Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Улаанбаатар хотод чөлөөт бүс

No description
by

baasandorj batsaikhan

on 15 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Улаанбаатар хотод чөлөөт бүс

Чөлөөт бүсийн талаарх үндсэн ухагдахуун
2009 оны Дэлхийн банкнаас гаргасан тайланд чөлөөт бүсийн хэлбэр шинжийг тодорхойлохдоо: “Газар зүйн хувьд хязгаарлагдсан мөн үйл ажиллагааны хувьд аюулгүй, удирдлага менежментийн хувьд бие даасан, бүсийн дотоод үйл ажиллагааны хувьд ашигтай, гаалийн бүсээс тусгаарлагдсан, татварын хөнгөлөлт эдлэх зорилго бүхий бүс” гэжээ.

Олон улсын туршлагаас харахад чөлөөт бүс байгуулагдаж эхэлснээс хойш дэлхийн экспортын эргэлт хэвийн хэмжээнээс 20 хувиар өссөн байдаг. Чөлөөт бүсийн зорилго бол үйлдвэрлэл, түгээлтийн давтагдашгүй дэд бүтцийг бий болгож, оновчтой маркетинг, чанартай үйлчилгээгээр дэмжиж, бизнесийг өөртөө татан тухайн улсын эдийн засгийг өсөлтийг хангахад оршино.

Улс орнуудын хувьд эдийн засгийн чөлөөт бүсийг өөр өөр зорилготойгоор хөгжүүлдэг боловч, ихэнхдээ ижил ашиг сонирхлын хүрээнд байгуулдаг. Зарим улс орны хувьд богино хугацааны зорилго нь экспорт болон гадаад валютын гүйлгээний орлого, ажлын байр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон орон нутгийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилготой байдаг ба урт хугацааны зорилго нь техник болон технологи нутагшуулах, ур чадвар болон менежементийн үйл ажиллагааг шинэчлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой байдаг байна.

Чөлөөт бүсийн төрөл хэлбэр
Өнөөгийн байдлаар олон улсад худалдааны, эдийн засгийн, аж үйлдвэрлэлийн, экспортын гэх мэт чиглэлээр 120 орчим оронд 3500 гаруй чөлөөт бүс үйл ажиллагаа эрхэлж байна.

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулиар үндсэн 5 хэлбэрийг тогтоож өгсөн байдаг бөгөөд үүнд:
1. Худалдааны чөлөөт бүсэд
1. Худалдааны чөлөөт бүсэд бараа, бүтээгдэхүүний мөн чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалах, хамгаалах, түүний сав баглаа боодлыг сайжруулах, борлогдох чанарыг дээшлүүлэх, борлуулах үйл ажиллагааг эрхлэх
2. Үйлдвэрлэлийн чөлөөт бүс
2. Үйлдвэрлэлийн чөлөөт бүсэд тэргүүний, дэвшилтэт технологи бүхий, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулах үйл ажиллагаа эрхлэх
3. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс
3. Хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд газар тариалан, мал аж ахуйн эрчимжсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаа эрхлэх
4. Аялал жуулчлалын чөлөөт бүс
4. Аялал жуулчлалын чөлөөт бүсэд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн зохистой дэд бүтэц бүхий үйлчилгээний цогцолбор бүрдүүлж, бүх төрлийн үйлчилгээ эрхлэх
5. Эдийн засгийн чөлөөт бүс
5. Эдийн засгийн чөлөөт бүсэд дээрх хэлбэрүүдийн үйл ажиллагааг хосолсон буюу нэгтгэсэн байдлаар эрхлэхээр заасан байна.
Олон улсын туршлагаас
Чэжүгийн олон улсын чөлөөт бүс
Чэжү хот нь Солонгос улсын аялал жуулчлалын салбарын томоохон зах зээлийг эзэлсэн, төвлөрөл бий болсон арлын хот юм. Жуулчид олноор очдог нь далайн боомт болон нисэх онгоцны буудал болон дэд бүтцийн хүртээмжтэй байдал шууд нөлөөлдөг.
Дубай хотын худалдааны чөлөөт бүс
Хөрөнгө оруулалтын голчлох давуу талууд нь:
- Олон улсын чөлөөт хот (визгүй – татваргүй)
• Аялал жуулчлалын салбарын бизнест: 35 тэрбум америк доллароос дээш хөрөнгө оруулалт хийж болох
• Татварын болон олон төрлийн хөнгөлөлтийг гадаадын, дотоодын хөрөнгө оруулагч нарт олгодог
- Газар зүйн байдлын таатай нөхцөл
• 2 цагийн нислэгээр 5 сая хүн болон 18 хоттой холбогдох боломжтой
• Өдөрт дотоод, гадаадын 23 шууд нислэгтэй
- Байгалийн үзэсгэлэн бүхий арал
• 8000 төрлийн амьтан ургамалтай
• Нийт 137 үндэсний шинж чанар агуулсан барилга байгууламж

Хөрөнгө оруулалт дэмжих бүс:
Бизнес: Аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, мэдээлэл технологи
Хөрөнгө оруулалтын хэмжүүр: 5 сая доллар болон түүнээс дээш

Хөрөнгө оруулалтын урамшуулал:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар: жилийн 100%-н хөнгөлөлт, 2 жилийн 50% хөнгөлөлт .
- Гадаадын хөрөнгө оруулалтын тусгай ашиг: 5 жилийн 100%-н хөнгөлөлт, 2 жилийн 50% хөнгөлөлт
- Үл хөдлөх хөрөнгийн татвар: 10 жилийн 100% хөнгөлөлт
- Газар нутгийг хөгжүүлэх 50% хөнгөлөлт
- Нутгийн өмчит газарын түрээсийг 50 жилээр олгох ( сунгаж боломжтой) дээд тал нь 75% хөнгөлөлт

Гадаад хөрөнгө оруулалтын бүс:
Бизнес:
- Өндөр технологийн салбар, судалгааны институци: 5 сая доллароос дээш хөрөнгө оруулалт
- Аялал жуулчлал 20 сая доллар буюу түүнээс их хөрөнгө оруулалт
- Үйлдвэрлэл болон өндөр технологийн салбар: 30 сая доллар буюу түүнээс их хөрөнгө оруулалт
- Худалдан авалт бүртгэлийн татвар, импортоор орж ирсэн тоног төхөөрөмжийн гаалийн татвараас чөлөөлөгдөнө.

Хөрөнгө оруулалтын урамшуулал:
 Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 5 жилийн 100% чөлөөлөлт, 2 жилийн 50% хөнгөлөлт
 Үл хөдлөх хөрөнгийн татвар: 15 жилийн 100% чөлөөлөлт
 Нутгийн өмчит газрын түрээсийг 50 жилээр олгох ( сунгаж болох) 50%-70% хөнгөлөх
 Бүртгэл, худалдан авалтын татвар болон бусад импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт

Амжилттай хөгжүүлж чадсан дэд бүтэц, хямд өртөгтэй ажиллах хүчин, татварын чөлөөлтөөр Дубай хот нь газрын тосны салбараасаа хараат бус байх боломжийг бүрдүүлж чадсан.
Дубай хотын худалдааны чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулах эрх авсан байгууллагууд эдэлдэг:
100% эзэмшил олгодог
- Татвар болон нэмүү өртөгийн татварааас чөлөөлөгддөг
- Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний экспорт болон импортын татвараас чөлөөлдөг
- Оффис болон агуулах байгууламж барихыг зөвшөөрдөг
- Бага өртөгтөй эрчим хүчний нөөцөөр хангадаг
- Тогтвортой эрх зүйн орчин
- Тогтвортой улс төрийн болон эдийн засгийн байдал

МОНГОЛ УЛСАД ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН
Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих үеийн эдийн засаг, нийгмийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдийн засгаа олон улсад нээлттэй болгох, ирээдүйн тогтвортой өсөлтийг хангуулах зорилгоор дэлхийн олон улс орнуудад хэрэгжүүлж байсан эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжлийн нэг хэлбэр болгон авч үзсэн байдаг.
УИХ-ын 1995 оны 87 дугаар тогтоолоор нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийн байгаль орчин, хүн ам, түүхий эдийн нөөц, газар зүйн байрлал, зам харилцааны боломжийг зохистой ашиглан, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх үүднээс Монгол улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалыг баталсан.
Чөлөөт бүсийн үзэл баримтлалын тулгуур зарчим нь:
̶ Чөлөөт бүс байгуулах зохих шалгуурыг хангасан, харьцангүй бага зардал шаардах, илүү тохиромжтой нутаг дэвсгэрийг сонгон авах;
̶ Эхний ээлжинд Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудал болон улсын хил орчмын нутагт “Худалдааны чөлөөт бүс”-ийг энгийн хэлбэрээр бий болгож, зохих туршлага хуримтлуулсны үндсэн дээр эдийн засгийн чөлөөт бүсийг нутгийн гүнд үйлдвэрлэл, худалдаа хосолсон хэлбэрээр үе шаттай хөгжүүлэх;
̶ Чөлөөт бүсэд гадаадын хөрөнгө оруулагчдад тааламжтай нөхцөл бүрдүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг тэдгээртэй эдийн засгийн ижил орчинд өрсөлдөх нөхцөлөөр хангахад чиглэгдсэн байна.

Энэхүү үзэл баримтлалын хүрээнд хэд хэдэн бодлогын баримт бичиг батлан гаргасны дотор 2001 онд Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай, 2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль, 2003 онд Монгол улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги батлан гаргажээ.
УИХ-ын 2002 оны 38 дугаар тогтоолоор Алтанбулаг худалдааны чөлөөт бүс байгуулах тухай тогтоол гарган, холбогдох эрх зүйн байдлын тухай хуулийг баталсаны зэрэгцээ 2003 онд Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль, 2004 онд уг байршилд чөлөөт бүс байгуулах тогтоол гаргасан байдаг. Цагааннуур худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2003 онд баталж, 2005 онд УИХ-ын 2005.12.01-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор Цагааннуурын чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн. Эдгээр бүсүүдэд нийтдээ 19.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил буюу бүсийн дэд бүтэц барьж байгуулах, ажлын алба болон бусад урсгал зардлыг улсын төсвөөс санхүүжүүлсэн боловч чөлөөт бүсийн ямар нэгэн үндсэн үйл ажиллагаа эдгээр бүсүүдэд одоо болтол эхлээгүй байна.
Нийслэлд чөлөөт бүс байгуулах үндэслэл, хэрэгцээ шаардлага
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, хэтийн хандлага
2012 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн суурин хүн амын тоо 1,318.1 мянга байгаа нь Монгол Улсын нийт хүн амын 44 хувь болж байна. Энэ нь 2002 онтой харьцуулахад 1.5 дахин өссөн дүн юм.

Эдийн засгийн салбарын хувьд 2012 оны статистик дүнгээр ДНБ-ийн 60.6 хувийг нийслэл хот бүрдүүлж байна.

Хотын эдийн засаг 2012 оны үнээр 8967.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 27.3 хувиар өссөн боловч хотын төсөв түүний 4 орчим хувьтай тэнцэж байна.

Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 72.4 хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын 64 хувь нь нийслэл хотод байршдаг.

ААНБ-д ажиллагсадын судалгаа

Эдийн засгийн 68.8%-ийг үйлчилгээний, 30.7%-ийг аж үйлдвэр, барилгын салбар, 0.4%-ийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг.
УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт нийслэлийг “... дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан үйлдвэр, үйлчилгээ, оюуны багтаамжтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Азид тэргүүлэх аялал жуулчлалын бүсийг байгуулах замаар орчин үеийн хүчирхэг эдийн засагтай, монгол үндэсний хэв маяг, дүр төрх бүхий “УХААЛАГ НИИСЛЭЛ ХОТ” болгон хөгжүүлэх”-ээр тодорхойлсон байна.

Энэ хүрээнд хэд хэдэн тэргүүлэх чиглэлийг авч үзсэний дотор гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан Азийн аялал, жуулчлалын нэг төв хот байх, дэлхийн хөгжилтэй орнуудын нийслэл хотуудын жишигт хүрсэн хот болох зорилгыг дэвшүүлжээ.

Хотын эдийн засаг, хүн амын төвлөрлийг иргэн, ААНБ-ын байршил, суурьшлын асуудалтай уялдуулан шийдвэрлэсэн тохиолдолд хотын ДНБ-д дараах байдлаар өөрчлөлт гарахаар байна.
Нийслэлд чөлөөт бүс байгуулах үндэслэл, хэрэгцээ шаардлага
Эндээс харвал өнөөдрийн нийслэлийн эдийн засгийн 70 орчим хувийг бүрдүүлж буй үйлчилгээний салбар 2030 оны түвшинд буурах хандлагатай ч эдийн засгийг өсөлтийг урт хугацаанд хангах, түүнд үзүүлэх нөлөөлөл нь хадгалагдсаар байхаар байна.
Нийслэлд чөлөөт бүс байгуулах талаар бодлогын болон эрх зүйн боломж, зохицуулалт
1. Монгол Улсад Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалын хүрээнд дараахь зарчмыг баримтлахаар тодорхойлсон байна:
- Чөлөөт бүс байгуулах зохих шалгуурыг хангасан, харьцангуй бага зардал шаардах, илүү тохиромжтой нутаг дэвсгэрийг сонгон авах;
- Эдийн засгийн чөлөөт бүсийг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ дагнасан ба хосолсон хэлбэрээр байгуулах;
- Эхний ээлжинд Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудал болон улсын хил орчмын нутагт "Худалдааны чөлөөт бүс"-ийг энгийн хэлбэрээр бий болгож, зохих туршлага хуримтлуулсны үндсэн дээр эдийн засгийн чөлөөт бүсийг нутгийн гүнд үйлдвэрлэл, худалдаа хосолсон хэлбэрээр, үе шаттай хөгжүүлэх;
2. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын
- 5.3.5-д Хот байгуулалт, барилгын хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засаг, худалдааны чөлөөт бүсүүд, томоохон орд газрыг түшиглэн дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн хот, тосгодыг бий болгох;
- 5.4-т Бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлогын хүрээнд Улаанбаатарын дагуул хот, Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур зэрэг суурин газруудад эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсүүдийг байгуулан ажиллуулж өндөр технологи нутагшуулах хэмээн заажээ.

3. Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрийн дагуу үйлдвэрлэл, технологийн парк, эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсийг эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах арга хэрэгсэл болгохоор Засгийн газрын 2006 оны 197 дугаар тогтоолоор баталжээ. Хөтөлбөрийн
- Нэгдүгээр үе шатны Тэргүүлэх зорилт 1-ийн хүрээнд Зарим дүүрэгт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн таатай орчин бүрдүүлж, хэрэгжүүлж эхлэх;
- Хоёрдугаар үе шатны Тэргүүлэх зорилт 2-ын хүрээнд Алслагдсан зарим дүүрэгт "Эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүс" байгуулж эхлэхээр тусгагдсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2-т Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно гэсэн байдаг.
Мөн хуулийн 62.3-т Улсын Их Хурал, Засгийн газраас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргад шилжүүлж болно.
Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд чөлөөт бүс байгуулах талаарх шууд зохицууулалт тусгагдаагүй байна.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсад чөлөөт бүс байгуулах, түүний хэлбэр, байршил, чөлөөт бүсэд олгох газар нутгийн хэмжээ, хилийн заагийг тогтоох, өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал шийдвэрлэхээр заасан.

Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд чөлөөт бүс байгуулах талаарх асуудлыг Барилга, хот байгуулалтын яам, Улсын Их Хурал, Засгийн газарт санал болговол Чөлөөт бүсийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд зааснаар Улсын Их Хурал шийдвэрлэхээр байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 4.5 дахь заалтад нийслэл нь Улаанбаатар бүсийн тэнцвэртэй хөгжлийг хангах, хүрээлэн байгаа орчин, ногоон бүсийг хамгаалах, сэргээх, оршин суугчийн суурьшил, хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах үүднээс алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгон, чөлөөт бүстэй байж болохоор тусгаад байна
Нийслэлд чөлөөт бүс байгуулах боломжит хувилбар
Ажлын хэсэг чөлөөт бүсийн хэлбэрийг авч үзэхдээ дараах үндсэн зарчмыг баримтлав.

1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжид нийцсэн байх;
2. Төрөөс баримталж буй бодлоготой уялдсан байх;
3. Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, өвөрмөц онцлогийг харгалзан үзэх;
4. Эдийн засгийн болон нийгмийн үр өгөөж нь хамгийн боломжит богино хугацаанд бий болох;
5. Орон нутгийн засаг захиргааны эрх мэдлийн хүрээнд шийдвэр гарган хэрэгжүүлэх боломжтой эрх зүйн болон зохион байгуулалтын үйл ажиллагаа байх.

УИХ-ын холбогдох тогтоол, шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 500 га газарт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны худалдааны чөлөөт бүс, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд эдийн засгийн чөлөөт бүсийг 900 га газарт байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд Чойр эдийн засгийн чөлөөт бүс байгуулах талаар Үйлдвэр худалдааны сайдын тушаал гарч байсан байжээ. Уг чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөгөөр Чойр орчмын нутаг дэвсгэрийн эрдэс түүхий эдийн баялагт суурилсан, өндөр технологи нутагшуулсан үйлдвэрлэл технологийн цогцолбор байхаар боловсрогдсон байна.

Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагаас харвал Улаанбаатарын бүс болон хот орчмын нутаг дэвсгэрт хөдөө аж ахуй, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг голдуу хотын баруун болон баруун урд хэсэгт (Жаргалант, Рашаант, 361-ийн гарам, Аргалант-Эмээлт, Туул, Өлзийт зэрэг) байршуулахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлд хөдөө аж ахуйн чиглэлээр чөлөөт бүс байгуулагдах боломж нээлттэй байна.
Энэ ажлын хүрээнд нийслэл хэд хэдэн ажлыг урьдчилан гүйцэтгэж байсны нэг нь Эмээлтийн арьс, ширний үйлдвэрийн цогцолбор юм.

Гэвч Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 249 тоот тогтоолоор Эмээлт орчимд төлөвлөж байсан энэхүү арьс, ширны үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулах шийдвэрлэсэн байна.
Үйлдвэрлэлийн чөлөөт бүс байгуулах асуудлын хувьд мөн нээлттэй байна.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд авч үзсэнээр нийслэлийн эдийн засгийн өнөөгийн бүтэц 2030 оны түвшинд өөрчлөгдөх төсөөлөлтэй байна. Энэ нь хот төлөвлөлтийг оновчтой зохион байгуулж, төвлөрлийг байршил, суурьшлын онолын хүрээнд чиглүүлсэн тохиолдолд аж үйлдвэрийн салбар 2010 онтой харьцуулахад 2030 онд 12 хувиар, хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийн жин 0,9 хувиар нэмэгдэж нийт эдийн засгийн 44 хувийг бүрдүүлэх болно

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн аялал жуулчлалын салбарт бүтцийн томоохон өөрчлөлт эхлүүлэхээр тусгагдсаны дагуу “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, нэг жилд нийслэлд ирэх жуулчдын тоог 2030 он гэхэд 5 саяд хүргэх зорилт дэвшүүлэн тавьсан.

1. Хөшигийн хөндий дэх Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн чөлөөт бүс байгуулах
Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалын хүрээнд эхний ээлжинд Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд "Худалдааны чөлөөт бүс"-ийг энгийн хэлбэрээр бий болгох зарчим хүчин төгөлдөр хэвээр байна.

Мөн Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 428 тоот тогтоолоор шинээр барих олон улсын шинэ нисэх онгоцны буудлын нутаг дэвсгэрт эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн.
болохоор харагдаж байна.

Хөшигийн хөндий дэх уг нисэх буудлыг түшиглэсэн 100,0 мянган оршин суугч бүхий хотын ерөнхий төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын яам 2011 онд “Арт констракшн” ХХК-д захиалан боловсруулж, 2012 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

Аялал жуулчлалын чөлөөт бүсийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус байх, эдийн засгийн бусад салбаруудыг хөгжүүлэх төрийн бодлоготой нягт уялдахаар байна. Өнөөдөр нийслэлийн эдийн засгийн 70 орчим хувийг бүрдүүлж буй үйлчилгээний салбар нь аялал жуулчлалын суурь дэд бүтэц болон эрчимтэй хөгжих магадлал маш өндөр байгаа юм.

3. Улаанбаатар хотод худалдан авалт хийсэн жуулчдад татварын буцаан олголт хийх эрх зүйн зохицуулалт бий болгох

Улаанбаатар хотод аялал жуулчлал–үйлчилгээний чөлөөт бүс байгуулахтай холбогдсон бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээний нэг нь гадаадын жуулчдын манай улсад хийсэн худалдан авалтаас нь НӨАТ-ыг буцаан олгох асуудал байж болохоор байна.
Дэлхийн аялал жуулчлал өндөр хөгжсөн олон улс орнуудад худалдан авсан бараа, бүтээгдэхүүний татварын буцаан олголт буюу Tax Refund System өргөн нэвтэрч, үр дүнгээ маш сайн өгч буй зохицуулалтын нэгд тооцогддог.

Жуулчдын хувьд гадаадад худалдан авалт хийхдээ мөнгөө хэмнэх нэг боломж нь Tax Free чек ашигладаг дэлгүүрээр үйлчлүүлэх юм. Ийм чекийг татварын буцаан олголтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Global Blue, Premier Tax Free зэрэг байгууллагаас тухайн улсад гэрээтэй дэлгүүрүүдэд өгдөг бөгөөд тэдгээрийн тусгайлсан таних тэмдэг бүхий лого, чек нь жуулчдад татварын буцаан олголттой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү дөхөмтэй болгож өгдөг.

Манай улсын хувьд НӨАТ-ын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг. Харин одоогоор Монгол Улсад гадаадын зорчигч, жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний татварын буцаан олголтын асуудлыг зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй байна.
2. Гаалийн нутаг дэвсгэрийн гүнд татваргүй барааны дэлгүүр олноор бий болгох (Улаанбаатар хотын хэмжээнд)

Монгол Улсад татваргүй барааны дэлгүүрийг олноор байгуулах боломж хуулийн хүрээнд нээлттэй байна. Монгол Улсын Гаалийн тухай хууль болон Гаалийн Ерөнхий газрын даргын 2008 оны 678 дугаар тушаалаар баталсан Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журмаар татваргүй барааны дэлгүүрийн харилцаа зохицуулагдаж байна.
Одоогоор Чингис хаан олон улсын нисэх буудалд 9, Улаанбаатар хотын төвд 5 татваргүй барааны дэлгүүр ажиллаж байна.
Гаалийн тухай хуулиар гаалийн нутаг дэвсгэрт хэрэглэх зориулалтгүй гадаадын барааг гаалийн болон бусад татваргүйгээр оруулж борлуулах татваргүй барааны дэлгүүрийг гаалийн нутаг дэвсгэр дээр байгуулж болохоор байна (ГТХ-ийн 169.1). Ингэхдээ гаалийн баталгаат бүс болгох замаар энэ чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой юм.
гаалийн нутаг дэвсгэрийн гүнд буюу Улаанбаатар хотод байрлах татваргүй барааны дэлгүүр нь Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтнууд, Монгол Улсын гаалийн хилээр нэвтрэх зорчигчид үйлчлэхээр хуульд тусгагдсан байна

Гаалийн Ерөнхий газрын даргын 2008 оны 678 дугаар тушаалын 5 дугаар хавсралтын 4.1.4-д “Гаалийн нутаг дэвсгэрийн гүнд байрлах дэлгүүр нь Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтнуудад үйлчлэх ба гаалийн удирдах төв байгууллагаас гаргаж өгсөн нэрийн жагсаалтын дагуу үйлчлүүлэгчдэдээ цахим карт олгоно” гэж заасан нь гаалийн нутаг дэвсгэрийн гүнд байрлах дэлгүүр нь зөвхөн дурдсан албан тушаалтнуудад хамаатай зохицуулалт болсон.
Ажлын хэсгээс дараах
ҮНДСЭН 3 ЧИГЛЭЛЭЭР
санал дэвшүүлж байна:
Full transcript