Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж юу вэ?
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэлнэ.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж юу вэ?
Хөдөлмөрийн аюулгүй байдал гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг хэлнэ.
“Хөдөлмөрийн эрүүл ахуй” гэж юу вэ?
Хөдөлмөрийн эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэлнэ.
Хөдөлмөрийн гэрээ
Байнгын шинжтэй үндсэн үйл ажиллагааны ажил үүрэг, ажлын байранд хүн авч ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаг бол хөлсний гэрээ нь тухайн цаг хугацаанд хийгдэх, үндсэн үйл ажиллагаанаас ангид зүйлийг хийж гүйцэтгэх хүнтэй байгуулна. Хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөрийн тухай хуулиар, хөлсний гэрээ нь иргэний эрх зүйгээр зохицуулагдана. Хөдөлмөрийн гэрээний ямар төрөл хэлбэр тухайн тохиолдолд хэрэглэхийг зөв тогтоох хэрэгтэй. Гэрээний төрөл бүр хууль зүйн өөр өөр зохицуулалттай байдаг.
Тухайн хүнд зориулагдсан, ажлын байранд тохируулсан зүйлүүд байна.
Хууль зүйн зөв аргаар тогтооно./ Батлах бус байгуулна/
Ажлын албан тушаалын жагсаалтанд уг ажлын байр тусгагдсан байна
Хөдөлмөрийн гэрээнд үндсэн 4 нөхцлийн заавал тусгаж өгнө
Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт нөхцөл заадаг ба энэ нь тухайн хүн руу, ажлын байрны онцлогийг харгалзсан зүйл заалт байна.
Ажилтан болгонтой хийж буй хөдөлмөрийн гэрээ өөр өөр байна.
Батлах: Дан ганцаараа тогтоож буй тохиолдолд
Байгуулах: 2 ба түүнээс дээш талууд тогтоож байгаа тохиолдолд хэрэглэнэ.
Дотоод хэм хэмжээн онцлогтоо тохируулан тогтоохоос гадна агуулгаараа хуулианд нийцэх хэрэгтэй. Нэг хэм хэмжээг нэг л аргаар тогтооно. Хэм хэмжээг тогтоосон үеэс эхлэн үйлчилэх ба хэм хэмжээгээ бусдад мэдэгдэж, таниулах нь хамгийн чухал юм. Хамтын гэрээ баталгаажуулалт хийгдэж байж хүчин төгөлдөр болно./ нотариатаар батлуулах/
Хөдөлмөрийн гэрээг хугацаагаараа хугацаатай ба хугацаагүй гэсэн төрөлтэй байна. 2003 онд төр дараах 5 тохиолдолд хугацаатай гэрээ байгуулна гэж хөдөлмөрийн тухай хуулианд заасан.
Улирлын шинж чанар ажил
Туршилтын журмаар
Дагалдангаар / ажлын байрны шаардлагад угаасаа тэнцээгүй байгаа/
Бусдын оронд өөр хүн авч ажиллуулах
Контрактын гэрээгээр авч ажиллуулах
Хугацаатай гэрээний хугацаа дуусч байхад аль нэг тал сунгахгүй талаар мэдэгдээгүй бол тухайн гэрээний хугацаагаар хууль автоматаар сунгана. Хөдөлмөрийн гэрээг үндэслэн ажилд авах тушаал гарах ба Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох гэдэг нь бүх үндэслэл хамаарах бол цуцлах нь гэрээний 2 талын аль нэгний санаачлагаар гэрээ дуусгавар болох тохиолдолд хэрэглэгдэнэ.
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох:
Шалтгаан буюу үндэслэл нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн байна
Дуусгавар болох үйл явц хуулийн дагуу явагдсан байна
Талуудын хүсэл зоригоос хамаарч дуусгавар болно
Хөндлөнгийн этгээдээс хамаарч дуусгавар болно
Ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах
Хөдөлмөрийн гэрээнд тодорхой нөхцөлд ажлаас гарахгүй байхыг заагүй бусад бүх тохиолдолд ажилтан дуртай үедээ өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж болно. Ямар шалтгаанаар ажлаасаа гарахыг тодруулах эрх ажил олгочид өгөгдөөгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал шийдвэртэй тухай хүний өөрийн хүсэлтээр бичсэн өргөдлийг үндэслэнэ. Хугацаа заагүй бол өргөдөл өгснөөс 30 хоног болоод хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно.
Ажил олгогчийн санаачлагаар
Хуульд заасан үндэслэлээр
Тухай ажилтны ажиллаж буй тасаг, хэлтэс татан буугдсан, байгууллага татан буугдсан
Ажлын байр хасагдсан /орон тоо/
Ажлын байрны орон тоо цөөрүүлсэн эсхүл ажилтны тоог цөөрүүлэх
Ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэнд хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх мэт……….
ХАБЭАхариуцсан ажилтны чиг үүрэг юу вэ ?
Ажил олгогч нь ХАБЭА хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн эсвэл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба тус ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлага дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна.
Ажил олгогч, ажилтан хоорондын харилцааг тэнвэржүүлэх, нэг талын давуу байдлаас сэргийлэх арга зам нь төр хууль батлах шаардлагатай болдог ба хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байна.
Үүнээс гадна 2талын зарим нэг харилцааг байгууллагын заавал тогтоох хэм хэмжээгээр зохицуулагдах ба заавал тогтоох дотоод хэм хэмжээг тогтоогоогүй байгууллагат захиргааны хариуцлага хүлээлгэдэг байна /хөдөлмөрийн тухай хуулийн 141-р зүйлд/
Ажил албан тушаалын жагсаалт
Ажлын байрны тодорхойлт гэх мэт
Хөдөлмөрийн дотоод журмыг зарим хэсэг нь байгууллагын эрхийн асуудал байна.
Дотоод хэм хэмжээгээ /Локаль / тогтооход анхаарах зүйл
Хуулиар зохицуулагдаагүй асуудлыг журамлах
Хуулиар нарийн зохицуулсан зүйлийг тогтоох шаардлагагүй
Аль болох үйл ажиллагааны онцлог болон хөдөлмөрийн харилцаанд ямар хүчин зүйл нөлөөж байна түүнд тохирох заалтыг суулгах
Дотоод хэм хэмжээнүүдийн ялгааг ойлгох
”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент” гэж юу вэ?
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи бодлого, зорилтыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах, хяналт тавих, үнэлгээ хийх харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагааны цогцыг хэлнэ.
”Ахуйн байр” гэж юу вэ?
Ахуйн байр гэж иргэн, ажилтны хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, хооллох, бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын өрөө тасалгааг хэлнэ.
“Үйлдвэрлэлийн ажлын байрыг хөдөлмөрийн нөхцөлөөр аттестатчилах” гэж юу вэ?
Үйлдвэрлэлийн ажлын байрыг хөдөлмөрийн нөхцөлөөр аттестатчилах гэж гүйцэтгэж буй ажлын аюултай, хортой, хүнд, ачаалалтай байдал нь хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийн хэм хэмжээнд нийцэж байгаад үнэлгээ өгөхийг хэлнэ.
“Хөдөлмөрийн аюулгүй нөхцөл” гэж юу вэ?
Хөдөлмөрийн аюулгүй нөхцөл гэж ажилтанд нөлөөлөх үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтоосон хэм хэмжээнээс хэтрээгүй байхыг хэлнэ.
”Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал” гэж юу вэ?
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал гэж зураг төсөл, техникийн баримт бичигт заасан нөхцөлийн дагуу тоног төхөөрөмжийг ажиллуулахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байхыг хэлнэ.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт” гэж юу вэ?
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт гэж хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хэм хэмжээг хэлнэ.Хамрах хүрээ:
Ажил олгогч, ажилтан
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн
Иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид
Аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн сургуулийн сонсогч
Хугацаат ба гэрээт цэргийн жинхэнэ албан хаагч, дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн
Хоршоо, нөхөрлөлийн гишүүд
Ял эдэлж байгаа хоригдол
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн, гадаадын болон харьяалалгүй иргэн
Хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
“Хөдөлмөрийн нөхцөл” гэж юу вэ?
Хөдөлмөрийн нөхцөл гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг хэлнэ.
“Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл” гэж юу вэ?
Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг хэлнэ.
“Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл” гэж юу вэ?
Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг хэлнэ.
”Ажлын байран дахь эрсдэл” гэж юу вэ?
Ажлын байран дахь эрсдэл” гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг хэлнэ.
“Эрсдэлийн үнэлгээ гэж юу вэ?”
Эрсдэлийн үнэлгээ гэж ажлын байрны эрсдэлд үнэлэлт өгөх үйл явцыг хэлнэ.
”Ажлын байр” гэж юу вэ?
Ажлын байр гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг хэлнэ.
”Хурц хордлого” гэж юу вэ?
Хурц хордлого гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг хэлнэ.
“Тусгай хувцас” гэж юу вэ?
Тусгай хувцас гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг хэлнэ.
”Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж юу вэ?
Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг хэлнэ.
“Хамтын хамгаалах хэрэгсэл” гэж юу вэ?
Хамтын хамгаалах хэрэгсэл гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг хэлнэ.
Хуулийн агуулга
Уг хуульд дараахи асуудлуудыг тусгасан:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт,
- Хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах иргэн, ажилтны эрх, үүрэг,
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого, тэдгээрийг судлан бүртгэхтэй холбогдсон харилцаа,
- Аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н зохион байгуулалт,
- Ажил олгогчийн эрх, үүрэг
- ХАБЭА-н асуудал хариуцах байгууллагын удирдлага, тогтолцоо, бүрэн эрх, санхүүжилт,
-Хяналтын тогтолцоо,
-Хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Энэ хуулиар зохицуулах харилцаа:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлого үндсэн зарчмыг тодорхойлох,
- Төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоог бий болгох,
- Ажлын байранд тавигдах ХАБЭА-н шаардлага, стандартыг хангах,
- Ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх зэрэг харилцааг зохицуулж байгаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль нь 9 бүлэг, 37 зүйлтэй.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт” гэсэн Зургадугаар бүлэгт ажлын байрны нөхцөл, ажилтны осол авааргүй ажиллах талаархи ерөнхий шаардлага тусгагдсан нь хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэдэд тэр бүр хамаарахгүй байгаагийн гадна үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байгаа тул тусгайлан хууль гарган зохицуулах шардлага бий болсныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж, 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа батлан гаргасан.
Нэгдүгээр бүлэг
Дөрөвдүгээр бүлэгт:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах байгууллагын тогтолцоо, Улсын Их Хурал, Засгийн газар, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний санхүүжилтийн талаар тодотгон оруулжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэр:
Улсын болон орон нутгийн төсөв, гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хандив, гадаадын зээл, тусламж, бусад боломжтой эх үүсвэрийг хуульд тусгасан.
Энэ хуулийн 26.2-т төсвийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл үйлчилгээний зардлын 1,0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулж байна.
Хоёрдугаар бүлэгт:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, үйлдвэрлэлийн барилга байгууламжид тавих шаардлага, үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмших, ашиглахад тавих шаардлага, машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага, өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага, даралтат сав, шугам хоолойд тавигдах шаардлага, химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцахад тавих шаардлага, галын аюулгүй байдалд тавих шаардлага, эрүүл мэндийн үзлэг, ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлд тавигдах шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон мэргэжлийн сургалтын талаар тусгав.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу сургалтанд хамрагдаж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдлэг, дадлага олж авахаар хуульд тусгаж өгсөн.
/17-р зүйл./
Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтнаа хамруулан шалгалт авч байхаар хуульд заасан.
Хуулийн зорилт, хууль тогтоомж, хуулийн нэр томъёоны тодорхойлолт, хуулийн үйлчлэх хүрээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, зарчмын тухай зүйлүүд тусгагдав.
Хуулийн үйлчлэх хүрээ:
- Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч, ажилтан, /Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2,/
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч,
- Иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид,
- Хоршоо, нөхөрлөлийн гишүүд,
- Ял эдэлж байгаа хоригдол,
- Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн сургуулийн сонсогч ,
- Хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч, дайчилгаа, цугларалтанд оролцож байгаа цэргийн үүрэгтэн
- Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж байгууллагад ажилладаг монгол улсын иргэн, гадаадын болон харъяалалгүй иргэд гэх мэт.
Дараах нэр томьёог агуулсан болно.
Тухайлбал:
3.1.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг
3.1.3. Хөдөлмөрийн эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл, сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг
3.1.4. Хөдөлмөрийн нөхцөл гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг
3.1.5. үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйл
3.1.6. Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг
3.1.7. Ажлын байран дахь эрсдэл гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцлийг
Гуравдугаар бүлэгт:
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулахтай холбогдсон эрх, үүргийн талаар тусгасан. /18-р зүйл/
Тавдугаар бүлэгт:
Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл, ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүргийн талаар тусгажээ.
- Нийгмийн хамгаалал , хөдөлмөрийн сайдын 2008 оны 126 дугаар тушаалын дагуу уг асуудал зохицуулагдаж байгаа.
- ХАБЭА-н талаар ажил олгогчын эрх, үүрэг.
1. Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах.
2. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах.
3. Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах ХАБЭА-н менежмент нэвтрүүлэх.
4. Ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийлгэх.
5. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгэх.
6. Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх. Гэх мэт...
Ажил олгогчын эрх:
1. ХАБЭА-н асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас өөрчлөх. 2.ХАБЭА-н талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний төсөв, зардлыг баталж, хэрэгжүүлэх. 3.ХАБЭА-н дүрэм журмыг зөрчсөн ажилтанд энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан хариулага хүлээлгэх.
Наймдугаар бүлэгт:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар тусгагдав. /36-р зүйл./
Ажил олгогчын буруутай үйл ажиллагааны улмаас ҮО, ХХ гарсан бол 350.000-500.000 төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгоно.
ҮО, ХХ хоёр ба түүнээс дээш удаа гарсан тохиолдолд албан тушаалтныг 1.000.000-2.000.000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 1.500.000-3.000.000 төгрөгөөр шүүгч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгоно.
Зургадугаар бүлэгт:
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын үед авах арга хэмжээ, мэргэжлээс шалтгаалах өвчин, түүнтэй холбогдсон хөдөлмөр зохицуулалт, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээний талаар тусгагдлаа.
Долдугаар бүлэгт:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төрийн захиргааны хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар тавих олон нийтийн хяналт, аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын талаар тусгагджээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуульд орсон удирдлага, зохион байгуулалтын зарим асуудал
- Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн хүрээнд мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллагыг байгуулж ажиллуулах. /22.1.9-д/ Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын төв болгон өөрчилж зохион байгуулав.
- Төрийн захиргааны байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл бүхий тэнцүү тооны гишүүдээс бүрдсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороог байгуулж ажиллуулахаар болсон. /зүйл 23-д/
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бие даасан хуультай болсон нь:
нэгд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлого үндсэн зарчмыг тодорхойлох, хоёрт, төрийн байгууллагын удирдлага,хяналтын тогтолцоог бий болгох, гуравт, ажлын байранд тавигдах ХАБЭА-н шаардлага, стандартыг хангах, дөрөвт, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх, тавд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа, мэдээллийг зохион байгуулах зэрэг харилцааг зохицуулах боломжтой болсон.
Ач холбогдол
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, хяналтын тогтолцоо бүх шатанд бий болж, улс орны эдийн засгийн тогтворжилтод хүний эрх, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн механизм бүрдэнэ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад байгууллага, ажил олгогч, ажилтан, иргэий эрх, үүрэг тодорхой болж, хариуцлага нь өндөржинө.
Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент нэвтрэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогоос урьдчилан сэргийлж, ажилтныг хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, эрүүл аюулгүй ажиллах эрх зүйн баталгаа сайжирна.
Есдүгээр бүлэгт:
Ажил олгогч, ажилтан болон хөдөлмөр эрхэлж буй этгээдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх талаар тусгагдсан байна.
/37.1. ХАБЭА-н асуудлаар ажил олгогч, ажилтан болон хөдөлмөр эрхэлж буй этгээдийн хооронд үүссэн маргааныг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ./
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
ХАБЭА-н тухай хуультай холбогдуулан гарсан тогтоол, дүрэм, журам
Монгол улсын Засгийн газрын 2009 оны 01 сарын 14-ний өдрийн 14-р тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх” дүрэм.
”Ажлын байрны аттестатчлалын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын тогтоол. 2009.04.22. дугаар 122 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 12-р сарын 02-ний өдрийн 126 тоот тушаалаар батлагдсан “Зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив”
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 12-р сарын 02-ний өдрийн 127 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”
“Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх журам батлах тухай” Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаал. 2008.12.22. Дугаар 138