Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of "Гэмт хэрэг илрүүлэхэд полиграф ашиглах онол, арга зүйн асуудал"

Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээлийн товч танилцуулга Ж.Болдбаатар
by

Odkhuu L

on 31 March 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of "Гэмт хэрэг илрүүлэхэд полиграф ашиглах онол, арга зүйн асуудал"

I. ДИССЕРТАЦИЙН ЕРӨНХИЙ ТОДОРХОЙЛОЛТ "Гэмт хэрэг илрүүлэхэд полиграф
ашиглах онол, арга зүйн асуудал" Академич С.Нарангэрэл Бүтээлийн дүгнэлтийн хэсэгт “Полиграф аргыг гүйцэтгэх ажлын арга хэмжээ болон мөрдөн байцаалтад ашиглах нь гэмт хэргийг илрүүлэх таамаглал дэвшүүлэх, гэм буруугүй этгээдийг цагаатгах зэрэгт сайн нөлөө үзүүлж байна” гэж дүгнэж бичсэн нь диссертацийн агуулгаар батлагдахгүй, энэ талаар хийсэн судалгаа алга байна. ЭБШХ-д “гэмт хэргийн ул мөр” гэж тодорхой заасан байгаа. Гэтэл гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг гэмт хэргийн ул мөр гэж үзэж болох уу? гэсэн асуулт зүй ёсоор үүснэ. “Гэмт хэргийн ул мөр” хэмээх нэр томъёо нь хууль зүйн шинжлэх ухаанд криминалистикийн мөр судлалтай шууд холбогддог. Иймд горилогч эрх зүйн толь бичгийн бүтээлийг харьцуулан шинжлэн судлах, ухагдахууныг зөв тогтооход анхаарах шаардлагатай. Полиграфыг хөгжүүлэхэд физиологийн үзүүлэлт, ялангуяа цочроогчид үзүүлэх хариу урвал нь хүн амын аж төрөх ёсны хэв маяг (манайх шиг нүүдлийн мал аж ахуй бүхий улс орон), газар зүй ба цаг уур, хүнс тэжээл, зан суртахууны онцлог зэргээс уялдан суурин соёл иргэншилтэй үндэстнээс Монгол улсад ихээхэн ялгаатай байж болохыг маш нарийн тооцох учиртай. ЭБША-ны явцад полиграф хэрэглэх нь Монгол улсын үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээний үзэл баримтлал, агуулгатай хэрхэн нийцэж буй эсэхэд горилогч онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12/-т “хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.”, мөн зүйлийн 14/-т “Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.” гэсэн заалттай полиграф хэрэглэх нь зөрчилдөх юм биш үү? Монгол улсын нэгдэн орж, соёрхон баталсан “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 7 дугаар зүйлд “Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно. Тухайлбал, өөрийнх нь чөлөөтэй өгсөн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилтад оруулж болохгүй.” гэснийг зөрчихгүй биз? гэсэн үндсэн хуулийн эрх зүй, олон улсын эрх зүй, хүний эрхийн олон асуудалд шинжлэх ухааны үндэслэгээтэй хариу өгч чадаагүй байна. Эдгээр нэр томьёог хасч, танин мэдэхүйн шинжтэй бичлэгийг танаж хассан болно. Диссертацид “Ойлголт”, “Үндэс” гэсэн нэр томъёо хэрэглэснээс үзэхэд энэ нь танин мэдэхүйн шинжтэй болжээ. Бүтээлийн 10-11 дэх тал, 47 дахь талд бичсэн нь хоорондоо ноцтой зөрчилдөж байна. Дүгнэлт үндэслэлгүй байсныг хүлээн зөвшөөрч, дүгнэлтийг өөрөөр томьёолсон. Академик, эмпирик судалгаануудыг явуулсан. Диссертацийн 10-11 дэх талд техникийн алдаа гарсныг зассан. Эрх зүйн толь бичгүүд болон бусад эх сурвалжийг харьцуулан судалж үзэхэд: “Ул мөр гэж гэмт хэргийн улмаас бий болсон аливаа өөрчлөлтийг хэлэх бөгөөд түүнийг хүний оюун ухаанд үлдэж хоцрох хийсвэр мөр болон аливаа эд зүйлд далдас хэлбэрээр үлддэг материаллаг мөр” гэж ангилдаг байна. Монгол хүний сэтгэхүйн онцлогийг цаашид нарийн судлахаар төлөвлөж байна. Полиграф аргыг гагцхүү сайн дурын үндсэн дээр хэрэглэдэг учраас хүний эрхийн элдэв зөрчил гарахгүй талаар диссертацид тусгав. Полиграф нь хүнийг гэм буруутай гэхээс илүүтэй цагаатгах боломжтой талаар дүгнэлтэд тусгасан болно. Харьцуулан судалсан эх сурвалж:
- С.Нарангэрэл “Хууль зүй судлалын англи - монгол тайлбар толь”, УБ., 2005;
- Ж.Амарсанаа нар “Хууль зүйн тайлбар толь”, УБ., 2003;
- Р.С.Белкин “Теория отражения и методолгические проблемы криминалистики”, Москва., 1970 г, стр.11;
- И.И.Пророков “Общие положения трасологии”, Москва., 1968 г, стр. 7;
- Ж.Хурцгэрэл “Криминалистик”, УБ., 2004; ХБНГУ-д полиграф аргыг хориглодог. Полиграфыг мөрдөн байцаалтын тактиктай хутгаж ойлгож болохгүй. Доктор (Sc.D) Ц.Сарантуяа Энэ нь эрх зүйн тогтолцооны онцлогоос хамааралтай болохыг диссертацид тусгасан. Гэхдээ ХБНГУ-д полиграфын судалгааны ажил эрчимтэй хийгдэж байна. Полиграф ашиглах тактик ба мөрдөн байцаалтын тактикийн ялгаа заагийг диссертацид тусгав. Доктор (Sc.D) Ж.Долгорсүрэн Техникийн талын нэр томьёонууд диссертацид их байна, цаашид эдгээр нэр, томьёонууд дээр анхаарах хэрэгтэй. Техникийн нэр томьёонуудад дахин боловсруулалт хийсэн. Доктор Б.Чимид Энэ сэдвийг гэмт хэрэг мөрдөн шалгах үйл явцад хэрхэн хэрэглэх асуудлыг хууль тогтоомж, юуны өмнө ЭБШХ-д бие даасан томьёоллоор оруулах. Диссертацийн саналын хэсэгт мэргэжилтний эрх зүйн байдлын талаар тодорхой заалт оруулсан.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөлд санал оруулсан. ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнд полиграфын кабинет байгуулахаар 2013 оны төлөвлөгөөнд тусгагдсан. Бэлтгэл ажил эхэлсэн. Академич Ж.Амарсанаа Эрх зүйн системийн ялгаануудын талаар ярьж байсан. Хоёр системийн онцлогийг тусгах нь зөв. Хууль томтоомжийн 16 ботиос, түүхэн талаас нь оруулах. Монголын хөрсөн дээр яаж буух вэ? Нүүдэл, суудал, хотжилтын үзэгдэл гэх зэрэг дээр, Монгол хүний араншин хэрхэн нөлөөлөх вэ? Гэдэгт анхаарах. Техникийн асуудлыг хөндлөнгийн хүнээр үзүүлэх. Дүгнэлтээ базах. Монголын хууль тогтоомжийн холбогдох хэсгийг диссертацид тусгалаа.Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. Нэгдүгээр боть /1206-1910 он/, Дөрөвдүгээр боть /1937-1958 он Х сар/.
Диссертацийн дүгнэлтийн хэсэгт тайлбараар оруулсан. Англо-Саксоны болон Ром-Германы эрх зүйн тогтолцооны онцлогийг диссертацид тусгалаа. Монгол хүний сэтгэл зүйн онцлогийг цаашид үргэлжлүүлэн судлахаар төлөвлөж байна. Дүгнэлтийн тоог ихээхэн цөөлсөн, багасгасан. Хөндлөнгийн хүмүүсээр уншуулж засвар хийв. Зөвлөхүүдээр хянуулав. 2013 оны 2 дугаар сард ОХУ-ын судлаачидтай хамтран сургалт, туршилт зохион байгуулах гэж байна. Хөндлөнгийн хүмүүсийн санал, зөвлөмжийг диссертацид тусгасан. Шинжлэх ухааны хувьд академик талаас нь гаргаж өгөх, шинжлэх ухааны судалгааг үзэж, энэ диссертацийнхаа ШУ-ны үндэслэгээг нь гүнзгийрүүлэх. Доктор (Sc.D) Н.Лүндэндорж Доктор (Sc.D) Л.Баасан Онолын талаас Н.Лүндэндоржид, эрх зүйн талаас нь С.Жанцан нарт сайн үзүүлэх.
Нэр томьёолол дээр анхаарах хэрэгтэй. Доктор (Sc.D) О.Амархүү 1-р бүлгийг жаахан обьёмный нэрлэх хэрэгтэй. Доторх найруулгуудаа засмаар байна. ШУ-ны үндэстэй зүйлийг хэрэглэхийн тулд юу хийх ёстой вэ? гэдэг талаас нь засварлах.
Заавал 5 бүлэг байх шаардлагагүй, 3 юм уу 4 бүлэг болгож цөөлөх хэрэгтэй. Диссертацид социологийн судалгаа болон туршилтын судалгааны үр дүнг нэгтгэж тусгасан. Зөвлөх Н.Лүндэндорж, С.Жанцан нарын зөвлөгөөний дагуу засвар хийв.
Нэр томьёонд дахин боловсруулалт хийлээ. 1-р бүлгийн нэрийг өөрчлөн томьёолсон.
5 дугаар бүлгийг хасч бусад бүлэгт шингээж, 4 бүлэг болгон тодорхой засвар хийсэн. Диссертацийн хавсралтад судалгааны дүнг нэгтгэсэн байдлаар харуулав. Доктор Ж.Бямбаа Процессын эрх зүйн судлахуйн талаас нь гаргаж ирээсэй гэж хүсэх байна. Доктор (Sc.D) Т.Сэнгэдорж “Ойлголт”, “Үндэс” гэсэн нэр томьёо их хэрэглэснээс сурах бичиг шиг болсныг анхаарах.
ШУ-ны томьёолол дутуу байгааг анхаарах.
2, 3-р бүлгийн байрлалыг сольвол яасан юм бэ?
Удиртгал хэсэгт практик ач холбогдол гаргасан, онолын хувьд юм харагдсангүй. Тиймээс тодруулж гаргаж өгөх. Доктор Н.Жанцан Ишлэл дээр он байхгүй байна. Зарим зохиогчын овог байхгүй байна.
Дүгнэлтийг цэгцтэй, ойлгомжтой бичих. Доктор (Sc.D) И.Дашням Хууль цаазын түүхэн эх сурвалжийг сайн ашиглах. Эрүүгийн процесст полиграф аргыг хэрэглэх боломжийг диссертацид дэлгэрэнгүй оруулсан. Холбогдох хуулийн төсөлд тодорхой санал хүргүүлсэн. “Oйлголт”, “Үндэс” гэсэн нэр томьёонуудыг хассан бөгөөд танин мэдэхүйн шинжтэй бичлэгийг багасгасан.
Удиртгал хэсэгт шинжлэх ухааны ач холбогдлыг нэмж бичсэн. 2 ба 3 дугаар бүлгийн байрлалыг солиход логик дараалал алдагдах учир хэвээр нь үлдээсэн. Ном зүйг бүхэлд нь засч сайжруулсан.
Дүгнэлт, саналыг салгаж, тус тусад нь бичсэн. Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэлээс ашиглаж, диссертацийн тодорхой хэсэгт нэмэлт оруулсан.Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл 1-16 ботийг бүгдийг шүүж үзэв. Зөвлөхүүдээр хянуулсан. Сэдвийн үндэслэл, тулгамдсан байдал:
Хүмүүнлэг, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн ардчилсан нийгмийн тогтолцоог цогцлооход чиглэсэн эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр хэрэгжиж байна.
Хүний эрх, эрх чөлөөг хангах, эрх зүйн шинэчлэл 20 жил хийгдэж байна.
Шинэ эрх зүйн орчин бүрдсэн ч гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг ШУ, технологийн ололтыг ашиглаж үр дүнд хүргэх шаардлага байсаар байна.
Сүүлийн 4 жилд 12751 гэмт хэрэг илрээгүй байна. Одоо 10000 түдгэлзүүлсэн хэрэг байна.
Полиграф ашиглсанаар гэмт хэргийг түргэн илрүүлэх боломж нэмэгдэнэ.
Полиграф ашигласаны үр дүнг мөрдөн байцаах, шүүхийн шатанд нотлох баримтаар тооцдоггүй буруу тогтолцоо, хуулийн зохицуулалт муу байна Сэдвийн судлагдсан байдал:
Полиграф ашиглахтай холбоотой онол, практикийн олон бүтээл туурвисан К. Бакстер, У. Марстон, Д. Рейд, П. Экман, В. В. Знаков, В. А. Варламов, Ю. И. Холодный, А. Ю. Молчанов, И. С. Зубрилова, А. Н. Леонтьев, А. Р. Лурия, С. Г. Мягких зэрэг гадаадын эрдэмтэд.
Монгол Улсын эрдэмтдээс С.Жанцан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Болдбаатар, З.Төрмандах, Т.Оюунчимэг зэрэг эрдэмтэд өөрсдийн бүтээлдээ гэмт хэрэгтэй тэмцэхэд полиграф ашиглах асуудлыг хөндсөн байна. Судалгааны объект:
Гэмт хэрэгтэй тэмцэхэд полиграф ашиглахтай холбоотой үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт.

Судалгааны зүйл:
Монгол Улсын болон гадаад орны хууль тогтоомж, онол, арга зүйн бүтээл, гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт, шүүхийн практик. Судалгааны явцад дэвшүүлсэн таамаглал:
Полиграф аргыг техник, тактик, арга зүйн хувьд зөв, оновчтой нэвтрүүлснээр мөрдөн байцаах болон гүйцэтгэх, мөрдөн байцаах ажлын үр дүн үлэмж дээшилнэ.
Полиграфын шалгалтыг мөрдөн байцаалтын зарим ажиллагаанд ашиглах боломжтой бөгөөд ингэснээр мөрдөн байцаалтын зардлыг ихээхэн хэмнэх боломжтой.
Полиграф бол шүүх сэтгэц шинжилгээний чухал хэрэгсэл мөн. Судалгааны зорилго, зорилт:
Нуугдмал мэдээллийг полиграфын тусламжтайгаар илрүүлэх ажиллагааны онолын эх сурвалжийг иж бүрэн судалсны үндсэн дээр полиграфологийг шинжлэх ухааны мэдлэгийн бие даасан салбарын хувьд тодорхойлон, түүнийг гэмт хэрэг илрүүлэхэд ашиглах тактик, арга зүйн ач холбогдолтой зөвлөмж боловсруулан, полиграф ашиглан хийх шүүх сэтгэцийн шинжилгээний үр дүнг үнэлэх аргачлал боловсруулахад судалгааны зорилго оршиж байв. Энэхүү зорилгын хүрээнд : 1.Хүний сэтгэц физиологийн зүй тогтол, полиграфологийн чиглэлээр гарсан шинжлэх ухааны эх сурвалжийг судлах,
2.Гэмт хэрэгтэй тэмцэхэд полиграф ашиглахтай холбогдсон хууль тогтоомж, эрх зүйн бусад актад дүн шинжилгээ хийх,
3.Полиграфологийг мэдлэгийн салбарын хувьд тодорхойлох,
4.Гэмт хэрэг илрүүлэхэд полиграф ашиглах тактикийн зөвлөмж боловсруулах,
5.Гэмт хэрэг илрүүлэхэд полиграф ашиглах арга зүйн зөвлөмж боловсруулах,
6.Полиграф ашиглан явуулах шүүх сэтгэцийн шинжилгээний үр дүнг үнэлэх аргачлал боловсруулах,
7.Судалгааны сэдэвтэй холбоотой асуудлаар хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн тодорхой санал дэвшүүлэх. Судалгааны онол, арга зүйн үндэслэл:
Судалгааны онол, арга зүйн үндсийг криминалистик, хууль зүйн сэтгэл судлал, тагнах үйл ажиллагааны болон эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, нотолгооны онол, ерөнхий сэтгэц судлалаар үндэсний болон гадаадын эрдэмтэн судлаачдын туурвисан бүтээлүүд бүрдүүлж байна.
Дэвшүүлсэн зорилго, зорилтыг шийдвэрлэхийн тулд судалгааны обьект, зүйлд тохирсон цогц арга хэрэглэснээс гадна мэргэжлийн ном зохиолд шинжлэх ухааны дүн шинжилгээ хийлээ. Судалгаанд хэрэглэсэн арга.
Судалгааны онолын хэсэгт, анализ ба синтез, загварчлах болон нэгтгэн дүгнэх;
эмпирик хэсэгт, мэдээ баримт цуглуулах зорилгоор “Хувь хүнийг судлах олон хүчин зүйлийн стандарт арга” (СМИЛ), сэтгэц зүйн бусад арга, криминалистикийн судалгааны холбогдох аргуудыг өргөн хэрэглэсэн болно.
Судалгааны явцад мэргэжлийн полиграф “Диана-4”, програм хангамж “Фемида”, математик боловсруулалтын алгоритм Chance Calc зэргийг ашиглав.
- Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий 150 албан тушаалтнаас санал асуулгаар судалгаа авсан.
Туршилтын судалгаанд ОХУ-ын 170 иргэн, Монгол Улсын 50 иргэн, нийт 220 хүн сайн дурын үндсэн дээр оролцов. Судалгааны үе шат.
Эхний үе шат (2006–2008 он)- онолын судалгаа.
Хүний сэтгэц физиологийн зүй тогтол, худал хуурмагийг илчлэхэд чиглэсэн үйл ажиллагааны түүхэн уламжлал, орчин үеийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар гарсан онолын бүтээлүүдэд дүн шинжилгээ хийсэн бөгөөд судалгааны онолын үндсийг тодорхойлж, зорилго, зорилтыг томьёолсон болно.
Удаах үе шат (2009-2010 он)- арга зүйн судалгаа.
Судалгааны иж бүрэн арга хэрэглэж, эмпирик судалгаа хийв.
Төгсгөлийн үе шат (2010-2011 он)- дүгнэлт боловсруулалт.
Судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэлт хийж, тодорхой санал боловсрууллаа. Судалгааны үндсэн үр дүн ба түүний шинжлэх ухааны шинэлэг тал.
Гэмт хэрэгтэй тэмцэх ажилд полиграф аргыг ашиглах асуудлыг онолын талаас гүнзгийрүүлэн судалж, мөрдөх ажиллагаанд нэвтрүүлэх арга замыг тодорхойлов.
Гэмт хэрэгтэй тэмцэхэд полиграф ашиглах талаар тусгагдсан хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн.
Гэмт хэрэг илрүүлэхэд полиграф аргыг хэрэглэх тактик, арга зүйн зөвлөмж боловсруулсан.
Полиграф ашиглан хийх шүүх сэтгэц судлалын шинжилгээний үр дүнг үнэлэх аргачлал боловсруулсан.
Полиграфологийг шинжлэх ухааны мэдлэгийн нэг салбар болохыг үндэслэж, судалгаандаа ашигласан. Судалгааны үр дүнгийн практик ач холбогдол.
Тухайн ажилд тусгасан онолын үзэл баримтлал, туршилтын мэдээ баримт нь полиграфын ярилцлагаар нуугдмал мэдээлэл илрүүлэх ажиллагааны үндэс суурь болно.
Полиграф ашиглах тактик, арга зүйн зөвлөмжийг хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд үр бүтээлтэй хэрэглэх бүрэн боломжтой.
Судалгааны үр дүнг полиграфын мэргэжилтэн, гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, сэтгэц зүйч шинжээч зэрэг ажилтныг сургаж бэлтгэхэд ашиглаж болно. Хамгаалалтад оруулах үндсэн асуудал.
1. Полиграфологийг шинжлэх ухааны мэдлэгийн салбарын хувьд тодорхойлох;
2. Полиграфологийн нэр томъёог нэг мөр цэгцлэн боловсруулах;
3. Полиграф ашиглах арга зүйн зөвлөмж боловсруулах;
4. Полиграф ашиглах тактикийн арга боловсруулах;
5. Полиграф ашиглах эрх зүйн зохицуулалтын талаар санал боловсруулах. Судалгааны үр дүнгийн хэрэгжилт
Судалгааны үр дүнгийн талаар эрдэм шинжилгээний хурал, эрдэм шинжилгээний өгүүлэл, гарын авлага болон нэг сэдэвт зохиолд тусган олны хүртээл болгосон. Диссертацийн бүтэц, хэмжээ
Диссертаци нь удиртгал, 4 бүлэг, дүгнэлт, санал, ном зүй, хавсралтаас бүрдэнэ. Диссертацийн хэмжээ 215 нүүртэй. II. ДИССЕРТАЦИЙН ҮНДСЭН АГУУЛГА I бүлэг. Полиграфологийн ололтыг гэмт хэрэг илрүүлэхэд ашиглах онолын асуудал
Уг бүлэгт “Полиграфологи ба сэтгэц, физилиологийн мэдээлэл дамжуулах шинж чанар” ба “Полиграфологи шинжлэх ухааны агууламж бүхий мэдлэгийн салбар болон хөгжсөн нь” гэсэн 2 зүйлтэй. Эдгээр зүйлд хүний сэтгэц физиологийн мэдээлэл дамжуулах шинж чанарыг дэлгэрэнгүй авч үзсэн бөгөөд полиграфын үүсэл, хөгжлийн зүй тогтолд дүн шинжилгээ хийсэн болно. II бүлэг. Гэмт хэрэг илрүүлэхэд
полиграф ашиглах эрх зүйн зохицуулалт
Энэ бүлэг “Гэмт хэрэг илрүүлэхэд полиграф ашиглах үндэсний эрх зүйн зохицуулалт” ба “Гадаад улс дахь полиграф ашиглах эрх зүйн зохицуулалтын онцлог” гэсэн 2 зүйлээс бүрдэнэ. Эдгээр зүйлд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон гадаадын зарим улсын эрх зүйн эх сурвалжийг судалж, тодорхой дүгнэлт хийв. III бүлэг. Гэмт хэрэг илрүүлэхэд
полиграф ашиглах арга зүй
Энэхүү бүлэг “Полиграфологийн арга судлахуй”, “Полиграфын хэрэглээний арга зүй”, “Полиграфын ярилцлагын үндсэн арга” гэсэн 3 зүйлтэй. Эдгээр зүйлийн хүрээнд полиграфологийн онолын суурь болох арга судлахуйг тодорхойлж, полиграфын хэрэглээний аргуудыг системчлэн, полиграфын ярилцлагын үндсэн аргыг хэрхэн хэрэглэх
талаар зөвлөмж боловсрууллаа. IV бүлэг. Гэмт хэрэг илрүүлэхэд
полиграф ашиглах тактик зүй
Уг бүлэг “Полиграфологийн тактик зүйн тодорхойлолт”, “Полиграфын тактикийн шийдэл, хэрэгжүүлэх үе шат”, “Полиграф ашиглан явуулах шүүх-сэтгэцийн шинжилгээний үр дүнг үнэлэх” гэсэн 3 зүйлээс бүрдэнэ. Эдгээр зүйлд полиграфологийн нэг элемент болох тактик зүйн тодорхойлолтыг боловсруулж, тактикийн шийдэл бүрэлдэн бий болох зүй тогтол, түүнийг хэрэгжүүлэх үе шат, полиграф ашиглан явуулах шүүх-сэтгэц физиологийн шинжилгээний үр дүнг үнэлэх аргачлал зэрэгт дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан болно. ДҮГНЭЛТ 1. “Полиграф зүй”, “полиграф судлал”, “полиграфын сорил зүй”, “полиграфын онош зүй”, “полиграфын мэдээлэл зүй”, “полиграфын арга зүй”, “полиграфын тактик зүй”, “полиграфын шинжилгээ зүй” зэрэг шинжлэх ухааны агууламж бүхий олон ухагдахууныг бий болгон тодорхойлох бодит шаардлага урган гарч байна. 9.Полиграф зүйн ерөнхий онол нь тухайн мэдлэгийн салбарын судлагдахууныг танин мэдэхэд чиглэгдэх төдийгүй, хамгийн гол нь түүний өмнө оршин буй гол зорилт болох полиграфын практик үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэхүү онол нь полиграф зүйн шинжлэх ухааны судлагдахууны мөн чанарыг бүрдүүлж буй зүй тогтлыг нээн гаргах, танин мэдэх, полиграфын тухай мэдлэгийг системчлэх, тухайн салбар ухааны мэдлэгийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгыг агуулдаг бол хэсгийн онол нь гол төлөв полиграфын практик үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ. 16.Полиграф ашиглан явуулсан шүүх-сэтгэц физиологийн шинжилгээний үр дүнг үнэлэх үед шинжилгээг хуульд заасан арга, хэрэгслээр, эрх бүхий этгээд, зохих журмын дагуу, батлагдсан шинжилгээний стандарт, технологид нийцүүлэн хийсэн эсэх, дүгнэлтийн утга, агуулга шинжилгээний явцад бий болсон, түүнд суурилж буйг тогтоох зэргээр полиграфологч-шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хамаарал, нотлох баримтын болохуйц байдал талаас нь бусад нотлох баримтын нэгэн адил нягтлан шалгах хэрэгтэй. 15.Полиграф ашиглан шүүх-сэтгэц физиологийн шинжилгээ хийж гаргасан шинжээчийн дүгнэлтийг үнэлэх үйл явц нь бусад төрлийн шинжилгээний үр дүнг үнэлэх үйл явцтай зарчмын хувьд ижил.
Яллагдагч гэмт хэргийн үйл явдалтай ямар нэгэн шижмээр холбоотой байгааг полиграфын тусламжтайгаар тогтоох нь эрүүгийн процесст шууд бус нотлох баримт цуглуулж байгаа ажиллагаа гэж ойлгож болох юм. Иймд зөвхөн шүүх-сэтгэц физиологийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан яллах дүгнэлт үйлдэх эсвэл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж болохгүй бөгөөд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь полиграфологч-шинжээчийн дүгнэлтийг хэрэгт цугларсан бусад шууд болон шууд бус нотлох баримттай харьцуулан үзэж, цогц байдлаар үнэлж, энэ үндсэн дээр холбогдох шийдвэр гаргавал зохино. 14.Полиграф ашиглан шүүх-сэтгэц физиологийн шинжилгээ хийх явдал нь Монгол Улсын шинжилгээний практикт тулгамдсан асуудал мөн бөгөөд зохион байгуулалт, эрх зүйн шинжтэй тодорхой асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд уг шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагад явуулах нөхцөл бүрдэнэ хэмээн үзлээ. - Полиграф ашиглан асуухад хэрэглэж байгаа харьцуулах бүсийн, нэвт, эерэг үзүүлэлтийн хяналтын сорилыг судалж, боловсруулсан полиграф ашиглан асуух ажиллагааг зохион байгуулах аргачилсан зөвлөмж нь практикийн онцгой ач холбогдолтой хэмээн дүгнэж байна. Харьцуулах бүсийн сорил, гэм буруугийн иж бүрэн сорилоос бүтэх холимог жагсаалтын сорилын нэгэн адил асуугдагчийг шалгаж буй хэрэгт ямар хүрээнд холбогдолтой болохыг тогтооход тус болно. Нэвт сорил асуугдагчийн шууд аргын сорилын бүх асуултад хариулах үед үзүүлж буй хариу урвалын ерөнхий зураглалыг тодорхойлох боломж олгодог. Эерэг үзүүлэлтийн хяналтын сорил нэг сорилын хүрээнд батлах болон үгүйсгэх хариултад үзүүлсэн хариу урвалыг харьцуулах боломж олгодог. “Тийм” сорил өөр өөр сорилын хүрээнд батлах болон үгүйсгэх хариултад үзүүлсэн хариу урвалыг харьцуулах боломж олгодог. 11.Гэм буруугийн иж бүрэн сорилоос бүрдсэн холимог асуултын сорил нь шалгаж буй хэрэг асуугдагчид сэтгэл хөөрлийн ямар нөлөөлөл үзүүлж болохыг (өөрөө үйлдсэн, оролцсон, хэн үйлдсэнийг мэдэж байгаа, хэн үйлдсэнийг тааварлаж байгаа) зөв, түргэн тодорхойлоход тусалдаг. 10.Полиграфын практик үйл ажиллагааны арга нь сэтгэц судлал, физиологи, техник, хууль зүйн зэрэг шинжлэх ухааны хүрээнд бий болсон мэдлэгт суурилж, гэмт хэрэг илрүүлэх, мөрдөх явцад бодит үнэнийг тогтоох зорилго, үйл ажиллагаатай уялдаатайгаар полиграф зүйн тулгуур аргын хэмжээнд бүрэлдэн бий болж эрчимтэй хөгжих чиг хандлага нэгэнт бий болжээ. - Полиграф аргыг нэг талаас, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд бүрэн хориглох нь зарим талаар сэжигтэн, яллагдагчийн өөрийгөө хамгаалах эрхийг зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй. Нөгөө талаас, полиграф аргыг үйл ажиллагааны бүхий л салбарт ашиглан хэт дэлгэрүүлэх нь иргэдийн эрхийг бас хөндөх эерэг, сөрөг хоёр талтай. Тиймээс полиграф аргыг хууль зүйн үндэслэл байгаа тохиолдолд л ашиглах нь илүү тохиромжтой юм. - Полиграф зүй нь тухайн мэдлэгийн салбарын хүрээнд үүсэх үзэгдэл, үйл явдлыг судлах, шинжлэх, танин мэдэх, аливаа зорилгод хүрэх, бодит үнэнд ойртох хэрэгсэл болсон шинжлэх ухааны судалгааны тодорхой аргуудын тогтолцоог бий болгож нэгэнт чаджээ. - Полиграфыг янз бүрийн салбарт хамгийн өргөн ашиглаж буй улсын тоонд АНУ, Энэтхэг, Япон, Польш Улс орж байгаа бөгөөд дээрх улсад полиграф ашигласан ярилцлагын үр дүнг анхан шатны шүүхэд эрүүгийн хэргийн нотлох баримт болгон ашигладаг. Унгарт полиграф ашигласан дүнг туслах нотлох баримт болгон ашигладаг ба шүүх сэтгэц судлалын шинжээчийн дүгнэлттэй адилтган үздэг. АНУ болон Польшид эрүүгийн хэрэгт полиграфын үр дүнг шүүхэд ашиглахдаа прецедент (жишиг) үүсгэх арга хэрэглэж байгаа зэрэг нь эрх зүйн тогтолцооны онцлогоос гол төлөв хамаарч байна. - Полиграф аргыг гүйцэтгэх ажлын арга хэмжээ болон мөрдөн байцаалтад ашиглах нь гэмт хэрэг илрүүлэх, таамаглал дэвшүүлэх, гэм буруугүй хүнийг цагаатгах зэрэгт сайн нөлөө үзүүлэх өргөн боломжтой. Полиграф аргыг захиргааны, эрүүгийн болон иргэний процессын янз бүрийн оролцогчдын тухайд (сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч) хэрэглэж болно. Полиграф аргыг ашигласан үр дүнг дэлхийн олон орны цагдаагийн байгууллага мэдээллийн баримжаалах хэрэгсэл болгон ашигладаг. 13.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд полиграф аргыг эрүүгийн процесст ашиглах тухай асуудлыг тусгайлан заагаагүй ч, “гэмт хэргийн ул мөрийг илрүүлэх, түүнийг буулган авах, бэхжүүлэх шинжлэх ухааны үндэслэл бүхий арга, техник хэрэгсэл”-ийн тухай заалт нь полиграф болон шинжлэх ухааны үндэслэл бүхий бусад аргыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад ашиглах боломжийг нээж байна гэж үзэх үндэслэлтэй. - Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийж үзэхэд, гэмт хэрэг илрүүлэх ажиллагаанд полиграф ашиглах эрх зүйн орчин ямар нэгэн хэмжээгээр бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэхдээ эрх зүйн актын дүн шинжилгээ болон полиграфыг мөрдөн байцаалтын явцад ашиглаж ирсэн цөөн жилийн практикаас харахад, гэмт хэрэг илрүүлэхэд полиграф ашиглах хүрээг өргөтгөх, үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд эрх зүйн зохицуулалтыг нь боловсронгуй болгох чиглэлээр тулгамдсан цөөн бус асуудал байгаа нь бидний судалгаагаар тогтоогдож байна. - Полиграф зүйн үүсэл, хөгжлийн түүхийг, бидний үзэж байгаагаар, үндсэн 3 үе шатад хувааж болохоор байна. Эдгээр нь: 1) Эмпирик хөгжлийн үе; 2) Шинжлэх ухаанлаг хөгжлийн үе; 3) Шинжлэх ухаанч хөгжлийн үе.

Монгол Улсад полиграф зүйн эмпирик хөгжлийн болон шинжлэх ухаанлаг хөгжлийн үеүдэд дэлхийн бусад улс орны нэгэн адил худлыг илчлэх төрөл бүрийн арга ашиглаж байсныг түүхийн эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Тэдгээрээс “шахаанд оруулах”, “сүх атгуулах” зэрэг аргыг гэмт хэрэг илрүүлэх практикт ашиглаж байсан нь XVI зууны “Халхын цааз эрхэмжийн арван найман хууль”, XVII зууны “Монгол, Ойрдын их цааз”, XVIII зууны “Халх журам” хуулийн заалтаас тодорхой харагдаж байна. - Полиграф зүйн шинжлэх ухаан, техник технологийн болон сэтгэц судлал, физиологийн шинжлэх ухааны үндэслэл, түүнчлэн хууль зүйн шинжлэх ухааны онолын үзэл баримтлалыг сайтар судалж, өөрийн орны хууль зүйн практикт нэвтрүүлэн, мэргэжилтэн, судлаачдын хүртээл болгох асуудал оновчтой шийдвэрээ хүлээж байна. САНАЛ а) Полиграф ашиглан явуулах шүүх-сэтгэц физиологийн шинжилгээ нь сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс оронд эрчимтэй хөгжиж байгаа, үр ашигтай болох нь мөрдөн байцаалтын практикаар нэгэнт нотлогдсон шүүх шинжилгээний шинээр бий болсон нэгэн зүйл мөн тул үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, уг шинжилгээг Монгол Улсын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн практикт хэрэглэж эхлэх цаг нэгэнт болжээ.
Үүний тулд “Полиграф ашиглан явуулах шүүх-сэтгэц физиологийн шинжилгээ”-ний зааврыг эрх бүхий албан тушаалтан (Монгол Улсын Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга, ШШҮХ-ийн захирал зэрэг) батлах ёстой бөгөөд энэ нь уг шинжилгээг гэмт хэрэг илрүүлэх практикт хэрэглэж эхлэх үндсэн нөхцөл болно. 1. Эрх зүйн хүрээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах асуудлыг бидний санал болгож байгаагаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. б) Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мэргэжилтний эрх зүйн байдлыг нарийвчлан тодорхойлоогүй учир тусгай мэдлэг бүхий уг субъектыг гэмт хэрэг илрүүлэх ажиллагаанд ашиглах боломжийг илт хязгаарлаж байна.
Монгол Улсын хууль тогтоомжид “мэргэжилтэн”-ий эрх зүйн байдлыг тодорхой болгох чиглэлээр зарим судлаачийн баримталж буй байр суурийг дэмжихийн зэрэгцээ полиграфологч-мэргэжилтний үйл ажиллагааны онцлогийг харгалзан ЭБШХ-д дараах нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. - “46.11. Мэргэжилтэн гэж мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, тусгаарлах, гэмт хэргийн нөхцөл байдлыг тодорхойлоход мэргэжлийнхээ хүрээнд туслах зорилгоор байцаан шийтгэх ажиллагаанд оролцож буй, хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий этгээдийг ойлгоно” гэсэн заалт;
- “85.11. Мэргэжилтний магадлагаа гэж шинжлэх ухаан, техник, урлаг, гар урлал болон хэргийн нөхцөл байдлыг тогтооход шаардагдаж буй бусад мэдлэгийн хүрээнд мэргэжилтний явуулсан ажиллагаа, түүний үр дүнг тавьсан асуултад хариулж бичгийн хэлбэрээр илэрхийлсэн байцаан шийтгэх ажиллагааны баримт бичгийг ойлгоно” гэсэн заалтыг тус тус нэмж оруулах саналыг гаргаж байна. Түүнчлэн, мэргэжилтний эрх, үүргийг тогтоох талаар гаргасан зарим судлаачийн санал дээр нэмэлт болгон:
- “Полиграфилогч-мэргэжилтэн сорилын үр дүнг ярилцлагад оролцогчид тайлбарлах эрхтэй”;
- “Тодорхой нөхцөлд оролцогчоос полиграф ашиглан сорил авах боломжтой эсэх асуудлыг полиграфилогч-мэргэжилтэн тодорхойлох эрхтэй”;
- “Ярилцлага хийх явцад хэнийг байлцуулах тухай асуудлыг шийдвэрлэхэд мэргэжилтний саналыг харгалзана” гэсэн заалтыг тус тус нэмэлтээр оруулах нь зүйтэй гэж үзлээ. в) Төрийн алба хаагчийг сонгон шалгаруулах, тодорхой үе шаттайгаар аттестатчилах, ялангуяа төрийн тусгай албан хаагч албандаа үнэнч хандаж байгаа эсэхийг тогтоох, үүрэг гүйцэтгэх чадвартай байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор полиграф ашиглах шаардлагатай хэмээн үзэж, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Авлигын эсрэг хууль зэрэгт “төрийн тусгай алба хаагчдыг тодорхой үе шаттайгаар, шаардлагатай тохиолдолд тухай бүрт полиграф сорилын тусламжтайгаар шалгана” гэсэн заалт нэмж оруулах нь зүйтэй. 2.Полиграф ашиглах эрх зүйн харилцааг шууд зохицуулж буй “Гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаанд полиграф ашиглах” 302 код бүхий журам хэт ерөнхийлсөн шинжтэй байгаа тул полиграф хэрэглэх, түүний үр дүнг ашиглах хүрээний тодорхой асуудал, тодруулбал, мэргэжилтэнд тавих шалгуур, процессын ямар баримт бичгийг үндэслэн ярилцлага явуулах, ярилцлагын явцад байлцаж болох субъектын хүрээ, тэдгээрийн эрх хэмжээ, ярилцлагын асуулт бэлтгэх горим, полиграф төхөөрөмжийн техникийн үзүүлэлтэд тавих шаардлага, полиграф хэрэглэх орчин нөхцөл, полиграф ашигласан үр дүнг танилцуулах журам зэргийг дахин сайтар нягтлан боловсруулах шаардлагатай. 3.Полиграф зүйг өөрийг нь танин мэдэх ерөнхий дүрэм, зарчмыг тодорхойлж байдаг шинжлэх ухааны түгээмэл арга судлалын мэдлэгийг полиграфологийн арга судлахуй хэмээн тодорхойлж болохоор байна.
Полиграфологийн арга судлахуй нь тухайн шинжлэх ухааны ерөнхий онолын үүргийг гүйцэтгэхийн сацуу энэ мэдлэгийн салбарт үүсэн бий болж, хөгжиж буй хэсгийн онолын суурь нь болж өгнө. 4.Полиграфын практик үйл ажиллагааны арга зүйг “полиграф төхөөрөмжийн тусламжтайгаар гэмт хэрэг илрүүлэх, мөрдөх ажиллагааны үед хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор боловсруулсан субъектын зан үйлийн чиг шугам, үйлдлийн дэс дарааллыг тодорхойлсон арга, барил, мэхийн цогц, түүнчлэн эдгээрийг хэрэглэх зөвлөмж, заавар, журмын буюу аргачлалын тогтолцоо мөн” хэмээн тодорхойлохыг санал болгож байна. 5.Полиграфын арга зүйн үр өгөөжийг дээшлүүлэхэд полиграфын тоног төхөөрөмж, програм хангамж ихээхэн нөлөөтэй бөгөөд эдгээрийг өөрийн орны гэмт хэрэг илрүүлэх практикт нэвтрүүлэхдээ түүний шинжлэх ухааны үндэслэл, техникийн боломж, чадавх, стандарт зэргийг харгалзан үзвэл зохино. 6.Полиграф зүйн салбарт ажиллах үндэсний мэргэжилтнийг тусгайлан бэлтгэх шаардлагатай ба тэдгээр нь хууль зүй, сэтгэц, физиологи, техникийн мэдлэгийн салбарт зохих боловсрол эзэмшсэн байвал зохино. 8.Полиграфын арга барил (барил, мэх) нь тактикийн үндсэн, хамгийн чухал хэсэг нь байдаг бөгөөд түүнийг “полиграф төхөөрөмжийн тусламжтайгаар гэмт хэргийн бодит үнэнийг тогтоох хамгийн оновчтой, үр дүнтэй үйлдлийн арга, зан үйлийн хамгийн зохистой чиг шугам” хэмээн тодорхойлж болно. 7.Полиграф ажиллагааг зохион байгуулах, төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэгч субьектын зан үйлийн чиг шугамыг тодорхойлох шинжлэх ухааны мөрдлөг, гэмт хэргийн бодит үнэнийг полиграфын тусламжтайгаар тогтоох ажиллагааны арга барил, тэдгээрт суурилсан зөвлөмжийн тогтолцоог полиграфологийн тактик зүй хэмээн томъёолох саналтай. 9.Полиграфын тактикийн арга барил нь полиграфын тодорхой ажиллагаанд ашиглагдахын тулд үйл ажиллагааны зарчмын шинжийг агуулсан:
1) Шинжлэх ухааны үндэслэлтэй байх;
2) Аюулгүй байх;
3) Хуульд нийцсэн байх;
4) Ёс зүйд нийцсэн байх;
5) Үр дүнтэй байх зэрэг зарчмууд дээр тулгуурласан байх шаардлагатай. 10.Полиграфологийн тактик зүй нь полиграфологийн тогтолцооны бие даасан элементийн хувьд энэ мэдлэгийн салбарын бусад хэсгүүд болох полиграфологийн онол, техник зүй, арга зүйтэй нягт холбоотойгоор оршин тогтнож хөгжиж байдаг бөгөөд полиграфологийн тактик зүйг боловсронгуй болгоход шинжлэх ухааны мөрдлөг, онолын үзэл баримтлалыг бий болгон хөгжүүлэх, полиграфын хэрэглээ болон полиграфын мэргэжилтэн, судлаачдын туршлагыг нэгтгэн дүгнэх нь ихээхэн ач холбогдолтой. 12.Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнд орчин үеийн техник, хэрэгслээр тоноглогдсон полиграф зүйн туршилт, сургалт, шинжилгээний лаборатори байгуулж, ажиллуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. 11.Полиграф ашиглан цуглуулж буй мэдээллийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, полиграф ажиллагааны ач холбогдол, үр дүнг дээшлүүлэх зорилгоор полиграф ашиглан ярилцсан дүнг магадлагаагаар биш, шинжээчийн дүгнэлт хэлбэрээр албажуулах нь зүйтэй юм. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг
үүрэг хэрэгжүүлдэг 150 албан
тушаалтнаас авсан санал
асуулгын дүнгээс Полиграфыг мэдэх үү? Полиграф аргыг гэмт хэрэг илрүүлэхэд ашиглах шаардлага байна уу? Туршилтанд орсон 220 хүний талаар судалгаа дараах зорилт тавьж хэрэгжүүллээ gfgfgf
Full transcript