Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Prezi ашиглан хэрхэн сонирхолтой илтгэл бэлтгэх вэ?

No description
by

batzorig Battseren

on 7 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Prezi ашиглан хэрхэн сонирхолтой илтгэл бэлтгэх вэ?

Prezi хичээл
Prezi үндсэн хэсгүүд
Prezi ажлын талбар

Зурагт харагдаж буй Prezi ажлын талбар нь танд Prezi илтгэлээ бэлтгэх гол орчин байх болно. Та илтгэлээ www.prezi.com хаягт буй онлайн хувилбарийг ашиглан эсвэл Prezi Desktop програм буюу компьютерт суурилдаг хувилбарыг ашиглан хийж болно. Prezi ажлын талбар нь хэрэглэхэд хялбар, үндсэн 8 хэсгээс бүтнэ.

1. Prezi талбар: Таны текст, зураг, видеонууд байрлах хэсэг;
2. Дээд цэс 1: Гар доор өргөн хэрэглэгддэг Save (хадгалах), Undo (хийсэн үйлдлээ буцаах), Redo (үйлдэл давтах) болон шинээр Prezi илтгэл үүсгэх командууд байрлах хэсэг;
3. Дээд цэс 2: Meeting (уулзалт), Print (хэвлэх), Settings (тохиргоо), Help (тусламж) болон Exit (гарах) командууд байрлах хэсэг;
4. Үндсэн цэс: Prezi илтгэл бэлтгэхэд хэрэглэх бүх хэрэгсэл байрлах хэсэг;
5. Текст засварлагч: Текстийг бичиж оруулах болон хэлбэршүүлэх хэсэг;
6. Шилжих товч: Илтгэлийг харах болон удирдах “Show” горимд шилжүүлэх хэсэг;
7. Фокус: Prezi талбарыг томруулах, багасгах, бүхэлд нь харах товчны хэсэг;
8. Дараалал: Илтгэлийн хуудас бүрийг жижгээр харуулах хэсэг;
9. Zebra тэмдэгт: Prezi талбар дахь элементийг хялбархан өөрчлөх нэгдсэн хэрэгсэл;

Илтгэл засах болон үзүүлэх горим
Prezi нь Show (үзүүлэх) болон Edit (засах) гэсэн 2 үндсэн ажиллах горимтой.
Edit горим нь илтгэлийг үүсгэх болон засварлахад зориулагдсан бөгөөд энэ горимд ажлын талбар бүдэг торлосон дэвсгэртэй байна. Show горим нь илтгэлийг харах болон хүссэн хэсэгтээ хурдан очиход зориулагдсан горим бөгөөд энэ горимд ажлын талбар дэвсгэргүй мөн бүх цэс автоматаар харагдахгүй болсон байна.
Prezi илтгэлийг нээх үед автоматаар Edit горимд нээгдэх бөгөөд ажлын талбарын зүүн дээд буланд байрлах “Present” товчны тусламжтайгаар Show горимд шилжиж болно. Show горимоос Edit горимд шилжихдээ чагт (“x”) товчийг дарна.

Үндсэн цэс
Үндсэн цэс нь Prezi ажлын талбарын дээд талд байрлах бөгөөд Prezi илтгэл хийхэд зориулагдсан бүх хэрэгслүүдийг агуулах бөгөөд хэрэгслүүд нь үүргээрээ дэд цэсүүдэд хуваагдана.
Zebra тэмдэгт
Prezi ажлын талбар дах элементийг сонгох үед Zebra тэмдэгт гарч ирнэ.Энэхүү тэмдэгт нь олон үйлдлийг өөртөө агуулна. Үүнд:
• Зөөж нүүлгэх: Zebra тэмдэгтийн төвийн төв буюу гарны тэмдэг дээр дарж элементийг зөөх;
• Хэмжээг тохируулах: Zebra тэмдэгтийн дундах тойрог буюу (+) болон (–) тэмдэгт бүхий хэсгийг сунгах замаар элементийг томосгож, багасгах;
• Эргүүлэх: Zebra тэмдэгтийн хамгийн гадна талын тойрог буюу зураасан тойрог дээр дарж элементийг эргүүлэх боломжтой;
Zebra тэмдэгтийг идэвхжсэний дараа хулганы баруун товчлуурыг дарах үед өргөн хэрэглэгддэг функцууд харагдана.

Prezi ашиглан хэрхэн сонирхолтой илтгэл бэлтгэх вэ?
Илтгэлийг сонирхолтой хөдөлгөөнт байдлаар хийх нь илтгэл сонсогчдыг ярьж буй сэдэвт татахад чухал нөлөө үзүүлдэг. Prezi хэмээх хөдөлгөөнт илтгэл бэлтгэгч програм нь анх 2010 онд танилцуулагдаж байсан бөгөөд өнөөдөр дэлхий дахинаа танигдсан хүмүүсийн хэрэглэх дуртай програмын нэг болоод байна. Энэхүү програмыг ашиглан хэрхэн илтгэл бэлтгэх зааварчилгааг энд хүргэе.
Prezi ашиглан илтгэл бэлтгэхийн өмнө?
Prezi ашиглан илтгэл бэлтгэхийн өмнө та install суулгах болон www.prezi.com вэб хуудсанд бүртгүүлж өөртөө эрх нээлгэх хэрэгтэй. Таны хэрэгцээ шаардлагаас хамаарч Prezi-ийг ашиглах 3 төрлийн эрх байдаг: Public эрх нь үнэ төлбөргүй бол Enjoy болон Pro эрхүүд нь тодорхой хэмжээний төлбөртэй.
Public эрхтэй үед та Prezi-ийн онлайн хувилбарыг л ашиглах боломжтой бол бусад эрхийн хувьд та Prezi-ийн онлайн болон компьютерт суурилдаг хувилбаруудын аль алийг ашиглах боломжтой.
Prezi-тэй ажиллахын тулд дараагийн зайлшгүй хийгдэх зүйл бол Flash Player програмыг суулгах юм. Онлайн хувилбараар Prezi ашиглах үед таныг интернэт хөтөчид хандах үед Flash player суулгах эвсэл сайжруулах хүсэлтийг асуух бөгөөд зааврын дагуу зөв суулгаснаар Prezi-тэй ажиллах боломжтой болно. Компьютерт суурилсан Prezi хувилбарыг хэрэглэх бол Flash player програмыг татан авч суулгах шаардлагатай.
Full transcript