Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс жирэмслэлтээс хамгаалах олон янзын арга хэрэглэсээр ирсэн билээ.
Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл гэдэг нь эр бэлгийн эсийг эм бэлгийн эстэй нийлэх боломжгүй болгох бүхий л арга хэрэгсэл юм.
Үүнд:
-Бэлгэвч
-Дааврын хавсарсан эм, ерөндөг
-Норплант суулгац
-Спермицид гэх зэрэг зүйлс орно.
Бид энэхүү аргуудын талаар ахлах ангидаа дэлгэрэнгүй үзэх болно.
Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бэлгийн харилцаанаас зайлсхийх хамгийн оновчтой арга бол"тэвчих" арга юм.
Тэвчих арга гэдэг нь янз бүрийн шалтгааны улмаас бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгийн харилцаанаас түр буюу бүр мөсөн татгалзахыг хэлнэ
Бэлгийн хавьтлыг тэвчих нь олон талын ач холбогдолтой. Үүнд:
-Хүсээгүй жирэмслэлт болохгүй
-Үр хөндөлт хийлгэх, түүнээс үүсэх эрсдэлээс зайлсхийх
-Сэтгэл санааны таагүй байдалд орохгүй
-Бусдын дунд өөртөө итгэлтэйгээр сурч боловсрох болно.
-Өсвөр насанд хүүхдүүд үерхэж болзох нь элбэг байдаг. Энэ үеэс хүмүүс дурлаж хайр сэтгэлтэй болж эхэлдэг гэж үздэг.
-Гэвч энэ нь үнэндээ харьцангуй ойлголт юм. Насанд хүрсэн хойноо хайр сэтгэлтэйгээ учраагүй хүмүүс ч байдаг.
-Охид хөвгүүдэд шилжилтийн насны өөрчлөлт гарч биений юм, нойтон зүүд үзэгдэж эхэлсэнээр өөрсдийгөө том хүн болсон гэж итгэдэг. Энэ үедээ тэд эрт бэлгийн харьцаанд орох хандлагатай байдаг нь нууц биш юм. Гэвч үнэн хэрэг дээрээ өсвөр насныхан шохоорхолыг хайр сэтгэл гэж андуурах нь элбэг байдаг. Ингэснээр та бие махбодод болон сэтгэл санааны хохирол амсдаг.
- Тухайлбал: Хайртайгаа батлах гэж бэлгийн хавьталд орох, үүнээс болж хүсээгүй жирэмслэлт болох, бэлгийн замаар дамжих халдвар авах, сэтгэл санаагаар унах, бусдад ялгаварлан гадуурхагдах, хүчирхийлэл, дарамт шахалтанд өртөх зэрэг олон сөрөг үр дагаварууд бий болно.
Хэрэв чи санамсаргүй байдлаар жирэмсэн болвол яах вэ?
- Шууд л аборт хийлгэх үү?
- Аль эсвэл амиа хорлох талаар бодох уу?
Хэрвээ хариулт чинь тийм бол энэ зургийг нэг хардаа,,
Чиний хийсэн буруу үйлийн лайгаар хөөрхий тэр хэрцгийгээр хорвоогийн нарыг ч үзэлгүй халих боллоо.
Тэр юуг буруу хийсэн гэж?
Тэр яагаад ингэж хэрцгийгээр хөнөөгдөх ёстой гэж?
Та үүнийг хүсэхгүй байгаа биздээ?
Хэрэв та энэ нялзрай амьтныг жоохон ч гэсэн өрөвдөж байгаа бол,
Хэрэв та энэ өчүүхэн жаргалыг жоохон ч гэсэн нандигнаж байгаа бол,
Өөрийн хийх үйлдлийг цэгнэж,
Үгүй гэж хэлэхийн сацуу,
ТЭВЧИЖ сураарай.
Иймд Охин минь чиний ирээдүйн үрийн тань эрүүл мэнд эрүүл орчин зөвхөн чиний гарт байгаа гэдгийг санаж яваарай
Анхаарал тавьсан явдалд баярлалаа~!!!!
Дааврын хавсарсан эм, ерөндөг
Бэлгэвч
Сви
Спираль