Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Хөдөлмөрийн зах зээл ба ажил эрхлэлт

No description
by

Bayarbat Gonchig

on 12 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Хөдөлмөрийн зах зээл ба ажил эрхлэлт

Хөдөлмөрийн зах зээл
2.Ажил эрхлэлт ба ажилгүйдэл
Ажил эрхлэлт гэдэг нь : Хөдөлмөрийн чадвартай хүн ам ба ажил эрхлэгчдийн тоо хэмжээний хоорондын харьцаа, нийгмийн хөдөлмөрийн нөөцийн ашиглалт, хөдөлмөрийн зах зээл дээрх байдлыг харуулна.
Ажилгүйдэл ба ажилгүйдлийн түвшин
1.Хөдөлмөрийн зах зээл гэж юу вэ?
Хөдөлмөрийн нийлүүлэлт \ажиллах хүч\, хөдөлмөрийн эрэлт \ажил олгогч\ хоёр зах зээлийн эерэг талын төсөөлөл, боломжийн талаар мэдээлж, хөдөлмөрийн гэрээ байгуулж болох боломжтой буюу санаандаа бодож явдаг газар юм.
Хөдөлмөрийн зах зээл нь дараах үүрэгтэй:
Үүнд:
1.Ажиллах хүчийг бэлтгэх
2.Орлогын боломжийг бий болгох
3.Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах
Б
.Аль ч нийгэмд бүрэн ажил эрхлэлт гэж байдаггүй.
Ажилгүйдэл гэдэг нь ажиллах хүчний эрэлтээс нийлүүлэлт давсан тохиолдолд үүсдэг.
Ажилгүйдэл гэдэг нь хөдөлмөрийн зах зээл дээрх мөчлөгт үзэгдэл бөгөөд ажиллах хүчний эрэлтээс нийлүүлэлт давснаар илэрнэ. Ажилгүйчүүд гэдэг бол хөдөлмөрийн чадвартай, ажил хөдөлмөр идэвхитэй хайж байгаа, хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн хүн амыг хэлнэ. Хөдөлмөрийн албанд бүртгэгдсэн ажилгүйчүүдийн тоо нь жинхэнэ ажилгүй байгаа бүх хүний тоог бодит байдлаар илэрхийлж чаддаггүй.
Ажилгүйдлийн түвшин гэдэг нь ажиллах хүчний хэд нь хувь нь ажилгүйчүүд эзэлж байгааг харуулдаг үзүүлэлт юм.

Ажилгүйдлийн
хэлбэр:

Гүйцэтгэсэн
Г.Баярбат, А.Балжир, Э.Нямжав,
П.Сэдбазар, Ө.Цэрэннамжил,
Х.Содномбал, Н.Дашдондов
Р.Бурмаа

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
Хөдөлмөрийн зах зээлийн талаарх ойлголтыг анх Адам Смит "Үндэстнүүдийн баялаг" номондоо тусгасан бөгөөд түүний энэхүү онолыг сөрж 1848 онд Жон Стуарт Милл “Өрсөлдөөнгүй бүлгийн онол”-оо хөгжүүлсэн. Энэхүү зах зээлийн тухай ойлголт эдийн засагт харьцангуй сүүлд буюу 1960-аад оны үеэс эрчимтэй судлагдаж эхлэн хөдөлмөрийн зах зээлийн талаарх хуучин ойлголтууд өөрчлөгдөж эхэлсэн.
АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ:
2009-2012 он Эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо, насны бүлгээр
Монголын байнгын эрэлттэй 20 мэргэжил
Анхаарал тавьсан та
бүхэнд баярлалаа
Хөдөлмөрийн эрэлт:
1. Хөдөлмөрийн эрэлт нь тухайн хөдөлмөрийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлтээс хамаарсан уламжлагдсан эрэлт юм.

2. Хөдөлмөрийн эрэлт нь цалингийн түвшинтэй урвуу хамааралтай байна. Бүх хүчин зүйл тогтмол үед цалингийн түвшин өсөж ирэхэд хөдөлмөрийн эрэлт буурна. Хөдөлмөрийн эрэлтийн муруйн дагуу шилжилт хийгдэнэ.

3. Бараа, үйлчилгээний үнэ өсөх, технологи өөрчлөгдөх, технологийн үнэ хямдрах, өсөх, капитал болон биет капиталын үнэ өөрчлөгдөх үед цалингийн бүх түвшинд хөдөлмөрийн эрэлт өснө эсвэл буурна. Энэ үед хөдөлмөрийн эрэлтийн муруй баруун эсвэл зүүн тийш шилжинэ.

Хөдөлмөрийн нийлүүлэлт:
• Хувь хүмүүс хөдөлмөрийн нийлүүлэлтийг хийнэ: ажиллах уу? үгүй юу? гэсэн шийдвэрээс ихээхэн хамаарна.

• Хөдөлмөрийн насны хуулиар нийлүүлэлт мөн хязгаарлагдана.

• Хөдөлмөрийн зах зээлд оролцсоноор→ цалин авах бөгөөд энэ нь шийдвэрт нөлөөлнө.

•Nх ажиллах, өндөр цалин авах тэгснээр бага амрах эсвэл бага ажиллах, их амрах гэхдээ бага цалин орлоготой байх гэсэн хоёр гол сонголт хийдэг.

• Хөдөлмөрийн нийлүүлэлтэд нөлөөлөх гол хүчин зүйлс: (1) Алдагдсан боломжийн өртөг, (2) эд баялагын хэмжээ, (3) таашаал.

• Хөдөлмөрийн зах зээл нь заавал өрсөлдөөнт хэлбэртэй байх албагүй. Төгс бус өрсөлдөөний хэлбэрүүд амьдрал дээр оршин байдаг. Ганц худалдан авагчтай зах зээлийг монопсони зах зээл гэнэ. Тухайн хөдөлмөрийн зах зээл зөвхөн нэг пүүс л ажилтан элсүүлж, цалин олгож байгааг монопсони хөдөлмөрийн зах зээл гэнэ. Тухайлбал, жижиг уурхайн хотод уурхай бол гол ажил олгогч байдаг.

Хэлбэрийн хувьд ажилгүйдлийг:

- завсрын ажилгүйдэл
- бүтцийн ажилгүйдэл
- мөчлөгийн ажилгүйдэл
гэж ангилдаг.
Завсрын (зөрөөний) ажилгүйдэл


- хүмүүс нэг ажлаас нөгөө ажилд шилжих хооронд үүсдэг ажилгүйдэл. Тухайлбал, нутаг орны өөрчлөлтөөс зарим иргэд ажил хайх, түр хүлээх, сургууль төгсөөд анх удаагаа ажил хайж байгаа залуус, ажлын байраа сайн дураараа солих, улирлын чанартай ажил эрхлэгчид нь ажилгүйчүүдийн эгнээнд тооцогддог. Ийм ажилгүйдлийн үндсэн шинж нь түр зуурын байдаг явдал юм.

Бүтцийн (байнгын) ажилгүйдэл


- эдийн засгийн хөгжлийн дагуу бүтцийн өөрчлөлт гарч нэг салбар, мэргэжлийн цар хүрээ хумигдан, шинэ салбар мэргэжлийн шаардлага өссөнтэй холбоотой ажилгүйдэл.
Дээрх хоёр төрлийн ажилгүйдлийн гол ялгаа нь зөрөөний ажилгүйдлийн үед ажилгүй хүн хөдөлмөрийн зах зээл дээр худалдагдах мэдлэг, чадвартайгаа үлддэг байхад бүтцийн ажилгүйдлийн үед ажилгүйчүүд нэмэлт сургалтгүйгээр, өөр мэргэжил эзэмшихгүйгээр ажил олж чадахгүй байдагт оршино.
Мөчлөгийн (циклийн) ажилгүйдэл

- эдийн засгийн бууралтын үед бий болдог ажилгүйдэл. Ийм ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа нь эдийн засгийн мөчлөгөөр тодорхойлогдоно. Дэлхийн эдийн засгийн их хямралын оргил үе болох 1933 онд мөчлөгийн ажилгүйдэл ойролцоогоор 25 хувь хүрч байсан байна.

• Өөр мэргэжил эзэмшихэд нь туслах зорилгоор янз бүрийн сургалт зохион байгуулах, боловсролын түвшинг дээшлүүлэх,
• Ажлын байр шинээр бий болгох, хөдөлмөрийн нийлүүлэлтийг урамшуулах,
• Хувиараа хөдөлмөр эрхлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг дэмжих
• Хөрөнгө оруулалтыг урамшуулах
• «зуучлагчийн» хувьд хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх
• Гадагшаа ажиллах хүчин илгээх
• Ажиллах хүчнийг ашиглахтай холбогдсон хууль эрхийн зохицуулалт (хамтын гэрээ, хөдөлмөрийн хууль)
• Төрийн санхүү, мөнгөний бодлогоор (татварын хэмжээг өөрчлөх гэх мэт) гэх зэрэг байж болно.
Ажилгүйдлийг багасгах нь зөвхөн эдийн засгийн төдийгүй хүн ам зүй, нийгмийн бодлогын чухал зорилт юм.
Монгол улсын хувьд хөдөлмөрийн зах зээлийн урт болон дунд хугацааны таамаглалыг хийж бодлого боловсруулахад ашиглахаар ажиллаж байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн
тоо, насны бүлгээр, бүгд
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо, боловсролын төвшнөөр
Монгол Улсын Засгийн газраас холбогдох яам, агентлаг, газруудаараа дамжуулан судалгаа авсны үр дүнд эрэлт ихтэй 20 мэргэжлийг тодорхойлсон.
1. Aвтo замын барилга
2. Бага ангийн багш
3. Сургуулийн өмнөх боловсролын багш
4. Байгалийн ухааны чиглэлийн багш
5. Геологи
6. Гидрогеологи
7.Тидромеханик инженер
8. Усны нөөц эклоги
9. Уул уурхайн ашиглалтийн технологи
10. Уул уурхайн машин, тоног төхөөрөмж

11. Малын эмч
12. Мэдээллийн систем
13. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
14. Сантехник, инженерийн байгууламж
15. Сэргээгдэх эрчим хүч
16. Нано инженерчлэл
17. Биотехнологи
18. Цөмийн эрчим хүч
19. Онош зүй
20. Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал
Монголд хамгийн их эрэлттэй байгаа ажлын байрууд
Хөдөлмөрийн зах зээлд ямар боловсон хүчин эрэлттэй байгаа талаарх судалгаа гарсан байна. Энэхүү судалгаагаар улсын хэмжээний нийт аж ахуйн нэгжийн 11 салбарын 1323 байгууллага хамрагджээ. Судалгааны дүнд сүүлийн нэг жилд хамгийн эрэлттэй байгаа 20 мэргэжлийг эрэмблэн тодорхойлжээ.
1. Далд ба ил уурхайчин
2. Хүнд даацын машин, том тэрэгний жолооч
3. Тариаланч ногоочин
4. Энэ ангилалд ороогүй үйлдвэрийн бусад ажилтан
5. Загасчин, түүгч/хураагч
6. Барилга угсралтын туслах ажилтан
7. Зочид буудал, албан контор, бусад байгууллагын цэвэрлэгч, туслагч
8. Үйлдвэрлэлийн ажилтан
9. Газар шороо, зам засварын болон түүнтэй адилтгах машины операторч
10. Бараа танилцуулан худалдаалагч

11. Уул уурхай инженер, металлургич, холбогдох бусад мэргэжилтэн
12. Иргэний барилгын туслах ажилтан
13. Шаварчин,засалчин
14. Иргэний барилга байгууламжийн инженер
15. Сургуулийн өмнөх боловсрол олгох багш, сурган хүмүүжүүлэгч
16. Нарийн мужаан, холбогдох бусад ажилтан
17. Барилгын болон бусад цахилгаанчин
18. Зөөгч
19. Ерөнхий мэргэжлийн их эмч
20. Уурхай, металлургийн техникч зэрэг ажлын байрууд зонхилж байна.

Монголын топ 10 ажлын байр
1. Архитектор
2. Төсөвчин
3. Геологич
4. Уул уурхайн Инженер
5. Гоо сайхны мэс засалч

6. Барилгын инженер
7. Хүнд даацын автомашины жолооч
8. Өндөр зэрэглэлийн рестораны тогооч
9. Нотариатчин
10. Маркетингийн менежер

Дүгнэлт
Монгол улсын хувьд хөгжлийн нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй “Хөдөлмөрийн зах зээл” юм.
Хөдөлмөрийн Зах зээл нь Хөдөлмөрийн нийлүүлэлт \ажиллах хүч\, хөдөлмөрийн эрэлт \ажил олгогч\ хоёр зах зээлийн эерэг талын төсөөлөл, боломжийн талаар мэдээлж, хөдөлмөрийн гэрээ байгуулж болох боломжтой буюу санаандаа бодож явдаг газар юм.
Монгол улс Хөдөлмөрийн төв бирж байгуулсан мөн тусдаа хөдөлмөрийн яамтай болсон нь хөдөлмөрийн эрэлт болон түүнийг хангах нийлүүлэлтийн хоорондын харилцааг сайжруулсан.
Эдийн засаг дахь идвэхтэй хүн амаас ажилгүй иргэдийн тоог ажлын байрны захиалгын тоо буюу эрэлòтэй харьцуулахад хамаагүй доогуур байдаг. Энэ нь тухайн ажлын байранд ажиллах мэдлэгтэй ажилтан дутмаг байгаагын нэг илрэл юм.
Хөдөлмөрийн зах зээлийн эрээлтийг хагах ажилчин бага байгаагын нэг шалтгаан нь их дээд сургуулиудын чанаргүй төгсөгчид, нөгөө нэг шалгаан нь эрэлтгүй мэргэжлээр төгссөнтэй холбоотой байна.
Засгийн газар болон гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдээс жил бүр эрэлттэй байгаа мэргэжил болон ажлын байруудын жагсаалтыг гаргадаг байна.
Мөн хөдөлмөрийн хэлтсүүдээс Ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвөлгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ явуулж байгаа сайн талтай.

Хөдөлмөрийн
зах зээл
Микро
Макро
Хувь хүний болон пүүсүүдийн хөдөлмөрийн зах зээ дэх оролцоог судалдаг
Хөдөлмөрийн зах ээл, бүтээгдэхүүний зах зээл, Мөнгөний зах зээл, Гадаад худалдааны зах зээлийг хооронд нь харьцуулан судалдаг.
Full transcript