Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Галт уулын дэлбэрэлтээр халуун лааваас гадна усны уур, нүүрстөрөгчийн давхар исэл , хүхрийн давхар исэл, хлорт устөрөгч, фторт устөрөгч, үнс их хэмжээгээр агаар мандал руу (ихэвчлэн стратосфери рүү, 16-32 км хүртэл өндөрт) цацагдана. Эдгээрээс хамгийн муу нөлөөтэй нь хүхрийн давхар исэл бөгөөд, уг исэл агаарт хүхрийн хүчил , улмаар маш жижиг ширхэгтэй сульфат тоосонцор болон хувирна. Уг тоосонцор нь нарнаас ирэх дулааны энергийг буцаан ойлгох ба томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлийн дараа (1-3 жилийн турш) агаарын дундаж температур багасдаг байна.
Идвэхтэй галт уул
Монголд барагцаагаар унтарсан 400 шахам галт уул байгаагаас Дарьгангад 220 гаруй, Говьд 40-50, Хангайд 45-50, Хэнтийд 20 шахам, Соёны нуруунд 20 орчим, Алтайд 10 гаруй бий гэдэг. Эдгээрийн дотроос Хорго хамгийн залуу, дөнгөж хоёр түм орчим жилийн өмнө унтарсан уул юм.
Лав бол галт уулын дэлбэрэлтийн гадаргуугаас халин гарч ирж буй магма юм. Хэрэв магма хэт шингэн бол галт уулыг даган хурдан урсдаг. Харин илүү зуурамтгай, нягт ихтэй бол удаан урсдаг.
Галт уулын дэлбэрэлт
Идэвхтэй галт уулаас гурван төрлийн материал цацагдах буюу ил гарах боломжтой. Эдгээр нь лав, тефра, хий юм. Гэхдээ энэ нь галт уулын доторх магмын бүтцээс хамааран өөр өөр байдаг.
Ихэнх галт уулс нь магмын хуримтлалаар үүсдэг. Магма нь нэг болон хэд хэдэн тогоогоор гадагшилна. Магма үүсэхэд өндөр температур, өндөр даралт хэрэгтэй байдаг.Галт уулууд нь ихэвчлэн тектоникийн хавтангуудын ойртох ба холдох зааг, эх газрын рифтийн бүсүүдэд үүснэ.
Галт уул гэдэг нь:
магмын хоолойн онгорхойгоор газрын гадарга дээр гарч ирсэн материалын хуримтлалаас бий болсон уул юм. Бид галт уулыг газрын гадарга дээр дэлбэрж байдгаар нь мэднэ. Гэвч эдгээр нь зөвхөн далайн түвшнээс дээш орших галт уулс юм. Дэлхийн галт уулын ихэнх нь далайн түвшнээс доор буюу далайд оршдог юм.