Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

19-35 насны зан төлөв

No description
by

Erbulan Karakas

on 3 February 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of 19-35 насны зан төлөв

19-35 насны зан төлөв
Ид насны эхэн үе /20-25 нас/
20-30 нас нь өөрийгөө таних, сорих, амьдралын асуудал бэрхшээлийг зохистой шийдвэрлэж сурах үе байдаг. Энэ насанд ертөнцөд хандах хандлага, үзэл бодол тогтворжиж, хүн өөрийн амьдралын эзэн болж, ажил мэргэжилдээ тодорхой амжилтад хүрдэг.
Монголчуудийн ангилал Идэр нас / 35-45 / Хижээл нас / 45- 60 / Өтөл нас / 60- 80 / Эртний Хятадын ангилал Нийгмийн үүргээ биелүүлэх үе – 40 нас хүртэл Амьдралыг ухаарах үе – 50 нас хүртэл Бүтээлж амьдралын үе – 60 нас хүртэл Пифагорийн ангилал / МЭӨ 6-р зуун / 20- 40 нас / Зун / Залуу үе 40-60 нас / Намар / Хүч чадал илрэх үе 60-80 нас / Өвөл / Хөгшрөх үе Эрик Эриксон /1902-1994 / Эрик Эриксон /Ericson Eric/ (1902-1994) Бие хүний хөгжил нь насан туршид нь явагдаж байдаг бөгөөд, үүнд зөвхөн ойр дотны хүмүүс нөлөө үзүүлэхээс гадна найз нөхөдийн хүрээлэл ажил ,нийгэм гэх мэтээр бүхэлдээ хөгжилийн үйд явцад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл бие хүний хөгжил нь шат шатандаа цаашид хөгжихөд бэлэн байдаг. Үүнд: уг хүнд ухамсарлагдаж буй нийгмийн цар хүрээний тэлэлт зэргээр тодорхойлогддог юм.

Гэвч үүнд байнга зөрчил хямрал дагалдаж байдаг бөгөөд тухайн хүний хувьд зөрчил, хямралыг хэрхэн даваж шийдвэрлэж байна гэдгээс хамаарч хөгжилийн дараагийн шатанд шилжих нөхцөл бүрдэж үүнээс шалтгаалан бүрэн хэмжээгэээр ажиллах чадвартай чадварлаг бие хүн төлөвшин хэмээн Эрик эриксон үзэж байв. Бие хүний хөгжил нь дараах үе шатаар тодорхойлсон.
БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ
Насанд хүрсэн эхэн үеийн хөгжлийн зорилтууд
●өөрийгөө таних тодорхойлох;
●чанартай боловсрол эзэмших;
●амьдралынхаа ханийг сонгох;
●гэр бүлийн амьдралд бэлтгэх;
●гэр бүл болох;
●хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх;
●өрхийн аж ахуйгаа хөтлөх;
●ажил хөдөлмөр эрхлэх;
●иргэний үүрэг хариуцлага хүлээх;
●чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх;
●нийгмийн хүрээлэлд хүлээн зөвшөөрөгдөх
Биеийн хүч, эд эрхтний үйл ажиллагаа, хариу үйлдлийн хурд, хөдөлгөөний дадал болон хүний бие бялдрын бусад боломж 25-30 насны хооронд оргил цэгтээ хүрч, 30 наснаас хойш алгуур буурдаг хэдий ч 40 нас хүртэл насанд хүрэгчдийн бие бялдрын боломж өндөр түвшинд хадгалагддаг. Энэ насанд бие бялдрын боломжийн бууралт өндөр зэрэглэлийн тамирчдын хувьд л чухал байж болно. Бусад хүмүүсийн хувьд энэхүү бууралт нөлөө багатай байдаг.
ДҮГНЭЛТ
Насанд хүрсэн үед хүний хөгжил биемахбодийн өсөлт болон танин мэдэхүйн шинэ дадал эзэмших асуудалтай төдийлөн холбоогүй болдгийн улмаас шинэ шинж чанартай болдог. Энэ насны хөгжил голчлон нийгэм-соёлын үзүүлэлтүүдээр тодорхойлогддог. “Насны цаг” гэдэг нь “амьдралын дотоод хуваарь”-ийн нэг хэлбэр бөгөөд насанд хүрэгчдийн хөгжил дэвшлийг хянах зориулалттай. Өөрийн хөгжлийн явцыг үнэлэх насанд хүрэгчдийн үнэлгээнд нийгмийн зүгээс хүлээх хүлээлт нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд эдгээр хүлээлт эрс өөрчлөгдсөн нь амьдралын уламжлалт үе шатуудын зааг хязгаар өөрчлөгдөхөд нөлөөлжээ. Насанд хүрсэн үеийг тодорхойлоход хүний биологийн, нийгмийн ба сэтгэл зүйн нас болон асуудал бэрхшээлийг даван туулах зан үйлийн дадлууд чухал ач холбогдолтой. Залуу нас бол “амьдралын гараагаа эхлэх үе” юм. Ззалуу хүмүүс гэр бүлийн амьдралын хувьд ч тэр, ажил мэргэжлийн хүрээнд ч тэр амьдралын замналынхаа эхэнд байж, амьдрал, нийгэмд бие даан хөл тавьж, эцэг эхийн хараа хяналт, халамж анхаарлаас гарч, өөрийгөө болон гэр бүлээ авч явах хариуцлагатай үедээ ордог. Ихэнх залуу хүмүүс эрч хүчээр дүүрэн байдаг. Энэ насанд тэдний амьдрах чадвар, хүч, тэсвэр оргил цэгтээ хүрдэг. Амьдралын зөв хэв маягтай залуучууд өөрсдийн эрүүл мэндийг олон жилээр хадгалдаг байна. Тэгсэн хэдий ч осол гэмтэл, гадны шалтгаант өвчин энэ насныхны эрүүл мэндэд ноцтой заналхийлэл учруулж байдаг. Насанд хүрсэн үеийн эхний бөгөөд бие даасан үе шат бол оюутан нас юм. Энэ нас бол өөрийгөө бие даан авч явах, амьдрал, нийгэмд бие даан хөл тавих хариуцлагатай үе бөгөөд хийх ёстой, шийдэх ёстой ажлууд дүүрэн байдаг. Диалектик сэтгэхүйн хөгжил, үүрэг хариуцлагын төлөвшил болон оюун ухааны уян хатан хэрэглээ нь насанд хүрсэн эхэн үеийн танин мэдэхүйн зарим амжилтууд юм.


Насанд хүрсэн үе шат / 20-40 / Энэ шатанд Эриксоны үзэж байгаагаар хамгийн чухал шийдвэрлэх үүрэгтэй шат юм. Учир нь хүн бүтээлч байдал ба тогтвортой тайван ,тууштай амьдралыг бий болгодог төдийгүй ажил хөдөлмөр, сонирхол тогтсон, байр сууриа хадгалах, бусдын төлөө санаа тавих, өөрийн үр хүүхэдтэйгээ харьцах, тэднийг хүмүүжүүлэхийн хамт өөрийгөө хөгжүүлж болдог.
1. Насанд хүрсэн үе шат /20-40нас/
Эриксоны үзсэнээр, дотно харьцаа нь олон талтай, өргөн хүрээтэй асуудал. Энэ нь нэг талаас өөрөө юу ч алдана гэж айхгүйгээр өөрийгөө бусадтай адилтгах нөгөө талаас хайр сэтгэл, бэлгийн харьцаанаас гадна чин сэтгэлийн нөхөрлөл, итгэлийг багтаана. Бусдад итгэж, бусадтай дотносох нь хүн өөрийгөө хэр зэрэг таньснаас шалтгаалах бөгөөд өөрийн талаар тогтвортой төсөөлөл үүсээгүй бол бусадтай жинхэнэ ёсоор дотносож чадахгүй. Эриксоны үзсэнээр, хөгжлийн эерэг тал нь хайр сэтгэл. Хайр сэтгэл нь яруу сайхан мэдрэмж, бэлгийн янаг харьцааны аль алиныг нь илэрхийлэх бөгөөд бусдад итгэх хэрэгтэй гэж үзвэл өөрийгөө гаргуунд нь гаргах чадвар юм. Харин өөрийн бодол санаандаа дарагдан, өөрийгөө хэт анхаарч бусадтай харьцахаас зайлсхийж эхэлбэл хөгжлийн энэ шатны сөрөг тал илэрдэг. Бусадтай тогтвортой, тайван, нөхөрсөг, итгэлтэй харьцааг тогтоож чадахгүй бол ганцаардаж, нийгмээс тасардаг. Ийм хүмүүс дотно харьцаа нь шаардлага тавьж, аз туршиж, итгэхийг шаарддаг учраас энэ харьцаанаас зайлхийж байдаг.
Дотносох ба зожигрохын зөрчил
Залуу нас бол мэргэжил эзэмших, эдийн засгийн хувьд бие даасан байдалтай болох, улс орныхоо эдийн засаг болон нийгмийн амьдралд бүрэн татагдан оролцох, өөрийн ирээдүйг бүтээх үе юм. Энэ насанд залуучууд амьдралынхаа ханийг сонгож, гэр бүл, үр хүүхэдтэй болж, амьдралын өөрийн хэв маягийг бүрдүүлдэг. Ажил мэргэжлийн хүрээнд хөдөлмөрийн гараагаа эхэлж, ажил мэргэжилдээ дадлагажиж, байр сууриа олж, мэргэжлийн ур чадвар төлөвшиж эхэлдэг. Энэ үед залуучууд ажил мэргэжил болон хувийн амьдралын хүрээнд бүтээлч байдалд тэмүүлдэг. Энэ насанд амьдралын үндсэн чиг бүрэлддэг. Зарим залуус өөрийн амьдралын гол чиг, мэргэжлийн төлөвөө төвөггүй тодорхойлдог бол зарим хүмүүс эхлээд хэд хэдэн чиглэлээр өөрийгөө сорьж, дараа нь сонголтоо хийдэг. Зарим залуус эхлээд гэр бүл, баталгаатай “ар талтай” болохыг чухалчилдаг бол зарим нь эхлээд мэргэжил боловсрол эзэмших, амжилтад хүрэх, эдийн засгийн хувьд бат бөх байр суурьтай болохыг зорьдог.
30 нас гэхэд хүн ертөнцийг үзэх өөрийн гэсэн үзэлтэй, үйл ажиллагааны өөрийн арга барилтай, амьдралын өөрийн хэв маягтай, найз нөхдийн хүрээлэлтэй, зан үйлийн дадал зуршилтай өвөрмөц хувь хүн болж төлөвшдөг. Хүний оюун ухааны боломж оргил цэгтээ хүрдэг. Гэнэн томоогүй, туршлагагүй үеийг бодвол 30 нас бол туршлагатай, илүү буурь суурьтай, амьдралын ухаан суусан үе байхын хамтаар улам их үйлс бүтээх нөхцөл нь тал талаасаа бүрдсэн амьдралын гайхамшигтай үе байдаг.
27-28 насны үед залуу насны хямрал үүсдэг. Энэ нас нь амьдралын зорилго, төлөвлөгөө, үнэт зүйлсийг дахин үнэлж цэгнэх үе байдаг. Хүн анх удаа туулж өнгөрүүлсэн өмнөх жилүүдээ эргэн харж, орь залуу нас ард хоцорч, цаашид амьдралын шинэ зорилтууд тулгарах үедээ орж байгаагаа мэдэрч, үнэт зүйлсийн тогтолцоог дахин цэгнэж, өөрийн “Би”-г шүүмжлэлтэй үнэлдэг. Залуу насны хямрал нь хүн хөгжлийн дараагийн түвшин буюу насанд хүрсэн үе рүү шилжиж байгааг илтгэдэг. Энэ насны хямрал эрэгтэйчүүдэд илүү хүнд тусдаг гэж судлаачид үздэг. Энэ нь мэргэжлийн өсөлт хөгжлийн талаарх тэдний хүлээлттэй холбоотой аж.
Насанд хүрэх эхэн үед бие бялдрын хөгжил бүх талаараа оргил цэгтээ хүрдэг. 20-40 насанд ихэнх хүмүүс аль ч үед байдаггүй эрч хүчтэй, тэсвэр тэвчээртэй, эрүүл саруул, бэлгийн харьцаа тогтворжсон, нөхөн үржихүйн чадвар нь өндөр байдаг. Энэ бол насны жам ёсны өөрчлөлтүүд юм. Ихэнх соёл иргэншилд биеийн хүчний цэцэглэн хөгжих энэхүү үеийг ойлгож, залуу эрсийг эх орны манаанд илгээж, залуу тамирчин, загвар өмсөгчдөд асар их хөрөнгө мөнгө зарж, залуу эмч, хуульч, эрдэмтдээс өөрсдийн мэргэжлийн ур чадварыг нотлохыг шаардаж, залуу эмэгтэйчүүдээс хүн амын өсөлтөд хувь нэмрээ оруулахыг хүлээж байдаг.
Full transcript