Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,сувилагчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд 2013 оны 450 –р тушаалаар батлагдсан сувилахуйн тусламж,үйлчилгээний анхан шатны маягтууд буюу сувилгааны түүхийг сувилагч хөтлөн явуулах болсонтой холбогдуулан сувилагчийн ажлын ачаалал нэмэгдэж сувилахуйн тусламжийг хүртээмжтэй чанартай үзүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх болсон

Сувилгааны түүх хөтлөх нь сувилагчийн ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа боловч сувилагч нь үзүүлсэн асаргаа сувилгааны үйлдэл бүрийг цаг алдалгүй бичиж тэмдэглэх болсноор аливаа эрсдэл алдаанаас өөрийгөө болон үйлчлүүлэгчийг хамгаалах сувилагчийн ажлын чанарын үзүүлэлт болж буйгаараа давуу талтай юм.

Сүүлийн үеийн сувилахуйн сургалтанд сувилахуйн түүх хөтлөлтийн талаар илүү бодитой сургалт явуулах болсноор шинээр төгсөн ирж буй сувилагч нар сувилгааны түүх хөтлөхийн давуу талыг илүү ойлгон ажлынхаа гол үзүүлэлт болгон ажиллах болжээ .Сувилгааны түүх хөтлөлт төвөгтэй мэт хүлээн авч буй сувилагч нар нь ихэнхдээ албан бус сургалтаар болон зөвхөн багц цагийн сургалтаар мэдлэг авч байгаа сувилагч нар байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын сувилахуйн тусламж үйлчилгээний чанар сувилагчидын ур чадварыг үнэлэх шалгуур нь зайлшгүй сувилгааны түүх хөтлөлтөөр хэмжигдэх цаг бидний өмнө тулгарч ирлээ.

Иймд бид сувилах арга барил ур чадвараа нэмэгдүүлэн сувилгааны онош тавилт ,түүний дагуу хийх ажлын төлөвлөгөө боловсруулалт хэрэгжүүлсэн дүгнэсэн байдлыг үнэн магадлалыг тасаг нэгж байгууллагын хүрээнд хэлэлцүүлэн санал авч дүгнэлт гарган үйл ажиллагаагаа байнга сайжруулан ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

ECG

62

bpm

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi