Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

800000 ЖИЛИЙН ӨМНӨ - НТӨ 6-Р ЗУУН

Монголын өвөг түүх

Палиолит ба мезолит

Олзворлох , түүвэрлэх аж ахуй үе

-Палиолит : Хуучин чулуун зэвсэг

-Мезиолит : Дунд чулуун зэвсэг

Палиолит ба

мезолит

Олдвор

Монгол нутагт өвөг хүмүүс амьдарч байсны гэрч нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нарийн голын хөндийн бууц суурин юм. Эрдэмтэд тэрхүү чулуун зэвсгийн дархны газар бүхий бууцыг малтан шинжлээд , 800000 жилийн настай болхи хайрган зэвсгүүд олсон байна. Үүнээс арай хожуу үеийнх боловч маш эртний өөр нэг дурсгалт газар байдаг нь тус аймгийн Баянлиг сумын цагаан агуй юм. Энэ агуйд 730000 жилийн өмнө эртний хүтүүс орогнон амьдарч байжээ.

Бусад олдворууд:1

Бусад олдворууд:Палиолит

-Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх уул

-Баянхонгор аймгийн Баян овоо сумын Нарийн гол

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оцонмааньт

Бусад олдворууд:2

Бусад олдворууд:Мезиолит

Хэнтий аймгийн Рашаан хад

Аж ахуй ба багаж зэвсгийн хийцэд гарсан дэвшил

Үр дүн

Улмаар хүмүүс мезолитын үед нум сум хэмээх шинэ зэвсэг зохион бүтээжээ. Мөн загасчлал ан агнуурын нэг эх сурвалж болов.

Дэвшил

-Монгол нутагт анх суурьшсан эртний хүмүүс олзворлох болон түүвэрлэх аж ахуй эрхэлж байв.

-Эртний хүмүүс хайргаар зэвсэг хийхдээ бэлдэцээс үлдэц, цуулдас гаргах аргыг олсон нь чулуун зэвсэг бүтээх үндсэн арга болж хөгжив.

Улмаар арга нь нарийсч хатуу, цахиурлаг чулуугаар гар, сүх, хусуур, хутга хийж сурчээ.

Доод палиолитын үе

Доод палиолитын үе

Энэ үед хүмүүс өөрсдөө хоол хүнсээ агнаж чаддаггүй үхсэн хойно нь хоол хүнсэндээ ашигладаг байжээ. Үүнээс болж ямар ч аж ахуйгүй байв.

Дунд палиолитын үе

Дунд палиолитын үе

Энэ үед хүмүүс үзүүр мэс ашиглаж эхэлсэн ба үүнийгээ ишинд бэхэлж зүймэл зэвсэг болох жад хийж сурав. Өөр нэгэн дэвшил нь тэд галыг эзэмшсэн явдал юм.

Дээд палиолитын үе

Дээд палиолитын үе

Энэ үед хүмүүс ан агнуурын түүхийн эдийг хаягдалгүй ашиглаж, яс эврээр нь төрөл бүрийн багаж зэвсэг гоёлын зүйлс, арьсаар нь хувцас хийх болов. Энэ үед хэл яриа үүссэн нь хүмүүсийн харилцааг шинэ түвшинд аваачив.

Неолитын хувьсгал

Үйлдвэрлэх аж ахуйн үе

Неолитын хувьсгал

Олдвор

Олдвор

Эрдэнэтэд үйлдвэрлэх аж ахуйд шилжсэнг гэрчлэх чухал дурсгалт газрыг Дорнод аймгийн Тамсагбулаг сумын нутгаас илрүүлжээ. Тэнд 6400 орчим жилийн өмнө хүмүүс модон багана, шалтай газар сууц бүхий суурин байгуулж, бод мал өсгөж, болхидуу зээтүүд газар тариалан эрхэлр байжээ. Неолитын суурин, булш оршуулгаас гадаргууг нь мөлийлгөн өнгөлсөн нарийн хийцтэй чулуун сүх, ясанд хүвил гарган чулуун ялтсан эр суулгасан зуулга иртэй хутга зэрэг нарийн хийцтэй багаж зэвсэг олдож буй нь аж ахуй гар урлалд дэвшил гарсныг илтгэдэг. Мөн хүмүүс үс, ноос ээрч, даавуу нэхэж, хувцас хийж сурсан байна.

Амьдралын хэв маяг

Амьдралын хэв маяг ба гар урлал

Үйлдвэрлэх аж ахуй үүссэнээр хүмүүс гөрөөчлөн тэнүүчлэх нь цөөрч, суурин хэв маягийн амьдралд шилжжээ. Судлаачид неолитын үед хүмүүсийн дунд эд хөрөнгө, эрх мэдлийн ялгарал хараахан үүсээгүй байсан гэж таамагладаг. Эмэгтэйчүүд гэрийн дотоод ажил болон зарим төрлийн гар урлалын ажлыг хийдэг байсан бол эрчүүд газар тариалан, мал аж ахуй, ан гөрөө эрхэлж байсан бололтой.

Энэ үед шавар ваар урлал үүсчээ. Хүмүүс зарим төрлийн шавар галд хатуурч, ус чийг нэвчдэггүй сайн материал болдгийг олж мэдээд, түүгээр сав суулга урлаж эхэлсэн байна. Мөн энэ үеэс шавар саванд хоол хүнсийг буцалгаж, боловсруулах болжээ. Хүмүүс баялаг бүтээгч болж, гар урлал шинэ түвшинд гарсан нь хол ойрын арилжааг хөгжүүлэв.

Неолитын төгөсгөлд хүмүүс зэс хэмээх төмөрлөг ашиглаж эхэлжээ.

Хүрлийн үе ба түрүү төмрийн үе

Нүүдлийн иргэншил

Хүрлийн үе ба түрүү төмрийн үе

Хөгжил

Хүмүүс газар тариалан суурин амьдарлаас хөндийрч бэлчээрийн аж ахуй эрхлэн нүүдлэх болсон. Үүнийг даган хүн ам түргэн өсч бэлчээр нутгаас болж зөрчөлдөөн үүсэх болжээ. Энэ нь хүмүүсийн байлдааны зэвсэг үйлдэх шалтгаан болж тэр дундаас удирдагчид таран гарч эрх мэдлийн ялгарал бий болжээ. Аажимдаа улс төрийн зохион байгуулалт нь нарийсч овог аймгууд нэгдсээр Дунху, Юежи, Хүннү зэрэг угсаа нэгтэй төрийн бүрдэл улсууд байгуулагджээ.

Дурсгалт олдвор

-Хиргэсүүр

-Дөрвөлжин булш

-Буган хөшөө

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi