Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилс...

Бодлогын намыг төлөвшүүлэх

Бодлогын намыг төлөвшүүлэх

Бодлогын намыг төлөвшүүлэхэд харгалзсан хүчин зүйлс, улс төрийн нөхцөл байдал

  • Орчин үеийн улс төрийн нам бол тодорхой үзэл баримтлал, үнэт зүйлсэд тулгуурлан улс орны хөгжлийн талаарх бодлого боловсруулагч институц юм.
  • Намууд үзэл баримтлал, үнэт зүйл, мөрийн хөтөлбөртөө тулгуурласан бодлого хэрэгжүүлэх ёстой, намын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь суурь концепц, үнэт зүйлсдээ нийцсэн байна.
  • Намын бодлого, үйл ажиллагаа нь шинжлэх ухааны судалгаа дүгнэлтэд үндэслэсэн байх ёстой.
  • Дэлхийн хөгжингүй орнуудын улс төрийн намууд дэргэдээ бодлогын судалгааны төвүүд буюу Тинк танктай, эсвэл хамтран ажилладаг. Энэ жишгийг Монголын улс төрийн намуудад нутагшуулах шаардлагатай.

Намын санхүүжилтыг ил тод, хариуцлагат...

Намын санхүүжилтыг ил тод, хариуцлагатай болгох

Улс төрийн намын санхүүжилтын талаар баримтлах бодлогод харгалзан үзсэн хүчин зүйлс, улс төрийн нөхцөл байдал

  • Монгол улс нь парламентын засаглалтай улсын хувьд хувь хүний хүчин зүйл, улс төрийн лидерийн хүч нөлөө голлох үүрэгтэй ерөнхийлөгчийн засаглал бүхий улсуудаас ихээхэн ялгаатай билээ. Тийм учраас улс төрийн үйл явцад намууд голлох үүрэг гүйцэтгэдэг, намуудыг төрөөс шууд ба шууд бусаар хөхүүлэн дэмждэг парламентын систем бүхий Европ маягийн намын тогтолцоо болон санхүүжүүлэлтийн механизмыг Монгол улсад нутагшуулах нь тохиромжтой.

  • Ардчилсан тогтолцоонд шилжээд удаагүй, намын тогтолцоо сайн бэхжээгүй байгаа учраас улс төрийн намын санхүүжилтийн талаарх бодлого нь намын тогтолцоогоо дэмжих тал дээр түлхүү анхаарах

  • Төрөөс улс төрийн намд үзүүлэх дэмжлэх, хөнгөлөлтүүд, намын санхүүжилтэд тавигдах хязгаарлалт, хориг, тайлагналын журам, хариуцлага тооцох зэрэг үйл ажиллагаа нь улс төрийн намыг бэхжүүлэх, ардчиллын төлөвшлийг дэмжих, иргэдийн улс төрийн боловсролд хувь нэмэр оруулах үр нөлөөлөл авчрах чиглэлд хийгдвэл илүү үр дүнтэй юм.

  • Улс төрийн намуудыг цөөн тооны томоохон санхүүжүүлэгчээс бус харин олон нийтийн жигд хандив авах чиглэлд урамшуулсан бодлого баримтлах нь зохистой.

Улс төрийн намыг хариуцлагатай болгох

Улс төрийн намыг хариуцлагатай болгох

Улс төрийн намыг хариуцлагатай болгох талаарх баримталсан зарчмууд

  • Улс төрийн намуудад нийгмийн өмнө үүрэг хүлээлгэх, хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх, хариуцлага тооцох
  • Нам дотоод үйл ажиллагаандаа ардчилсан, гишүүдийн оролцоог хангасан, аливаа шийдвэрийг шударга, ёс зүйтэй гаргадах байх
  • Намаас нэр дэвших үйл явц нээлттэй, анхан шатны байгууллагын оролцоог хангасан байх
  • Санхүүгийн тайлангаа хугацаандаа өгөөгүй, зөрчил гаргасан тохиолдолд дараагийн санхүүжилтыг олгохгүй байх

Улс төрийн намын тухай хуулийн төслийн үзэл баримтлал

Улс төрийн намын тухай хуулийн төслийн үз...

Намын тухай хуулинд шинээр оруулж б...

Намын тухай хуулинд шинээр оруулж буй заалтууд

  • Улсын төрийн намын тодорхойлолт
  • Намын үүрэг
  • Намын үйл ажиллагааны зарчим
  • Улс төрийн намын санхүүжилт

-Намын дэргэдэх сан

-Улсын төсвийн шууд бус санхүүжилт

-гишүүний татвар, хандивын асуудал

  • Бүртгэл, хяналт
  • Намын бүтэц, зохион байгуулалт
  • Хариуцлага

Намын тодорхойлолт

Намын тодорхойлолт

2005 оны хууль

Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн

2018 оны шинэчилсэн найруулга

Нам бол нийтийн ашиг сонирхол, үзэл санааг илэрхийлж төлөөлөгчдийн байгууллагаар дамжуулан улс төрийн бодлогыг тодорхойлох зорилготой, хамтын хариуцлага хүлээдэг, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэдийн нэгдэл юм.

Бодлогын нам болохын хувьд нам ямар үүрэгт...

Бодлогын нам болохын хувьд нам ямар үүрэгтэй байх вэ?

  • 2005 оны хууль
  • Улс төрийн намд нийгмийн өмнө ямар нэг үүрэг ногдуулаагүй
  • 2018 оны шинэчилсэн найруулга
  • Ардчиллыг бэхжүүлж хөгжүүлэх
  • Иргэдийн улс төрийн боловсролыг дээшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах
  • Улс төрийн шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог идэвхжүүлэх, дэмжих
  • Судалгаанд суурилсан бодлого хөтөлбөр дэвшүүлж сонгуульд оролцох, хэрэгжүүлэх
  • Улс төрийн алба хаших хариуцлага хүлээх чадавхитай иргэнийг бэлдэх
  • Төр, ард түмний хооронд байнгын идэвхтэй холбоо үүсгэх

Үйл ажиллагааны зарчим

Үйл ажиллагааны зарчим

2018 оны шинэчилсэн найруулга

Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн биелүүлэх

Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахих

Үндэсний нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих

Монгол улсаас гадаад улстай тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэн хүндэтгэх

Үзэл баримтлал, үнэт зүйл, мөрийн хөтөлбөртөө тулгуурласан бодлого хэрэгжүүлэх

Ардчилсан, ил тод, нээлттэй байх

Төрийн албаны үйл ажиллагаанд хөндлөнгөөс үл оролцох, улс төрийн нөлөө үзүүлэхгүй байх

Бусад намын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах

Улс төрийн намд төсвөөс олгох санхүүжилт

Улс төрийн намд төсвөөс олгох санхүүжилт

2005 оны хууль

Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан Улсын Их Хуралд суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ.

Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна.

Энэ хуулийн 19.1, 19.2-т заасан мөнгөний дүнг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан өөрчлөн тогтоож байна.

  • 2018 оны шинэчилсэн найруулга

  • Жил бүрийн төсвийн орлогын 0.04 хувийг улс төрийн намын санхүүжилтэд зарцуулна.
  • УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 1 хувиас доошгүй санал авсан намд жил бүр төсвөөс хүчинтэй санал тутмыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай дүйцэхүйц мөнгөн дүнгээр тооцож олгоно.
  • Төсвөөс улс төрийн намд олгох санхүүжилтийн үлдсэн хэсгийг УИХ-ын сонгуулиар авсан суудлын дүнг харгалзан намуудад хувь тэнцүүлэн санхүүжилт олгоно.
  • Намд олгож буй санхүүжилтийн зарим хэсгийн зарцуулалтад тодорхой чиглэлээр квот тогтоож өгөх. Үүнд: санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг гишүүд, дэмжигчдийн улс төрийн боловсролд, 15-аас доошгүй хувийг иргэд сонгогчдын улс төрийн боловсролд, 30-аас доошгүй хувийг намын мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна.

Намын дэргэдэх судалгаа, хөгжлийн сан

Нам бодлого боловсруулах үйл ажиллагаа...

Нам бодлого боловсруулах үйл ажиллагаанд зөвлөх, гишүүдийг сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэгтэй судалгаа хөгжлийн сантай байна.

1. Улсын төсвөөс олгох санхүүжилт нь улс төрийн намд улсын төсвөөс олгох хэсэгчилсэн санхүүжилтээс тусдаа байна.

2. Жил бүрийн улсын төсвийн орлогын 0.01 хувийг намуудын сангийн үйл ажиллагаанд зарцуулна.

3. Санд олгох санхүүжилтийг УИХ-д суудалтай намуудад УИХ-ын сүүлийн сонгуульд авсан хүчинтэй саналд хувь тэнцүүлэн олгоно.

4. Сан нь улс төрийн намын үйл ажиллагаанд бодлогын зөвлөмж өгөх, гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

5. Сангийн санхүүжилт, үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг тусгайлсан журмаар зохицуулна.

Гишүүний татвар

2018 оны шинэчилсэн найруулга

  • Гишүүний жилийн татварын хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна.
  • Сонгуульт гишүүний жилийн татварын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна.
  • Намын дотоодын аливаа сонгуульт албан тушаал болон бүх шатны сонгуульд нэр дэвшихийн тулд намд мөнгө хандивлах явдлыг хориглоно.

Гишүүний татвар

2005 оны хууль

  • Гишүүн намын дүрмээр зохицуулсан хэмжээгээр намд татвар өгч болно.
  • Гишүүн, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж болно. Хандивыг зөвхөн тухайн шатны намын байгууллагын дансаар дамжуулж авна.
  • Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөхийг хориглоно.
  • Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно.

Сонгуулийн төв байгууллагын чиг үүрэг

Сонгуулийн төв байгууллагын чиг үүрэг

2018 оны шинэчилсэн найруулга

  • Улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд хяналт тавих, татан буулгах

  • Нам санхүүгийн тайлангаа жилд нэг удаа тогтоосон өдрийн дотор Сонгуулийн төв байгууллагад гаргаж өгнө.
  • Улсын төсвөөс намуудад олгох санхүүжилт, иргэн ба хуулийн этгээдийн улс төрийн намд өгсөн хандив, түүний хуваарилалт, намуудын санхүүгийн тайланд хяналт тавих эрхийг Сонгуулийн төв байгууллага хариуцна.

  • Санхүүгийн тайлангаа хугацаандаа өгөөгүй, зөрчил гаргасан тохиолдолд дараагийн санхүүжилтыг олгохгүй

2005 оны хууль

  • Тухайн нам үүсгэн байгуулагдсан өдрөөсөө хойш ажлын 10 хоногт багтаан бүртгэх байгууллагаас баталсан маягтын дагуу бүртгүүлэх өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргана.

  • Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Yндсэн хууль, энэ хуультай нийцэж байгаа эсэхэд Улсын дээд шүүх хяналт тавина.

  • Намын санхүүгийн үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавина.
  • Намын төв байгууллага нь харьяа байгууллагын санхүүгийн тайлан гаргасны дараа нэгдсэн тайлан гаргана.
  • Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ

Намын шийдвэр гаргах үйл явц

2005 оны хууль

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон нэр дэвшүүлэх асуудлыг намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэнэ. Нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
  • 13.8.Намын орон нутгийн төлөөллийн байгууллагыг нууц санал хураалтаар сонгож байгуулна.

2018 оны шинэчилсэн найруулга

Хуульд болон намын дүрэмд өөрөөр заагаагүй бол намын байгууллага шийдвэрээ ердийн олонхийн саналаар гаргана.

Намын дотоод сонгуулийн болон төрийн улс төрийн албан тушаалд намаас нэр дэвшигчийг тодруулах асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

Төрийн улс төрийн албан тушаалд намаас нэр дэвшигчийг тодруулахад намын анхан шатны байгууллагын санал, оролцоог хангана.

Хэрэв нэр дэвшигч намаас нэр дэвшихдээ хуулинд нийцээгүй арга хэлбэрээр гишүүдийн саналыг авахыг оролдсон бол тухайн намын хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ

2018 оны шинэчилсэн найруулга

  • Хуульд болон намын дүрэмд өөрөөр заагаагүй бол намын байгууллага шийдвэрээ ердийн олонхийн саналаар гаргана.
  • Намын дотоод сонгуулийн болон төрийн улс төрийн албан тушаалд намаас нэр дэвшигчийг тодруулах асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
  • Төрийн улс төрийн албан тушаалд намаас нэр дэвшигчийг тодруулахад намын анхан шатны байгууллагын санал, оролцоог хангана.
  • Хэрэв нэр дэвшигч намаас нэр дэвшихдээ хуулинд нийцээгүй арга хэлбэрээр гишүүдийн саналыг авахыг оролдсон бол тухайн намын хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ

2018 оны шинэчилсэн найруулга

  • Хуульд болон намын дүрэмд өөрөөр заагаагүй бол намын байгууллага шийдвэрээ ердийн олонхийн саналаар гаргана.
  • Намын дотоод сонгуулийн болон төрийн улс төрийн албан тушаалд намаас нэр дэвшигчийг тодруулах асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
  • Төрийн улс төрийн албан тушаалд намаас нэр дэвшигчийг тодруулахад намын анхан шатны байгууллагын санал, оролцоог хангана.
  • Хэрэв нэр дэвшигч намаас нэр дэвшихдээ хуулинд нийцээгүй арга хэлбэрээр гишүүдийн саналыг авахыг оролдсон бол тухайн намын хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ

Намын бүтэц зохион байгуулалт

2005 оны хууль

  • Намын удирдах дээд байгууллага нь намын Их Хурал байна. 
  • Намын Их Хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг намын Их Хурлаар сонгож байгуулна.
  • Намын төлөөллийн төв байгууллага өдөр тутмын ажлыг эрхлэх намын гүйцэтгэх байгууллагыг байгуулан ажиллуулна.
  • Нам энэ хуульд нийцүүлэн өөрийн онцлогт тохирсон зохион байгуулалтын бүтцийг төв, орон нутгийн түвшинд байгуулан ажиллуулна.

2018 оны шинэчилсэн найруулга

  • Нам нь эрх барих дээд, төлөөллийн төв байгууллагатай байна.
  • Намын бусад бүтэц, зохион байгуулалтын нэгжийг намын дүрмээр зохицуулна.

2018 оны шинэчилсэн найруулга

  • Нам нь эрх барих дээд, төлөөллийн төв байгууллагатай байна.
  • Намын бусад бүтэц, зохион байгуулалтын нэгжийг намын дүрмээр зохицуулна.

Намын мөрийн хөтөлбөр

Намын мөрийн хөтөлбөр

2005 оны хууль

  • Нам нь Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, үндэсний эрх ашигт нийцсэн өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлсон мөрийн хөтөлбөртэй байна

2018 оны шинэчилсэн найруулга

  • “Намын мөрийн хөтөлбөр” гэж Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн намын үзэл баримтлал, үнэт зүйл, эрхэм зорилго зэрэгт тулгуурлан үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчмыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ

  • ”Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр” гэж намын мөрийн хөтөлбөрт үндэслэсэн тухайн төлөөлөгчдийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ

  • Улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь тухайн намын мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал, үнэт зүйл, эрхэм зорилгод нийцсэн байна. Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тавигдах энэ хуульд зааснаас бусад шаардлагыг сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулна.

2018 оны шинэчилсэн найруулга

  • “Намын мөрийн хөтөлбөр” гэж Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн намын үзэл баримтлал, үнэт зүйл, эрхэм зорилго зэрэгт тулгуурлан үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчмыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ

  • ”Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр” гэж намын мөрийн хөтөлбөрт үндэслэсэн тухайн төлөөлөгчдийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ

  • Улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь тухайн намын мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал, үнэт зүйл, эрхэм зорилгод нийцсэн байна. Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тавигдах энэ хуульд зааснаас бусад шаардлагыг сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулна.

Монгол Улсын иргэний намд эвлэлдэн нэгдэх эрх

2018 оны шинэчилсэн найруулга

УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшсэн гишүүн аль нэг намд элсэхийг тухайн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд түдгэлзүүлнэ

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi