёстой. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн учраас үйлчилгээ ч тансаг байхыг шаарддаг. Зочинд үйлчлэхдээ нүүрэн хэсгийг дарж болохгүй мөн анхааралтай байж гадуур асгаж болохгүй. Хэдэн оны ургац, аль улс хот, усан үзмийн төрөл гэх зүйлс дээр маш хянуур хандах хэрэгтэй. Бас нэгэн чухал хэсэг бол түүний өтгөн шингэн биетээр шинждэг. Үүнийг өтгөн шингэн тарагтай зүйрлэж болох бөгөөд зочид өтгөн, шингэн альд нь дуртай түүнийгээ сонгон хэрэглэнэ. Энэ нь алкохолны хэмжээтэй огт хамагүй болно.
Хэрэглэх ёсон: Эхлээд амсуулна. Дараа нь таалагдсан эсэхийг асууж эмэгтэй хүнээс эхлэн баруун гар даган зочидод хийж үйлчилнэ. Эмэгтэйчүүдэд хийж дууссанаар эрэгтэйчүүдэд хийж өгнө. Улаан виног +14+20 хэмтэйг хэрэглэнэ. Цагаан болон ягаан виног +5+11 хэмтэйг хэрэглэнэ.
Шампайн гэдэг нь нэгэн төрлийн хийжүүлсэн вино бөгөөд гарал үүсэл мөн л Франц улсых юм. Шампайн гэдэг хотын нэрээр нэрлэгдсэн энэxүү бүтээгдэгхүүнийг өөр ямар нэгэн хийжүүлсэн винотой андуурч болохгүй юм. Өөрийн гэсэн нэр усан үзмийн сортоороо бусдаас ялгагдах энэ бүтээгдэхүүнийг тансаг хэрэглээ зиндаа тогтоон амт чанарыг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг. Хэрэв та өөр ямар нэг хийжүүлсэн вино буюу Sparkling wine -г шампайн хэмээн нэрийтвээс энэ том эндүүрэл болох бөгөөд Франц хүмүүсийн хажууд бол тунч эвгүй байдалд орох юм шүү!
Хэрэглэх ёсон: Өндөр босоо хундаганд хүйтнээр хэрэглэнэ. Онгойлгох үед чимээ гаргалгүй онгойлгох. Баяр ёслолын үеэр будуулан дуу гаргаж нээж болно.
Ихэнх ликор 15-30% алкохол агуулдаг.
Харин зарим нь 50% алкохол агуулах нь ч бий.
Ликорт ямар ч суурь архи орж болох юм. Үүнийг сахаржуулан найруулж бэлэн болсон бүтээгдэхүүнийг ликор гэнэ. Жишээ нь: Лемон, Кофэ, Орэнж, Тарвас, Ургамал гэх өөрийн хүссэн амттаар та өөрөө ч гэртээ хийж болох юм.
Хэрэглэх ёсон: Халааж хэрэглэнэ. Коктайльд хэрэглэнэ. Мөстэй хэрэглэнэ.
Rum
Pам гэдэг нь чихэр өвснөөс гаргаж авдаг нэгэн төрлийн архи юм. Рам нь дулаан aрлын орноос гаралтай бөгөөд түүнийг амтжуулан савлаж коктайл хийхэд нэн илүү тохиромжтой болгож үйлдвэрлэж байна. Алим, тоор, гүзээлзгэнэ гэх мэт олон амтаар түүнийг хийж байгаа нь яг л коктайлны архи гэлтэй.Чихэр өвснөөс гаргаж авсан болхоор чихэрлэг амт мөн өвс ногооны амтыг өөртөө агуулна.
Хэрэглэх ёсон: Хуурай болон мөстэй. Бусад ус ундаатай хольж хэрэглэнэ.
Жин гэдэг нь Aнгли, Шотланд улсаас гаралтай архи. Энгийн жин 6-10 төрлийн ургамлаас нэрэн гаргадаг юм. Кориандр, Анжелика, нимбэгний хальс, шанцай, жимсгэнэ, задь, арц гэх мэт.
Жин оройлцоогоор 45% алкохолтой. Хуурай төрлийн энэхүү архи нь олон төрлийн коктайл болон тониктой уухад нэн тохиромжтой бүтээгдэхүүн болон дэлхийн бүхий л бааранд зарагдаж хэрэглэгдэж байна.
Хэрэглэх ёсон: Хуурайгаар болон мөстэй хэрэглэнэ. Мөн Тоник болон лемонтой хэрэглэнэ. Коктайлд хэрэглэнэ.
Ургамал, цэцэг , амтлагч, үндэс, холтос гэх зэргээр хандалж амтжуулсан виног хэлнэ. Агуулагдах алкохол ойролцоогоор 20%-тай байна. 18-р зууны үеэс Итали улсад үүссэн гэх түүхийн баримтууд байдаг.
Хэрэглэх ёсон : Хуурайгаар болон хүйтнээр хэрэглэнэ.
Текилаг хийх ургамал бол blue agave буюу монголоор зуун наст юм. Энэ нь зөвхөн Мексикт ургадаг аврага том анансны навчтай төстэй ургамал юм. Энэ нь маш гашуун ургамал бөгөөд үүгээр текила хийсэн нь оносон гэлтэй гайхамшигт амтыг бүрдүүлжээ. Тэкила нь рэпөсадо, Анэхо гэж байдаг. Учир нь дээрх 2 төрлийг 2 сараас 3 жил хүртэлх хугацаанд торхонд дарснаар уг бор өнгөтэй текила бий болдог байна.
Хэрэглэх ёсон: Лэмон болон давстай хэрэглэнэ.
Хэм ба хэмжилзүйн арга барил
Таны бас нэгэн үйлчилгээнд голлох үүрэг гүйцэтгэх зүйл бол хэм юм. Та шар айраг, ус ундаа гэх мэт зүйлс хэдий хэмд хадгалагдах ёстой мөн ямар бүтээгдэхүүнүүд мөстэй мөсгүй олгогдох гэх мэт. Мөн та хэмжих багаж ашиглаж хэвших хэрэгтэй. Энэ танд бараа дутах мөн үйлчлүүлэгч гомдол гархаас сэргийлэх юм. ( хэрэв та байнга дасгал хийж өөрийгөө дадлагажуулсан бол хэмжүүр ашиглахгүйгээр хийж болно )
-Архи, виски, коняк, рам, жин, тасалгааны хэмд буюу +20 хэмээс ихгүй. /50мл хундагалагдана/
-Цагаан болон ягаан вино +6+12 хэмд / 125мл хундагалагдана /
-Улаан вино +14+18 хэмд / 135мл хундагалагдана/
-Пиво +5 хэмд /1.5-2см хөөстэй хундагалагдана/
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА